| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мын Хт холбогдох эрүүгийн 2412002160305 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 08 сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа У хотын Б. дүүрэг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн ......дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х овогт Мын Х/РД:ДЮ........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Бэлх баг, Б гэх газарт ...... улсын дугаартай “Самсунг ЭсМ5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан О.У, О.Ц нар нас барсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412002160305 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өгсөн:
“...2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн цагдаагаас манайхан руу залгаад Архангай аймгийн Ө сум ямар нэртэй газрыг нь одоо санахгүй байна. Талийгаач том хүү болох О.Уыг эмнэлэг рүү авч явж байна, биеийн байдал тааруу байна, яаралтай наашаагаа гараарай гэж хэл дуулгасан байсан. Тэгээд би, ах дүүсийн хамт Завхан аймгийн Т сумаас гарах гэж байхад талийгаач хүүгийн биеийн байдал муудаад байна яаралтай гараарай гэж дахин хэлсэн. Тэгээд бид нар Завхан аймгийн И сумын Ц багийн нутаг дэвсгэрт байрлах С уруудаад хэсэг сүлжээгүй газарт явж байхад ард явж байсан гэх машин сигналаа дугаргаад байхаар нь зогссон. Тэгтэл арын машин дотор явж байсан гэх хадам дүүгийн дугаар руу Архангай аймгийн эмнэлгийн дугаараас залгаад талийгаач хүү О.Уыг сая нас барлаа гэж хэлсэн гэж надад дуулгасан. Тэгээд цааш эмнэлэг дээр ирээд эмнэлгийн ажилтнаас талийгаач хүүг нас барсан талаар мэдсэн. Би уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад уг хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 187 дугаар тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Иийн өгсөн:
“...Архангай аймагт гарсан осол гэсэн. Гэхдээ би Архангай аймгийн ямар нэртэй баг ямар нэртэй газарт уг осол болсныг мэдэхгүй. Тухайн үед талийгаач охин О.Цг Ө сумын эмнэлэгт хүргэгдсэн гэж ач охин нөхөртэйгөө орж ирж хэлсэн. Би уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. ...Миний бие ойрдоо тэнхээрээд байгаа. Тиймээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 137, 188 дугаар тал/
*Хохирогч Э.Сын өгсөн:
“...Амь хохирогч О.У бол 10 жилийн нэг анги бөгөөд миний хамгийн сайн найз байсан. Жолооч М.Хийг бол танихгүй. Завхан аймаг явах замдаа нэг нэгийгээ зүс таньдаг болсон. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 цагт Завхан явах унааг Т-У гэх фейсбүүк зарын групп дээрээс хайж байгаад ..... гэсэн дугаартай холбогдож яриад өглөө нь буюу 07 дугаар сарын 10-ны 04 цаг 36 минутад намайг 5 шараас ирж авсан. Манай найз саарал өнгийн загварыг нь мэдэхгүй ...... улсын дугаартай машинд Улаан хуарангаас сууж ирсэн байсан. Машинд суутал М.Х гэх ах машин барьсан. Урд талын суудал дээр түүний эхнэр нь суусан байсан У хотоос гараад М.Х гэх ахын нойр нь хүрээд байна гэж хэлээд манай найз уг машиныг нь хэсэг бариад Архангай аймгийн цаад талд ирсэн. Архангай аймгийн төвийн цаад талаас М.Х ах машиныг барьсан. Би яг хаана аль сумаас солигдоод байгааг нь мэдэхгүй байсан. Архангай аймгийн Ө сум өнгөрөөд Завхан аймаг руу явж байтал замын сэвээ хэсэг байсан. Тэрийг жолооч М.Х нь гаргаж чадалгүйгээр замын эсрэг урсгал руу ороод цааш шороон замын цаад талд машин нь нэг удаа бүтэн эргээд онхолдсон. Би зөв талдаа жолооны хүрдтэй машины эсрэг талын хойд талын суудал дээр сууж явсан. Жолоочийн ард манай найз О.У сууж явсан. Би машиныг онхолдсоны дараа гадна талд унасан байсан. Би босож ирээд машиныг тойрч гүйгээд юу болсон талаар хартал жолооч М.Х ухаангүй байсан. Мөн түүний эхнэрийн толгой нь нөхрийнхөө хажуу тал руу харсан байдалтай ухаангүй байсан. Найз О.Уыгаа таттал үг хэлж чадахгүй мммммим гэж л уулга алдаад байсан. Ө сумын эмнэлгийн эмч нар 2 машинаар цувж ирээд жолооч М.Хийн шархыг цэвэрлээд эхний машинаараа аваад явсан. Дараагийн машинаар намайг болон манай найз О.Уыг Ө сумын эмнэлэг дээр авч ирсэн. Эмнэлэгт ирээд 22 цаг өнгөрч байх үед О.У маань нас барсан. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тусламж үзүүлэхээр ирсэн хэдий ч амжаагүй. О.У маань эмнэлэгт ирэхийн өмнө амьсгаа давчдаад байна, түнх өвдөөд байна гэж хэлээд байсан. Эмнэлэгт ирсний дараа амнаасаа цус гаргаад нулимаад огиод байсан. Би яг зүүрмэглээд хойш налаад хэвтэж байтал машин гэнэт зам дээр сэвэгдээд хөөрөх шиг болсон. Би яг тэр үед нүдээ нээгээд хартал жолооч М.Х замын зүүн тал руу дараад машин онхолдсон. Жолооч бол нэлээд хурдтай явж байсан. Хурдны км цагийн хурдтайг бол анзаараагүй. Миний баруун мөр зулгарч ягаан болсон. Дагз хэсэг хөндүүрлэсэн, нуруу маань өвдөөд байгаа, өөр зовуурь гэхээр зүйл байхгүй. Би найзыгаа алдлаа сэтгэл санаагаар хохирлоо, бие эрүүл мэндэд ямар хохирол учирсанг мэдээгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/
*Гэрч Э.Сын өгсөн:
“...Тухайн үед би унтах гээд хойш налаад зүүрмэглээд явж байтал машин гэнэт зам дээр сэвэгдээд хөөрөх шиг болсон. Тэгээд би нүдээ нээгээд хартал жолооч Х замын зүүн тал руу дараад машин онхолдсон. Тухайн үед нэлээд хурдтай явж байсан. Одоо надад өвдөх зовуурь байхгүй. Тухайн үед нуруунд жаахан зулгарсан байсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 204-206 дугаар тал/
*Яллагдагч М.Хийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 162-163 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б...ийн 2024 оны 07 сарын 20-ны өдрийн 69 дугаартай: “...Талийгаачийн цогцост гавлын хэлбэр дүрс алдагдуулсан гавлын орой, суурь, чамархайн яснуудын үйрч бяцарсан хугарал, тархины эдийн тархмал эвдрэл, иврэлт, хоёр уушгины няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ 6-7 сар орчим урагтай байжээ...” гэх дүгнэлт/хх-ийн 70-73 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ба....ийн 2024 оны 07 сарын 20-ны өдрийн 70 дугаартай: “...Талийгаачийн цогцост хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн няцрал, шарх, хэвлийн хөндийн цус алдалт /100мл/, голт дагуух цус хуралт, баруун гуянд шарх, дух, баруун мөр, баруун бугалга, нуруу, баруун гуя, өвдөг зулгаралт, цээж, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлййн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт/хх-ийн 86-89 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай:
“...М.Хийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 112-113 дугаар тал/
*Шинжээч Б.Ч....ын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай:
“......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Мын Х нь /ДЮ......../ нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 21.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй. Тус зам тээврийн осол нь ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Мын Хийн Монгол Улсын Замын хөдөлгөөнйй дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны. онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалт зөрчигдсөнөөс гарсан байх үндэслэлтэй. ...Жич: Тус замд замын хөдөлгөөний дүрмийн анхааруулах тэмдгийн 1.13-д заасан “тэгш биш зам” тэмдэг байрлуулсан байна...” гэх дүгнэлт/хх-ийн 117-118 дугаар тал/
*Шинжээч Б.Ч..рын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай:
“...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын ёс дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн М.Хийн өөрийн мэдүүлэгт 63- хуудаст /нойр хүрээд байсан/ гэж мэдүүлсэн, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Э.Сын мэдүүлэг 27-р хуудаст/-У хотоос гараад Х гэх ахын нойр хүрээд байна гэж хэлээд манай найз уг машиныг хэсэг бариад Архангай аймгийн цаад талд ирсэн/ гэж тус тус мэдүүлсэнд үндэслэж 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7. а-д /-ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ заалт зөрчигдсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт/хх-ийн 149 дүгээр тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 5-11 дүгээр тал/
* Ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 13-17 дугаар тал/
* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 68 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч М.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Б. баг, Б гэх газарт ...... улсын дугаартай “Самсунг ЭсМ5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан 2 хүний амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.Х нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын”...2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн цагдаагаас манайхан руу залгаад Архангай аймгийн Ө сум ямар нэртэй газрыг нь одоо санахгүй байна. Талийгаач том хүү болох О.Уыг эмнэлэг рүү авч явж байна, биеийн байдал тааруу байна, яаралтай наашаагаа гараарай гэж хэл дуулгасан байсан. Тэгээд би, ах дүүсийн хамт Завхан аймгийн Т сумаас гарах гэж байхад талийгаач хүүгийн биеийн байдал муудаад байна яаралтай гараарай гэж дахин хэлсэн. Тэгээд бид нар Завхан аймгийн И сумын Ц багийн нутаг дэвсгэрт байрлах С уруудаад хэсэг сүлжээгүй газарт явж байхад ард явж байсан гэх машин сигналаа дугаргаад байхаар нь зогссон. Тэгтэл арын машин дотор явж байсан гэх хадам дүүгийн дугаар руу Архангай аймгийн эмнэлгийн дугаараас залгаад талийгаач хүү О.Уыг сая нас барлаа гэж хэлсэн гэж надад дуулгасан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Иийн”...Архангай аймагт гарсан осол гэсэн. Гэхдээ би Архангай аймгийн ямар нэртэй баг ямар нэртэй газарт уг осол болсныг мэдэхгүй. Тухайн үед талийгаач охин О.Цг Ө сумын эмнэлэгт хүргэгдсэн гэж ач охин нөхөртэйгөө орж ирж хэлсэн. Би уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Сын ”...Архангай аймгийн Ө сум өнгөрөөд Завхан аймаг руу явж байтал замын сэвээ хэсэг байсан. Тэрийг жолооч М.Х нь гаргаж чадалгүйгээр замын эсрэг урсгал руу ороод цааш шороон замын цаад талд машин нь нэг удаа бүтэн эргээд онхолдсон. Би зөв талдаа жолооны хүрдтэй машины эсрэг талын хойд талын суудал дээр сууж явсан. Жолоочийн ард манай найз О.У сууж явсан. Би машиныг онхолдсоны дараа гадна талд унасан байсан. Би босож ирээд машиныг тойрч гүйгээд юу болсон талаар хартал жолооч М.Х ухаангүй байсан. Мөн түүний эхнэрийн толгой нь нөхрийнхөө хажуу тал руу харсан байдалтай ухаангүй байсан. Найз О.Уыгаа таттал үг хэлж чадахгүй мммммим гэж л уулга алдаад байсан. Ө сумын эмнэлгийн эмч нар 2 машинаар цувж ирээд жолооч М.Хийн шархыг цэвэрлээд эхний машинаараа аваад явсан. Дараагийн машинаар намайг болон манай найз О.Уыг Ө сумын эмнэлэг дээр авч ирсэн. Эмнэлэгт ирээд 22 цаг өнгөрч байх үед О.У маань нас барсан. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тусламж үзүүлэхээр ирсэн хэдий ч амжаагүй. О.У маань эмнэлэгт ирэхийн өмнө амьсгаа давчдаад байна, түнх өвдөөд байна гэж хэлээд байсан. Эмнэлэгт ирсний дараа амнаасаа цус гаргаад нулимаад огиод байсан. Би яг зүүрмэглээд хойш налаад хэвтэж байтал машин гэнэт зам дээр сэвэгдээд хөөрөх шиг болсон. Би яг тэр үед нүдээ нээгээд хартал жолооч М.Х замын зүүн тал руу дараад машин онхолдсон...” гэх мэдүүлэг, талийгаач О.Цгийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б...гийн 2024 оны 07 сарын 20-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт, талийгаач О.Уын цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 07 сарын 20-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай: “...М.Хийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Хийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Хийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч М.Х нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон үйл баримт нь энэ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Ө.И нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Х нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Хт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялаас доош татаж нэг жилийн хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Хийн эхнэр нас барж, бага насны хүүхдийн хамт хоёулаа амьдардаг талаар мэдүүлсэн боловч түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдаагүй тул бага насны хүүхдэд асран хамгаалагч томилохыг оршин суугаа газрын засаг даргад даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч М.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8/найм/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан 2/хоёр/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8/найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР