Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

     2025             03               10                                                 2025/ШЦТ/40                                   

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Т

Хохирогч: Б.Б /цахимаар/,

Шүүгдэгч: Т.Тн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,****                                                                                                                                                                                                                                                                                                      

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.Тэ нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө *** сумын төвд байрлах, Г*** баарны гадаа Б.Б-тай үл ялих зүйлээс маргалдан улмаар гараараа цохин бие эрх чөлөөнд нь халдаж, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т  мэдүүлэхдээ:

Тэр өдөр найзуудтайгаа уулзаад биллиард тоглоод салцгаагаад 12 цагаас өмнөхөн буцаж уулзацгаагаад баар руу ороод жоохон юм ууж сууцгаасан. Тэгээд ууж сууж, бүжиглэж байгаад буцаж гараад Буянжаргал гээд манай найз гарч тамхилъя гэхээр нь гарч тамхилаад зогсож байсан чинь энэ Б  гээд залуу нэг найзтайгаа юм яриад зогсож байсан юм. Тэгээд Бу  энэ хоёрыг таньдаг гээд юм яриад зогсож байхад нь би хажууд нь зүгээр тамхиа татаад зогсож байсан юм. Тэгсэн чинь Б  над руу юм ярьж эхлээд тэгээд чи яасан гээд байгаа юм бэ гэсэн чинь чамайг яасан ч яадаг юм би Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн түрүүвч цолтой цагдаагийн хүн байна гэсэн, тэгээд чиний цагдаа чинь надад ямар ч хамаа байхгүй гэсэн чинь чи тэгвэл яахыг нь харах уу гээд машиндаа суучхаад машинаа асаасан байхлаар нь би найзад нь наадах чинь арай дэндүү согтолттой байгаа юм чинь машин тэргээ унаад явж мэдэхээр байна, машиныг нь унтрааж түлхүүрийг аваарай гэсэн чинь Банзрагч нь машин дотроосоо над руу чи айгаад байгаа юм уу гээд орилсон юм. Тиймэрхүү шалтгаанаар орилохоор нь би буруу талынх нь хойд талын нь суудлаар ороод ярилцаж байгаад тэгээд цохилцсон 2-3 цохисон байх тэгээд салсан гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  мэдүүлэхдээ:

 Тэр өдөр ***аймгаас *** сум руу ирсэн. Тэгээд *** сумын бааранд орсон, миний хувьд нэлээн согтолттой тэндээс гарсан. Миний хувьд нэлээн согтолттой байсан болохоор бүдэг бадаг санаж байгаа, нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол саналгүй, эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэв.   

 

-Шүүх хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т  гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын

прокурор В.Т  би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Т.Т  холбогдох *** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Тэ  нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ө***сумын төвд байрлах *** баарны гадаа Б.Б-тай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор хохирлын асуудлыг шийдвэрлэдэг, хохирлын асуудал дээр улсын яллагчийн зүгээс дараах саналыг гаргаж байна. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч Б.Б  нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон аль аль хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэдэг зүйлээ мэдүүлж байгаа учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна гэв.

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр илрүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7, 52-54 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 67-69 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Т-гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 57-59 дэх тал/,

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ө- бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Т.Т-гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24, 25, 26, 46 дахь тал/,

 

-Хохирогч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 28, 30, 31, 32 дахь тал/,

 

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Т гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Т.Т нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ***сумын төвд байрлах, “Г**” баарны гадаа Б.Б  үл ялих зүйлээс маргалдан улмаар гараараа цохин бие эрх чөлөөнд нь халдаж, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 23-ны орой аймагт байхдаа манай найз нар хоорондоо уулзаж ярилцаж байгаад Цэций оръё бааранд оръё гээд 6 лаа 2 машинд хуваагдаж суугаад сумын төв дээр шөнийн 01 цагийн үед орж ирээд Гранд кастел баарны гадаа хоёр машинтай ирээд зогсоол дээр машинуудаа тавьчхаад баар руу 6 лаа ороод нэг ширээ аваад бид нар нэг шил 0.75-ын архи аваад хувааж уугаад зааланд гарч бид нар бүжиглэцгээсэн юм. Тэгээд манай найз Б  бүжиглэж танихгүй нэг залуутай мөрөөрөө мөргөлдсөн юм тэгээд сүртэй юм болоогүй өнгөрсөн юм.Тэгээд бид нар ярилцаад гарцгаая гээд баарнаас 03 цагийн үед гарцгаасан байх тэгээд гадаа залуучууд хоорондоо  муудалцаж байхад нь бид нар руу хашхичаад хүүе хаая гэхээр нь би шууд гүйгээд машин лугаа ирээд хаалга онгойлгож суугаад хаалгаа дотроос нь түгжиж амжаагүй байхад машины гадаа хэдэн залуу ирчихсэн нэг залуу нь миний машины хаалгыг  татаж онгойлгоод миний нүүр рүү нэлээн хэдэн удаа авсан тэгээд Б  алнаа чамайг гээд тэр залуучууд миний нэрийг дуудаад хашхираад байсан тэгээд хальт харахад 2 залууг нь зүс таньдаг хоёр байсан манай доод үед байсан 2 залуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ ,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-гийн өгсөн “...Тэгээд баар хаах үед бид нар гараад гадаа тамхилж байхад манай найз Тэмүүжинг танихгүй нэг залуу /Банзрагч/ дуудаад хоорондоо уулзаад машин руугаа оруулж суулгаад хоорондоо машин дотор зодолдоод байхаар нь би ганцаараа очоод зөв талын хаалга нь онгорхой байхаар бөхийж тонгойж цээжээ оруулаад гараараа тэр хоёрыг салгах гэсэн чинь би тэр хоёрыг хорьж дийлээгүй юм. Тэгсэн араас манай найз Б  хүрч ирээд намайг машинаас гаргаад тэр хоёрыг салгах гэж байхад нь би нөгөө урд талаар нь тойроод Т  Б ч хоёрыг хорьж салгах гээд чадаагүй юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө  өгсөн "...Тэгээд үргэлжлүүлээд бүжиглэцгээж байгаад ширээндээ сууцгаагаад архи пиво уугаад сууж байгаад Буянжаргал гаднаас орж ирээд нөгөө /Тэмка/Тэмүүжин гадаа хүнтэй зодолдоод байна гаръя гэж дуудсан юм тэгээд намайг гараад очиход баарны гадаа цагаан өнгийн Приус машинд Т  Б хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд барилцаад зодолдоод зууралдаад байж байсан тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгах гэж нэлээн зууралдаж байгаад би Т салгаж авахад Банзрагч нь машины хаалгаа хаачхаад хашхичаад л машинаа хаазлаад хойшоо чигтээ нэг залуутай хамт явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б-лын өгсөн “...Тэгээд баарны гадаа гарч ирэхэд Б , Ө  хоёр үүдэнд зогсож байхаар нь би Ө тэй уулзаад юм яриад зогсож байхад Банзрагч манай найз Тэмүүжинг “чи яах гээд байгаа юм” гээд өдөж байснаа машин руугаа ганцаараа алхаж очиж суучхаад Т  дуудаад “чи хүрээд ир энэ машинд суу хоёулаа ийшээ явъя, би аймгийн цагдаагийн дэд түрүүч” гээд цол хэлсэн юм тэгээд машинтайгаа хөдөлж явах гээд хаазлаад байхад нь Т наадах чинь согтуу байна өлзий чи наад машины түлхүүрийг нь ав ав хүн дайрах нь наадах чинь гэж Өлзийд хэлсэн юм. Тэгсэн дараагаа Тэмүүжин машин руу нь ороод тэр хоёр машин дотор хашхираад орилолдоод байхаар нь Г  машины зөв талаар нь ороод тэр хоёрыг хорьж салгах гэсэн боловч болихгүй байна үгэнд орохгүй байна хоорондоо ноцолдоод байна гэхээр нь би машин руу нь ороод тэр хоёрыг машинд хорьж салгах гээд миний үгэнд ороогүй хоорондоо барилцчихсан суудал дээр сууцгаасан хоорондоо хэрэлдээд цохилцоод байж байсан тэгээд би хорьж салгаж чадаагүй. Тэгээд би Тэмүүжин Банзрагч хоёрыг боль боль гэж байхад Тэ  машинаас буусан дараа Банзрагч машинаа асаагаад ухраад урагшаа хойшоо хөдлөөд ухас ухас гээд урагшаа хөдөлж явахад нь хажууд нэг найз нь суугаад баарнаас хойшоо хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн “1.Б.Б ийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3.Б.Б гчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ө  Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Т   нь хохирогч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Т.Т нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Тэ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч Т.Т  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.Б  й ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн

мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Б г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 48 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.  нь “...нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол саналгүй, эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх тайлбарыг гаргасан. 

 

Иймд хохирогч Б.Б нь “шүүгдэгч Т.Тэмүүжингээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Т.Т  нь хохирогч Б.Б н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь “эрхэлсэн тодорхой ажилгүй, эцгийнхээ адуу үржүүлгийн ажлыг хийдэг, эцэг эхээсээ мөнгө авч амьдардаг” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул торгох ял оногдуулахаас илүү нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь илүү зохимжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш  овогт Т ын Тэ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т  300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Т.Т  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Б  нь  “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН