| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Хохирогч: А.О
Шүүгдэгч: Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Нийн От холбогдох эрүүгийн 2412000000249 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ц сум, Ц баг, Ш гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Нийн О/РД:АО.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Ц баг, Ш гэх газарт хүүхдийн үсний найранд оролцож байхдаа А.Отэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хамар, 2 зовхи, хацар, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч А.Огийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хүргэн дүү н.Аийн хүүхдийн үсний найран дээр айлд байсан. Очоод өдөр байсан. Н.О нөхөртэйгөө ирсэн байсан. Тийм их ууж идэж, найралдчихсан юм байхгүй, суугаад л ярьж хөөрөөд байж байтал хэрүүл маргаан эхэлсэн. Хоорондоо яриад байж байтал Н.О тантай адилхан хов жив ярьдаггүй гэж олон хүмүүс дундаас намайг онцолж, над руу дайрсан. Тухайн үед хэрүүл маргаан хийж барилцаж аваад айлын үүд рүү явсан. Үүдний уг нь очингуут нүүрэн дундуур униар цохиход баруун талын орон дээр сууж байсан хүн босож ирээд унийг нь авсан. Тэгээд зууралдаад гарсан. Гараад удаагүй миний долоовор хурууг эргүүлээд нугалаад дарсан. Миний хуруу ар дээрээ гарсан байсан. Миний 3 хүүхэд байсан. Тэр хавиар зөндөө хүмүүс байсан. Гурван хүүхэд байхад ээж хуруу чинь хугарчихсан байна гээд миний араас зүүгдээд уйлаад байсан. Н.О хадам ээж, хадам аавтайгаа, нөхөртэйгөө хуримд ирсэн байсан. Би хуруугаа харуулаад хадам аавд нь хүртэл танай бэр чинь миний хурууг ийм болгочихсон гээд хэлэхэд бүгдээрээ машинаа асаагаад явсан. Би тэр хурим өнгөрөөд орой нь гэртээ харьсан. Манай нөхөр жаахан юм уучихсан байсан. Гэхдээ тэр хэрэг болох үед манай хүн унтаж байсан. Унтаж байсан болохоор юу болохыг ч мэдээгүй. Намайг гар хуруугаа хугалсны дараа босож ирсэн. Тэр айлд зөндөө хүмүүс байсан бид хоёрыг салгасан. Тэр Н.О н.О тэр хоёр бид хоёрыг салгасан. Миний хурууг хойш нь дараад нугалаад мушгиад дарчихсан. Шууд яваад өгсөн. Надаас эргэж уучлалт муучлалт гуйж ирэх байх гэж бодоод би маргааш нь хадмынх руу нь ч залгасан, өөрийнх рүү нь ч залгасан ерөөсөө утсаа аваагүй. Нэг нутагт болохоороо л учраа олчихъё ийм юманд хүргэх вий дээ гэсэн бодолтой залгахад утсаа аваагүй. Гэтэл 07-ны өглөө ирсэн орноосоо босоогүй орондоо байсан Н.О нөхөртэйгөө машинтай ирсэн. Аймаг орох гэж явна гээд ирсэн байхгүй. Ирэхээр зөрж өрхөө татаад гартал Н.О намайг гарангуут санаа, оноо байвал хэлчих гээд манай нөхөр рүү хэлсэн. Манай нөхөр хэвтэж байсан. Тэгэхээр нь би орж ирээд чи бид хоёрын дундын асуудал манай хүнд хамаагүй. Чи миний хурууг хугалчхаад тэгвэл одоо дахиад нэгийг нь хугалчих гээд би баруун талын орон дээр сууж байхад нь хэлтэл уучлалт гуйхгүй намайг маш их доромжилсон. Тухайн үедээ наад хуруу чинь бараг хугарах биш бараг исгэсэн төдий ухааны юм надын хэлсэн. Би тэр үед маш их гомдсон. Манай дүү нар байсан. Тэр үед манай хүний ах дүү нарын үсний найр байсан. Би аль болохоор Н.Отэй ингээд л болчихъё нэг нутаг нэгнийхээ мууг үзээд яах вэ гээд эмнэлэг гэхгүй өөрөө хуруугаа оруулсан. Тухайн үед хүмүүс бүгд харсан. Би бас төвөг дөө адилхан эмэгтэй дүү нартай болохоор энэ хүүхдийг за төвөг гэж бодоод би учраа олчих юм болов уу гэж бодсон. Нөгөөдөр ирээд намайг а намайг хэт доромжилчхоод хуруугаараа далимдуулж надаас таван төгрөг л салгах гэж байгаа байлгүй гэсэн . Тухайн үед миний хуруу маш их өвдсөн. 2 сарын турш маш их зовсон. Гэтэл над руу 1 удаа ирээгүй, ганц удаа ирээгүй, сарын дараа Цийн цагдаа учраа ол гэсэн. Тэр үед над руу ганц ч ирээгүй болохоор нь гомдоод ууттай юмтай манайд орж ирсэн. Тухайн үед уйлаад би хэлсэн чи арай ч дээ, эгчийгээ ингээд байхдаа яах вэ дээ, чи намайг яаж амьдардгийг мэдэж л байгаа гэж хэлсэн. Тийм эгч би мэдэж байна гээд надаас уучлаарай гээд уучлалт гуйсан. Тортой юм оруулж ирсэн байсан. Тухайн үед манай тогооны өмнө тавьчхаад гарсан. Гарсны дараа нь үзэхэд 500,000 төгрөг, чихэр, ууттай гурилан боов өгчихсөн байсан. Би шүүх сэргээхээр явж төвөг удаад явах гэж бодож байсан. Н.О өөрөө намайг орж ирээд өгдөг газар нь өгөхгүй юу тэгвэл та бол хуруугаараа далимдуулж мөнгө таван төгрөг авах гэж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000000249 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Огийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Ц сумын Ц багийн Ш гэх газар оршин суудаг юм 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед хүргэн дүү Аийн хүүхдийн үсний найран дээр байж байхад саахалт айлын Н.О нь надаас хэрүүл өдөөд надад хандсан тантай адилхан хов зөөхгүй, хүний амьдралд оролцохгүй, гээд байсан тэгэхээр нь би өөрт нь хандан чи өөрөө ах дүү хүмүүсийн хооронд хов зөөдөг байлгүй гээд хэлсэн чинь намайг заамдаад бариад аваад чирээд гарах гээд байсан тэгсэн гэрийн унь унасан чинь тэр униар намайг май мэд үү гээд нүүрэн дундуур 1 удаа цохисон. Тэгээд гадаа гараад миний нүүр рүү самардах гээд байх шиг байхаар нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын долоовор хуруунаас барьж аваад хойш нь дараад ясыг нь гартал дараад миний долоовор хуруу хойшоогоо нугалраад үе нь бүлтрээд гараад ирсэн хажууд байсан Мөнгөө, охиноо гэх хүмүүс салгасан би хүүхдүүд айчих байх гэж бодоод хуруугаа араас нь буцаагаад дасан чинь буцаж хэвэндээ орсон тухайн үед би миний хуруу хойшоо нугаларсан байсныг тэнд байсан А, ........... болон Н.Оийн нөхөр, хадам аав П нар нь харсан. Тэгээд тухайн үед салаад маргааш нь би Н.Ог уучлалт гуйгаад ороод ирэх юм болов уу гэж бодоод ирээгүй би өөрөө утас руу нь залгаад утсаа авахгүй байсан. 10 дугаар сарын 07-ны өдөр манайд орж ирээд дуугай суугаад байж байснаа манай нөхөрт хандсан санаа оноо байвал хэлчих гэхээр нь би Н.От хандан чи бид хооронд болсон асуудал наад хүнд чинь хамаагүй гэж хэлсэн чи хүний хуруу ийм болгочхоод ингэж орж ирэхээс ичихгүй байна уу гэсэн чинь таны хуруу ч яах вэ дээ та наад хуруугаараа далимдуулан 5 төгрөг олж авах гэж байгаа байлгүй гээд хэл амаар баахан доромжилсон манайх 2023 онд сумын аварга малчин болсон. Тэгсэн Н.О нь тэр тэмдгийг харж байснаа энэндээ цадсан юм байлгүй гээд хэл амар доромжлоод байхаар нь би нөхөр Пд хандан эхнэрээ аваад гарчих би та нартай хэрүүл маргаан хиймээргүй байна гэж хэлсэн нөхөр нь аваад гарсан би ийм шалтгаанаар цагдаад хандсан. Би Н.Оийн биед нь халдаж зодож цохисон асуудал байхгүй Н.О нь ямар шалтгаанаар миний биед халдаж миний нүүр рүү униар цохиж миний хурууг хойш нь нугалан дарсныг нь би мэдэхгүй бид урьд хэрүүл маргаан хийж байгаагүй. Бүгд эрүүл байсан ганц нэг л авсан байх бид нарын хэн нь ч согтуу байгаагүй Н.О нь надтай хэрүүл маргаан хийж миний биед халдах үед ........... А, Т, П, Т нар байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй би тогтоолгохгүй. Би энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/
*Хохирогч А.Огийн дахин өгсөн:
“...Надаас уучлалт гуйж нэг сарын дараа манай гэрт ирэх үедээ ууттай чихэр жимс авчирч өгсөн, би тухайн үед гомдоод аваагүй байсан. Тэгтэл манай гэрт орхиод гараад явсан байсан ба түүнийг нь үзтэл торон дотор нь задгай 500.000 төгрөг хийсэн байсан ба бусдаар ямар нэг байдлаар төлбөр мөнгө аваагүй. Урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Хуурай ах дүү шиг л байдаг байсан. Тухайн үед юу болсон юм гэнэт хэрүүл хийсэн. Би долоовор хуруугаа гэмтээснээс болж намрын сааль сүүгээ бүрэн гүйцэт авч чадаагүй. Хуруугаа эдгэрэхийг харсаар байтал, би өдөрт нэг бүтэн дээл оёж гаргадаг байсан бол одоо тийм чадваргүй болсон байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар тал/
*Гэрч Т.Бгийн өгсөн:
“...Манайх Ц сумын Ц багийн Ш гэх газар оршин суудаг нь тухайн өдөр манай баз дүү Аийн хүүхдийн үсний найр хийсэн юм би тэр өдөр Аийнд эхнэрээсээ түрүүлээд очсон жоохон юм уугаад унтсан байсан нэг сэрсэн манай энхэр А.О нь ирсэн харагдаж байсан. Би гарч бие засах үед Н.О нь нөхөртэйгөө ирж байгаа харагдсан тэгээд би буцаад Аийнд ороод хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Тэгсэн нойрон дунд гадаа хүн амьтан орилолдоод манай хүүхдүүд уйлаад байхаар нь би юу болоод байна гэж бодоод гэрээс гарсан чинь манай хүүхдүүд ээжийн гарыг хугалчихсан гээд бөөн хүмүүс тойроод бөөгнөрсөн харагдаж байсан. Очоод би юу болсон хэн ингэсэн юм гээд асуусан чинь тэнд байсан хүмүүс Пгийн авгай О гэж хэлсэн харин П, О нар нь машиндаа суусан явж байгаа харагдсан би учрыг нь мэдэхгүй юу болсныг нь мэдэхгүй хоцорсон. Дараа нь хүмүүс ярьж байснаар манай эхнэр А.О, Н.О нар нь хэрүүл хийж улмаар барилцаж авсан юм шиг байна лээ тэгээд Н.О нь манай эхнэрийн зүүн гарын долоовор хурууг хойш нь үеэр нь нугалсан байсан би миний харснаар хуруу нь хойшоогоо нугарсан тэгширсэн аймар харагдаж байсан. Тэгээд дараа нь эхнэр бид 2 хоорондоо ярилцаад нутгийн хүмүүс цагдаа шүүх гээд яах вэ дээ гэж ярилцаад байж байсан чинь 10 дугаар сарын 07-ны өглөө эрт нөхөртэйгөө манайд орж ирээд Н.О нь надад хандан санаа оноо юу байна гэж асуусан би юу гэж хариулахаа мэдэхгүй сууж байсан чинь манай энхэр А.О нь чи хүний хуруу ийм болгочхоод юу яриад байгаа юм гэж хэлсэн тэгээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд Н.О нь сумын аварга болчхоод цадаж дээ, хуруу гараараа далимдуулан мөнгө авах гэж байгаа биз гээд байсан. Тэгээд манай энхэр Пд хандан эхнэрээ аваад гар хэрүүл хиймээргүй байна гэж хэлсэн тэгээд П нь эхнэрээ аваад гарсан би дотроо манай эхнэрээс уучлалт гуйгаад аймагт үзүүлэх гэж байгаа юм бодоод сууж байсан чинь шал эсрэгээрээ хэрүүл хийх гэж орж ирсэн байсан юм байна лээ. Би унтаж байсан болохоор яг ямар шалтгаанаар хэрүүл хийсэн талаар нь би мэдэхгүй байна дараа нь манай энхэр А.Огийн ярьснаар хов зөөдөг, хов ярьдаг гэж л хэрүүл маргаан хийсэн юм шиг байна лээ. Дараа нь эхнэрээ харахад манай эхнэрийн нүүр нь хавдсан харагдсан би яасан юм гэж асуухад тэнд байсан хүмүүс Н.О нь униар цохисон гэж хэлсэн. Манай эхнэр Н.Оийг цохиж зодоогүй байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч Б.Мийн өгсөн:
“...Тэр өдөр нутгийн А нь айлын хүүхдийн үсний найр болсон би тэр найран дээр хоол унд хийлцээд аяга таваг угаагаад байж байсан чинь А.О, Н.О нар нь хоорондоо маргалдаад байгаа бололтой байж байснаа барилцаад аваад шууд гэрээс гарсан тэгээд би араас нь гарсан чинь тэр 2 зууралдаад авсан байсан тэгээд салгасан чинь А.Огийн хуруу нь хойшоогоо нугаларсан арьс нь мах нь язарсан цусан гарсан харагдаж байсан би Н.Оийг цааш нь чирээд машинд суулгасан тэгээд өөр зүйл болоогүй. Яг ямар шалтгаанаас болсон талаар нь би мэдэхгүй байна. Би үйлчилгээнд хоол унд хийж байсан болохоор сайн анзаараагүй ямар ч байсан барилцаад гэрээс гарсан араас нь гарсан чинь барилцаж авсан хэвээрээ байхад нь манай эгч Б.М бид 2 салгасан. Тэгсэн А.Огийн зүүн гарын ядам хурууг нь хойш нь угалж дарсан гээд цус гарсан харагдаж байсан. Би яг хэн нь хэнийгээ юугаар цохиж зодсоныг нь хараагүй тэр 2 барилцаж аваад гэрээс гарах үед нь гэрийн унь унж байсан гадаа гараад хэн нь хэнийгээ цохиж зодсоныг нь хараагүй дараа нь маргааш нь Н.О нь би А.Огийн нүүрэнд нэг удаа гараараа цохисон гэж хэлж байсан. А.О нь нэлээд их халсан байсан харин Н.О нь нэг их уугаагүй байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч Б.Мгийн өгсөн:
“...Н.Оийг Мөнгөөнөө цааш нь аваад явсан. Би харин зодуулсан гэх А.Ог аваад явсан. Миний харснаар А.Огийн зүүн гарын ядам хуруу хойшоогоо нугаларсан харагдаж байсан. Тэгээд өөрөө миний хурууг ийм болгочихлоо гээд харуулж байсан. Хуруугаа өөрөө оролдоод байснаа удалгүй хуруу нь буцаж хивэндээ орсон боловч хурууны мах арьс нь язарсан эвгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:
“...А.О нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 227.290 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 1........0 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. Дээрх дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/
*Яллагдагч Н.Оийн өгсөн:
“...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б...ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дугаартай:
“...А.Огийн биед зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хамар 2 зовхи, хацар баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.' Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 19-20 дугаар/,
*Эрүүл мэндийн даатгалаар 227.290 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл/хх-ийн 74 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Ц баг, Ш гэх газарт иргэн А.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Ц баг, Ш гэх газарт хүүхдийн үсний найранд оролцож байхдаа А.Отэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хамар, 2 зовхи, хацар, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Огийн”...Н.О нь надаас хэрүүл өдөөд надад хандсан тантай адилхан хов зөөхгүй, хүний амьдралд оролцохгүй, гээд байсан тэгэхээр нь би өөрт нь хандан чи өөрөө ах дүү хүмүүсийн хооронд хов зөөдөг байлгүй гээд хэлсэн чинь намайг заамдаад бариад аваад чирээд гарах гээд байсан тэгсэн гэрийн унь унасан чинь тэр униар намайг май мэд үү гээд нүүрэн дундуур 1 удаа цохисон. Тэгээд гадаа гараад миний нүүр рүү самардах гээд байх шиг байхаар нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын долоовор хуруунаас барьж аваад хойш нь дараад ясыг нь гартал дараад миний долоовор хуруу хойшоогоо нугалраад үе нь бүлтрээд гараад ирсэн хажууд байсан Мөнгөө, охиноо гэх хүмүүс салгасан би хүүхдүүд айчих байх гэж бодоод хуруугаа араас нь буцаагаад дасан чинь буцаж хэвэндээ орсон тухайн үед би миний хуруу хойшоо нугаларсан байсныг тэнд байсан А, ....гөө болон Н.Оийн нөхөр, хадам аав П нар нь харсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бгийн”...Тэгсэн нойрон дунд гадаа хүн амьтан орилолдоод манай хүүхдүүд уйлаад байхаар нь би юу болоод байна гэж бодоод гэрээс гарсан чинь манай хүүхдүүд ээжийн гарыг хугалчихсан гээд бөөн хүмүүс тойроод бөөгнөрсөн харагдаж байсан. Очоод би юу болсон хэн ингэсэн юм гээд асуусан чинь тэнд байсан хүмүүс Пгийн авгай О гэж хэлсэн харин П, О нар нь машиндаа суусан явж байгаа харагдсан би учрыг нь мэдэхгүй юу болсныг нь мэдэхгүй хоцорсон. Дараа нь хүмүүс ярьж байснаар манай эхнэр А.О, Н.О нар нь хэрүүл хийж улмаар барилцаж авсан юм шиг байна лээ тэгээд Н.О нь манай эхнэрийн зүүн гарын долоовор хурууг хойш нь үеэр нь нугалсан байсан би миний харснаар хуруу нь хойшоогоо нугарсан тэгширсэн аймар харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн”...А.О, Н.О нар нь хоорондоо маргалдаад байгаа бололтой байж байснаа барилцаад аваад шууд гэрээс гарсан тэгээд би араас нь гарсан чинь тэр 2 зууралдаад авсан байсан тэгээд салгасан чинь А.Огийн хуруу нь хойшоогоо нугаларсан арьс нь мах нь язарсан цусан гарсан харагдаж байсан би Н.Оийг цааш нь чирээд машинд суулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...Би харин зодуулсан гэх А.Ог аваад явсан. Миний харснаар А.Огийн зүүн гарын ядам хуруу хойшоогоо нугаларсан харагдаж байсан. Тэгээд өөрөө миний хурууг ийм болгочихлоо гээд харуулж байсан. Хуруугаа өөрөө оролдоод байснаа удалгүй хуруу нь буцаж хивэндээ орсон боловч хурууны мах арьс нь язарсан эвгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Оийн мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.О нь хохирогч А.Ог зодож түүний биед зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хамар 2 зовхи, хацар баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Оийн хохирогч А.Ог зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч А.Огийн биед зүүн гарын долоовор хурууны шивнүүр ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хамар 2 зовхи, хацар баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч А.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөрт эмчилгээ хийлгэсэн бусад зардлын баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтуудаас нь хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Н.Оээс баримтын хүрээнд 288.166 төгрөгийг гаргуулан хохирогч А.Од болгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол хор уршгийн талаар баримт байхгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 227.290 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Архангай аймгийн ............т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч шүүгдэгч нь жирэмсэн байгаа хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Нийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Оээс 288.166/хоёр зуун наян найман мянга нэг зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ц сумын Ц баг, Ш гэх газар оршин суух хаягтай, Т. овогт А.......йн О/РД:Й......../-д, 227.290/хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс/төрийн сангийн 1........0 тоот данс/-д олгосугай.
6. Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР