| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/00941/И |
| Дугаар | 101/ШШ2019/01394 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/01394
| 019 оны ******* сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ019/01394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэр*******улам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ******* ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Захиалгаар орон сууц барих тухай гэрээ, Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээнүүдийг цуцлах, хариуцагч Б.Бын төлсөн 58,8*******,00 төгрөгийг торгуульд тооцож авах, хариуцагч Б.Быг Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхон ******* дүгээр байр, 1******* ******* орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд гаргаж байгаа энэхүү нэхэмжлэлийг төлөөлөгч миний бие өөрийн төлөөлүүлэгч К ******* ХХК-ийн олгосон итгэмжлэлийг үндэслэн төлөөлөн гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч К ******* ХХК барилга барих тусгай зөвшөөрөлтэйгээр анх 007 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хорооллын барилгуудыг барьж ашиглалтанд оруулсан билээ. Энэ нэхэмжлэлийн хариуцагч Б.Б нь 015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц барих тухай гэрээ-г нэхэмжлэгчтэй байгуулан нэхэмжлэгчийн барьж байсан орон сууцны Аман хотхоны байрнаас 84,9 кв.м хэмжээ бүхий 4 өрөө орон сууцыг 196,134,000 / Нэг зуун ерэн зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр авахаар захиалсан бөгөөд хариуцагч нь 018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 58,844,000 төгрөгийг л төлсөн байгаа билээ. Зохигчид дээр дурьдсан гэрээний харилцаагаа дүгнэн 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр харилцан тохиролцож Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо-г байгуулсан. Энэхүү тохиролцоогоор хариуцагч Б.Бд илүү боломж олгон түүний төлөх ёстой үлдэгдэл төлбөр болох 137,90,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр төлөх-ийг хүлээн зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлт оруулан талууд үүргийн харилцаагаа үргэлжүүлсэн юм. Хэрэв хариуцагч нь үүргээ зохих ёсоор биелүүлж, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэх боломжтой байсан. Тодруулбал, хариуцагч буюу захиалагч нь зохигчдын 015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ-ний 1.3.4-т заасан "Захиалагч нь 1.3.1-т заасан төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцыг өмчлөлдөө авах эрхтэйгээс гадна улсын комисст барилгыг хүлээлгэн өгснөөс хойш сарын дотор багтаан өмчлөлийн эрхийг баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөгчийн нэр дээр гаргуулсан байна. гэсэн заалтын дагуу өмчлөх эрх үүсэх байсан боловч одоогоор нэмэлт тохиролцоо хийснээс хойш нэг ч төлбөр хийгээгүй нь талуудын хооронд 015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ-ний 1.3.-т заасан Захиалагч нь хөрөнгө оруулалтаа харилцан тохиролцсоны дагуу буюу .... тогтоосон хугацаа, хувь хэмжээний дагуу данс болон бэлнээр хийж гүйцэтгэнэ., 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо нэртэй гэрээний ..1-д заасан "... төгрөгийг энэ гэрэ******* зааснаар хэсэгчлэн 3 хувийн хүүтэйгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна., мөн гэрээний ..3-т заасан "... төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг нийт 1 сарын дотор төлж барагдуулна., ..6-д заасан Захиалагч нь дээрх үнийг хэсэгчлэн төлөх нөхцлийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, тохиролцсон болно. зэрэг үүргүүдээ зөрчсөн үйлдэл болсны хамт нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндлөө. Иймээс нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай хариуцагч Б.Бын гэм бурууг тогтоолгож, Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-г үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Зохигчдын хооронд байгуулсан 015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Захиалгаар орон сууц барих тухай гэрээ болон 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээнүүдийг цуцлуулах, хариуцагч Б.Бын төлсөн 58,8*******,00 төгрөгийг 018 оны 01 дүгээр сарын 0- ны өдөр Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо-ний 5.1 дэх заалтын дагуу торгуульд тооцуулж авах, хариуцагч Балдандоржийн Быг Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхоны ******* дүгээр байр, 1******* ******* орон сууцаас албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дэлгэрэнгүй тайлбар татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөх болно гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх 015 онд уг компанитай барилгын суурин дээр захиалга өгсөн. Анх захиалга өгөхөд амласан зүйлээсээ энэ компани нэгийг ч хийгээгүй. Орон сууц нь ногоон байгууламжгүй, агааржуулалт байхгүй. Би 4 хүүхэдтэй хүн гэтэл уг байранд хүүхэд тоголох, хүн явах талбай байхгүй. Анхнаасаа ч мэхэлж гэрээ байгуулсан. Надад мөнгөө төл гэсэн шаардлага ирж байгаагүй, би хүлээж аваагүй. Би хятад захиралтай нь уулзахад хэл ойлголцохгүй байсан. Гэрэ******* нэмэлт өөрчлөлт оруулна гэхэд нь би хийж өгнө гэсэн зүйлсээ хийж өг гэсэн шаардлага тавьсан. Манай байрны хана далий байсан түүнийг засаагүй. Одоо намайг байрнаас хөөж гаргах нь зохисгүй гэж үзэж байна. Уг байр өдөр ашиглалтанд орно гэсэн хугацаандаа ашиглалтанд ороогүй. Би 018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түлхүүрээ авсан. Барилгын ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн байсан. Хугацаандаа байраа ашиглалтанд оруулаагүй бол надад алданги өгнө гэсэн тэрийгээ өгөөгүй. Нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр сард 11,0 сая төгрөг төлөхөөр заасан би сард 11 сая төгрөг төлөх чадваргүй. Хугацаандаа ашиглалтанд ороогүй учир би 4 хүүхэдтэйгээ байр түрээсэлж амьдарч байсан. Сард 11 сая төгрөг төлж чадахгүй учраас 0,7%-ийн хүүтэй банкны лизингээр байранд ороё гэж шаардлага тавьсан боловч хятад захиралтайгаа уулзуулдаггүй монгол орчуулагч нь өөр зүйл ярьж байсан. Би 4 хүүхдээ орхиж ажил хийж сард 11 сая төгрөг төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ******* ХХК нь Захиалгаар орон сууц барих тухай гэрээ, Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээнүүдийг цуцлах, хариуцагч Б.Бын төлсөн 58,8*******,00 төгрөгийг торгуульд тооцож авах, хариуцагч Б.Быг Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхон ******* дүгээр байр, 1******* ******* орон сууцнаас албадан гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч К ******* ХХК, хариуцагч Б.Б нар нь 015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц барих тухай гэрээ нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал болох К ******* ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхонд байрны дугаартай, 84,9 м.кв талбай бүхий орон сууцыг 016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиалагч Б.Бд хүлээлгэн өгөх, захиалагч Б.Б нь орон сууцны үн******* 196,134,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байна. /хх-9-15 тал/
Захиалгаар орон сууц барих тухай гэрээ-ний талууд 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо нэртэй гэрээ байгуулж, орон сууцыг барьж дуусган улсын комисс хүлээж авсан тул талуудын хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх боломж бий болсон, захиалагч энэхүү тохиролцоог хүлээн зөвшөөрч орон сууцыг авахыг хүсч байгаа гэсэн үндэслэлээр нэмэлт өөрчлөлтийг тохиролцоог дараах байдлаар гэрэ*******ээ тусгажээ. Үүнд: Байрны дугаар ******* гэснийг 1-11-1******* гэж, захиалагч гэрээ байгуулах өдрөөр 58,844,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа бөгөөд үлдсэн төлөх ёстой 137,90,000 төгрөгийг уг гэрээний Хавсралт-1-т зааснаар жилийн 3 хувийн хүүтэйгээр, захиалагч нь сар бүр үндсэн төлбөр, хүүгийн хамт 11,67,598 төгрөг, нийт 1 сарын дотор 139,531,175 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон байна. /хх-16-19 тал/
Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Хариуцагч Б.Б нь гэрээний зүйл болох орон сууцыг 018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо-гоор тогтоосон хуваарь болох 018 оны 01 дүгээр сараас 018 оны 1 дугаар сарыг дуусталх хугацаанд гэрээний төлбөрөө төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, байр хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байна. /хх-0 тал/
Нэхэмжлэгч нь 018 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээний 5.1-т зааснаар орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх торгуульд хариуцагч Б.Бын төлсөн мөнгөнөөс 58,8*******,00 төгрөгийг тооцож авах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээний уг заалт нь худалдан авагч нь худалдагчийн буруугүй шалтгаанаар гэрээнээс татгалзсан тохиолдолд худалдан авагч нь орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагчид төлөх-өөр заасан, тодруулбал худалдан авагч буюу хариуцагч Б.Б гэрээнээс татгалзсан тохиолдолд хамаарах ба хариуцагч Б.Б нь гэрээнээс татгалзах, цуцлах хүсэлт гаргаагүй юм.
018 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээний 4.-т захиалагч нь төлбөр төлөх үүргээ нийт 3 удаа /дараалсан эсхүл дараалсан бус аль аль тооцогдоно/ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд өөрт учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд худалдан авагчийн өмнө төлсөн төлбөрөөс суутган авах, байрнаас гаргах эрхтэй. гэж заасан нь гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд хамаарахаар байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгч тал энэ үндэслэлээр гэрээ цуцласантай холбоотой хохирол, зардлаа нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг Б.Баас шаардсан болох нь тус компанийн 018 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 018/*******5 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа ба хариуцагч Б.Б гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ******* дугаар зүйлийн *******.1, *******.7-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.
Гэрээ цуцласнаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх, ийнхүү харилцан буцаахдаа талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэйг тодорхойлсон байна.
Иймд талуудын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ, Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээг цуцлаж, хариуцагч Б.Быг Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхон ******* дүгээр байр, 1******* ******* орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас 58,844,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, ******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 58,8*******,00 төгрөгийг гэрээний торгуульд тооцож авах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.7, 7 дугаар зүйлийн 7.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ, Захиалгаар орон сууц барих тухай гэрэ******* оруулах нэмэлт өөрчлөлтийн тохиролцоо гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Б.Быг Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Аман хотхон ******* дүгээр байр, 1******* ******* орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас 58,844,000 /тавин найман сая найман зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, ******* ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 58,8*******,00 /тавин найман сая найман зуун дөчин мянга хоёр зуун/ төгрөгийг гэрээний торгуульд тооцож авах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,660,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,08,80 /нэг сая хоёр зуун найман мянга найман зуун хорин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ