Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03270

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03270

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

 

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д заасныг үндэслэн 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б.А нарыг нэхэмжлэгч Г.О-йн асрамжид үлдээсүгэй.

 

2.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус зааснаар хүү Б.Б, охин Б.А нарыг 11 нас хүртэл оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д заасныг үндэслэн хариуцагч Б.Б-аас 12,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, хариуцагч Б.Б-ын гаргасан нэхэмжлэгч Г.О-т холбогдох 45,000,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр дурдсугай.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,605.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 682,555.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 299,605.00 төгрөгийг олгож, 382,950.00 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР