| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Ө.О
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хЭт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан бүргэд овогт Аын Бд холбогдох эрүүгийн 2412003090293 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 23 настай, Этэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, Г гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Аын Б/РД:ВЕ.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед А аймгийн Ц сумын А багийн Э гэх газарт засмал зам дээр ....... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хЭслийг жолоодож явахдаа иргэн Г.Бгийн жолоодож явсан ...... АРН улсын дугаартай приус- 30 маркийн тээврийн хЭсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Т, Ө.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хЭт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Ө.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгаас Ц сум руу явж байсан. 1 талын гар гэмтсэн, дух гэмтсэн. Одоо юм хийж болохгүй байна. 1 талын гар даагдахгүй шөнө өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг,
*Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Машины хохирлын хувьд машиныг буцааж хЭлэхэд маш хэцүү болсон. Янзлаад буцаагаад хЭлэнэ гэдэг маш хэцүү болсон. Хоорондоо тохирсон. Машинаа А.Бд өгөөд өөрөө ярилцаад машинаа аваад жижиглэнгээр зарна уу, яана өөрөө мэдээд үлдсэн үнийг дүнг гаргаж өгье гээд хоорондоо ярилцсан. Машины мөнгийг бүрэн төлөөд эвдэрсэн машиныг А.Б авъя гэж тохиролцсон...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412003090293 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч П.Тгийн өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймаг ороод буцаж явсан юм. Тэгсэн Янгиртай хясаа өнгөрч явахад гэнэт зам тээврийн осол болсон. Тэгээд намайг хүмүүс “Эмээ босоорой" гэх гээд татахад нь ухаан орсон. Би жолооч талын хажууд урд суудал дээр сууж явсан. Би хамгаалах бүс хЭлэсэн байсан. Миний зүүн хавирга 5 ширхэг хугарч, мөн 1 хавирга нь 2 хугарсан байна гэсэн. Миний зүүн талын биеийн хэсэг хөндүүр байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөө талаас эмчилгээний мөнгө болох 500.000 төгрөгийг өгсөн. Миний ач хүү тээврийн хЭслийг жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 дугаар тал/
*Хохирогч Ө.Оийн өгсөн:
“...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн төвөөс хөдөө гэртээ харихаар Г.Бгийн машинд суугаад 19 цагийн үед Ц сум орох замд гэнэт л зам тээврийн осол болсон байсан. Би тухайн үед машины жолоочийн эсрэг талын ард сууж явсан. Тухайн машиныг Г.Б жолоодоод хажууд нь миний ээж П.Т, харин жолоочийн ард талд Д.Т бид нар сууж явсан. Осол болсны дараа Г.Бгийн машин хажуу тийшээ онхолдсон байдалтай байсан. Манай дүү Г.Б жолоо барьж явсан. Бид нар бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Миний толгойд оёдол тавьсан. Баруун гар тохойгоороо хугарсан. Г.Б эрүүл байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Д.Тгийн өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн төв орж ирээд буцах гэхэд “Г.Б явах гэж байгаа” гэхээр нь би машинд нь суугаад явсан. Тэгээд Янгиртай Хясаа өнгөрөөд явж байтал урдаас гэнэт машин гарч ирээд зам тээврийн осол гарсан. Тэгээд машинаас гараад П.Т эгч болон Ө.О бид 3-ыг Г.Б машинаас гаргасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Гэнэт урдаас гарч ирсэн. Би хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Жолоочоор Г.Б, хажууд нь П.Т, Ө.О бид 2 сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хЭлээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/
*Гэрч Г.Бгийн өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед А аймгийн төвөөс хөдөө байх гэр рүүгээ явахаар эмээ П.Т, эгч Ө.О, ах Д.Т нарын хамтаар явж байсан. Ц сумын Янгиртай хясаа өнгөрөөд явж байтал урдаас саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хЭсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ урдаас ирж, эсрэг урсгалд орж мөргөсөн. Би тухайн үед баруун гар тал руугаа шахаж хурдаа хасаад явж байхад шууд л ирээд мөргөчихсөн. Эмээ бид 2 суудлын бүс хЭлэсэн байсан. Харин ард сууж явсан хүмүүс хамгаалах бүс хЭлэсэн эсэхийг мэдэхгүй байна. Хамгаалах бүс хийгээрэй гэж хэлсэн. Би 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед гэгээтэй үзэгдэх орчин хангалттай байсан. Бороо ороогүй, хуурайдуу чийгтэй байсан. Гэхдээ ус тогтсон зүйлгүй байсан. Би тээврийн хЭсэл жолоодох В ангиллын үнэмлэхтэй. Миний эзэмшлийн тээврийн хЭсэл байгаа юм. Би машинаа 2022 онд 17.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би согтууруулах ундааны зүйл хЭлээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгаас Ц сум явах замдаа зам тээврийн осолд өртөж өөрийн унаж явсан ....... улсын дугаартай тээврийн хЭслийг эвдрэл гэмтэл учирч эд хөрөнгөөрөө хохироод байна. Тиймээс буруутай жолооч болох А.Бд өөрийн машиныг өгч оронд нь өөрийн машины үнэ өртөгт таарах машины мөнгийг 15 сая төгрөгийг нэхэмжилмээр байна. Би одоо тухайн машиныг авмаар байна. Би засаж янзлуулж чадахгүй учраас 15 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би машины үнэ болох 15 сая төгрөгийг авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 192-193 дугаар тал/
*Гэрч М.Дгийн өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох А аймгийн Д сумын Д багаас сумын төв ороод орой 18 цаг өнгөрч байхад өөрийн найз залуу болох А.Бийн хамтаар приус-20 маркийн тээврийн хЭсэлтэй А аймгийн төв орж үзүүлэх зорилготой явсан. Тэгсэн Ц сумын өнгөрөөд явж байхад Ц өнгийн ачааны машины ард цагаан өнгийн жижиг тЭ явж байсан. Тэгээд тухайн 2 машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орох гэтэл урдаас машин гарч ирээд мөргөсөн. Үүний дараа юу болсон талаар мэдэхгүй байна. Осол болсны дараа машинаас буух гэхэд болохгүй бол нөгөө хаалгаараа гараад мөргөлдсөн машин дээр очиход суудлын хойноос эмэгтэй хөгшин хүн гарч ирж байгаа харагдсан. Тэгээд замаас машинд суугаад эмнэлэг дээр ирсэн. Би болон манай нөхөр хамгаалах бүсээ хийсэн байсан. Би яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Манай нөхрийн эзэмшлийн тээврийн хЭсэл байгаа юм. Миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 429-30 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:
“...Г.Б, П.Т, Ө.О нар нийт 4.085.459 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4.085.459 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 173-174 дүгээр тал/,
*Яллагдагч А.Бийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 157-158 дугаар тал/,
*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 304 дугаартай:
“...Г.Бгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр тал/,
*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 303 дугаартай:
“...А.Бийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 47-48 дүгээр тал/,
*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 371 дугаартай:
“...Ө.Оийн биед баруун атгаал ясны далд хугарал, духанд зүсэгдсэн шарх, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Баруун атгаал ясны далд хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зЭ тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зЭ тогтоогдлоо. Духны зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх гэмтэл тус бүр нь 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зЭт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 55-56 дугаар тал/
*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 369 дугаартай:
“...Г.Бгийн биед баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зЭ тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зЭ тогтоохгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 71-72 дугаар тал/
*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 411 дугаартай:
“...П.Тгийн биед зүүн талын 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зЭ тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зЭ тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 101-102 дугаар тал/
*Шинжээч Б.Чын 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай:
“...Приус-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хЭслийн жолооч А.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1,-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хЭсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2-д заасан "Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хЭслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй ба шинжээчид ирүүлсэн материалд Приус-30 маркийн ....... улсын дугаартай тээврийн хЭслийн жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн нь тогтоогдсонгүй. Тус зам тээврийн осол нь Приус-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хЭслийн жолооч А.Бийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1,-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хЭсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2-д заасан "Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хЭслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. Тус зам нь асфальт, тэгш шулуун, хуурай үзэгдэх орчин чөлөөтэй, зам нь осол гарахад нөлөөсөн гэх зүйл илэрсэнгүй. 4. Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт Приус-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хЭслийн дугуйн тоормосны мөр тэмдэглэгдээгүй байгаа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй...” гэх дүгнэлт/хх-ийн 127-128 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээч Ц.Тийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49057 дугаартай:
“...приус-20 маркийн тээврийн хЭсэл-5.317.000 төгрөг...”, “приус-30 маркийн тээврийн хЭсэл -8.198.000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 142-146 дугаар тал/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 3-11 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар тал/ зЭ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хЭт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийг талаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Хавтаст хЭт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед А аймгийн Ц сумын А багийн Э гэх газарт засмал зам дээр ....... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хЭслийг. жолоодож яваад, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1.-Д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хЭсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2-д заасан "Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хЭслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Г.Бгийн жолоодож явсан ....... улсын дугаартай приус- 30 маркийн тээврийн хЭсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Т, Ө.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хЭ мөн байна.
Шүүгдэгч А.Б нь авто тээврийн хЭслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хЭт гэм буруутай болох нь хохирогч П.Тгийн”...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймаг ороод буцаж явсан юм. Тэгсэн Янгиртай хясаа өнгөрч явахад гэнэт зам тээврийн осол болсон. Тэгээд намайг хүмүүс “Эмээ босоорой" гэх гээд татахад нь ухаан орсон. Би жолооч талын хажууд урд суудал дээр сууж явсан. Би хамгаалах бүс хЭлэсэн байсан. Миний зүүн хавирга 5 ширхэг хугарч, мөн 1 хавирга нь 2 хугарсан байна...” гэх мэдүүлэг, хохирогч Ө.Оийн”...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн төвөөс хөдөө гэртээ харихаар Г.Бгийн машинд суугаад 19 цагийн үед Ц сум орох замд гэнэт л зам тээврийн осол болсон байсан. Би тухайн үед машины жолоочийн эсрэг талын ард сууж явсан. Тухайн машиныг Г.Б жолоодоод хажууд нь миний ээж П.Т, харин жолоочийн ард талд Д.Т бид нар сууж явсан. Осол болсны дараа Г.Бгийн машин хажуу тийшээ онхолдсон байдалтай байсан. Манай дүү Г.Б жолоо барьж явсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Бгийн”...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгаас Ц сум явах замдаа зам тээврийн осолд өртөж өөрийн унаж явсан ....... улсын дугаартай тээврийн хЭслийг эвдрэл гэмтэл учирч эд хөрөнгөөрөө хохироод байна. Тиймээс буруутай жолооч болох А.Бд өөрийн машиныг өгч оронд нь өөрийн машины үнэ өртөгт таарах машины мөнгийг 15 сая төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тгийн ”...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн төв орж ирээд буцах гэхэд “Г.Б явах гэж байгаа” гэхээр нь би машинд нь суугаад явсан. Тэгээд Янгиртай Хясаа өнгөрөөд явж байтал урдаас гэнэт машин гарч ирээд зам тээврийн осол гарсан. Тэгээд машинаас гараад П.Т эгч болон Ө.О бид 3-ыг Г.Б машинаас гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дгийн”...Би 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох А аймгийн Д сумын Д багаас сумын төв ороод орой 18 цаг өнгөрч байхад өөрийн найз залуу болох А.Бийн хамтаар приус-20 маркийн тээврийн хЭсэлтэй А аймгийн төв орж үзүүлэх зорилготой явсан. Тэгсэн Ц сумын өнгөрөөд явж байхад Ц өнгийн ачааны машины ард цагаан өнгийн жижиг тЭ явж байсан. Тэгээд тухайн 2 машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орох гэтэл урдаас машин гарч ирээд мөргөсөн. Үүний дараа юу болсон талаар мэдэхгүй байна. Осол болсны дараа машинаас буух гэхэд болохгүй бол нөгөө хаалгаараа гараад мөргөлдсөн машин дээр очиход суудлын хойноос эмэгтэй хөгшин хүн гарч ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 304 дугаартай, Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 303 дугаартай, Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 371 дугаартай, Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 369 дугаартай, Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 411 дугаартай, Шинжээч Б.Чын 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээч Ц.Тийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49057 дугаартай дүгнэлт зЭ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1.-Д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хЭсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2-д заасан "Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хЭслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Г.Бгийн жолоодож явсан ....... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хЭсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Т, Ө.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр тус тус учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг авто тээврийн хЭслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хЭт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хЭт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хЭт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хЭ үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Т, Ө.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан болон бусад учирсан хохирлын талаар П.Т, Ө.О нар нь хохирол нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй байна.
Энэ гэмт хэргийн хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нар сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, хЭ хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зЭлэлийг гуравдугаар зЭлэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар 3 дугаар зЭлэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг гаргуулахаар заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч П.Т, Ө.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан гэмт хЭ үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлэхэд хохирогч Ө.От 8.580.000 төгрөг, хохирогч П.Тд 8.580.000 төгрөг болох бөгөөд шүүгдэгч А.Б нь хЭ хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ө.От 3,000,000 төгрөг, хохирогч П.Тд 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч Ө.Оюунцэцэг, шүүгдэгч А.Б нарын мэдүүлэг, банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул гаргуулах хохирлоос хасаж шүүгдэгч А.Бээс 5,580,000 төгрөг гаргуулах хохирогч Ө.Оюунгэрэлд, 6,580,000 төгрөг гаргуулан хохирогч П.Тд олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн тухайн хЭт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Б нь шүүгдэгч А.Бээс найман сая төгрөг авсан иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгдэгчтэй харилцан тохиролцсон тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Харин тухайн хЭт иргэний нэхэмжлэгчээр А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 4.085.459 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б нь гэмт хЭ үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хЭ үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хЭ үйлдсэнг, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хЭ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний гэмт хЭ үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч А.Бд торгох ял оногдуулсан, тээврийн хЭсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь энэ хЭт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хЭ хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хЭт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хЭ хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хан бүргэд овогт Аын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хЭт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хЭсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолцсугай.
6. Эрүүгийн хЭ хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Бээс 5.580.000/таван сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ц сумын ........ гэх газар оршин суух хаягтай, Мухардай овогт Өлзий-Утасын О/РД:......../-т, 6.580.000/зургаан сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ц сумын Буйлан багт оршин суух хаягтай, Монгол ....... Т/РД:АО35110709/-д, 4.085.459/дөрвөн сая наян таван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс/төрийн сангийн 1..........0 тоот данс/-д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч А.Б нь энэ хЭт цагдан хоригдсон хоноггүй, хЭт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хЭ хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хЭ хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР