Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/01320

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  давхарт байрлах М ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

226,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О , хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э болон М ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №123456789 тоот тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж, даатгуулагч Б.Э нь 265,000 төгрөгийн *******ын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 38,680 төгрөгийн *******ын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 226,320 төгрөгийн *******ын хураамжийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс даатгуулагч Б.Э тэй удаа дараа холбогдож *******ын хураамжийн үлдэгдэлийг төлж барагдуулахыг хүссэн.

Иймд Б.Э ээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч *******ын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу *******ын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 226,320 төгрөгийг М ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сард М ХХК-иас миний ажилладаг Э ХХК-ийн ажилчдад нэгдсэн журмаар *******ын танилцуулга хийн, тохиролцсоны үүднээс тээврийн хэрэгслийн ******* хийлгэх боломжтой болсон.

Тухайн үед миний эзэмшлийн автомашин М-ын 38,680 төгрөгийн *******д хамрагдсан, төлбөр төлөгдсөн байсан. Даатгалтай тохирон өмнөх *******ыг цуцлан шинээр *******ын гэрээ байгуулан төлбөрийг сар тутам хуваан дансаар автоматаар татахаар тохирсон гэрээ байгуулах үед миний иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байсан.

Энэ асуудлыг тухайн үед *******ын ажилтан болон би өөрөө мэдэж байсан. Даатгалын ажилтан танай байгууллагаас олон хүн материал өгөх болохоор дунд нь хийгээд банкинд өгье гэж тохирсон.

Тухайн үед ажил их байсан тул ойрын хугацаанд үнэмлэхээ шинэчилж амжихгүй байна гэдгийг хэлж байсан.

Даатгалын бичиг баримтыг *******ын ажилтан авч явснаас хойш 2 сарын дараа надтай утсаар холбогдон банкнаас иргэний үнэмлэхийн хугацаа дуусч хүчингүй болсон тул мөнгө татах боломжгүй тул гэрээг цуцаллаа гэж хэлсэн.

Тухайн үед гэрээг цуцлан тэмдэглэгээ хийх байсан ажилтны буруугаас үүссэн төлбөрийн асуудлыг би төлөх хүсэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Э т холбогдуулан *******ын хураамж 226,320 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 123456789 дугаартай Тээврийн хэрэгслийн *******ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч Б.Э нь 1111 улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашиныг даатгуулж, *******ын хураамжид 265,000 төгрөгийг даатгагч М ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д *******ын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д Даатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ. 437.2.-т Даатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад *******ын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй. гэж тус тус зохицуулснаас үзвэл даатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөх шаардлагыг хангаснаар *******ын тохиолдол бий болоход *******ын нөхөн төлбөрийг авах буюу даатгагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх зохицуулалттай байна.

Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д заасан хугацаа тогтоосон, бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, даатгуулагч гэрээгээр тохиролцсон *******ын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үүрэг бүхий харилцаа талуудын хооронд бодитоор хэрэгжих боломжгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Э ээс 226,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА