Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2021/00969

 

 

 

  2021          12             14                                            151/ШШ2021/00969    

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б ХХК,

Нэхэмжлэгч: Д.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх шаардлага бүхий  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““, нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.”““, хариуцагч Б.”““, түүний өмгөөлөгч Ц.”““,  нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартааИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу “Х.Б” ХХК болон миний бие доорх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу “Х.Б” ХХК болон Д.”““ын өмчлөлийн

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-1427002081, гэрчилгээний 000546970 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоотод байршилтай, 10*12 харьцаатай, 2 давхар хувийн сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн Г-1427001274, гэрчилгээний 000593421 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоот хаягт байршилтай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 200 м.кв талбай бүхий газар,

- Эрхийн улсын бүртгэлийн Э-1419001080, гэрчилгээний 000051893 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Сэргэлэн сум, Баруун зуун модны ам, 1 дүгээр хэсэг, 1-2 тоотод байрлах 18644290305561 нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний  зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-1419000114, гэрчилгээний 000546865 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, Баруун зуун модны ам 1 дүгээр хэсэг, 1 гудамж, 2 тоотод байрлах 109 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг Б.”““ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.     

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Б.”““, Н.”““ нар буюу  “Есүйжин хүлэг” ХХК нь “Х.Б” ХХК-иас авсан зээлээ зээлийн гэрээний хугацаанд төлж чадаагүй учраас “Х.Б” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд талууд эвлэрээд шүүгчийн захирамж гарсан. Захирамжаар сайн дураар зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэлээр гүйцэтгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэл дээр дуудлага худалдаагаар биш төлбөр төлөгч нарын хүсэлтээр үл хөдлөх  хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Хувь хүний талаас нь Б.”““өд боломж олгосон. Энэ боломж нь тодорхой хугацааны дотор төлбөрөө төлөөд өмчлөлийн газраа буцааж авах байсан. Хариуцагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, манай зүгээс хариуцагч талд зөндөө боломж олгосон. Боломжит  хугацаа дууссан учраас хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгүүдийг  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.     

Хариуцагч Б.”““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х.Б” ХХК нь “Есүйжин хүлэг” ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 413.811.969,32 төгрөг гаргуулахаар захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “Есүйжин хүлэг” ХХК-аараа 2019 оны 05 сарын 09-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ  байгуулсан. 

Гэрээнд тусгагдсанаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 39Б байрны 2 тоот, 58 м.кв 2 өрөө орон сууц 63.000.000 төгрөгт,

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 7 дугаар байрны 74 тоот, 49.03 м.кв 1 өрөө орон сууцыг 79.000.000 төгрөгт тооцож “Х.Б” ХХК-д шилжүүлж өгсөн.

Үлдэгдэл төлбөрөө үл хөдлөхөө зарж мөнгөн дүнд нь барагдуулна. Зах зээлийн үнэ нь энэ гэрээний үнээс өндөр байх тул үл хөдлөхөө зарж өр төлбөрийг барагдуулна, бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Уг үл хөдлөх хөрөнгүүд маань “Х.Б” ХХК-ийн төлбөрийн 3/1 хувьд байгаа. Хугацаан дээрээ бид тохирохгүй байгаа. 12 сарын хугацаа авч төлбөрийн нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгүүдээ чөлөөлнө гэсэн бодолтой байна. Хугацаа хэтэрсэн нь ковидоос болсон. 2 жил ковидоос болж бизнес хийгээгүй, гэрээсээ гарсангүй. Надад гэрээний үүргээ биелүүлэх хугацаа байгаагүй. Өрөө төлөх боломж байсангүй. 2021 онд төлбөр хийгээгүй нь үнэн. Бизнес болохгүй байсан. Хөрөнгүүдээ зараад банкны зээлийг барагдуулах гэхээр ковид гээд зарагдахгүй байсан. Одоо 200 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.   

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  Хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүй шүүх хуралдаанд оролцлоо. Мэтгэлцэх зарчмыг хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хангаж өгсөнгүй. Иймд өмгөөллийн үг, эрх зүйн дүгнэлт болгож хэлэх зүйл байхгүй. Хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байгаа. Үнэлгээтэй холбоотой болон шинээр гаргасан нотлох баримтуудтай хүртэл танилцаагүй байсан. Иймд өмгөөллийн үг эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэв.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК, Д.”““ нар нь Б.”““ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д:  Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д:   Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 

хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т:  Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ... 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т:  Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно, гэж тус тус заасан.               

Нэхэмжлэлд дурьдсан Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р байр, 17А тоотод байрлах, 240 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,     

Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ-Уул, Баруун Зуунмодны ам, 1-р гудамж, 2 тоотод байрлах, 109 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546865 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1419000114 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Х.Б” ХХК /Регистр-2578697/  болох нь хэрэгт авагдсан  дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.   

Мөн Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р хороолол, Хөгжил, 17-р байр, А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м2  талбай бүхий газар, 

Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Зуунмодны ам, 1-р хэсэг, 1-2 тоотод байрлах, 4109041672 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000051893 дугаартай, улсын бүртгэлийн Э-1419001080 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн  зориулалттай, 699 мталбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь Данаажавын “““ мөн болох нь хэрэгт авагдсан дээрх газрын гэрчилгээний хуулбараар мөн тогтоогдож байна.   

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т:  Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 

хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т:  Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,     

мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т:  Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна, гэж  тус тус заасан.    

Дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүд нь одоо хариуцагч Б.”““ийн эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Иймд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.”““ийн хууль бус  эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар 

Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р байр, 17А тоотод байрлах, 240 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,     

Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ-Уул, Баруун Зуунмодны ам, 1-р гудамж, 2 тоотод байрлах, 109 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546865 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1419000114 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,      

Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р хороолол, Хөгжил, 17-р байр, А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м2  талбай бүхий газар,   

Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Зуунмодны ам, 1-р хэсэг, 1-2 тоотод байрлах, 4109041672 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000051893 дугаартай, улсын бүртгэлийн Э-1419001080 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн  зориулалттай, 699 мталбай бүхий газар, зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч    Б.”““ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.”““өөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК, Д.”““ нарт  олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН