Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 151/2021/00857

 

 

 

   2021          11            10                                              151/ШШ2021/00857    

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох

20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.”““, хариуцагч Б.”““, нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБ.”““ нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг түүний нөхөр болох Ч.”““ийн хохирлын мөнгө төлөх хэрэгтэй байна, сарын дараа өгнө гэж хэлээд авсан. Одоо болтол зээлээ төлөхгүй байна. Иймд Б.”““аас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

Хариуцагч Б.”““ шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.”““оос 2019 оны 07 сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг зээлж авсан болно. Үүнийг миний нөхөр И.”““ нь 2021 оны 04 сард Б.”““ын өөрийн хүсэлтээр 361 гарамд байрлах 10 айлын газрыг тус бүрийг 5.000.000 төгрөгөөр бодож Сүхбаатар овогтой Ундрахбаяр гэх хүнээс худалдан авч өгсөн. Ийнхүү 20.000.000 төгрөгийн хариуд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий газар худалдан авч өгч өрийг хаасан тул Б.”““ын өргөдлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.”““ нь Б.”““д холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Хариуцагч Б.”““ нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр Б.”““оос 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлж авсан болох нь хэрэгт авагдсан 721 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.    

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.    

Хариуцагч Б.”““ нь 20.000.000 төгрөг зээлж авснаа зөвшөөрч байх ба “ ...миний нөхөр Ч.”““ нь 2021 оны 04 сард Б.”““ын өөрийн хүсэлтээр 361 гарамд байрлах 10 айлын газрыг тус бүрийг 5.000.000 төгрөгөөр бодож Сүхбаатар овогтой Ундрахбаяр гэх хүнээс худалдан авч өгсөн. Ийнхүү 20.000.000 төгрөгийн хариуд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий газар худалдан авч өгч өрийг хаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний энэ тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

Хариуцагч Б.”““ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д зааснаар  өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар  нотлоогүй болно.  

Хариуцагч Б.”““ нь Б.”““оос 20.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.

 Иймд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.”““аас  20.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.”““од олгох үндэслэлтэй  гэж үзлээ. 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.”““аас 257.950 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.”““од олгох нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.”““аас 20.000.000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б.”““од олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.”““аас 257.950 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.”““од олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН