Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/01561

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У өөрийн байранд байрлах Г ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, овогт Ц.Б /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,005,586.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Ц.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г тай ЗГ/1234 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2,0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан болно.

ЗГ/1234 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1,981,494.72 төгрөг, зээлийн хүү 751,896.22 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 272,192.68 төгрөг, нийт 3,005,586.62 төгрөгийг Ц.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц.Б д холбогдуулан, 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, зээлийн картын төлбөрт үндсэн төлбөр 1,981,494.72 төгрөг, зээлийн хүү 751,896.22 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 272,192.68 төгрөг, нийт 3,005,586.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, хариуцагч Ц.Б д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тогтоосон боловч хариуцагч нь 14 хоногт тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

Г нь Б.Б тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр КГ/КР/R 4561 дугаартай, зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2,0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй картыг Б.Б д эзэмшүүлжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусан байх боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлдэгч Б.Б нь зээлийн эрхтэй картыг эзэмшиж, ашиглан үндсэн төлбөр 1,981,494.72 төгрөг, зээлийн хүү 751,896.22 төгрөг, лимит хэтрүүлсэн торгууль 272,195.68 төгрөг, нийт 3,005,586.62 төгрөгийн төлбөртэй болох нь хэрэгт авагдсан, Гны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл, кредит картын хуулга зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар, хариуцагч Ц.Б-аас 3,005,586.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 120,007 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА