Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0385

 

  

 

 

 

2021 оны 6 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0385

Улаанбаатар хот

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Т*** Ө*** СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** Ө*** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай Т*** Ө*** СӨХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С*******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Тус маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С******* А/250 дугаар Газрын зөрчил арилгуулах тухай захирамж гаргажээ. Тус захирамжийн 63 болон 64 дэх хэсэгт Автозамчдын гудамж, Ю**** байрны зүүн талд 10 ширхэг тоосгон гарааш, Т*** Ө*** М******* СӨХ-н ашиглаж буй орчны газар 1 ширхэг зөвшөөрөлгүй тоосгон гарааш-н зөрчлийг тус тус арилгаж, газар чөлөөлөх тухай заасан байна.

Энэхүү захирамжийн дээрх батлагдсан байршлууд нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бүх үл хөдлөх эд хөрөнгөнүүд буюу 11 тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэг мөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***ийн шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбараар батлагдаж байна. Ингэснээр бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн шийдвэрлэж 2021 оны А/250 дугаар захирамжаар газрыг чөлөөлөхөөр болжээ.

Иймд Т*** Ө*** СӨХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т*** Ө*** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н*** нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар Т*** Ө*** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н***ээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтдээ: “...Тус маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С******* А/250 дугаар Газрын зөрчил арилгуулах тухай захирамж гаргажээ. Тус захирамжийн 63 болон 64 дэх хэсэгт Автозамчдын гудамж, Ю**** байрны зүүн талд 10 ширхэг тоосгон гарааш, Т*** Ө*** М******* СӨХ-н ашиглаж буй орчны газар 1 ширхэг зөвшөөрөлгүй тоосгон гарааш-н зөрчлийг тус тус арилгаж, газар чөлөөлөх тухай заасан байна.

Энэхүү захирамжийн дээрх батлагдсан байршлууд нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бүх үл хөдлөх эд хөрөнгөнүүд буюу 11 тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэг мөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***ийн шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбараар батлагдаж байна. Ингэснээр бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн шийдвэрлэж 2021 оны А/250 дугаар захирамжаар газрыг чөлөөлөхөөр болжээ.

Иймд Т*** Ө*** СӨХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс Т*** Ө*** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болно.

Т*** Ө*** СӨХ-ны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/69 дугаар Хяналтын зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирал Б.Н***д эрх олгосон байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Т*** Ө*** СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн Т*** Ө*** СӨХ-оос, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Автозамчдын гудамж 4*** байрны зүүн хойд талд 9 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг чингэлэгийг албадан буулгахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу Т*** Ө*** СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА