Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч-хохирогч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД: /.
Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Халхгол сумын ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч-хохирогч ******* овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт иргэн *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, улмаар *******ын эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 
    Шүүгдэгч-хохирогч ******* овогт ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт иргэн *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлт бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудлын тухайд гэвэл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр намайг жижүүртэй байх үед ажлын дугаарын утсанд шөнийн 03 цаг 40 минутын орчимд "хүнд зодуулсан гэх" дуудлага ирж би ирсэн дуудлагын дагуу сумын иргэн *******ын гэрт очих үед ******* нь доошоо хараад унтаж байсан бөгөөд нүүрнийх нь нэг тал нь хавдсан, баруун талын хөлний шилбэ орчимд зулгарсан байсан бөгөөд дээшээ болон доошоо харж унтаж чадахгүй байна, биеийн маань бүх хэсэг янгинаад байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/,

Гэрч мөрдөн шалгах  ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Халхгол суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Болсон асуудлын тухайд гэвэл 2024 оны 10 дугаар 18-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд намайг гэртээ байх үед манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн баруун хацар нь зулгарч зүсэгдэж хавдсан мөн баруун нүд нь хавдсан, баруун хөлний шилбэ нь ямар нэг зүйлд зүсэгдэж өмдөнд нь наалдсан байдалтай гэртээ орж ирсэн. Би юу болсон талаар асуутал ******* зодсон гэж хэлсэн бөгөөд өөр зүйл хэлэхгүй байсан. Би болон манай нөхөр ******* нь *******той таарамжгүй харилцаатай байдаг. Өмнө нь ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ манай гэрт орж ирж агсам тавьж байсан тэрнээс нь болж бид нар таарамжгүй харилцаатай байдаг...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Халхгол сумын Цэцэрлэгт багш ажилтай бөгөөд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Болсон асуудлын тухайд гэвэл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд хоол ундаа хийж идчихээд байж байхад хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна гэх/ сумын төвд байх манай гэрийн гадаа машин хаазлаад байх чимээ сонсогдох үед нь хаалгаар хартал манай нөхөр төрсөн ах ******* нь манай хашааны гадаа цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан бөгөөд машин дотор ******* манай сумын гэх залуутай маргалдаж байсан. Яг юу гэж хэлж маргалдаж байсан гэдгийг санахгүй байна. Намайг машин руу нь очих үед машиныхаа жолоочийн талд суучихсан ******* хажууд нь сууж байсан бөгөөд машин нь дотроосоо түгжээтэй байсан юм. ... би *******ийн эхнэр руу залгаж "манай гэрийн гадаа ******* 2 согтуу машинтайгаа ирчихээд муудалцаад байна ирж ав" гэж хэлсэн. Тэр хоёрын сууж байсан машин нь хар тентэй байсан тул доторх нь харагдахгүй байсан. Машинаа аймар хаазлаад байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүн тэгж хаазлахгүй байх...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/,
 
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 608 дугаартай дүгнэлтэд: “...*******ийн биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 49-50-тал/,
 Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Өнөрборгилын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай дүгнэлтэд:  “...*******ын биед хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэжээ. /хх-ийн 55-57 тал/, 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч-хохирогч ******* овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт иргэн *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, улмаар *******ын эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 
Шүүгдэгч-хохирогч ******* овогт ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт иргэн *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч-хохирогч, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч нарын дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч-хохирогч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирлууд учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч-хохирогч нар нь харилцан бие биедээ гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч-хохирогч нарын бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  
Мөн шүүгдэгч-хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 102,165 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкны 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болно. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч-хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч-хохирогч ******* овогт *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******, ******* ******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
    4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч-хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч-хохирогч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ