Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 136/шш2017/00400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: , Б овогт Бгийн Нгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: й, Б овогт Дний Б-Эд холбогдох,

                                                  

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 онд Д.Б-Этэй танилцаж улмаар дотноссон. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Х төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Одоо бид тус тусын амьдралаар амьдарч, хүү Х миний асрамжид эрүүл энх өсөн торниж байна. Жирэмсэн байх хугацаанд болон төрсний дараа ч Д.Б-Э холбоо барьж байгаагүй /Ээж, эгч, дүү нар нь ганц, хоёр удаа ярисан/. Хамт байх хугацаандаа архины хамаарал их, авгай хүүхний асуудал гаргадаг гээд маргаан маш их гарах болж, бидний зан харьцаа таарамжгүй, цаашид хамт байх аргагүй болсон. Иймд хүсэлтийг минь хүлээн авч хүү Хад эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б-Э нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.Б-Э миний бие Б.Нгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Н.Х нь миний хүү мөн тул тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлөх болно гэжээ.  

 

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Б-Эд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Д.Б-Э нар нь 2015 оноос 2017 оны 01 дүгээр сар хүртэл танилцаж дотносох хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Н.Х /9с9хоногтой/ төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, Б дүүргийн 25-р хорооны “Э-А” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Угийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-5/ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамж /2017 оны 01-р сарын 28-ны өдөр төрсөн, 9 сар 9хоногтой, эр/-тай хүү Н.Хын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-3/ байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Н.Хыг төлөөлөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно.”-т зааснаар эцэг, эх иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаагүй байна.

Хариуцагч Д.Б-Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “ ... Н.Х нь миний хүү мөн тул тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлөх болно...” гэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.”

мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, ... бусад баримтыг үндэслэнэ.”-т зааснаар хариуцагч Д.Б-Э нь 2017 оны 01-р сарын 28-ны өдөр төрсөн, 9 сар 9хоногтой, эрэгтэй Б овогт Нгийн Хын эцэг болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн “бид эр эмийн харилцаатай байсан, түүнээс жирэмсэн болсон” гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д: Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ,

-хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т: Эцэг эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, ... хүүхдэд тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-Эийн хүү Хад хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тэтгэлэгийн хэмжээ нь, хүү Н.Х нь У хот, Б дүүрэгт оршин суудаг байх ба У хотын хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын байдал /185,300/-аар 50 хувь нь 92,650 төгрөг байна.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /185,300/50%=92,650*12=1,111,800-650,000=461,800*2.4%=11,083 +20,150=31,233/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31,233 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов.

 

Хариуцагч Д.Б-Э нь ... хувийн шалтгааны улмаас 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн шүүх хуралд оролцож чадахгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийн эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Нгийн Хийн эцгээр Б овогт Дний Б-Эийг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан, хүү Б овогт Нгийн Хад тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэг “11 нас хүртэлх насны хүүхдэд 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...”-т заасныг баримтлан, эцэг Б овогт Дний Б-Эээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63,1.5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-Эээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, 31,233 төгрөг гаргуулж улсын орлого /Төрийн банкны 28150031**** тоот данс/-д оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцоогүй талд шүүх шийдвэрийг 14 хоногийн хугацаанд зохигчид гардуулах, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН