Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0477

 

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0477

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЗ** би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарт холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн ..хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... гэснийг хэвээр үлдээж, хохирол, нөхөн төлбөрийн 25.803.150 төгрөг гэснийг 22.794.150 төгрөгийг..төлж биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн ..хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... гэснийг хэвээр үлдээж, хохирол, нөхөн төлбөрийн 25.803.150 төгрөг гэснийг 22.794.150 төгрөгийг..төлж биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулах гэсэн прокурорын дшүщщүгнэлттэй танилцлаа. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 13 дугаартай гаргасан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарт холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн ..хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... гэснийг хэвээр үлдээж, хохирол, нөхөн төлбөрийн 25.803.150 төгрөг гэснийг 22.794.150 төгрөгийг..төлж биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарт нь прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарт холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн ..хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг... гэснийг хэвээр үлдээж, хохирол, нөхөн төлбөрийн 25.803.150 төгрөг гэснийг 22.794.150 төгрөгийг..төлж биелүүлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч  Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.З** , Х.Х****** нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Ц.МӨНХЗ**