Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар   128/ШШ2021/0411

 

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 10 өдөр                 Дугаар                                       Улаанбаатар хот

       128/ШШ2021/0411

 

                                         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А***д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Н***ийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлттэй зөрчлийн хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*** миний бие 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг А*** Б**” ХХК нь 2017 оны 4 дүгээр улирлаас хойших хугацаанд татварын тайлангаа татварын албанд ирүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгож, 0310534 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 11.9 гэж бичилбэрийн /техникийн/ алдаа гарган андуурч бичсэн тул 0310534 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд хуулийн заалтын бичилбэрт өөрчлөлт оруулах шийдвэр гарган хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*** нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Н***ийн ...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0310534 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Н***ийн ...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0310534 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*** зөвшөөрснийг баталж, 128/2021/0355/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Э.Ундралмаад даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА