Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

     2025             01               21                                                 2025/ШЦТ/08                                   

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч **** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:****,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор **** /томилолтоор/,

Хохирогч: Э.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Д /цахимаар/,

Шүүгдэгч: У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч У.О нь 2024 оны 07 дугаар сарын 18-наас 2024 оны 07  дугаар сарын 19-нд шилжих шөнө ****сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “***ө” рестораны орчим хохирогч Э.Н “Янхан гэж дуудсан” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож биед нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О холбогдох эрүүгийн ****дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О мэдүүлэхдээ:

Би муухай хэрэгт холбогдсон буруугаа их хүлээж байгаа, өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н мэдүүлэхдээ:

Нэхэмжилж байгаа зүйл нь тухайн үед биеийн байдал үзүүлээд эм тариа авсан тэрний  мөнгөн төлбөр мөн Өмнөговь аймаг руу явж бүсийн оношилгоод үзүүлсэн, бензины мөнгө, цаашид 3 дугаар шатлалын эмнэлэг рүү тархи толгойны имрай хийлгэнэ, тэрний мөнгөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Тэрнээс одоогийн байдлаар 800.000 төгрөг өгчихсөн байгаа. Улаанбаатар хотод 3 дугаар шатлалын эмнэлэг буюу 600.000 төгрөгийн имрай хийлгэнэ. 600.000 төгрөгийг өгсөн тохиолдолд гомдол саналгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж ирсэн зүйлчлэлтэй ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа. Үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд уучлалтаа удаа дараа гуйгаад, мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гээд анх хохирогч хохирлын баримтаа өөрөө нэгтгэн дүгнэж тоогоо бодож өгөөгүй хохирлын баримтуудаа өгчихсөн байсан. Тэр баримтаараа нийт хэдэн төгрөг гэсэн нь гараагүй байсан 600.000 гаруй төгрөг гэж аман байдлаар хохирогч хэлсний дагуу бид нар 600.000 гаруй төгрөгийг бэлэн бэлдээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гээд цагдаа дээр 2 талаасаа очоод уулзсан боловч үл ойлголцлоос болоод хүсэлтээ гаргаж чадаагүй. Хохирогч дансаа ч өгөлгүй яваад өгсөн, бид нар дараа нь хохирлын баримтуудыг нь цагдаатай сууж байгаад бүгдийг нь нэгтгээд дүгнэж үзэхэд 800.590 төгрөгийн хохирлын баримт өгсөн байсан. Би хохирогчтой ямар ч байсан хохирол төлбөрөө та төлөх ёстой гэсэн хохирогч маань ч гэсэн өөрөө ухамсарлаж нэгэнт хүний биед гэмтэл учруулсан би хохирол төлбөрийг нь төлнө гээд өөрөө ажилтай хүний хувьд гээд 2,3 хуваагаад ямар ч байсан 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Улаанбаатар хотод имрайд орох 600.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа юм байна, өөрөө ч бас шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлгийн явцад надад ямар ч гомдол саналгүй гэдгээ хэллээ. Сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийллээ. Тийм учраас шүүх хохирогчийн саналд нь тулгуурлаад заавал сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоохгүй байхыг хүсэж байна. Учир нь гэх юм бол энэ гэмт хэргийг болсон шалтгаан нөхцөлийн талаар улсын яллагч сая дүгнэж ярилаа. Хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хэн хэнтэйгээ зүй бус харилцан хувийн таарамжгүй харилцаа үүссэн, энэ нь огт танихгүй хүмүүс гудамд хаа хаанаасаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тааралдаж хэн хэндээ зүй бус үг хэрэглэсний улмаас ийм асуудал болжээ. Дээрх нөхцөл байдлуудыг бид нар шүүхийн хэлэлцүүлгээр болон хэргийн материал дээрээс  олж харлаа. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлал гэж байгаа, Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол байгаа, энэ тогтоолын энийг яаж тооцох вэ гэсэн зарчмыг нь аваад үзэх юм бол 3 дугаар зүйл дээр байгаа төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтооно. Хохирлын нөхөн төлөх боловч боломжит түвшин буюу хор уршиг буюу нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангана хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх гэсэн ийм зарчмууд байгаа. Нэгэнт хохирогч өөрөө сэтгэл санааны хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гээд байхад заавал тогтоох шаардлага байхгүй. Өөрөө ч сэтгэл санаанд учирсан сэтгэцийн өөрчлөлт эмгэг өөрчлөлтийн талаар илэрхийлээгүй. Нэгэнт нөгөө талаас манайх цаашид имрайд үзүүлэх 600.000 төгрөг нь бичиг баримт хавсаргагдаагүй хэдий ч гэсэндээ нэгэнт энэ хүнийг цаашаагаа үзүүлэх шаардлага нөхцөл байгаа юм байна. Тийм учраас үүнтэй нь бид нар маргахгүйгээр 600.000 төгрөгийг нь ямар ч байсан бүрэн барагдуулъя гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэв.

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр илрүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9, 30-31, 32-33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15, 16-19 дэх тал/,

 

-Компьютерт томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

-Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 43-47, 50 дахь тал/,

 

-Шүүгдэгч У.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51, 53, 54, 55, 56, 57  дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд У.О өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч У.О нь 2024 оны 07 дугаар сарын 18-наас 2024 оны 07  дугаар сарын 19-нд шилжих шөнө ***сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “***” рестораны орчим хохирогч Э.Н “Янхан гэж дуудсан” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож биед нь “духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай хохирол учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н өгсөн “... Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнө 0200 цагт “Эрдэнэ” төвөөс хойш чиглэлтэй найз О.М-тай хамт алхаж байсан. Бид 2 “МТ” клонк өнгөрөөд явж байх үед манай найз нөхрийгөө “Ирээд авчих” гэж утсаар ярьсан чинь “Авах боломжгүй байна” гэсэн учир бид 2 алхаж харихаар болсон. Бид хоёрын явж байсан замын эсрэг буюу баруун талд нэг эмэгтэй алхаж байсан. Тэр эмэгтэйн хажууд машин ирж зогсоод тэр хүүхнийг дуудсан чинь сонсохгүй алхаад байх шиг байсан. Тэгэхээр нь О.М бид 2 тухайн хүүхнийг дуудаад “Энэ машинд таныг дуудаад байна” гэж хэлсэн чинь “Үгүй, намайг дуудаагүй, чи намайг янхан гэж бодоод байна уу” гэж хэлсэн... хойшоо алхаж байсан чинь найз О.М “Гар утсаа алга болгочихлоо” гэхээр нь бид 2 утсыг нь хайж байгаад нэг харсан чинь О.М алга болчихсон байсан. Тэгээд

баруун тал руу харсан чинь О.М “Дэлгэр Цэций”-н хойгуур засмал руу орох

гарам дээр баруун тийш сууж байсан. Би ардаас нь гүйж очоод О.М аваад

эргээд явсан чинь хажуугаар нэг махлаг хүүхэн засмал руу алхаад орсон... “Та 2 зүгээр яваарай 2 муу Цэцийгийн янхан минь” гэж хэлсэн. Тэгээд бид хойшоо чигээрээ алхаад “Төрийн банк”-ны замын эсрэг талд явж байсан чинь нөгөө махлаг

эмэгтэй ард “Янхан” гээд хашхираад байсан... би “Хойноос тэр хүн чи бид хоёрыг “Янхан” гээд байна, явъя” гэсэн чинь нөгөө эмэгтэй нэг эмэгтэйтэй хамт ардаас ирээд манай найзыг угзарч татаад зууралдсан. Тэгэхээр нь би “Та чинь болиоч гудамд зүгээр яваач” гэж хэлээд дундуур нь орж О.М салгаж авсан чинь намайг үсдэж дараад хэдэн тийш дугтраад, засмал дээр өвдөглүүлсэн. Би тухайн үед цагдаа руу залгаж дуудлага өгөх гэсэн чинь “Шинэ өглөө”-н хойгуур зугтах гээд байхаар нь би ардаас очсон чинь миний толгой руу нэг юмаар цохиод хагалчихсан.

Тэр хүн махлаг, шар царайтай, 160 орчим см өндөртэй, 40-45 орчим насны эмэгтэй

хүн байсан. Миний үснээс 3 удаа зулгааж, хөл рүү 2 удаа өшиглөсөн, мөр рүү 2 удаа

цохисон, цементэн шалан дээр үсдэж өвдөглүүлсэн. Мөн сүүлд толгой руу ямар нэг

юмаар нэг цохиж хагалсан. Би тухайн үед хар нүдэн буюу архи, айраг 2 хольж уусан

байсан. Гэхдээ нэг их согтоогүй байсан. Миний биед халдсан хүн бол нэлээд согтуу

байсан...” гэх мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн: "... Би эмнэлгийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөр, мөн эмийн сангаас авсан эм тарианы мөнгө, мөн Даланзадгад руу 1 удаа явсан мөнгө буюу ирэх, очих зардал 100,000 төгрөг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31,32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э  өгсөн “... Би 2024 оны 07дугаар сарын 18-ны орой 0000 цаг өнгөрч байхад эгч У.Отгонсүрэн манай эгчийн найз нь гээд 2 хүүхэн бид 4 “ о” караокед орж ширээ аваад пиво захиалж аваад нийтийн зааланд нь дуу дуулж пиво ууж сууцгаасан... караоке хаах дөхөж байхад У.О  эгч бид 2 гараад “Ш ”-гийн ойролцоо засмал замаар хойшоо явж байсан чинь бид хоёрын өмнө явж байсан 2 эмэгтэй бид хоёр луу хандаж нэг эмэгтэй нь “Хөөе янхнуудаа” гэхээр нь У.О  эгч “Юу гэнээ” гээд араас нь алхаад очиход нэг нарийнхан туранхай хүүхэн нь У.О  эгчийг үснээс нь татаад унагасан... дээр нь гараад цохиод байсан. Тэгсэн тэр хүүхнийг нэг залуу хорьж салгаад холдоод явахад У.О  эгч босож ирээд туранхай хүүхэнтэй цуг явж байсан махлагдуу эгч рүү яваад “Шинэ өглөө”-гийн урдуур гудамж руу орж байж байгаад буцаж засмал зам дээр гарч ирээд надад эгч “Хүний толгой цохчихлоо” гэсэн. Юугаар яаж цохисныг би хараагүй... У.О  бид 2 “С ” караокед согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан. Зарим юмыг би сайн санахгүй байна. “Би тэр хүүхнийг толгойг цохисон” гэж хэлсэн. Яг юугаар яаж цохисон талаараа хэлээгүй. Би хараагүй. Би тэр эмэгтэйг танихгүй. У.О  тэр үед доогуураа хар өмдтэй, дээгүүрээ хөх цэнхэр цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М  өгсөн “... Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хамт ажлынхнаараа Ц сумын хойд тал руу гарч жаахан сууцгаасан юм. Тухайн үед бид хэд айраг болон архи уусан. Хэр хэмжээтэй хэдэн шил архи айраг ууснаа сайн санахгүй байна. Тэгээд бид хэд тараад ажлын Э.На тэй хамт сумын төвд “Эрдэнэ” дэлгүүр дээр буугаад хойшоо гэр рүүгээ алхаж байгаад би нөхөр рүүгээ “Ирээд авчих” гэж залгасан чинь “Ирж авах боломжгүй байна” гэхээр нь бид 2 алхаж харихаар болоод явж байсан чинь нэг машин бид хоёрын хажуугаар явсан. Тэр машин замын цаад талд явж байсан эмэгтэйтэй юм яриад байна гэж бодоод тэр хүүхэн рүү бид 2 “Хөөе энэ хүн чамтай яриа байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь “Яахаараа надтай ярьдаг юм, намайг янхан гээд байгаа юм уу, өөрсдөө янхан юм байж” гэж хэлсэн. Тэгээд бид 2 “Ш ” буудлын хажуугаар өнгөрч явсан чинь нөгөө эмэгтэй бас нэг эмэгтэйтэй ирээд “2 янхан минь зогсож бай, та 2 бид хоёрыг яахаараа замын машинд дуудаж өгдөг юм” гээд уурлаад байсан. Тэгээд бид хэд хэрэлдэж байсан чинь нэг эмэгтэй нь намайг зуураад байж байсан. Тухайн үед бужигнаад яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг нэг хүн барьчихсан байсан санагдаж байна. Э.Н  нэг эмэгтэйтэй усдэлцээд байсан. Удалгүй Э.Н  газарт уначихаар нь би гүйгээд очсон чинь толгойноос нь цус гарчихсан байсан... Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б  2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаартай “...1.Ч.Э.Н  биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Э.Н  биед үүссэн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.О-гийн өгсөн “... прокурорын тогтоолыг өөрөө уншиж танилцлаа. Санал, хүсэлт байхгүй... хүлээн зөвшөөрч байна... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүний хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.О- нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Н-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч У.О   нь хохирогч Э.Н  эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч У.О  нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч У.О  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.О болон түүний өмгөөлөгч Э.Д нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Э.Н-ийн биед “духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ө- шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн

мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Н-гийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н  нь “...гэм хорын хохиролд 600.000 төгрөгийг нэхэмжилсэн”,  шүүгдэгч У.О  нь  “...гэм хорын хохиролд нэхэмжилсэн 600.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нөхөн төлөхийг зөвшөөрсөн” тайлбар, мэдүүлгийг гаргасан. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.От  эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Нандинцэцэгт олгохоор, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 600.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд нийт 800.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч У.О нь хохирогч Э.Н  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч У.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д  нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч У.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И  овогт У-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч У.От  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-гээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.На-т олгохоор, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 600.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд нийт 800.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч У.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              ****