| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0567/З |
| Дугаар | 128/ШШ2022/0500 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0500
| 2022 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 128/ШШ2022/0500 | Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****** аас Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** гийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00****** дугаартай шийтгэлийн хуудасны 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд 1 ширхэг чоныг гэж, дараагийн хоосон мөрөнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулахаар гэж тус тус өөрчлүүлэх дүгнэлттэй захиргааны хэргийг,
ХЯНАВАЛ:
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 5208 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****** ы Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** гийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00****** дугаартай шийтгэлийн хуудасны 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд 1 ширхэг чоныг гэж, дараагийн хоосон мөрөнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулахаар гэж тус тус өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтээр Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****** ы 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3* тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж заасан ба тус хэргийн хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар
зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****** ы Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** гийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00****** дугаартай шийтгэлийн хуудасны 5 дах хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд 1 ширхэг чоныг гэж, дараагийн хоосон мөрөнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулахаар гэж тус тус өөрчлүүлэх дүгнэлтийг хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т
зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ