Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

    2025             02               11                                                2025/ШЦТ/29                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул, 

Улсын яллагч В.Төгсбаяр,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт **********д холбогдох ***********дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ********** ХХК-ийн эзэмшлийн * улсын дугаартай тээврийн хэрэгсли*********йн ******** улсын дугаартай чиргүүл бүхий хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Өмнөговь аймгийн ************багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********** газрын эзэмшлийн тээврийн хэрэгслийн цацрагийн хяналтын төхөөрөмж дээр 1-р чиргүүлийн чингэлэг унагаж, нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас төрд 27.020.616 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...Өмнө мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйлгүй гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон **********д холбогдох эрүүгийн ********  хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ****** нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ********* ХХК-ийн эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* улсын дугаартай чиргүүл бүхий хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Өмнөговь аймгийн ********р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* эзэмшлийн тээврийн хэрэгслийн цацрагийн хяналтын төхөөрөмж дээр 1-р чиргүүлийн чингэлэг унагаж, нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас төрд 27,020,616 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох  баримтуудаар тогтоогдож байгаа. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд *********ХХК нь энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон иргэний хариуцагчийн зүгээс төрд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Миний үйлчлүүлэгч 2024 оны 02 сарын 27-ны өдөр ********ХХК-ийн  нүүрс тээврийн машиныг жолоодож явахдаа өөрийн санамсар болгоомжгүй байдлаар гаалийн талбайн тоног төхөөрөмжийг эвдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч **********Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-20-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26-р хуудас/,

Хохирогч ********ын: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд Гашуун сухайт дахь Гаалийн газрын газрын рентген, мониторыг тээврийн хэрэгслийн чингэлэг унаж эвдэлсэн талаар надад нягтлан хэлсэн юм. Цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг хийж байгаа талаар хэлсэн юм. Тухайн үед гүйцэтгэгч компани нь байгаагүй юм. Би гүйцэтгэгч компани холбогдох хүмүүст энэ талаар хэлсэн юм. Гашуун сухайт дахь Гаалийн газрын эзэмшлийн төхөөрөмж юм. Мэргэжлийн хяналт газар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газарт нэгдсэнээр данс бүртгэлээр Гаалийн ерөнхий газарт албан ёсоор шилжиж ирсэн юм. Уг төхөөрөмжийн үнийн жагсаалт гаргаж өгнө. Би хэдэн төгрөгийн үнэ ханштай болох талаар нарийн сайн мэдэхгүй байна. Үнийн жагсаалт дээр тодорхой байгаа. Гаалийн газрын зүгээс хохирол барагдуулж
өгөх юм бол ямар нэгэн санал хүсэлт нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч *********ийн: “...Би он сараа сайн санахгүй байна. Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн албаны дарга ******* миний гар утас руу залгаж надад хэлэхдээ гүйцэтгэгч компанитай холбоо барих талаар хэлсэн юм. Тэгээд би гүйцэтгэгч компани болох *****ХХК-ийн инженер ажилтай ******* утсаар холбогдож би *******д ********ХХК-ийн тээврийн хэрэгслийн чингэлэг танай угсарч байгаа төхөөрөмж дээр унасан талаар хэлсэн юм. Тэгээд дараа нь ********* гэдэг хүний гар утас руу залгаж болсон зүйлийн талаар тодорхой хэлээд тоног төхөөрөмжийн үнэ ханшийн талаар судлаад мэдэж байх талаар хэлсэн юм. Гашуун сухайт дахь Гаалийн газрын нэр дээр бүртгэлтэй Гаалийн газрын өмч юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч ******ын: “...******” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын үеэр Гашуун сухайт хилийн боомтын тээврийн хэрэгслийн цацраг идэвхтэй материал шалгах төхөөрөмж байрлуулах бетон суурь хийх ажил хийж ажилласан юм. 2023 оны 06 дугаар сард үлдсэн суурь хэсгийг суурилуулж тээврийн хэрэгслийн цацрагийн хяналтын төхөөрөмжийн холбооны яндан суурилуулсан, 2023 оны 12 дугаар сарын 03-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл суурилуулсан суурь хэсэг дээр хамгаалалтын цацруулагч тууз нааж ажилласан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч ********: “...Би Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд *********ХХК-ийн тээврийн хэрэгслийн жолооч надад чингэлэг унаж хилийн цэргийн төхөөрөмж дээр унасан гэж хэлсэн юм. Тэгээд би Улаанбаатар хотоос 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагийн орчимд гараад *******багт 18-ны өглөө ирсэн юм. Гэрээ байгуулж ажиллаж байгаагүй, жолооч дутагдаж хүрэлцэхгүй болоод тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж түр ажиллаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч ********: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:50 цагт миний гар утас руу ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явдаг жолооч ********залгаж надад хэлэхдээ тээврийн хэрэгслийн чингэлэг, контейнер Гашуун сухайт хилийн боомтын хаалтаас гарч яваад унасан талаар хэлсэн юм. Тэгээд би автокран дуудсаны дараа 15:50 цагийн орчимд тухайн газар дээр очиход ********ХХК-ийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр чиргүүлийн чингэлэг Гашуун сухайт хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах рентген дээр унасан байдалтай байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч *******ийн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 06 минутад ****** дугаартай ажилтан миний гар утас руу pалгаж мэдээлэл өгөхдөө Гашуун сухайт хилийн боомтон дээр баригдаж байгаа төслийн рентгенийг тээврийн хэрэгслийн чингэлэг унаж эвдэлсэн байна гэж мэдээлэл өгсөн юм. Тэгээд газар дээр нь очиж шалгаж өгөөч гэж хэлсний дагуу очиж шалгаж үзэхэд *******ХХК-ийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр чиргүүлийн чингэлэг, тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгах зориулалттай рентген дээр унаж эвдэлсэн байдалтай байсныг цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тухайн дуудлага мэдээлэл өгч байх үед Гашуун сухайт хилийн боомтын холбогдох хүмүүс хамт байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн ******** дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 6-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ***** нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн эзэмшлийн ********маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* улсын дугаартай чиргүүл бүхий хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Өмнөговь аймгийн ******** эзэмшлийн тээврийн хэрэгслийн цацрагийн хяналтын төхөөрөмж дээр 1-р чиргүүлийн чингэлэг унагаж, нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас төрд 27.020.616 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас төрд 27,020,616 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний хариуцагч ******** ХХК нь хохирол төлбөр болох 27,020,616 төгрөгийг хохирогч ******** төлж барагдуулсан тул шүүгдэгч ********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хохирол төлбөр төлсөн бусдад төлөх төлбөргүй гэдэг асуудал нь 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс дараах байр суурийг шүүхэд гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн зохицуулалт байгаа учраас үүнийг эрхэм шүүгч хэрэглэж өгөөч гэсэн саналыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт ордог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирол төлбөрийн асуудал байхгүй, мөн гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн байдаг. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэхгүй гэж үзвэл мөн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгөөч гэдэг саналыг мөн оруулж байгаа. Яагаад гэхээр энэ хэргийн тухайд хохирол төлбөр бүрэн дүүрэн барагдсан, гаалийн газраас гомдол саналгүй гэсэн байдаг учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг харж өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй, бага хүүхэд нь долоон сартай хүүхэд байгаа тэгээд энэ хүний ахуй амьдралыг нь харж үзэж дээрх ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *********ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.   

2.3. Бусад асуудлын талаар 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч **********ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Гэмт хэргийн улмаас төрд 27,020,616 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний хариуцагч *******ХХК нь хохирол төлбөр болох 27,020,616 төгрөгийг хохирогч ******* төлж барагдуулсан тул шүүгдэгч *********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА