Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар  2024/ШЦТ/195    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           2024             12          04                                                              2024/ШЦТ/195                                     

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор***

Шүүгдэгчийн өмгөөлөгч:***

Шүүгдэгч: ***нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.У нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *** дугаар цэцэрлэгийн анги дотроос туслах багш ажилтай хохирогч О.  өмчлөл, эзэмшлийн “Самсунг” /Samsung/ А55 загварын 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “Хулгайлах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У  холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У  мэдүүлэхдээ: 

 Анхны өгсөн мэдүүлэг байгаа, дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгч Г.У  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэлд маргаж мэтгэлцэхгүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Г.У нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ***дугаар цэцэрлэгийн анги дотроос хохирогч О.Ц-ын өмчлөл эзэмшлийн самсунг А55 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байгаа учраас дээрх зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-д 1.300.000 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг. Хохирогчийн зүгээс өөрөө би утсаа авахгүй, хулгайн замаар алдагдсан утсыг авахгүй, харин мөнгөө авъя гэдэг сонголтоо хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч тухайн эд зүйлээ авах уу, үнэлгээнийхээ мөнгөн дүнг авах уу гэдэг эрх нь хохирогчид байгаа,  хохирогч утсыг авахгүй харин мөнгөө авъя гэдэг үүднээс 1.300.000 төгрөгийг авсан учраас дээрх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн дүүрэн арилсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цэ-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 65 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цэ-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №1890 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28 31 дэх тал/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-45 дахь тал/,

 

-Шүүгдэгч Г.У-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49, 50, 51, 52, 53, 54 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.У-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/

 

-Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

-Шүүгдэгч Г.У-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 98-107 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Г.У  нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 27 дугаар цэцэрлэгийн анги дотроос туслах багш ажилтай хохирогч О.Ц-ын өмчлөл, эзэмшлийн “Самсунг” /Samsung/ А55 загварын 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ц-ын өгсөн "...Би Ө***сумын *** дугаар цэцэрлэгт ажилладаг байсан юм. Тухайн үед буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай цэцэрлэгийн ангийн хүүхдүүд бэлтгэл бүлгээ төгсөөд эрдмийн баяр болж байсан юм... 1200 цагийн үед хүүхдүүдийг урлагийн номер үзүүлэхэд нь нааш цааш нь зөөгөөд завгүй байсан... Тэр үед би өөрийн “Samsung” А55 загварын гар утсаа анги дотроо багшийн ширээн дээр тавиад үлдээчихсэн байсан... жаахан зав гараад ирээд утсаа авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би хамт ажилладаг багш болон ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхийн утсаар  залгасан боловч огт аваагүй. Мөн өөрийнхөө ангийн болон бусад ангийн эцэг эхчүүдийн ангийн групп чатад гар утсаа асуулгаж чат бичүүлсэн боловч надтай ямар нэг хүн холбогдоогүй. Тухайн үед миний хамтран амьдардаг байсан н.О  1400 цагийн үед миний *** дугаар руу өөрийнхөө *** дугаараас залгахад нэг эмэгтэй хүн аваад “Эзэн нь байхгүй байна” гэж хэлээд тасалчихсан гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед манай ангид хүүхдүүдийн эцэг эхчүүд л байсан. Хүүхдүүдийг дуу хөгжмийн заал руу оруулчихсан байсан. Миний гар утас тухайн үед ямар нэг кодгүй байсан... гар утсанд ***дугаарын утас ашиглагдаж байсан. Тухайн дугаар миний нэр дээр байдаг... сүүлд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1100 цагийн үед ангийн хүүхдүүдийнхээ бичлэгийг хийгээд ширээн дээр тавиад орхисон... ц00-1200 цагийн үед алдсан байх... гар утсаа үлдээчхээд ангийнхаа хүүхдүүдийг аваад дуу хөгжмийн заал руу явсан. Эргээд ирэх үед алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ц-ын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “... үнэлгээний мөнгөн дүнг авна гэсэн бөгөөд миний данс руу хохирлын төлбөрийг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

-Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Нийт үнэ төгрөг 1,300,000” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

 

-“Юнител” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 12-10/5734 дугаартай "... ***имэй кодтой утсанд ***дугаарыг тоотод дурдсан хугацаанаас өмнө болон хойш ашиглаж байх тул...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.У-ийн яллагдагчаар өгсөн “... тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа... О.Цэ  гар утсыг нь эргүүлж өгье гэсэн боловч гар утсаа эргүүлж авахгүй, үнэлгээгээр гарсан мөнгийг авна гэсэн... мөнгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.У  нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.У-ийн дээрх үйлдэл буюу хохирогч О.Цэ-ын зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйл болох гар утсыг өөрийн эзэмшилдээ авч  хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Г.У-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.У  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.У  түүний өмгөөлөгч Г.М нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч О.Ц  нь “Самсунг А55”  загварын гар утсаа алдаж, 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №1890 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 12-13, 28-31 дэх тал/

                                                                                                                                                                             

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн О.Ц-ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 9 дэх тал/

 

Шүүгдэгч Г.У  нь хохирогч О.Ц-д хохиролд 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68 дахь тал/

 

Хохирогч О.Ц  нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос өгсөн “...үнэлгээний мөнгөн дүнг авна гэсэн бөгөөд миний данс руу хохирлын төлбөрийг барагдуулсан байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 65 дахь тал/

 

Иймд шүүгдэгч Г.У  нь хохирогч О.Ц  “Самсунг А55”  загварын гар утасны үнэ болох 1.300.000 төгрөгийг төлсөн,  хохирогч О.Ц  нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М  нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг А55” загварын нэг ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***овогт Г-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.У-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.У-д хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.У  нь хохирогч О.Ц-д хохиролд 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг А55” загварын нэг ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 ****