| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Т
Иргэдийн төлөөлөгч: Д.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Р.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Б.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Пд холбогдох эрүүгийн 2312001220051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, хүүхдүүдийн нарын хамт Архангай аймгийн .....дугаар баг, ...... хорооллын ....... тоотод оршин суух хаягтай, Т овогт Бын П/РД:АВ........./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Х гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өглөө утсанд нэгж хийж өгсөн. Өдөр 12 цагийн үед над руу ярихгүй байхаар нь утас руу мессеж бичсэн. Охин нь манайд ээжтэй нь байсан. Ээж 2 охин хоёроо Эээр явуулна гэсэн мессеж бичсэн. Яагаад ярихгүй байгаа юм бол гээд 3 цагийн үед утас руу залгасан утсаа аваагүй. Ахиад залгатал холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд яагаад ярихгүй байна гээд байтал 4-5 цагийн үед нас барсан гэсэн талаар дамжуулсан. Болсон асуудлын талаар ярьсан. Юу болсон яасан юм гээд асуусан н.Х тэр 2 сууж байсан. Ха алсан гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр шарил нь шинжилгээнд орж байсан учраас орсон шарилыг харсан шарилыг харахад үнэхээр тэр өдөр арай Б.Пыг алчихна гэж бодоогүй. Эмэгтэй хүүхэд алчихна гэж бодоогүй. Сахиусны ором маш хүчтэй эрэгтэй хүний үйлдсэн гэмээр ором байсан. Тухайн үедээ би бодсон. Арай ч эмэгтэй хүнийг алчихаагүй гэж бодоод задлангийн үйл ажиллагаа дуусаад хүмүүсийн яриагаар шарил нь бүүр аймар өмхийрчихсөн байсан аймар хэцүү гэр оронтой гэж хүмүүсээс сонсож байгаа. Миний дүүгийн ажил явдал хурдан хугацаанд болоод зарим хүмүүс боогоод үхсэн гэж байгаа. Үнэхээр боогоод үхсэн юм байлгүй гээд бодоод явж байтал миний нүдээр харахад тийм харагдаагүй. Тэгээд 1 дэхийнхээ өдөр номыг нь уншуулаад 3 дахь өдөр гаргаж байгаа. Тэр өдөр н.А хэлсэн. Тухайн үед юу хэлэх нь яах нь сонсоорой гэсэн. Би Б.Пыг гэж тухайн үед итгээгүй. Угаасаа н.Ха алсан гэж надад хэлсэн. Энд бичээд авсан бичээстэй байгаа. Тэгээд ажил явдал дууссан. Надад маш их хэцүү байна. Өглөөнөөс эхлээд орой хүртэл яагаад шарилтайгаа байгаад байсан юм. Хажуугийн айлууд мэдүүлсэн. Өглөөнөөс хойш хаалга нь орсон ч гарсан ч онгорхой мал нь айлын хоньтой бэлчээд байсан. Бүхэл бүтэн хань нас барчихаад байхад ямар учиртай юм. Үнэхээр би бодоод байхад хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Би энэ хэрэгт 4-5 хүнийг сэжиглэдэг. Тийм ч учраас ганцхан эмэгтэй хүн алсан гэхээр хамтрагч байгаа. Магадгүй тэр шарилыг өдөржин хадгалаад орой нэг газар аваачаад хаях ч байсан юм бил үү. Яаж азаар тэр хүмүүс ирсэн юм. 3 цагт би Б.Птай ярихад талийгаач нас барсан байсан. Би тэр 2 утас руу маш олон удаа залгасан.Би утсыг шалгуулъя гэсэн. 5 хүн дараа 2 хүнийг тоочиж өгсөн. Тэр 2 хүн бол амьдралынх нь туршид найз байсан. Найз гэсэн хэрнээ энэ хүнтэй холбоотой. Удаа дараа 11 дүгээр сард зодоод манай талийгаач 11 сард шүүх хуралдаан болоод дуусаагүй байсан. Би тэр үед ирж чадаагүй байсан. Шүд нь хөдөлчихсөн нэлээн хүнд гэмтэлтэй байсан. Би өөрөө эмчлээд буцааж байсан. Тэр цагаас эхлээд талийгаач миний бие өвдөөд байна эгчээ гэж хэлдэг байсан. Талийгаач н.Хаг удаад дараа эхнэртэйгээ харддаг. Удаа дараа хутга тулгаж байсан удаатай. Ер нь бол салахгүй. Би эгчийгээ авч ирээд 2 хоноод буцаах гээд байж байтал энэ 2-ийг залуу хүмүүс хоорондоо жоохон ээж нь дандаа хамт байгаад байхаар хэцүү байгаа байх гэж бодоод энэ хоёрыг хэсэг хугацаанд сайхан байлгахын тулд эгчийгээ авч явсан. Тэр нь алдаа байсан. Гэтэл тэр бүгд энэ гэрийг эзгүйчлээд, миний дүү угаасаа хүний урдаас юм хэлж чаддаггүй тэр зодуулснаас хойш 6 сар хүний дарамтад байсан юм байна. Хааяа хааяа над руу ярихад нулимс унагаадаггүй байсан. Амьдралд нь сэв суусан учраас тэрийгээ бодоод байдаг юм болов уу гээд тухайн үедээ зөндөө юм боддог байсан. Дүүтэйгээ нас барахаас нь өмнө 3 хоногийн өмнө ярьсан. Эгчээ би машинаа зарна гэсэн. Яагаад зарж байгаа гэсэн. Үгүй би машинаа зарна гэсэн. Тэгвэл яах вэ машинаа зарвал унах унаагүй болно гэсэн. Би машинаа зарна гэсэн. Тэгээд би дүүгээ машинаа зарна. Миний машин байрны үнэ хүрэхгүйдээ гэсэн үг бичиж байгаа. Хамгийн сүүлд уучлаарай эгчээ гээд надтай өөр юм яриагүй. Тэрнээс хойш дүүтэйгээ би холбогдож чадаагүй. Харамсалтай байна. Эд сайхан 29 настай, хайртай ээжээ орхиод ингээд явчихна гэхээр үнэхээр их хэцүү байна. Энэ яагаад гэвэл миний гар дээр өссөн дүү минь байгаа. Яалтчгүй би өсгөсөн Дархан-Уул аймагт 5 дугаар анги хүртэл нь байлгаж байгаад 6 дугаар анги төгсөхөөр нь авч яваад хөдөө өөрийнхөө ээжтэй, манай ээжтэй амьдардаг. Ээж маань 10 жилийн өмнө нас барахад миний дүү 19 настай амьдрал толгойлоод хэцүү байсан. 19 настай амьдрал толгойлох хэцүү байсан. Гэхдээ манай дүү чамбай малаа маллана. Өөртөө арчаатай их чамбай хүүхэд байсан. 2 жилийн өмнө энэ хүнтэй хамт амьдарсан. Энэ 2 хүнийг би аягүй их хардаад байгаа. Өчигдөр орой хавтаст хэрэг үзэж байсан 3 дахь нөхөр гарч ирж байна. тэр 3 дахь нөхөр яасан гэхээр н.Хагийн хүргэн ах юм. Өвс авсан байсан. Гэтэл тэр 10-ны орой гэнэтхэн тухайн залуу утасдаж орж ирж байсан. 10-ны орой 10 цагт би дүүтэйгээ байж байсан. Яагаад надаас өвсний мөнгө гэж нэхээд байна. Талийгаач над руу өрөндөө өгсөн гэж хэлж байсан. Танай дүү өвсний мөнгө өгөхгүй байна гээд орой утасдаад байсан. Би дүүтэйгээ ярья гэж хэлсэн. Тэгэхээр тэр 10-ны орой байсан байж таараад байгаа. Гэтэл тэр 10-ны орой эгч рүүгээ ярьсан гэж н.Наранмандал 10-ны орой байсан. 10-ны орой тэр хэрүүл зодоон бүх юм болсон. 11-ны өдөр миний дүү нас барсан гээд байгаа боловч 10-ны орой нас барсан байх магадлалтай. Бүх ярьж байгаа, болж байгаа процесс байгаа. Тэгээд 9-ны өдөр бөөнөөрөө нийлээд тэр баяр дээр очоод дөрөв тавуулаа нийлээд пиво уугаад тэндээсээ салаад н.Ха манай дүү 2 хамт явсан байсан. Улмаар тэр 2 буцахдаа 9-ны өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө салсан байх. Шөнө салж байгаа юм чинь тэр хоёр гэртээ ирэх байлгүй. Өөр айл руу явсан гэж байдаггүй байлгүй. Ирсэн байх гэж би бодож байна. 10-ны өдөр н.Ха манайд байсан гэж би бодоод байгаа. 10-ны өглөө эрэгтэй хүн байсан гэж би бодоод байгаа. Манай хүн болохоор 10-ны шөнө тэр 2 доороос ирсэн гэж мэдээд байдаг. Дараагийн мэдүүлэгт Буцаад ирэхэд талийгаач маш их зодуулж нүдүүлсэн байсан. н.Ха бас зодсон юм байна лээ. Тэр амьдадаа үүссэн сүүлийн шарх, тэр эрүүндээ үүссэн тэр үүссэн гэж хараад байгаа. 8-ны өдөр манай ахын хүүхэд эхнэртэйгээ манайхаар дайрч очсон байсан. Гэтэл 8-ны өдөр н.Ха хойно нь хэвтчихсэн. Наана нь манай талийгаач суучихсан унжийсан сонин болсон байсан гэсэн. Тэгээд н.Ха орж ирээд эхнэрийг чинь аваад явчихъя гэж хээв нэг хэлсэн гэсэн. Энэ байдлаас харахад манай гэрийг эзэлчихсэн л байсан. Ха манайхаас маш хол байдаг. Гэтэл 11 дүгээр сард манай хажууд нь ирээд буучихсан. Танихгүй айл ирээд буучихсан. Тэгээд ойрхон орж гараад байсан. Би ямар ч байсан энэ нь бүлэг хэрэг байна гэж зөндөө хэлсэн. Б. П ганцаараа битгий хэрэг үүрээч, хүмүүс байгаа гэж хэлсэн. Би Б.Пыг аваад явахад тийм зүйл сонсогдоогүй. Хүн нас барчхаад байхад яагаад гэдэг бодол толгойноос гарахгүй надад эргэлзээд байсан. Яагаад нуун дарагдуулаад байгаа юм бэ гээд би эргэлзээд байсан. Бусад хүмүүсийн мэдүүлгээс сонсоод тэр 06-ны өглөө хотон дундаа явж байсан гээд сонин болсон байна гэж хэлсэн гэж тэр шөнө хоносон уу, хоноогүй юу гэдгийг мэдэхгүй. Тэр ор засаад унтсан шинжгүй байсан. Тэр өдөр ор засаатай хүн унтсан шинжгүй байсан гэж байгаа. Тэгэхээр энэ хүн гэртээ хоносон уу, үгүй юу гэдэгт эргэлзээ төрж байгаа. Эсхүл өглөө ирээд энэ асуудал болчихсон юм уу, тэгээд шарилыг нь харахад өмхийрсөн байдлыг харахад гэрт нь нэвт шингэчихсэн байсан. Тэрийн хараад байхад 11-ний өдөр арай л нас бараагүй юм шиг харагдаад байгаа. 10-ны өдрөөс шилжих шөнө нас барсан гэж бодож байна. Тэгэхээр 10-ны өдөр нас барсан. н.Хагийн мэдүүлэг 2 өөр байгаа. Би 2 удаа хүсэлт өгсөн. Ха мэдүүлэгтээ би талийгаачийг нас барсныг 06 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн гэж мэдүүлсэн. Гэтэл н.Ха тэр мөрчид доороос дээшээ адуугаа туугаад доор хашчих адуугаа зодож зодож гарч ирж байгаа. Хүн нас барчихсан хүмүүс гадуур зөндөө байсан. Тэгээд манай дүү очоод хэлэхэд тоосон шинжгүй урдаас нь инээсэн гэсэн. Тэнд зөндөө хүмүүс байхад нас барсан гэж байхад өглөө хонинд явж байсан гэж мэдүүлээд байгаа. н.Хаг нэрээс нь цааш мэдэхгүй болохоос харж байгаагүй. Тэр асуудал болоод тэнд очиж харсан. Харахад баруун нүд нь хөхөрсөн байсан. Дараа нь ажил явдал болоод хувцаснуудыг нь шкапнаас гаргахад цустай байсан. Би тухайн үедээ мэдэхгүй юм гээд цустай дээлийг хаячихсан. Би энэ амьдралыг би өөрөө авч явдаг. Би зохицуулаад л явдаг байсан. Хэчнээн удаа явж, хэчнээн удаа наашаа цаашаа явсан. Гэхдээ би айхтар мөнгө гэж шамдаагүй юм. Мөнгө гэж шамдсан бол анхнаас нь баримтуудаа цуглуулаад явах байсан. Сүүлд явцын дунд байгааг нь цуглуулаад явсан. Ээж нь 2 хөл нь явж чаддаггүй. Ээж нь охин 2 гэртээ уйлсан хүүхэд, уйлсан ээжтэй бүтэн 2 жилийн хугацаанд хэцүү давлаа. Одоо л дасаж байна. 6 сарын дараа зөндөө юм болж байж бүтэн 3 сар хөөцөлдөж албан ёсоор асран хамгаалагчаар авч байгаа. Энэ хүүхдийг бас хүүхдээс нь салгахгүй би 4 хүүхэд гэртээ амьдруулж байгаа. Байнга би асаргаатай цаашид би яах ёстой юм. хүүхдийн өгчих хүн хайсан байхгүй. Чадалтай хүн байхгүй байсан. 1 эгч нь түнхний мултралтай. Би 1 жилийн хугацаанд ээжийгээ 2 ахыгаа алдаж байсан. Гэхдээ харуусал ийм байгаагүй. Энэ дүүгээ алдахдаа үнэхээр их харуусаж байна. Би бүтэн жил уйллаа. Би энэ 12 сараас арай гайгүй болж байна. Харамсалтай байна. Бог бол амийг нь нэхээд зогсож баймаар байна. Энэ харуусал яадаг гэвэл дүүгээ сайхан амьдруулж чадалгүй буцааж байгаадаа харуусаж байна. Хүний гарт алдсандаа харамсалтай байна. Би эвлэрч чадахгүй байна. Хүүхдийг нь хүний дайтай болгочихвол гэж бодож байгаа. Магадгүй би хүүхдээ авна гэвэл өгөхгүй байх эрх надад байхгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312001220051 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цын өгсөн:
“...Намайг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогчийг гар утсаар ярихгүй болохоор нь гар утас нь нэгжгүй болсон юм байх гэж бодоод 7.000 төгрөгөөр нэгж хийж өгсөн. Ер нь бол амь хохирогч маань намайг гар утас луу залгасан үед эргээд залгадаг. Тэгсэн огт над руу холбоо барихгүй байсан. Тухайн өдрөө ажил ихтэй байсан болохоор холбоо барилгүй байж байгаад өдрийн 15 цаг 38-аас 54 минутын хооронд гар утсаар залгахад амь хохирогчийн эхнэр Б.П гар утсыг авсан. Гар утсаар ярих үед их сандарсан байдалтай “байна уу байна уу хэн бэ?” гэж их түргэн яриад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгэхээр нь хэн бэ гар утсаар яриач ямар нэгэн хариу өгөлгүй гар утсаа салгасан. Дахин залгахад гар утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд ямар нэгэн зүйл бодолгүй гадуур хувийн ажлаа бөөгнүүлээд явж байхад цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна 16-17 цагийн хооронд байх гэж бодож байна. Миний төрсөн дүү А гар утсаар залгаад Бо нас барсан байна гэж надад хэл өгсөн. Тэгсэн дахин удалгүй төрсөн ах Б гар утсаар залгаад над руу сая хөдөөнөөс ярилаа Бог нас барсан гэж хэллээ гэсэн. Түүнийг сонсоод шууд Дархан-Уул аймгаас Архангай аймгийн Ц сум руу гарцгаасан. Амь хохирогч маань аймхай, хүний үгээр, хааяадаа бол зарим нэг зүйл дээр бухимдаж уурладаг, нээлттэй биш дотогшоо сүүлийн 1 жилдээ бол архи их уух болсон. Учир нь уух болсон шалтгаан нь 2 жилийн өмнө амь хохирогчийг жолооны курст Дархан-Уул аймагт суулгахаар очих үед түүний эхнэр Б.П, Ха гэх залуутай дотно харьцаа үүсгэсэн байсан. Үүнийг бол амь хохирогч маань тухайн үед надад хэлээгүй сүүлд 1, 2 сарын дараа “Хатай дотно харилцаа үүсгэсэн байна” гэж хэлсэн. Амь хохирогчоос гадна өөр хүмүүсээс дуулж байсан. Мөн 2021 оны 10, 11 дүгээр сард гэрт нь хамт архи ууж байгаад амь хохирогчийн эхнэр Б.П гарч явсны дараа араас нь Ха гараад явсан тэгээд гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь амь хохирогч маань гэрээс гарахад малын хашаан дотор Ха, Б.П нар бэлгийн харилцаанд орж байхад нь үйлдэл дээр нь барьсан байсан. Үүнээс улбаалж амь хохирогч сэтгэл санаагаар унаж архи уух болсон гэж бодож байгаа. Бэр болох Б.П нь ерөнхийдөө бол дуугай, гэнэт огцом ууртай, уурлахаар гэртээ ирэхгүй айл хунараар гүйгээд явчихдаг. Өнгөрсөн хавар бол дээрх асуудал бүүр их болсон. Дээрх асуудлыг би яагаад мэдэж байна вэ гэхээр амь хохирогч маань өөрөө надад хэлж байсан. Гэрээс шөнө гараад явчихаар нь айлын хүүхэд энэ тэнд явж байгаад янз бүр болчих вий гэж айгаад шөнөжингөө хайлаа мал муу байхад эхнэр гэж нэг юм ийш тийш гүйгээд явчих юм үнэхээр хэцүү байна гэж ярьж байсан. Тогтвор суурьшилгүй өөрийнхөө эрэх дураараа байх гэсэн зан чанартай хүн байгаа юм. Би ихэвчлэн цуг амьдраад байдаггүй. Хааяа нэг очихоор бид нарыг хараад ч тэр юм уу хэрүүл уруул хийж байгаа зүйл ажиглагддаггүй. Хоорондоо нээх их юм яриад гэр бүл болон эхнэр нөхөр шиг харагдаад байдаггүй. Тус тусдаа унтдаг. Амь хохирогч маань Б.Пыг эзгүй хойгуур нь гар утсаар ярихдаа уурлаад яваад өгчихлөө гэж ярьдаг. Би амь хохирогчид хэлэхдээ битгий хүний хүүхэд цохиж зодоорой гэж байнга хэлж захидаг. Би одоо наад хүнээс боломжгүй бол салчихаж Боггүй юм уу гэж хэлэхэд дугарахгүй. Тэгснээ архи уусан үедээ би одоо энэнээс салаад яах вэ энэтэйгээ амьдраад насыг баръя гэдэг байсан. Тэгсэн сүүлийн 10-аад хоногийн өмнө ах дүүстэй энэ хүнтэй бүтэхгүй юм байна сална гэж ярьсан байсан. Би өөрөө яагаад салах гээд байгааг мэдэж байгаа учир ах дүүсээс нь тэр талаар асуугаагүй. Яагаад сална гэж хэлсэн нь Б.П нь юу ч болоогүй байхад ийш тийшээ гүйгээд явчихдаг мөн Ха, Ха гэх залуустай дотно харилцаатай болж тухайн хүмүүст хандаж үг хэлж чадахгүй хэрэв хэлэх юм нөгөөдүүл нь заналхийлдэг байсан болохоор арга ядаж цөхөрсөндөө сална гэж ярьсан байх. Мөн малаа зараад Дархан-Уул аймаг руу явна гэж ярьсан байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-20 дугаар тал/,
*Гэрч Б.Бгийн өгсөн:
“...Амь хохирогч 2023 оны 06 дугаар сарын 10-ны оройн над руу гар утсаар залгаж ярьсан. Ярихдаа намайг хэзээ хөдөө гарч ирэх юм гэсэн. Тэгэхээр нь би маргааш гарна гэж хэлсэн. Тэгсэн та таргын хөрөнгө аваад хүрээд ирээрэй гэсэн. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. Тэгээд би 2023 оны 06 дугар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед амь хохирогчийн гар утас руу залгасан. Тэгсэн чинь огт гар утсаа аваагүй. Тэгэхээр нь би өдөр 16 цагийн үед сумын төвөөс амь хохирогчийн гэр болох тус сумын Т багийн Х гэх газар байдаг саахалт айл Х.Г гэх айлд ирсэн. Удалгүй Х.Гын гадаа нэг мотоциклтой хүн ирсэн. Тэр хоёр хүн нь Б.О, Х.Г гэх хүмүүс байсан бөгөөд орж ирээд амь хохирогчийг болохоо байсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юу болсон юм гэж дахин дахин асуухад нас барчихсан юм шиг байна гэсэн. Түүнийг сонсоод би нэг хэсэг ухаан балартаж юу болж байгааг ч мэдээгүй. Би тухайн өдөр бол асууж чадаагүй. Харин сүүлд нь асуухад намайг хонинд яваад буцаад гэртээ ирэхэд сонин болчихсон байсан гэж хэлсэн. Тухайн өдөр Б.П хонинд явсан ямар нэгэн асуудал байхгүй. Тэрийг саахалт айлын хүн болох Х.Г болон түүний эхнэр М.Н нар сайн мэдэж байгаа. Хонь нь тухайн өдөр Б.О гэх айлын хоньтой нийлсэн байсан. Б.П бол асуух болгонд өөр өөр зүйл яриад байдаг. Уг нь тогтвортой биш дандаа хэлсэн ярьсан зүйл нь өөр өөрөөр өөрчлөгддөг. Тухайн өдөр амь хохирогчийн гэрт гаднаас хэн нэгэн хүн ирээгүй. Хэрэв ирсэн бол ойрхон 200 метрийн зайтай байдаг болохоор машин болон мотоциклтой хүн ирвэл мэднэ. Тухайн өдөр гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Тухайн өдөр Б.П болон амь хохирогч нар гэрээсээ огт гараагүй, огт явж харагдаагүй. Мөн гэрээсээ гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар тал/,
*Гэрч М.Нн өгсөн:
“...2023 оны 06 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Ц сумын Т багийн Ш Х гэх газар гэртээ байхад амь хохирогчийн төрсөн ах Бийн 2 хүү нь амь хохирогчийн гэрт мотоцикл нь асахаа болиод ирсэн. Тэгсэн гэрт нь орсон чинь амь хохирогчийн эхнэр Б.П уйлаад амь хохирогчийн бие нь хөшингө байдалтай хэвтэж байна. Нэг биш байна гэсээр манай гэрт ирсэн. Түүнийг сонсоод би шууд Ц сумын төв рүү буюу эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн өдөр амь хохирогчийн гэрт нь бол ороогүй. Харин малын саравч дээр нь хонь шүүхээр очиход амь хохирогчийн эхнэр Б.П саравчинд дотроо ямаагаа саагаад ганцаараа сууж байсан. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчим уулзсан байх гэж бодож байна. Учир нь өглөө босоод урд өдөр нь нийлсэн байсан хонио саахалт айлуудаас цуглуулж ирээд дараа нь амь хохирогчийн хонинд шүүхээр очсон. Тэгэхээр 06 цагийн орчим очсон гэж санаад байгаа юм. Тухайн өдөр амь хохирогчийн гэрт Ха, Ганхуяг нар ирээгүй. Тэр өдөр амь хохирогч болон түүний эхнэр Б.П нар гэрээсээ огт гараагүй. Яагаад гараагүйг мэдэж байна вэ гэхээр манай амь хохирогчийн гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд 200 метр орчим зайтай болохоор хүн ирж байгаа үгүйг мэднэ. Мөн гэрээсээ гарч орж байгаа нь ч гэсэн харагддаг. Нас барахын урд өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амь хохирогч нь эхнэр Б.Пын хамт мотоциклоо унаад хонио усалж явсан. Түүнээс 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бол мотоциклоо унаад ийш тийшээ яваагүй. Гэрээсээ гарч харагдаагүй. Хэрүүл маргаан хийдэг байсан талаар сайн мэдэхгүй. Харин заримдаа амь хохирогч өөрийнхөө эхнэрийг сураад орой үдэш манайхаар ирдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 дугаар тал/,
*Гэрч Х.Гын өгсөн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Отай цуг Архангай аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Х гэх газраас амь хохирогчийн гэр болох тус сумын Т багийн Хамар даваа гэх газар орой 17 цагийн орчим очсон. Тэгсэн амь хохирогчийн эхнэр Б.П уйлаад гэрээсээ гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад нөхөр маань нас барчихсан байна. Хонинд яваад ирсэн чинь гэж хэлсэн. Түүнийг сонсоод шууд хажуу талын айл болох М.Нгийнд очиж сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн. Мөн амь хохирогчийн гэр оүү ороход гэрийн зүүн хойд хэсэгт газар хэвтэж байсан ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 79-81 дүгээр тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Би амь хохирогч Б.Н гэх хүнтэй цагаан сараас хойш уулзалдаагүй манайх амь хохирогчийн гэрээс 10 гаран км байдаг. Манайх ганц гэрээрээ байдаг болохоор тэр болгон уулзалдаад байх зав байдаггүй. Тэгээд саяхан Харгана гэх газар би өвөлжөөнийхөө хөрзөнг ухчихаад хамар даваагаар даваад явж байтал мотоциклын бензиний шалаанк нь тасарчихсан бензин гоожоод мотоциклтойгоо уруудсаар байгаад амь хохирогч Б.Нн гэрийн гадаа иртэл Б.П нь гэртээ орилоод байхаар нь явж ороод "яаав ийв" гэтэл эхнэр Б.П нь наадах чинь боогоод үхчихлээ гэсэн. Тэгээд би чи юу яриад байгаа юм бэ гээд хартал амь хохирогч гэрийнхээ хоймор хэсэгт дээшээгээ харчихсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд би очоод зүүн талын мөрнөөс нь бариад автал хөшчихсөн байсан. Тэгээд гэрээс гараад Ганаа гэх айл руу давхиж очоод аавын төрсөн дүү болох Б гэх хүн рүү залгаад “Б.Н нас барчихсан байна та хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удаагүй байж байтал эмнэлэг ирж үзээд нас барчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 93-95 дугаар тал/
*Шинжээч эмч Б.Оын “...Цогцсын хөшилт нь нас барснаас хойш 5-6 цагийн дараа араг ясны булчинд эхэлж 24 цагийн дараа хамгийн тод илэрдэг. Дараа нь өөрөө аяндаа сулардаг. Хүүрийн хөшилт сулрах нь орчны температур ялзралтай холбоотой хурдан явагддаг. Амь хохирогчийн хувьд гадна үзлэгээр нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дархад цайхгүй зэрэг шинжээс үзэхэд нас бараад 24 цаг ба түүнээс дээш цаг орчим болсныг илтгэнэ. Анх дуудлагаар хэргийн газарт очих үед цогцос доош харсан ам, хамраас хар хүрэн цусархаг шингэн урсан гарсан. Эвгүй үнэртэй хувцастай байсан тул шинжилгээнд орох үеийн буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үеийн байдлаар амь хохирогчийн нас барсан цагийг ойролцоогоор тогтоосон. Түүнээс амь хохирогч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөөгүүр нас барсан байх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дархад цайхгүй зэрэг шинжээс харагдаж байна. Амь хохирогчийн хүзүүнд үүссэн боолтын ором нь шилэн хүзүүнээс урагш хөндлөн байрлалтай, төвөнхийн зүүн хажууд битүү төгссөн, бүх талдаа ижил 0.3- 0.4 см өргөн хэмжээтэй арьсны төвшнөөс доош хонхойсон тод дарагдлын оромтой байсан нь дүүжлэлтийн үед үүсээгүй гэдгийг илтгэнэ. Дүүжлэлтийн үед ором нь ихэвчлэн урдаас, хойш, арагш, ташуу чиглэсэн байдаг. Хэрэв өөрөө өөрийгөө бооно гэж үзвэл хүч үйлчлэхэд ухаан балартаж “рефлексээр” гар суларч тавигдана. Боолтын ором нь тод үүсэхгүй бүдгэрч арилна. Амь хохирогчийн боолтын ором нь маш тод байсан. Хүзүүний арьсны эд эсийн шинжилгээгээр арьсны өнгөн давхарга буюу Эпидермис голомтлогоор нягтарч нимгэрсэн байсан. Мөн амь хохирогчийн эрүүн доор буюу орчинд, 0.9x0.9 см хэмжээтэй зөв дугуй хэлбэрийн дарагдлын оромтой, ормын доод хэсэгт гэрэл зургийн 6,7,8,9,10 дугаар зурагт бэхжүүлсэн зулгаралт гэмтлуүдтэй. Мөн 16,17,18 дугаар зурагт бэхжүүлсэн хоёр гарын эрхий хурууны угт байх бүдэг ором зэргээс харахад амь хохирогч нь өөрөө өөрийгөө боох боломжгүй, тэмцэлдсэн байх боломжтой гэдгийг илтгэж байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 14-15 дугаар тал/
*Яллагдагч Б.Пын өгсөн:
“...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хүн алах гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34 дүгээр тал/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “...Амь хохирогч Б.Нгийн цогцост хүзүүнд хөндлөн дарагдлын ором, эрүү, хоёр гарын эрхий хурууны угт бүдэг дарагдлын ором, дээд уруулд язарсан шарх, баруун өвдөг, хүзүүнд хуучин зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. "Хүзүүний хөндлөн дарагдлын ором, хоёр гарын эрхий хурууны угт бүдэг дарагдлын ором нь мохоо зүйлийн дарах, шахах үйлчлэлээр амьдадаа үүсэх боломжтой. Дээд уруулын язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр амьдадаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун өвдөг, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл нь 24-48 цагийн өмнө үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хүзүүний хөндлөн дарагдлын ором нь үхэлд хүргэх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Уруулын язарсан шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч унасан гэх ул мөр тогтоогдсонгүй. Цогцос нь доош харсан байрлалтай байна. Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. /Цусанд 0,9 промилли спиртийн зүйл илэрсэн/. Цусыг хатааж архивласан тул ДНК шинжилгээнд явуулах боломжтой. Шинжилгээнд авах шээс байгаагүй тул сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Амь хохирогч Б.Н нь боолтын улмаас амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь өөрөө өөрийгөө боох боломжгүй ба гадны хүчин зүйл, нөлөөллөөр үүсгэгдэнэ. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 24 цаг орчим болсон байна. Цогцос нь ялзарч эхэлсэн тул цагийг нарийвчилж тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-н 123-131 дүгээр тал/,
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.....ий 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2761 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцанд 110мм, саарал өнгийн өмдөнд 100мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралтууд, цайвар өнгийн оймсонд 30 мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалт байна...” гэх хохирогчийн хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 151-155 дугаар тал/,
*Шүүх сэтгэцийн эмгэг судлалын “...Шинжлүүлэгч Б.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Шинжлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон одоогоор сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Шинжлүүлэгч Б.П нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэ зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.П нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 63-65 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-11 дүгээр тал/,
*Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын схем зураг/1-р хх-ийн 113 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Х гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Нг хүзүүг боож улмаар түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.П үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цын “...2023 оны 06 сарын 11-ний өдөр ажил ихтэй байсан болохоор холбоо барилгүй байж байгаад өдрийн 15 цаг 38 минутаас 54 минутын хооронд гар утсаар залгахад амь хохирогчийн эхнэр Б.П гар утсыг авсан. Гар утсаар ярих үед их сандарсан байдалтай “ байна уу байна уу хэн бэ? ” гэж их түргэн яриад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгэхээр нь хэн бэ гэхэд ямар нэгэн хариу өгөлгүй гар утсаа салгасан. Дахин залгахад гар утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд ямар нэгэн зүйл бодолгүй гадуур хувийн ажлаа бөөгнүүлээд явж байхад цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна 16-17 цагийн хооронд байх гэж бодож байна. Миний төрсөн дүү А гар утсаар залгаад Бо нас барсан байна гэж надад хэл өгсөн. Тэгсэн дахин удалгүй төрсөн ах Б гар утсаар залгаад над руу сая хөдөөнөөс ярилаа Бог нас барсан гэж хэллээ гэсэн. Түүнийг сонсоод шууд Дархан-Уул аймгаас Архангай аймгийн Ц сум руу гарцгаасан. Амь хохирогч маань аймхай, хүний үгээр, хааяа бол зарим нэг зүйл дээр бухимдаж уурладаг, нээлттэй биш дотогшоо сүүлийн 1 жилдээ бол архи их уух болсон. Учир нь уух болсон шалтгаан нь 2 жилийн өмнө амь хохирогчийг жолооны курст Дархан-Уул аймагт суулгахаар очих үед түүний эхнэр Б.П, Ха гэх залуутай дотно харьцаа үүсгэсэн байсан. Үүнийг бол амь хохирогч маань тухайн үед надад хэлээгүй сүүлд 1, 2 сарын дараа “Хатай дотно харилцаа үүсгэсэн байна” гэж хэлсэн. Амь хохирогчоос гадна өөр хүмүүсээс сонсож байсан. Мөн 2021 оны 10, 11 дүгээр сард гэрт нь хамт архи ууж байгаад амь хохирогчийн эхнэр Б.П гарч явсны дараа араас нь Ха гараад явсан тэгээд гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь амь хохирогч маань гэрээс гарахад малын хашаан дотор Ха, Б.П нар бэлгийн харилцаанд орж байхад нь үйлдэл дээр нь барьсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...би өдөр 16 цагийн үед сумын төвөөс амь хохирогчийн гэр болох тус сумын Т багийн Х гэх газар байдаг саахалт айл Х.Г гэх айлд ирсэн. Удалгүй Х.Гын гадаа нэг мотоциклтой хүн ирсэн. Тэр хоёр хүн нь Б.О, Х.Г гэх хүмүүс байсан бөгөөд орж ирээд амь хохирогчийг болохоо байсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юу болсон юм гэж дахин дахин асуухад нас барчихсан юм шиг байна гэсэн. Түүнийг сонсоод би нэг хэсэг ухаан балартаж юу болж байгааг ч мэдээгүй. Би тухайн өдөр бол асууж чадаагүй. Харин сүүлд нь асуухад намайг хонинд яваад буцаад гэртээ ирэхэд сонин болчихсон байсан гэж хэлсэн. Тухайн өдөр Б.П хонинд явсан ямар нэгэн асуудал байхгүй. Тэрийг саахалт айлын хүн болох Х.Г болон түүний эхнэр М.Н нар сайн мэдэж байгаа. Хонь нь тухайн өдөр Б.О гэх айлын хоньтой нийлсэн байсан. Б.П бол асуух болгонд өөр өөр зүйл яриад байдаг...” гэх мэдүүлэг, гэрч М.Нн ”...Тэгсэн гэрт нь орсон чинь амь хохирогчийн эхнэр Б.П уйлаад амь хохирогчийн бие нь хөшингө байдалтай хэвтэж байна. Нэг биш байна гэсээр манай гэрт ирсэн. Түүнийг сонсоод би шууд Ц сумын төв рүү буюу эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн өдөр амь хохирогчийн гэрт нь бол ороогүй. Харин малын саравч дээр нь хонь шүүхээр очиход амь хохирогчийн эхнэр Б.П саравчинд дотроо ямаагаа саагаад ганцаараа сууж байсан. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчим уулзсан байх гэж бодож байна. Учир нь өглөө босоод урд өдөр нь нийлсэн байсан хонио саахалт айлуудаас цуглуулж ирээд дараа нь амь хохирогчийн хонинд шүүхээр очсон. Тэгэхээр 06 цагийн орчим очсон гэж санаад байгаа юм. Тухайн өдөр амь хохирогчийн гэрт Ха, Ганхуяг нар ирээгүй. Тэр өдөр амь хохирогч болон түүний эхнэр Б.П нар гэрээсээ огт гараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Гын”...Т багийн Хамар даваа гэх газар орой 17 цагийн орчим очсон. Тэгсэн амь хохирогчийн эхнэр Б.П уйлаад гэрээсээ гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад нөхөр маань нас барчихсан байна. Хонинд яваад ирсэн чинь гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын ”...Б.Нн гэрийн гадаа иртэл Б.П нь гэртээ орилоод байхаар нь явж ороод "яаав ийв" гэтэл эхнэр Б.П нь наадах чинь боогоод үхчихлээ гэсэн. Тэгээд би чи юу яриад байгаа юм бэ гээд хартал амь хохирогч гэрийнхээ хоймор хэсэгт дээшээгээ харчихсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд би очоод зүүн талын мөрнөөс нь бариад автал хөшчихсөн байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Оын”...Цогцсын хөшилт нь нас барснаас хойш 5-6 цагийн дараа араг ясны булчинд эхэлж 24 цагийн дараа хамгийн тод илэрдэг. Дараа нь өөрөө аяндаа сулардаг. Хүүрийн хөшилт сулрах нь орчны температур ялзралтай холбоотой хурдан явагддаг. Амь хохирогчийн хувьд гадна үзлэгээр нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дархад цайхгүй зэрэг шинжээс үзэхэд нас бараад 24 цаг ба түүнээс дээш цаг орчим болсныг илтгэнэ. Анх дуудлагаар хэргийн газарт очих үед цогцос доош харсан ам, хамраас хар хүрэн цусархаг шингэн урсан гарсан. Эвгүй үнэртэй хувцастай байсан тул шинжилгээнд орох үеийн буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үеийн байдлаар амь хохирогчийн нас барсан цагийг ойролцоогоор тогтоосон. Түүнээс амь хохирогч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөөгүүр нас барсан байх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дарахад цайхгүй зэрэг шинжээс харагдаж байна. Амь хохирогчийн хүзүүнд үүссэн боолтын ором нь шилэн хүзүүнээс урагш хөндлөн байрлалтай, төвөнхийн зүүн хажууд битүү төгссөн, бүх талдаа ижил 0.3- 0.4 см өргөн хэмжээтэй арьсны төвшнөөс доош хонхойсон тод дарагдлын оромтой байсан нь дүүжлэлтийн үед үүсээгүй гэдгийг илтгэнэ. Дүүжлэлтийн үед ором нь ихэвчлэн урдаас, хойш, арагш, ташуу чиглэсэн байдаг. Хэрэв өөрөө өөрийгөө бооно гэж үзвэл хүч үйлчлэхэд ухаан балартаж “рефлексээр” гар суларч тавигдана. Боолтын ором нь тод үүсэхгүй бүдгэрч арилна. Амь хохирогчийн боолтын ором нь маш тод байсан...” гэх мэдүүлэг, амь хохирогч нь амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “ .. “...Амь хохирогч Б.Нгийн цогцост хүзүүнд хөндлөн дарагдлын ором, эрүү, хоёр гарын эрхий хурууны угт бүдэг дарагдлын ором, дээд уруулд язарсан шарх, баруун өвдөг, хүзүүнд хуучин зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. "Хүзүүний хөндлөн дарагдлын ором, хоёр гарын эрхий хурууны угт бүдэг дарагдлын ором нь мохоо зүйлийн дарах, шахах үйлчлэлээр амьдадаа үүсэх боломжтой. Дээд уруулын язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр амьдадаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун өвдөг, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл нь 24-48 цагийн өмнө үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хүзүүний хөндлөн дарагдлын ором нь үхэлд хүргэх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Уруулын язарсан шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч унасан гэх ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Н нь боолтын улмаас амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь өөрөө өөрийгөө боох боломжгүй ба гадны хүчин зүйл, нөлөөллөөр үүсгэгдэнэ. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 24 цаг орчим болсон байна...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч шинжээч эмч Б.Тэнүүнийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5640 дугаартай “...Улаан өнгийн цамц, ногоон өнгийн оруулгатай цэнхэр өнгийн футболка зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Б.Нн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П нь амь хохирогч Б.Нн хоолойг боож, боолтын улмаас амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд оруулсан гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоотой, шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдохгүй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пыг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Б.Пыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгч Б.Пыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн, шүүхээс гаргасан дүгнэлттэй тохирч байгаа болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүгдэгч Б.П энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг ашигтайгаар хянан шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Амь хохирогч Б.Н нь боолтын улмаас амьсгал механикаар бүтэж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан, өөрөө өөрийгөө боох боломжгүй ба гадны хүчин зүйлийн нөлөөллөөр үүсгэгдэх талаар шинжээч дүгнэсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогчийн гэрт хүн ирээгүй, мөн тухайн өдөр амь хохирогч гэрээсээ гарч малдаа яваагүй, мал нь айлын хоньтой нийлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Б, М.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Пын шүүх хуралдаанд мэдүүлсэн 2023 оны 06 сарын 11-ний өдөр манайд гаднаас хүн ирээгүй гэх мэдүүлэг, цогцосны гадна үзлэгээр 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цагийн байдлаар амь хохирогч нас бараад 24 цаг болсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.П дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэггүй, түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдвол нотлох баримтаар үнэлэх боломжтой юм. Шүүгдэгч Б.П мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 06 сарын 11-ний өдөр буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хэн нэгэн хүн гаднаас ирээгүй, амь хохирогчийн хамт хоёулахнаа байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч нар тухайн өдөр хохирогчийн гэрт гаднаас хүн ирээгүй амь хохирогч гэрээсээ гараагүй, малдаа яваагүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч Б.П нь амь хохирогчийг гэртээ нас барсан үед хэн нэгэнд мэдэгдээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ямар нэгэн арга хэмжээ аваагүй, 2023 оны 06 сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим гэрч Х.Г, Б.О нар талийгаачийн гэрт ирсэнээр хохирогчийг нас барсан болохыг мэдэж, бусад хүмүүст мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогддог.
Мөн амь хохирогчийн зүүж байсан гэх сахиуст биологийн ул мөр илрээгүй талаар шинжээч дүгнэлт гарсан, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийх уг сахиусыг эд мөрийн баримтаар хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг гэмт хэрэг гарснаас хойш 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн хойно хийх нь ач холбогдолгүй юм.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. Амь хохирогчийн нас барсантай холбогдуулан оршуулгын зардалд нийтдээ 11.159.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ирүүлсэн баримт нь нийтдээ 10520.241 төгрөгийн баримт байх бөгөөд уг баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралтай нийт 9.131.981 төгрөгийг шүүгдэгч Б.Паас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болон бусад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нийт 1.388.960 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгчийг гэм буруутайд шүүхээс тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч дээрх хугацаанд хохирлыг төлөөгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулан оногдуулах нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, нийтэд аюултай аргаар үйлдсэн, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн, албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан үйлдсэн, гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэр бүлийн хүний амь насыг хохироосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бага насны хоёр хүүхэдтэй тул оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй,
Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт үйлдсэн хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, хэргийн байдлыг нотлох, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг багасгах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Пын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж түүнээс хууль сануулахгүйгээр гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч Б.Пын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч нь хоёр бага насны хүүхэдтэй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс түүний бага охин Нн Нандин-Эрдэнийн асран хамгаалагч томилсон шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн, харин түүний том охины талаар баримт хэрэгт байхгүй тул асран хамгаалагч томилохыг шүүхээс даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
П.ДОНИДДОЛГОР