| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/03655/И |
| Дугаар | 101/ШШ2019/01214 |
| Огноо | 2019-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2019/01214
| 2019 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2019/01214 | Улаанбаатар хот |
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг үндэслэн охин М.С, хүү М.С нарыг эцэг Ө.М-ны асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч тал хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 65,250,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,600.00 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчид буцаан төлөхөөр болж, нэхэмжлэгч нь тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар өөрийн өмчлөлд байгаа болон Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 98 дугаар байр, 206 тоот хаягт байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр охин М.С, хүү М.С нарыг бүртгүүлэхээр эвлэрснийг баталсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөг, харицагчийн төлсөн 624,600.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 624,600.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундрахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
د Б.МАНДАЛБАЯР