| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2017/00354/И |
| Дугаар | 136/шш2017/00386 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 136/шш2017/00386
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, А сум, 4 дүгээр баг, 30-26 тоотод оршин суух, 32 настай, эрэгтэй, М овогт Жны Мгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн А сумын З даргын Тгийн газарт холбогдох
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар тэтгэлэг 5,510,862 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар ажил хүлээлцэх хүртэлх ажилласан 8 хоногийн цалин 349,896 төгрөг, нийт 5,860,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Бөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.М 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Д аймгийн А сумын З даргын орлогчоор томилогдон ажилласан. А сумын З даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/** тоот захирамжийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр сумын З даргын орлогчийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн. З даргын захирамж нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба З даргын захирамжид заагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг болох 5,510,862 төгрөгийг гаргуулах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтын дагуу ... 02-ны өдрөөс ... 14-ний өдөр хүртэлх ажилласан ажлын 8 хоногийн цалин хөлс болох 349,896 төгрөг, нийт 5,860,758 төгрөгийг А сумын З даргын Тгийн газраас гаргуулан олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сумын З даргын орлогч бол улс төрийн албан тушаалтан, сумын З даргын Тгийн газрын дарга бол төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Тэгэхээр төрийн жинхэнэ албан тушаалтан улс төрийн албан тушаалтанг томилж, чөлөөлдөг субъект нь биш. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн хариуцагч нь Тгийн газрын дарга биш, М Улсын З захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасан байдаг учраас хариуцагч нь сумын З дарга байх ёстой байсан. Сумын З дарга төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Тиймээс хариуцагч надад хамааралгүй зүйл гэж үзэж байна. Хоёрдугаарт сумын З даргын орлогч Төрийн албаны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтад заагдсан байдаг тул тэтгэлэг авах эрхгүй, өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Д аймгийн А сумын З даргын Тгийн газарт холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг 5,510,862 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажил хүлээлцэх хүртэл ажилласан 8 хоногийн цалин 349,896 төгрөг, нийт 5,860,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч хуульд зааснаар 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулж, ажил хүлээлгэж өгсөн сүүлийн өдөр хүртэл ажилласан 8 хоногийн цалин гаргуулна гэж, хариуцагчийн төлөөлөгч Тгийн газар хариуцагч биш, тэтгэмж, урамшуулал хасагдсан тул өгөхгүй, ажил хүлээлгэж өгөөгүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан гэж тус тус маргана.
Нэхэмжлэгч Ж.М нь Д аймгийн А сумын З даргын орлогчоор 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж, мөн сумын З даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/** захирамжаар чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа мэдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. Энэ талаар зохигч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт “бүх шатны З дарга болон ... сум -ийн З даргын орлогч” зааснаар сумын З даргын орлогч нь улс төрийн албан тушаалд хамаарна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гэж зааснаар бүх шатны З дарга болон ... сум -ийн З даргын орлогч,
-мөн М Улсын З захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны З дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” зааснаар сумын З даргын орлогч тус тус тэтгэлэг, тэтгэмж шаардах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл энэ 2 хуулийг үгчлэн болон зорилгоор нь З даргын орлогчид тэтгэлэг олгоно гэж тайлбарлахаар жишвэл ... Хурлын дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол мөн төлөөлөгч нарт хамааралтай хуулийн баталгаа гэж тайлбарлахад хүрэх ба шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... даргын орлогчийг ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн“ гэж тайлбарлах ба М Улсын З захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сонгуулийн үр дүнгээс хамааралгүй сумын З даргын бүрэн эрхийн асуудал юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Хариуцагч З даргын Тгийн газар нь нэхэмжлэгч Ж.Мгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй” болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгад дурьдсанаар нэхэмжлэгчийг А сумын З даргын захирамжаар ажлаас чөлөөлсөн байхад хариуцагчаар А сумын З даргын Тгийн газрыг татсан нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” зааснаар ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдөр 2017 оны 03-р сарын 14-ний өдөр учир 8 хоног ажилласан цалингаа нэхэмжлэнэ гэж шаардах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд тус тус зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаар нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.М дээрх 8 хоногийн хугацаанд ажил хийснээ нотлоогүй, нотлох баримтаар гаргаж өгөөгүйн гадна хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу “орлогч Ж.Мд ажил хүлээлгэн өгөхийг удаа дараа утсаар болон амаар мэдэгдсэн боловч ирж ажлаа өгөхгүй байсаар... 14-ний өдөр ...хүлээлгэн өгсөн” гэх тайлбар /хх-14/, шүүх хуралдаанд өгсөн “...удаа дараа шаардаад ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажилдаа ирээгүй” гэх тайлбар, ажил хүлээлцэх “......очиж ажил хүлээлцэх гэсэн боловч ажлаа өгөхгүй гээд өгсөнгүй., -М: Би өгөхгүй., ...та нар явж бай., ... авахаар бол онгойлгоод авна биз, би түлхүүр өгөхгүй. Өрөө авах гээд байгаа бол өөрсдөө онгойлгоод авна биз” гэх Ж.Мгийн гарын үсэг бүхий тэмдэглэл /хх-5-6/ зэрэг нотолгооны хэрэгслээр няцаагдаж, нотлож чадахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг “Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй”-т зааснаар түүний өөрөөс нь шалтгаалан 8 хоног хугацаанд ажил хүлээлцээгүй тул цалин хөлс 349,896 төгрөг гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тухай цаг хугацаанд ажилласан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн ... шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнд 103,124 төгрөг төлснийг нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар цалин хөлс 349,896 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,598 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Д аймгийн А сумын З даргын Тгийн газраас урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг, ажилласан 8 хоногийн цалин, нийт 5,860,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн 28150031**** тоот данснаас 103,124 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН