Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

      2025            02               11                                                2025/ШЦТ/28                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Чимэддорж, 

Улсын яллагч Г.Цогтмагнай /томилолтоор/,  

Шүүгдэгч **********ийн өмгөөлөгч ************,

Шүүгдэгч **********, *********нарын өмгөөлөгч *********,

Шүүгдэгч *********, **********, ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********овогт ************, ********** овогт *************, ******** овогт ******** нарт холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******** нь *********** нартай бүлэглэн Өмнөговь аймгийн *********** сум ***** ********* тоотод байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *********тэй үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж, өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *********, ********** нартай бүлэглэн Өмнөговь аймгийн **********байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********тэй үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж ,өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь ******** нартай бүлэглэн **********тоотод байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *********тэй үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж ,өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай  би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17.2 зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.2 зүйл бүхий нэмэлт хэсгийг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ***********нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч ***********нар нь бүлэглэн  ******* тоотод байх Нийтийн байрны гадна 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********тэй үл ойлголцсон зүйлээс  маргалдаж газарт унаган өшиглөж нүүр хэсэгт нь цохисны улмаас, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархай, хацар, баруун тал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг бүлэглэн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл гомдол хавтаст хэргийн 11-р хуудас, хохирогч Ө.Төгөлдөрийн мэдүүлэг хавтаст хэргийн 18-19-21 дүгээр хуудас, гэрч ************* мэдүүлэг хавтаст хэргийн 33-34-р хуудас, гэрч *********** мэдүүлэг хавтаст хэргийн 36-37-р хуудас, гэрч **********мэдүүлэг хавтаст хэргийн 39-р хуудас, гэрч ********* мэдүүлэг хавтаст хэргийн 41-р хуудас, гэрч ********* мэдүүлэг хавтаст хэргийн 43-р хуудас, гэрч ********** мэдүүлэг хавтаст хэргийн 45-р хуудас, гэрч *********мэдүүлэг хавтаст хэргийн 47-р хуудас, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн ********дугаартай дүгнэлт зэрэг баримтууд тус тус болно. Шүүгдэгч Б******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв. 

Шүүгдэгч *********ийн өмгөөлөгч ********* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг сонслоо **********ийн өмгөөлөгч ********миний бие дараах байдлаар өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргаж байна. 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой ******** нар нийтийн байрны гадаа очиж зодоон цохионы асуудалд оролцсон байдаг найз ******** найз охин ******нийтийн байрны гадаа хүнд зодуулчихлаа гэж  дууддаг ингээд энэ хүмүүсийн зорилго нь ******* авах санаатай очсон. Хэргийн хүрээнд ингээд очиход  хохирогч зүй бус үйлдэл гаргаж  агсан согтуу тавиад байхаар нь *********ийн зүгээс болио гэхэд очингуут *********ийг 2 удаа цохидог  миний үйлчлүүлэгч ********, очоод *******ийг чи цохих нь буруу уучлал гуйх ёстой ******** чамд буруу зүйл хийхгүй гэж хэлэхэд хохирогч би уучлалт гуйхгүй гэхэд ******* энэ хоёрын хооронд маргаан үүссэн. ******ийн хувьд ********ийг унагаад унагангуутаа газарт унагаад толгойг доош нь дараад чирээд явдаг үйлдэл байдаг чирээд явж байхад нь ******** очиход хоёр удаа дэвссэн гэдгийг мэдүүлэгт түрүүнд хэлж байна. Ийм учраас хэргийн тухайд миний үйлчлүүлэгч энэ хэргийн оролцооны хувьд хамжигчийн байр суурьтай оролцсон юм байна. Гэдэг дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Хэрэгт маргахгүй өөрөө бол газарт унагаагаад чирээд явсан үйлдэлдээ маргадаггүй, зодооны асуудал цаашаа үргэлжилж хохирогчид гэмтэл учирсан байна. Хохирогчийн тухайд ******* өмгөөлөгчийн яриад байгаа зүй бус үйлдлийг хохирогч бас өөрөө гаргаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс ямар ч тэр хүнд хамааралгүй улсууд очиход нь эд нарыг хоёр удаа цохиж хохирогчийн зүй бус үйлдэл бол хэргийн хүрээнд бол харагддаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Хохирогч  мэдүүлэгтээ надад хохирлын баримт байхгүй хэргийн хүрээнд хохирол төлбөртэй холбоотой эмчилгээний баримтыг гаргаж өгөөгүй харин шүүгдэгч нар өөрсдийнхөө сайн дураар нэгэнт хохирогчид гэмтэл учруулсан болохоор 3 лаа нийлээд 2.000.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Хохирогчийн хохирлын төлбөрийн асуудлыг төлсөн хохирогчийн тухайд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдэг байр сууриа өөрөө бичгээр шүүхэд гаргаж өгсөн байна” гэв.

Шүүгдэгч *********** нарын өмгөөлөгч ******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар бол гаргах дүгнэлтийг бол гаргаж байна. Шүүгдэгч ***********нар бол 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  ********* тоотод байрлах нийтийн байрны гадаа хохирогч ********тэй үл ойлгох зүйлээс болж маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Ийм үйлдэл байгаа энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тийм учраас хэргийн зөрчил болон шүүгдэгч нарын гэм хорын тал дээр бол маргах зүйл байхгүй тиймээс одоо шүүгдэгч нарыг тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар гаргасан. Улсын яллагчийн саналтай бол санал нэг байна. Эрүүгийн хариуцлагын талаар бол дараах саналыг хэлье. Тухайн гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан хохирогчийн ********ийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Тухайн гадаа улсуудтай маргалдаад анхнаасаа айлын гэрийн хаалгыг өшиглөөд байсан. Энэ байдлыг нь хэлэхээр өөдөөс маргалдаад зодолдох гээд дайраад байсан. ******* очиход салгах үед ****** цохиод явуулчихсан дараа нь дахиад очиж салгах үед хохирогч ********* дахиад цохиод явуулчихсан ийм үйлдлээс болоод бол тухайн хэрэг гараад хохирч бол өөртөө ийм хохирол  учруулсан хохирогчид одоо ийм хохирол учруулсан ийм үйлдэл байгаа тэгэхээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал бол тухайн хэрэгт бол байхгүй байгаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тогтоогдож байна.  Тухайлбал эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн өдрийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч ********* нар өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн тухайн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэсний хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан эмчилгээ зардлын баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй хохирлын төлбөрт 1.500.000 төгрөг нэхэмжилдэг, шүүгдэгч нарын зүгээс 2.000.000 сая төгрөг өгсөн. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан иймд хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасан  хохирогчийн зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гаргах гол шалтгаан болсон. Хохирогчийн буруу үйлдлээс гэмт хэрэг гарсан гэдэг ийм хөнгөрүүлэх үндэслэл байна. Хохирогчийн зүй бус үйлдлийн талаар гэрч мэдүүлдэг хаалга үүд балбаад байдаг хохирогч ******** маргалдсан энийг  салгах гээд очсон хүмүүсийг нь зодож цохиж явуулаад араас нь очсон хүмүүстэй зодолдох гээд заамдалцаж аваад байсан. Ийм зүй бус үйлдэл байсны улмаас хөнгөрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдож байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *********нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.  

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол мэдээлэл /хх-н 10-11-р хуудас/,

Хохирогч *******ийн “...Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Ханбогд сумын нутаг дэвсгэрт байх нийтийн байранд амьдардаг найз ********** унтаж амрахаар очсон. Тэгээд 21 цаг болж байхад найзындаа унтаж амарсан. Тэгээд 23 цагийн орчимд манай найз **********эхнэр ****** гаднаас нэг найзын хамт орж ирэх үед би сэрсэн тэгээд босоод бөөндөө юм ярьж сууж байгаад гадагшаа тамхи татахаар гарсан, тэгээд тамхи татаж байгаад нэг харсан чинь манай найзын эхнэртэй хамт ирсэн *******гэх эмэгтэй тухайн нийтийн байранд амьдардаг бас нэг эмэгтэйтэй маргалдаад байсан тэгэхээр нь бид нар тэр хоёрыг салгасан тэгээд бид нар нийтийн байрны гадаа зогсож байсан чинь гаднаас приус 30 маркийн машин ирж зогсоод дотроос нь хэдэн залуучууд бууж ирээд нэг залуу нь надтай харилцан маргалдах яриа өрнөсөн юу гэж ярьсныг бол би санахгүй байна хоорондоо маргалдах гээд л байх шиг байсан, тэгсэн чинь хажуугаас нэг нь намайг хавирч унагаад хүмүүс намайг өшиглөөд эхэлсэн хэдэн удаа, хэчнээн хүн өшиглөснийг мэдэхгүй байна, намайг ийш тийш нь татаад үсдээд байсан. Тухайн үед нь манай найзууд салгах гээд дийлээгүй гэсэн. Тэгээд нөгөө машинтай ирсэн залуучууд яваад өгсөн. Би найзтай хамт эмнэлэг орж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/,

Дахин өгсөн “...Би ************нарын хүмүүстэй ах дүү төрөл садангийн холбоо байхгүй, гэхдээ Ханбогд сумын төвд байрладаг МСҮТ-д сурдаг байхыг мэднэ зүс таних төдий танина...Хэрэг учрал болох үед нь ******** нь намайг газарт унагаж нүүр хэсэгт дэвссэн, газарт чирсэн байдаг тухайн үед би айж сандарсан байсан бас газарт унасан байхдаа нүүрээ гараараа хамгаалаад хэвтэж байсан болохоор яг хэн хэн хаана цохиж байгааг мэдээгүй, дээрх хүмүүс намайг бүлэглэж зодсон...********* нар хоорондоо хэрэлдэж маргалдсан байдаг...Би ******** цохих гэж байсан боловч онож цохиогүй...Би эмчилгээ хийлгээгүй байгаа хэрэгт тусгуулах баримт байхгүй байна...Би сэтгэцэд учирсан гэмт хор нэхэмжилж байна...Тиймээ би гомдолтой байна, миний зүүн нүд буюу чамархай хэсэгт сорви тогтсон уг сорви арилгуулах хүсэлттэй байгаа хамар хугараад Бороолж эдгэрсэн. 2024 оны 03 дугаар сард хэрэг болсны дараа санхүүгийн доголдол үүссэн ажилдаа 5 хоног явж чадаагүй үүнээс болж цалин бага орсон. Надад хохирлын мөнгө төлөөгүй. Би хэрэг болсны дараа ********* нартай уулзаж гэмт хэргийн улмаас үүссэн урсгал зардал 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч надад хохирол мөнгө өгөөгүй...” гэсэн
мэдүүлэг /хх-н 21-р хуудас/,

Гэрч С.Мятавжавхлангийн “...2024 оны 03 дугаар сарын 11-ний орой би найз охин ****** хамт өөрсдийн амьдардаг нийтийн байрны 2 тоот өрөөнд байж байсан тэгсэн чинь 23 цагийн орчимд манай хаалгыг хүн хэд хэдэн удаа нүдээдбайсан тэгээд сүүлдээ бүр манай хаалгыг хүчтэй нүдэхээр нь би гараад харсан чинь 6 тоотын хаалга онгорхой дотроос тухайн ******* мөн байдаггүй ******** гэх эмэгтэй нар байсан тэгээд миний өөдөөс ******* нь хаалга андуурчихсан байна юугаа харсан юм гэхээр нь би хаалгаа хаагаад түгжсэн тэгсэн чинь удалгүй дахиад манай хаалгыг хүчтэй нүдээд хүмүүс инээлдээд байсан тэгэхээр нь би гарч очоод ******** гэр лүү шагайгаад хэн хаалга нүдээд байгаан гэсэн чинь *******нь өөдөөс бид нар яаж мэдэх юм балбасан хүн рүүгээ очиж хэлээч гэсэн тэгээд би байрнаас гараад очсон чинь ******** машиныхаа хажууд. ***** нь хашааны хаалганы хажууд зогсож байсан тэгэхээр нь би ********* дээр очоод чи хаалга балбаад байгаа юм уу гэсэн чинь би биш *******л балбаад байсан ш дээ гэсэн тэгэхээр нь ******* дээр яваад очих үетэй зэрэгцээд гаднаас нэг өргүүртэй портер машин ирж зогсоод дотроос нэг залуу буугаад ирсэн тэр үед би ******* чи яагаад хаалга балбаад байгаан гэсэн чинь хажуугаас нөгөө портертой сүүлд нэрийг нь мэдсэн ****** гэх залуу яагаад юу болоод байгаан гэхээр нь би ********өөс чи ер нь яагаад байгаан хөгшөөн чи хаалга балбаад байгаа юм уу гэсэн чинь ******* чи намайг чи гэлээ хүндэлсэнгүй гээд байж байсан чинь цаанаас ******** ирээд намайг чи ер нь юу юм бэ юу ч үгүйюм байж гэсэн чинь манай найз охин гараад ирчихсэн намайг өмөөрөөд чи өөрөө юу юм юутайн гээд хэлсэн чинь ********* үсдэж аваад тавихгүй зулгаагаад хашаа руу болон машин руу мөргүүлсэн би болон ******** хоёр салгах гээд тавихгүй байсан тэгээд би ********ын гараас татаж байхад ********миний гарыг тавихгүй бол энэ гичийг чинь би алчихна шүү гэхээр нь би гараа тавьсан чинь ***** хэсэг байж байгаад ********* үснээс тавьсан тэгээд манай найз охин гэр лүүгээ яваад орчихсон тэгсэн чинь ******* нь над руу дайраад намайг алгадсан, тэр үед ******** хоёр нь салгаад ********** хоёр нь өөрсдөө над дээр ирээд над руу үг хаяад байсан тэгснээ ******** нь намайг алгадаж аваад нэг удаа мөргөсөн тэгээд гадаа зогсож байхад гаднаас приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай мэргэжил олгох сургалтад суралцдаг цахилгааны ангийн миний мэдэх *********** гэх залуучууд бууж ирж байсан тэдгээр хүмүүс *********ын дуудсанаар ирсэн юм шиг байсан тэгээд намайг ********хоёртой маргалдаад байж байхад **********гэх залуу бид гурвын дундуур орж ирээд салгасан чинь **********ийг 2 удаа цохиод авсан тэгсэн чинь ******** гэх залуу дундуур нь орж ирээд *********ийг хавирч унагаад ********** гэх портертой залууг  дагуулаад хашаанаас авч гараад ярилцаад зогсож байсан тэр хооронд ************босож ирээд тэнд байгаа хэдийг заамдаж аваад байгаа харагдаж байсан тэгэхээр нь би гэр лүүгээ яваад орчихсон. Тэгээд гэртээ хэсэг байж байгаад гараад ирсэн чинь гадаа байсан хүмүүс явчихсан гадаа ***********манай байрны ************* гэх 3 хүн зогсож байсан тэгэхээр нь энэ хүмүүс яасан гэж асуусан чинь явчихсан гэж байсан. тэгээд гэртээ орж ирээд байж байсан чинь ***********удалгүй над руу  залгаад намайг хэн зодчихов гэхээр нь би мэдэхгүй ээ ********мэдэж байгаа байлгүй гэж хэлсэн. тэгсэн ч гэсэн ********** байн байн залгаад байхаар нь чатыг нь блок хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34-р хуудас/,

Гэрч ********* “...2024 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед би гэртээ ганцаараа байж байсан чинь манай найз ****манай гэрт хүрээд ирсэн юу болсон талаар асуусан чинь ажлынхаа хүмүүстэй явж байгаад ирлээ гэж байсан тэгээд намайг дэлгүүр орж нэг юм авч уухуу гэхээр нь би маргааш ажилтай гээд татгалзсан тэгээд удалгүй байж байгаад ****** унтаад өгсөн. Тэгээд 21 цагийн орчимд манай энхэр ******, ангийнхаа 2 охинтой хамт ирсэн тэгээд хамт ирсэн **** гэх охин нь ******** хүргэж өгөх гээд сэрээсэн тэгээд *******сэрээд хэсэг байж байгаад *******нөгөө эмэгтэй найзтайгаа ******* аваад та хоёр амар амар гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 22 цаг өнгөрч байхад нөгөө явсан 3 буцаад ирсэн ирэхдээ нэг шил Эдэн нэртэй архи ундаатай авчирсан тэгээд тэр хэд хоорондоо юм яриад тухайн архи хувааж уусан. Би ажилтай байсан болохоор архинаас уугаагүй тухайн архийг ***** түүний эмэгтэй найз. ***** нар хувааж уусан. Тэгээд тэнд байсан хүмүүс утсаар өөрсдийгөө ирж авах хүмүүсээ дуудаж байх шиг байсан. тэгээд *******нөгөө эмэгтэй ******гэх хүмүүс явлаа гээд гараад явсны дараа манай хөрш ****** хаалга үүд яагаад өшиглөөд байгаан гэсэн чинь манай эхнэр юу яриад байгаан бэ бид хоёр ямар өшиглөсөн юм уу гэж хэлж байх шиг байсан тэгээд хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс орилолдохоор нь гараад очсон чинь ******* гэх залуу гурав нэг дор юм ярьчихсан харин наана нь ********** гэх эмэгтэй найзтайгаа зогсож байсан. тэгээд Төгөлдөрийг ирж авах гэсэн залуу нь *******чи эмэгтэй хүн цохисон юм уу гээд цохиж аваад байх шиг харагдаж байсан тэгээд байж байтал гаднаас цагаан өнгийн prous 30 маркийн машинтай хэдэн хүн хүрээд ирсэн. Тэгээд машинаас хамгийн түрүүнд нэг залуу нь бууж ирээд ****** лүү яваад очсон чинь ******** цохиод авах шиг болсон тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан чинь хоёр талаас тэр хөөе ****** хоёрыг салгасан тэгсэн чинь ********гэх залуу нь хө дөрөө нааш ир гэсэн чинь ****** тэр залуу руу яваад очсон тэгээд хоорондоо зодолдсон тэгээд ********** газар уначихаар нь би салгах гэсэн чинь нэг намайг хойноос татаад зүгээр наад хоёроо хаячихаа гээд байсан тэгээд ******газар уначихсан байхад анх хүмүүс очоод өшиглөөд байгаа харагдаж байсан. тэгээд намайг араас бариад байсан хүнийг тавиулаад *******босгоод байж байхад ****** гэх залуу нь ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь мэдэхгүй ээ учир зүйгүй ирээд зодолдоод хэлсэн гэсэн тэгсэн чинь ******* нь нөгөө хүмүүс рүүгээ оччихоод буцаад хүрээд ирсэн тэгээд ********* чамайг зүгээр салгах гэж байсан хүнийг чи цохисон байна ш дээ зүгээр уучлалт гуйчих гэсэн ***** уучлалт гуйгаагүй ээ, тэгээд******* хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад ***** гэх залуу нь ******* боогоод газар унагасан тэгсэн чинь нэг залуу ирээд төгөлдрийн толгой дээр нь хэд хэд дэвсчихсэн тэгэхээр нь би дундуур ороод толгойг  барьж аваад салгасан. Тэгсэн чинь нэг нь за за одоо болно оо гээд яваад өгсөн. Тэгээд би ***** авахаар ирсэн байсан портертой ***** гэх залууд *******суулгаад хүргээд өгчих гэж хэлсэн. тэгээд би гэр лүү орчихсон... ****** бол манай найз байгаа юмаа танина, харин ******* гэх хүмүүс нь манай эхнэрийн ангийн найзууд байгаа юм аа сайн танихгүй ээ, ******** авахаар ирсэн залууг огт танихгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/,

Гэрч *****ын “...2024 оны 03 дугаар сарын 11-ний намайг Г*******нарын хамт сууж байхад манай найз охин *******утсаар 23 цагийн үед *******гэдэг охин залгасан Амармэнд надад хэлэхдээ хүрээд ирэх үү ***** манайд байна ******* хоёр муудах гээд байна гэсэн би ********** хамт нарын хамт ********** амьдардаг нийтийн байрны гадаа хашааны үүдэнд очиж зогссон намайг очиход нийтийн байрны үүдэнд хүмүүс хоорондоо муудаад зогсож байсан *****машиндаа үлдээд ******** машинаас буугаад очсон чинь ******* намайг уулзъя гээд хэлэхээр нь хамт хашааны гадаа гарсан ******* надад хэлэхдээ манай хаалгыг хэн нь мэдэхгүй нэг нь цохисон тэгээд энэнээс үүдэлтэй ийм юм бол би хаалгаараа шагайчхаад ам амандаа үглээд орсон юм тэгсэн маргаан болсон гэж хэлсэн тэгээд 10 минут орчим ярьж байгаад буцаад нийтийн байрны хашааны хаалгаар ороход хүмүүс барьцалдаад зүүн урд булан руу явж байсан / хэн хэн хоорондоо барьцалдаж байсныг хараагүй тэгээд очих гэсэн чинь **********намайг хориглоод машиндаа суулгасан тэгээд гарах гэсэн бид нар ирэхдээ хашааны хаалга дээр машинаа тавьсан байсан болохоор гарч болохгүй байсан тэг эгээд хэсэг хугацааны дараа машиндаа ********* хамт сууж байхад хаалга хаасан машин хөдлөөд тэгээд би ********** хамт гэрт нь очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-р хуудас/,

Гэрч ********* “...ухайн өдрийн талаар ерөнхийдөө дунд зэргийн санаж байна. тухайн шөнө ********буюу ****** гэх найзындаа ******** гэх найзынхаа хамт очсон тэгсэн чинь тэнд зүс таних ********гэх залуу согтуу унтаж байсан, тэгээд байж байсан чинь ****** нэлээд сэргээд гайгүй болж тэгэхээр нь ******* бид 3 дэлгүүр ороод нэг шил Эдэн нэртэй архи, ундааны хамт аваад буцаад ******* очсон тэгээд тэндээ авсан нэг шил архинаас би, Б******** бага зэргийг уусан, нөхөр нь ажилтай гээд бараг уугаагүй ээ, тэгээд сууж байгаад бид нар явахаар болоод *********, бид 3 ******* гэрээс гараад явж байсан чинь Төгөлдөр тэр нийтийн байранд байдаг ******* гэх эмэгтэйн хаалгыг өшиглөчихсөн тэгсэн чинь тухайн эмэгтэй найз залуу ***** гэх залуу гарч ирээд хаалга өшиглөсөн асуудлаас болоод хэрэлдсэн тэгээд *********, нар маргалдаад ардаас нь ******* гэх эмэгтэй гарч ирсэн тэгээд ****** хоёр хоорондоо маргалдаад  ****** үснээс зулгаах үед *****о гэх хүмүүс салгахгээд байх шиг байсан гэрэл муутай байсан сайн хараагүй ямар ч байсан *****намайг тавь тэгвэл би тавья гэж байгаа бололтой сонсогдож байсан, тэгээд тухайн хүмүүс салаад байж байсан чинь гаднаас машинтай хэсэг бүлэг хүмүүс ирсэн, ирээд маргалдаан үүсээд хоорондоо зодолдоо байгаа юм уу, барьцалдаад байгаа нь мэдэхгүй бужигнаад байсан тэгж байх**********тухайн машинаас бууж ирсэн *******гэх найз залуутайгаа арай зайтай зогсож байсан, тэгээд бөөндөө явъя гээд явсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тарсан...******* бид 3 МСҮТ-д нэг ангид сурдаг байсан. Тухайн шөнө бид гурав гадуур явж байгаад ******** очсон. Тухайн шөнө ******* рүү залгаад ******* байгааг мэдсэн тэгээд ****** таньдаг очиж аваад хүргэж өгье гээд очихоор болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-р хуудас/,

Гэрч ******** “..Тухайн шөнө би гэртээ 21 цагийн үед найз ********хоёрын хамт очсон, хамт очих болсон шалтгаан нь ********* манай гэрт байсан ****** гэх залууг таньдаг байсан тэгээд ****** хүргээд өгье гээд очсон. Тэгээд манай гэрт ороод хэсэг юм яриад суусан очих үед *******манай гэрт унтаж байсан тэгээд дуудаж сэрээгээд хэсэг юм ярьж сууж байгаад ***********хүргэж өгөхөөр гарч явсан тэгснээ тэр 3 буцаад манай гэрт 1 шил архитай буцаад ороод ирсэн тэгээд тэр 3 тухайн архинаасаа жоохон ууж сууж байгаад явахаар болоод манайхаас гараад явсан, тэгээд би дараа нь 00 орчоод буцаад гэр лүүгээ явж байсан чинь манай байрны *******нөхөр ***** гарч ирж байсан гарч ирээд нөгөө хэд рүү яагаад хаалга байгаан бэ гээд асуусан чинь ******цохиогүй ш дээ түлхэлцээд хүрчихсэн гээд тэгээд байж байхад ********* эхнэр нь гарч ирчихсэн нөгөө эл яв гээд байгаа бололтой юм хэлж байсан тэгээд байж байснаа *******нар үсдэлцээд эхэлсэн тэгээд ********* нар салгах гээд байсан тухайн үед хашааны хаалганы гадаа шахуу байсан учраас зууралдаатай чигээрээ хашаа руу орж ирсэн тэгээд зууралдаад байж байгаад салцгаасан, тэгээд ******** нь гэр лүүгээ орсон бид нар гадаа зогсож байхад манай байрны амбаарын үүдэн ******** найз хоёр эмэгтэй хүний ингэж болохгүй л гээд юм яриад байх шиг байсан, тэгээд би ******** одоо явчихаа гэсэн тэгсэн чинь *******ын найз залуу ******** залгасан тэгэхээр нь ******* утсаа аваагүй за, тэгээд дахиад *******залгахаар нь би ************ утастай ойрхон байж байгаад утсыг нь авсан тэгээд ирээд *********** аваарай гэж хэлсэн, тэгээд нээх удалгүй ********** цагаан өнгийн машинтай ********нарын хамт ирсэн тэгээд *********машинаас бууж ирээд Төгөлдөрөө гээд орилж байгаа сонсогдсон тэгээд л бөөндөө ************** зодоод байгаа бололтой бужигналдаад л байх шиг байсан. Тэгээд салаад явцгаасан. Яаг хэн хэн яаж халдсан талаар сайн мэдэхгүй байна, ямар байсан ********** хэд хэд цохиж байх шиг байсан, бас уначихсан байхад нь хэн нэгэн нь Дээрээс нь дэвсэж байх шиг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-р хуудас/,

Гэрч ******* “... тухайн орой би болон хэсэг найз нарынхаа хамт ********* дуулаад сууж байсан. тэгээд би караокены гадаа сууж байсан чинь *********хоёр дотроос гарч ирээд ******** гэх *******ын найз охин руу очихоор явсан. Тэгээд нэг нийтийн байрны гадаа очсон чинь хүмүүс хоорондоо маргалдаад байгаа бололтой зогсож байсан тэгсэн чинь бид нартай явж байсан ********* тухайн хашаанд байсан хүмүүс залгах гээд очсон чинь тухайн хашаанд дотор хүмүүстэй маргалдаад зогсож байсан ***** гэх залуу ********ийг авсан, тэгээд ******** цохиулсан талаараа ******** ах бид хоёр дээр цохиод дээр ирээд цаашаа аваад хэлсэн чинь ******* ах уурлаад **********гэх залууг заамдаад цаа явсан *********ээс уучлалт гуйлгах гээд заамдсан чигээрээ толгойг нь доошоо дараад газар чирээд байсан тэгээд газар чирч байх хооронд нь******** ирээд дээрээс нь дарчихсан тэгээд би хойноос **********ахыг татаж аваад тухайн хүмүүсийг залгасан тэгээд тэр хашаанаас гарч явцгаасан..Бид нарыг ********* байх хооронд ********ын найз охин *********** залгаад хүн дээрэлхээд байна гэж хэлсэн юм шиг байсан, тэгээд тухайн нийтийн байрны гадаа очсон...миний мэдэж байгаагаар ********ийг цохилоо гэж********* уурласандаа заамдаж аваад доош нь дараад газар чирээд байсан тэгж байх үед ********** ирээд дээрээс дэвсэж халдсан, тухайн үед бид нар *********** касс нэртэй 0.5 литрийн пиво уусан байсан. ********** бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нийтийн байрны хашаанд байгаагаас ********гэх залуу согтуу байсан, ер нь бол тэнд байгаа хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн л харагдаж байсан. ******** 2 согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас/,

Гэрч ******** “...Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******** сумын төвд байсан орой 22 цаг өнгөрч байхад манай найз ******* фейсбүүк видео дуудлага хийж надтай ярьсан. ********* надтай ярихдаа..." хаана байна, хүрээд ирээч гэсэн, би хаана очих талаар асуухад ****** дэлгүүрийн урд талын нийтийн байранд байна..." гэсэн тухайн үед ********* гээд хүнтэй хамт байх шиг байсан би ************гээд охиныг сайн танихгүй зүс танина. *********ярьж дуусаад би автомашины грашнаас ганцаараа гарч **********байгаа нийтийн байранд очсон. Тухайн үед би ажлынхаа бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очсон. Нийтийн байрны хашааны гадна очиж зогссон тэгсэн нийтийн байрны хашаанд дотор хүмүүс муудалцаад хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тэгээд би машинаасаа буугаад нийтийн байрны хашаан дотор ороход... миний танихаас *********гэх мэт хүмүүс байсан бусад хүмүүс нь танихгүй хүмүүс байсан.Миний харснаар ************* нар хороондоо маргалдаж байсан, ************* нь миний танихгүй залуутай маргалдаад байгаа харагдсан. **********хоорондоо барилцсан, *********найз залуу нь гээд байгаа миний танихгүй залуу салгасан. Миний мэдэх зүйл энэ л байна. Намайг очихоос өмнө хэрүүл маргаан зодоон эхэлсэн байсан, намайг очсоны дараа удалгүй хэрүүл маргаан дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаартай “...****** биед хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 54-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******** нартай бүлэглэн *******тоотод байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой **********тэй үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж, өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нартай бүлэглэн ******* тоотод байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой ******** үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж ,өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ************ нартай бүлэглэн ************** тоотод байрлах нийтийн байрны гадаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой ********** үл ялих зүйлээр маргалдаж газарт унагаж ,өшиглөх, нүүр хэсэгт нь цохисны улмаас хамар ясны хугарал зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн чамархай хацар баруун дал зүүн сарвуунд зулгарал үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч ***********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********* нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Шүүгдэгч **********нар нь хохирогч *********** хохирол төлбөрт 2,000,000 төгрөгийг *********** тоот дансанд төлсөн талаарх баримт, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ************ нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын тухайд бол урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм хэрэг үйлдсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл гэмт хэрэг үйлдсэн арга зэргийг харгалзаад шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 мянган төгрөгийн торгууль ял оногдуулах, шүүгдэгч ******** 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгууль ял оногдуулах,  шүүгдэгч ********** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд бол бусдад төлөх төлбөргүй баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйл байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардал байхгүй шүүгдэгч нарын хувьд ноогдох эрх зүйн хувьд битүүмжилсэн эд зүйл байхгүй шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр өөрчлөх саналтай байна гэв.

Шүүгдэгч *********** өмгөөлөгч *******эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг гарах нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж үзэж байна. Хамжигч гэдэг нь улсын дээд шүүхийн тайлбарт гэмт хэрэг үйлдэхэд туслах чанарын үүрэг гүйцэтгэдэг нийгмийн хор аюулаар харьцангуй бага гэхдээ хамжигч  хуульд заасан үйл ажиллагаа хэр зэрэг идэвхтэй эрчимтэй хэрэгжүүлсэн тэр нь гүйцэтгэгчийн үйлдэлд хэрхэн нөлөөлсөн ямар хувь нэмэр оруулсан түүнчлэн түүний хувийн байдлыг харуулсан ялыг оногдуулах ёстой гэсэн ийм дээд шүүхийн тайлбар байдаг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж өмгөөлөгчийн байр сууринаас илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд  одоо дөнгөж 20 настай хүүхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн дээрээс нь “Оюу толгой” ХХК ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүүхдүүдийн хувьд  мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нэг ангийг төгссөн найзууд эрүүгийн хариуцлагын зорилгод шүүгдэгч нарыг нийгэмшүүлэхэд оршдог гэм буруугийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирогчтойгоо уулзаад өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж уучлалт гуйсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгийг хохирогч өөрөө хэлсэн байдаг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хүүхдүүдийг төрийн өмнөөс 1 удаа уучлалт үзүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гээд анхны дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч ********нарын өмгөөлөгч ************ эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй үнэн зөвөөр  мэдүүлгээ өгсөн. Хохирол төлбөрийг барагдуулсан үндэслэл байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл  тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заавал гэмт хэрэг үйлдсэн хүнийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  эрүүгийн ялыг чөлөөлөх боломжтой гэж заасан. Ийм үндэслэлүүд байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ************ нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ************* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг хянаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ************нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.   

2.3. Бусад асуудлын талаар 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***********овогт ***********, *********** овогт ************, ********* овогт **********л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ****************нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ************ нар нь хохирогч *********** хохирол төлбөрт 2,000,000 төгрөгийг ************тоот дансанд төлсөн, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ************ нарыг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА