Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

                               2025/ШЦТ/51

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.Ундармаа,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.А,

Өсвөр насны шүүгдэгч З.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ургийн овогт З.С холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, .... настай, ...., бүрэн бус дунд боловсролтой, Э... сумын ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн ...... дугаар ангийн сурагч, ам бүл ..., эцэг, эх, дүүгийн хамт А.... аймгийн Э.... сум, .... дүгээр баг, ...... тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, У ургийн овогт З.С..... /РД:...../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч З.С нь 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн 20 цагийн үед А..... аймгийн Э... сумын ..... дүгээр багийн .... тоотод байх хашааны гадна талд байрлуулсан байсан хохирогч Б.Ж... ..... улсын дугаартай приус-.... маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, иргэн Б.Ж... ..... улсын дугаартай приус-.... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, А.... аймгийн Э.... сумын .....дүгээр багийн ...... дугаар гудамжны үзүүрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ”: б.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх”, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Г.Ш.... мөргөж, машин доороо хийж чирэн зам тээврийн осол гаргаж хохирогч Г.Ш эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч З.С-ыг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч .... “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлууна” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.А..... “хэрэг болох үед би хөдөө байсан, хохирогчийг эмчилгээ хийлгэхэд нь туслалцаа үзүүлж хамт Улаанбаатар хотод 10 хоног явсан, хохиролд 33 сая төгрөг өгч хохирлыг барагдуулсан, хүүхдэдээ цаашид сайн анхаарна” гэсэн,

Шүүгдэгч З.С “буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна” гэсэн агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон.

Хохирогч Г.Ш....шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Ш..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дугуй засварын ажлаа хийж байгаад орой 19 цагийн үед ажлын газрын хүмүүстэй 2 шил 0.5гр Хараа нэртэй архийг хувааж уугаад ..... байх хамаатны айлаас гурилын мод ганжин авах гээд ..... дэлгүүрийн урд таксинаас буугаад гудамж уруудаад явж байтал урдаас гэнэт цагаан өнгийн Приус-.... маркийн тээврийн хэрэгсэл урдаас ирж мөргөсний улмаас уг машин доор хөл гацаж 20 гаран метр чирэгдсэн чирэгдээд явж байх үедээ зогсооч ээ аллаа гэх зэрэг үг хэлж машины доороос гараараа цохисон, тэгсэн машин зогсоод дотор талаас нь нэг эрэгтэй хүүхэд бууж ирээд намайг харснаа нөгөө ах чинь энэ доор байна ш дээ гэж хэлсэн. Би тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-144 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Ж..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орой хүүхэд тарах үеэр сургуулиас хүүхдээ аваад гэртээ ирээд хашааны гадна цоожилж орхиод хадам аавын гэрт түлхүүрээ ...унинд үлдээсэн байсан. Тэгсэн С.... орж ирээд “машины түлхүүрээ өгчих” гэхээр нь би “харанхуй болсон байхад яах гээд байгаа юм” гэж хэлэхэд “усанд явах гэсэн юм” гэхээр нь би өгөөгүй гаргасан. ...түлхүүрийг нууцаар аваад гарсан байсан. Гэртээ байхад танихгүй дугаар залгаад байхаар нь авсан чинь “С.... байна ах аа, би машинаараа хүн дайрчихлаа” гэж хэлэхээр нь байгаа газрыг нь асуугаад яваад очиход эмнэлэг хүнээ гаргаж чадахгүй “онцгой дуудсан” гээд байж байсан. Тэгээд Онцгой байдлын албан хаагч нар ирээд тухайн хүнийг машины доороос гаргаад эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг ..... дүгээр гудамжны зүүн талын буланд болсон байх бөгөөд урдаа 25-р гудамж байв. Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь зүүн урдаас чиглэлтэй явж зүүн гар тал руугаа эргэх хөдөлгөөн хийсэн байх ба анх мөргөсөн гэх газрыг А цэгээр тэмдэглэж...”, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 305 дугаартай “1.Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. З С.... гэх цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 26- 27 дугаар хуудас),

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 306 дугаартай “1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Г.Ш.... гэх цусанд 1.9 промилли спиртийн зүйл илрэв. 3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 410 дугаартай “1. Г.Ш.... биед дунд чөмгөний ил хугарал, 3,4-р хавирга, зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дунд чөмгөний ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,25-д зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар хуудас/,

- Шинжээч Б.Чулуунбаатарын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 дүгээр сарын 17-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-83 дугаар хуудас/,

Яллагдагч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Өсвөр насны шүүгдэгч З.С нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Э..... сумын .... дүгээр баг, .... тоотод байх хашааны гадна талд байрлуулсан байсан иргэн Б.Ж..... 29-79 УАК улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ”: б.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх”, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин гудамжинд явган явж байсан зорчигч Г.Ш...... мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч З.С үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Ш..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэнэт цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урдаас ирж мөргөсний улмаас уг машин доор хөл гацаж 20 гаран метр чирэгдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ж.... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгсэн С... орж ирээд “машины түлхүүрээ өгчих” гэхээр нь би “харанхуй болсон байхад яах гээд байгаа юм” гэж хэлэхэд “усанд явах гэсэн юм” гэхээр нь би өгөөгүй гаргасан. ...түлхүүрийг нууцаар аваад гарсан байсан. Танихгүй дугаар байхаар нь авсан чинь “С.... байна ах аа, би машинаараа хүн дайрчихлаа” гэж хэлэхээр нь байгаа газрыг нь асуугаад яваад очсон...” гэх мэдүүлэг,

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 410 дугаартай “1. Г.Ш... биед дунд чөмгөний.ил хугарал, 3,4-р хавирга, зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дунд чөмгөний ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,25-д зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

Шинжээч Б.Чулуунбаатарын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт,

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 дүгээр сарын 17-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт,

Яллагдагч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч З.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.  Тодруулбал тухайн гэмт хэргийн диспозецийг иш татсан буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн буюу тусгай субьект байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь урьдач нөхцөл байхаар тогтоож өгчээ.

Энэ зүйлийн хүндрүүлэх шинжийг “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “…хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол…” гэж тус тус зааж өгсөн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж тодорхойлсон тул өсвөр насны шүүгдэгч З.С тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн гэх ойлголтод хамаарна. 

Шинжээч Б.Чулуунбаатарын 40 дугаартай дүгнэлтэд “...Приус 20 Маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.  3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ”: б.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх”, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй, уг заалтууд зөрчигдсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй, зам осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй, зогсоох арга хэмжээ аваагүй байна гэх дүгнэлт /1хх-ийн 64-65  дахь тал/ гэх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр болон шүүх хуралдааны үед шинжлэн судалсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 8 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-7 дахь тал/ зэргээр өсвөр насны шүүгдэгч З.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр өсвөр насны шүүгдэгч З.С тухайн үйл явдал болох үед 17 нас 04 сар 12 хоногтой буюу 18 насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэх авах насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байх тул түүнийг жолоодох эрхгүй хүн гэж үзнэ.

Шүүгдэгч З.С--щын үйлдлийн улмаас хохирогч Г.Ш эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 410 дугаартай “1. Г.Ш биед дунд чөмгөний ил хугарал, 3,4-р хавирга, зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дунд чөмгөний ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,25-д зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын өмчлөлийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явснаар гэмт хэргийн шинж хангагддаг.

Өсвөр насны шүүгдэгч З.С нь уг тээврийн хэрэгслийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ байдал нь гэмт хэргийн шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаж хохирогч Г.Ш эрүүл мэндэд учирсан зүүн дунд чөмгөний ил хугарал, баруун эгэм яс сэлтэрч салсан хугарал баруун дал ясны зөрөөгүй хугарал, баруун талын 2,3,4,5-р хавирга өчүүтэй бэхлэгдэх хэсгээр, 2-р хавирга цөмөрсөн хоёрлосон, 4-р хавирга зөрөөтэй хугарал, баруун тахилзуур, шагай ясны хугарал, мултрал, хамар ясны хэлбэр дүрс алдагдуулсан хугарал, баруун түнхний мултрал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний шарх гэмтэл бүхий хүнд хохирол нь өсвөр насны шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгслээр мөргөж, машин доороо хийж чирсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хохирогч Г.Шаарийбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруугийн  болгоомжгүй хэлбэртэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэх, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг бөгөөд тус гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэх шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Өсвөр насны шүүгдэгч З.С-ыг “Автотээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй байна. 

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр З.С-аас гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 14-16 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь хэсэгт “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч З.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн “төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох” үүргийг мөрдөгч, прокурорт хариуцуулж хуульчилж өгсөн байхад мөрдөгч, прокурор уг үүргээ хэрэгжүүлэлгүй, өсвөр насны шүүгдэгч З.С-ыг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шатанд өсвөр насны шүүгдэгчид хууль ёсны төлөөлөгч тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагчийн хувийн байдалтай холбоотой амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлуудыг тогтоож ирүүлээгүйг дурьдах нь зүйтэй. 

Уг гэмт хэрэг гарахад өсвөр насны хүүхдийн болчимгүй, дураараа зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 503 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “7-14 насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцна” гэж тус тус хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч З.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Шаарийбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь “30,000,000 төгрөгийг өгсөн тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч З.С нь хохирогч Г.Шаарийбууд нийт 33,156,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь  хэрэгт цугларсан шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч З.Сыг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж шүүхээс дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Г.Шаарийбуу нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,978,263 /гурван сая есөн зуун далан найман мянга хоёр зуун жаран гурван/ төгрөгийн үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог. Өсвөр насны шүүгдэгч З.С нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг төлөөгүй байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Х.А 3,978,263 /гурван сая есөн зуун далан найман мянга хоёр зуун жаран гурван/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Ж.Ундармаагаас “өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр “анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан суралцаж байгаа зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан өсвөр насны хүнд итгэл хүлээлгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, 12 дугаар ангид суралцаж байгаа” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгч З.С “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, шалгалтдаа бэлдэнэ, өөртөө зорилго тавьсан, хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч З.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал...зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл чөлөөлж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилж өгчээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлж болохоор заажээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн, өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

өсвөр насны шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжүүлэхээр албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч З.С-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч З.С-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж оногдуулахаар гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч З.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч У овогт З.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжүүлэхээр албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч З.С-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.С-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгч Х.А /Архангай аймаг, Эрдэнэбулган сум, ...дүгээр баг, ..... тоотод оршин суух/-аас 3,978,263 /гурван сая есөн зуун далан найман мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.    

8. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Өсвөр насны шүүгдэгч З.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч З.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР

                               2025/ШЦТ/51

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.Ундармаа,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Азжаргал,

Өсвөр насны шүүгдэгч З.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ургийн овогт З.С холбогдох эрүүгийн 2412003130306 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, .... настай, ...., бүрэн бус дунд боловсролтой, Э... сумын ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн ...... дугаар ангийн сурагч, ам бүл ..., эцэг, эх, дүүгийн хамт А.... аймгийн Э.... сум, .... дүгээр баг, ...... тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, У ургийн овогт З.С..... /РД:...../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч З.С нь 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн 20 цагийн үед А..... аймгийн Э... сумын ..... дүгээр багийн .... тоотод байх хашааны гадна талд байрлуулсан байсан хохирогч Б.Ж... ..... улсын дугаартай приус-.... маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, иргэн Б.Ж... ..... улсын дугаартай приус-.... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, А.... аймгийн Э.... сумын .....дүгээр багийн ...... дугаар гудамжны үзүүрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ”: б.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх”, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Г.Ш.... мөргөж, машин доороо хийж чирэн зам тээврийн осол гаргаж хохирогч Г.Ш эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч З.С-ыг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлууна” гэсэн,