| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Бумбат ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******1 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъя шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: ........../.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2*******4 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймаг Баян-уул сумын 2 дугаар баг “Хараат” гэх газар Тоёота приүс-20 /Toyata prius/ маркийн ******* убч улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2*******4 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймаг Баян-уул сумын 2 дугаар баг “Хараат” гэх газар Тоёота приүс-20 /Toyata prius/ маркийн ******* убч улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2*******4 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гэртээ байж байх үед сумын төвөөс манай бэр ирээд “******* ах эгч хоёр найзуудын хамт сумаас гарч байгаад онхолдсон байна. эгч сумын эмнэлэгт хүргэгдэн очоод хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Сумын эмнэлгээс таныг дуудуулсан байна” гээд би бэр тэй сумын төвд орой ******* цагийн орчимд ирсэн. Би сумын төвд ирээд шууд эмнэлэг рүү очиж охин тай уулзсан. Тэр үед биеийн байдал нь нэлээн хүнд байдалтай байсан. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар хот руу гарсан. ... Би *******аас нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Амь хохирогчийн эмчилгээний зардал болон оршуулгын зардлыг ******* гаргасан. ...Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй учраас би дээрх ШАУШХ-ийн шүүх сэтгэцийн шинжилгээний тасагт дүгнэлт гаргуулах шаардлагагүй учраас хүсэлт гаргасан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 37-38, 41-42 талууд/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаагийн: “...Тухайн эмчилгээнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 9,413,030 төгрөг зарцуулагдсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 48-49 тал/,
Гэрч : “...2*******4 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би гэр бүлийн найзуудаараа сумаас баруун урагш 50 гаран километрт байрлах “Ар шар хөв” гэх газар луу гишүүгэн түүх зорилгоор орой 15 цагийн орчимд сумын төвөөс гарсан. Гарах үедээ жолооч *******ын эзэмшлийн тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз ******* эхнэр , би эхнэртэйгээ мөн найз нарын хамт гарсан. Тэгээд сумын төвөөс гараад тухайн газар луугаа явж байх замд машин гэнэт жолоочийн эсрэг талаараа өнхөрч онхолдсон. Тэгээд бид нар ээлж ээлжээр машинаас гараад харахад жолооч *******ын эхнэр нь машины хойд талд нь газар машинаас шидэгдсэн байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд бид хэд машинаасаа гараад байж байхад ойрхон айлын хүмүүс ирээд тэр хүмүүсийн утсаар сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгөх үед нэг цаг гарны дараа эмнэлэг ирж бид нарын суулгаад сумын төв орсон. Эмнэлэг дээр очоод г хэвтэн эмчлүүлсэн. ...Тухайн осол болох үед ******* болон бид нар архи уугаагүй эрүүл байсан. ******* нь архи дарс уудаггүй...” гэжээ. /хх-ийн 57-58 тал/,
Гэрч ын: “...2*******4 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн найзуудын хамт сумаас баруун урагш 50 орчим километр явж гишүүгэн түүх зорилгоор сумын төвөөс ******* эхнэрийн хамт, эхнэрийн хамт, би бид 5 *******ын эзэмшлийн тоёота приүс 20 маркийн авто машинтай сумын төвөөс 16 цагийн орчим гарсан. Тэгээд явж байхад машин жолоочийн эсрэг тал руугаа онхолдож 4-н дугуй дээш харсан. Тэгээд бид нар машинаасаа буух үед жолооч *******ын эхнэр гадаа газар машины хажууд хэвтэж байсан. ...Тухайн осол болох үед ******* болон бид нар архи уугаагүй эрүүл байсан. ...Тухайн үед машин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг би сайн мэдэхгүй байна. ...Замын нөхцөл байдал хэвийн байсан. Шороон тэгш замтай...” гэжээ. /хх-ийн 60-61 тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2*******4 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2844 дугаартай дүгнэлтэд: “...Амь хохирогч гийн цогцост хүзүүний 4, 5-р нугалмын үйрч бяцарсан хугарал, нугасны няцрал, бүсэлхий 1, 2, 3, 4, 5-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, зөөлөн эд дэх цус хуралт, хэвлийн баруун ар ханын булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /800 мл/ баруун бөөрний дээд булчирхай, өөхөн эдийн цус хуралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтот цус харвалт, цээж, өвчүү, зүүн мөр, баруун бугалга, тохой, шуу, хэвлий, нуруу, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал ослын үед нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэлт өвчтэй байсан. Энэ нь нас барахад нөлөөлөхгүй. Амь хохирогч нь хүзүү, нурууны нугалам, нугас, хэвлий, тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн өвчний түүхэнд 2*******4 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 01 цаг 55 минутад нас барсан гэжээ. Цус нь /В/ 3-р бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчийн цуснаас спиртийн агууламж, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэжээ. /хх-ийн 68-75 тал/,
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Одхүүгийн 2*******4 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа: “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 122-123 тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,413,030 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,413,030 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ