Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

 

               2025/ШЦТ/52

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Хохирогч: П.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1Т.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Хын Эд холбогдох эрүүгийн 24120000501ТТ тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн ИхТ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Архангай аймаг, Иийн ............. гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1Т.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Монгол овогт Хын Э/РД:АГ............./,   

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын Т дугаар багийн Т хорооллын ........ тоот хашаанд хохирогч П.Эын 1 тооны хар зүсмийн үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, махны худалдан борлуулж, бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 1Т.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Хохирогч П.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Сарлаг, монголын шийр хамаагүй өөр байдаг. Мэддэг хүнд мэдэгдэнэ. Мэддэг болохоор н.М шинжээч болон байцаагч нь та шийрээ аваад яв гэсэн. Та шийрээ үлдээ гэсэн бол үлдээх байсан. Би машинд нь 2-3 өрөөлийг нь хийж өгсөн. Та аваад яв гэсэн. Би 4 шийрээ аваад л явсан. Хамгийн гол нь гарал үүсэл нь байхгүй байна. Яагаад гарал үүсэлгүй байдаг юм. Гарал үүсэлтэй гарын үсэг тамгатай аймгийн төв постоор яаж орж ирэх вэ, хэцүү гарал үүсэлгүй мал орж ирэхгүй. Түүн дээр би эргэлзэж байна. Би 60 хүрэх гэж байгаа хүн хүүхэд шигээ хүнийг гүтгэхгүй. Миний малын туурайг олоод ирсэн учраас сарлагийн туурай харчхаад миний малын туурай гэхгүй. Ченж бол энэ хүнийг өөхшүүлээд мөнгө өгч байна. Бүдүүн үхрийн мах яахаараа 1 сая төгрөг болдог юм. Тийм юм байхгүй. Хулгайн юм байсан. Яахаараа гэдэг гүзээг нь хаядаг юм. 11 дүгээр сар бол сайхан тарган байх цаг. 10 дугаар сарын 30-ны өдөр хаясан гэдэг 11 дүгээр сарын 02,03-ны өдөр байж байх уу, байхгүй, хөлдсөн байна. Өөр элэг уушги хашааны хоёр талд гэсгэлэн байсан. Цусыг нь хашааныхаа гадна асгасан. Миний үхрийн цусыг далан дотор асгаад хөлөөрөө жаахан шороогоор булсан байсан. Доод талд нь монголын улаан үхрийг өрөөсөн эвэр нь багтахгүй болохоор эврийг нь гаргаад толгойг нь чихээд хаясан байсан. Мөн наана нь гэдсийг нь төмөр утсаар хэрээд хаясан байсан. Хулгайн юм аа л хаяж байгаа. хүн чинь тарган үхрийн гэдсийг иднэ биз дээ...” гэх мэдүүлэг,

 

           * Эрүүгийн 24120000501ТТ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч П.Эын өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн эвэртэй хар үнээгээ хулгайд алдсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө Т хорооллын үерийн далангийн орчмоор хайж явж байтал үерийн далангийн баруун талд байх Т хорооллын .....тоот хашаан дээр хэрээ суугаад байсан тэгэхээр нь яваад очтол хашааных зүүн талд үхэр гаргасан байдалтай цус асгасан байсан. Мөн хашааны гадна талд үхрийн элэг, уушги байсан. Тэгээд хашааных нь урдуур хартал хашаан дотроо гүзээ сэвстэйгээ байсан. Тэгээд үерийн далан руу яваад ортол үхрийн цус асгасан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудаад хашааны хаалга нь онгорхой болохоор нь цагдаагийн хамт хашаа руу нь орж үзтэл хашааны зүүн талд миний үхрийн 4 шийр адууны 4 шийртэй хамт байсан би хараад шууд таньсан тэр хавиар үхрийн толгой, арьс олдоогүй. Би танихгүй надтай ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй. Би 10 гаран тооны монголын үхэртэй манай үхрүүд хамгийн цаад эмнэлгийн хашаа хүрээд буцдаг. Хар зүсмийн эвэртэй эрлийз үнээ, зөв талын чихэндээ шар ээмэгтэй, хадган хүзүүвчтэй, сүүл нь богино. Тухайн хашаанд байсан үхрийн 4 шийр нь хумбагар туурайтай манай үнээний шийр байсан. Эр үхрийн шийр бол том байдаг юм. Би хараад шууд таньсан. Алдсан гэх үхрээ 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний алдсан үнээ эрлийз сүүтэй үнээ. Гунжиндаа туглаад 5 л сүү гардаг байсан. Ноднин жил сувайрсан. Энэ жил он гараад туглах үнээ байсан. Миний алдсан үхрийг олж тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч Ш.Цийн өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд манай хашаанд ИхТ сумын гаралтай П гэх хүн хар зүсмийн нэг үхэр, улаан зүсмийн нэг үхэр, нэг тооны адуу гаргасан. Би өглөө гараад орой гэртээ ирдэг. П нь танай хашаанд хоёр үхэр гаргачих уу гэж л байсан. Манай төрсөн дүү охины нөхөр нь байгаа юм. Гэр нь Архангай аймгийн ИхТ сумын Х багт байдаг. Алаад зарсан байх гэж бодож байна. П гэж дууддаг, овог нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ очиход харагдахгүй байсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 16-1Т дугаар тал/

 

*Гэрч Г.Бийн өгсөн:

“...Х.Э нь үхрийн мах авчирч өгсөн. Арьс, шир, толгойгүй мах авчирч өгсөн. 2 тооны үхрийн мах авчирч өгсөн. Зүүн талаас хурдан морь ачиж ирсэн тэрийгээ зараад зөрүүнд нь авсан гэж хэлж байсан. Өмнө нь надаас 1,000,000 төгрөг авсан байсан. Тэрэндээ 1 үхрийн суутгаад нэмээд 400,000 төгрөгийг дансаар өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46  дугаар тал/

 

*Гэрч Г.Бийн дахин өгсөн:

“...Х.Эгээс 2 үхрийн мах худалдан авсан. Харин адууны мах зарна гэхээр нь би адууны мах авахгүй байгаа. Э сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг малын бойнд аваачаад өгчих гэж явуулсан. Тухайн 2 үхрийн мах нийлээд 1,400,000 төгрөг болж байсан. Х.Э надаас өмнө нь 1,000,000 төгрөг авчихсан байсан. Би 1,000,000 төгрөгөө суутгаад үлдэгдэл 400,000 төгрөгийг дансаар өгсөн санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 119-120 дугаар тал/

 

*Гэрч З.Бын өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын сүүлээр эсвэл 11 дүгээр сарын эхээр зах дээр арьс шир авч байхад Г.Б над руу залгаад мах ороод ирлээ би хөл муутай болохоор өргөж чадахгүй чи ирээд туслаатах гэхээр нь би Дархан нэхий дэлгүүрийн баруун талд байх махны хөргүүр дээрээ очиход тэвштэй машинтай .....а гэх бор царайтай бүдүүн залуу мах өгч байсан. Тэгээд би очиход нэг гайгүй тарган, нэг нь бараан зүстэй туранхай бололтой үхрийн мах байсан. Үхрийн мах мөн байсан. Ямар үхэр гэдгийг мэдэхгүй байна. Адууны мах худалдаагүй. Би адууны мах хараагүй, мөн машин дээр нь амьд адуу байхгүй байсан. Тухайн 2 тооны үхрийн махыг тус тусад нь хиллэсэн. Хэдэн килограмм байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 191-192 дугаар тал/

 

*Яллагдагч Х.Эгийн өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М гэх найздаа 2.500.000 төгрөгөөр хурдан удмын үрээ зарсан. Тэгээд 10 дугаар сарын 31-ний өдөр М нь надад өгөх мөнгөнийхөө оронд бор зүсний 1 морь /1.200.000/, хар зүсмийн сарлагийн үнээ /1.100.000/ төгрөгөөр бодож өгөөд үлдэгдэл 200.000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон. Тэгээд тухайн адуу үхэр хоёрыг машинд ачаад мөн Батхишиг гэх хүнээс дахин нэг хээр морийг өөрийн хар зүсний мориор сольж аваад тээврийн хэрэгсэлд ачаад орой харуй бүхий болж байхад суманд ирээд сумынхаа малын эмч рүү ярихад орой болчихсон байна над руу ачиж явж байгаа малынхаа зургийг тээврийн хэрэгслийн дугаартайгаа явуул гэж хэлсэн өглөө кодыг нь явуулна гэж хэлэхээр нь би аймгийн төвд ирээд Т хороололд хадам эгч Ш.Цийн хашаанд ачиж авчирсан 2 адуу, 1 тооны үхрийг буулгаад маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед хээр морь, хар үнээ хоёрыг төхөөрч нядлаад Г.Б гэх ченжид худалдан борлуулсан. Г.Бээс өмнө нь 1.000.000 төгрөг авсан байсандаа хар үнээний махыг суутгаж өгсөн тэгээд Г.Б би адууны мах авахгүй байгаа гээд өөр хүнд зарж өгье гээд адууны махыг аваад үлдсэн, би нөгөө бор морийг Г.Бээр холбуулаад бойнд адуу авч байсан хүнд амьдаар нь 1.200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2024 оны 01 сарын 1Т-ны өдөр цагдаагийн байгууллагаас надтай холбогдож ирж уулз гэж хэлсэн. Ш.Цийн нөхөр Н адуу гаргалцаж дуусаад ажилдаа явсан, Наа ах эхнэрийн хамт үхэр төхөөрөлцсөн. Би хээр морь, хар үнээ хоёрыг нядалсан, бор морийг амьдаар нь зарсан. Им тамга тэмдэггүй /6-Т/ настай хээр зүсний морь, зөв талын /зүүн гуя/ гуяндаа нар сар гал тамгатай /14-15/ настай хөгшин бор морь, хар үхрийн эмийг мэдэхгүй байна хар зүсний сарлагийн сувай үнээ байсан. Би нядалсан малынхаа толгой ширийг нь ченжид нядалсан малынхаа махтай хамт өгсөн. Адуу, үхрийн 8 ширхэг шийрийг хашаанд нь үлдээсэн, мөн ченжид өгөхдөө гарал үүслийн кодны хамт ченжид егсөн. Үхрийн гэдэс дотрыг өөрсдөө цэвэрлэж авсан. Би Архангай аймгийн Э сумын нутагт байх махны үйлдвэрт Г.Б гэх хүнээр холбуулж монгол ченжид аваачиж худалдсан. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна хар ногоон өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Манай найз Нийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Төв аймгаас адуу худалдаж аваад тухайн тээврийн хэрэгслийг хөлсөөр тохироод авчирсан байсан. М нь ИхТ сумын Х багт хөх даваа гэх газар, Н ах ИхТ сумын Хануйн голын гүнжийн даваа гэх газар оршин суудаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-111  дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-23-212 дугаартай“...2024 оны 11 дүгээр сарын байдлаар нэг тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 23-25 дугаар тал/

*2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Архангай аймгийн ИхТ сумын Мал эмнэлгийн гэрчилгээ/хх-ийн 150 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын Т дугаар багийн Т хорооллын .....тоот хашаанд хохирогч П.Эын 1 тооны хар зүсмийн үхрийг хулгайлан авч, бусдад махыг нь зарж  борлуулж, бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын Т дугаар багийн нутгаас хохирогч П.Эын нэг ..тооны үхрийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1Т.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хохирогч  П.Эын“...2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн эвэртэй хар үнээгээ хулгайд алдсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө Т хорооллын үерийн далангийн орчмоор хайж явж байтал үерийн далангийн баруун талд байх Т хорооллын .....тоот хашаан дээр хэрээ суугаад байсан тэгэхээр нь яваад очтол хашааных зүүн талд үхэр гаргасан байдалтай цус асгасан байсан. Мөн хашааны гадна талд үхрийн элэг, уушги байсан. Тэгээд хашааных нь урдуур хартал хашаан дотроо гүзээ сэвстэйгээ байсан. Тэгээд үерийн далан руу яваад ортол үхрийн цус асгасан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудаад хашааны хаалга нь онгорхой болохоор нь цагдаагийн хамт хашаа руу нь орж үзтэл хашааны зүүн талд миний үхрийн 4 шийр адууны 4 шийртэй хамт байсан би хараад шууд таньсан тэр хавиар үхрийн толгой, арьс олдоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цийн“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд манай хашаанд ИхТ сумын гаралтай Па/Х.Э/  гэх хүн хар зүсмийн нэг үхэр, улаан зүсмийн нэг үхэр, нэг тооны адуу гаргасан. Би өглөө гараад орой гэртээ ирдэг. Па нь танай хашаанд хоёр үхэр гаргачих уу гэж л байсан. Манай төрсөн дүү охины нөхөр нь байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”...Х.Э нь үхрийн мах авчирч өгсөн. Арьс, шир, толгойгүй мах авчирч өгсөн. 2 тооны үхрийн мах авчирч өгсөн. Зүүн талаас хурдан морь ачиж ирсэн тэрийгээ зараад зөрүүнд нь авсан гэж хэлж байсан. Өмнө нь надаас 1,000,000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Бын”...2023 оны 10 дугаар сарын сүүлээр эсвэл 11 дүгээр сарын эхээр зах дээр арьс шир авч байхад Г.Б над руу залгаад мах ороод ирлээ би хөл муутай болохоор өргөж чадахгүй чи ирээд туслаад өгөөч гэхээр нь би Дархан нэхий дэлгүүрийн баруун талд байх махны хөргүүр дээрээ очиход тэвштэй машинтай .....а гэх бор царайтай бүдүүн залуу мах өгч байсан. Тэгээд би очиход нэг гайгүй тарган, нэг нь бараан зүстэй туранхай бололтой үхрийн мах байсан. Үхрийн мах мөн байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-23-212 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Э нь Архангай аймгийн Э сумын Т дугаар багийн Т хорооллын .....тоот хашаанд хохирогч П.Эын 1 тооны хар зүсмийн үхрийг нядалж, махыг худалдан борлуулж, бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдэхдээ тээврийн хэрэгсэл эсхүл уналга ашигласан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаа үйлдэгддэг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг одоо тогтоох боломжгүй байгаа болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Х.Эг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                                                                                                                                                                                                  Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн байдлыг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй гэж маргаж байх боловч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Х.Эгийн мал нядалсан гэх хашаанаас хохирогчийн алдсан гэх үхрийн 4 шийр гарч ирсэн талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хоёр тооны үхэр хашаанд нь авч ирсэн гэж мэдүүлсэн гэрч Ш.Цийн мэдүүлэг, мөн хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Х.Эгээс 2 тооны үхрийн мах авсан гэдгээ мэдүүлсэн гэрч Г.Б, З.Б нарын мэдүүлэг, Архангай аймгийн ИхТ сумаас Э суманд ирэхдээ 1 тооны үхэр ачиж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Д.Нийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь Архангай аймгийн төв буюу Э суманд ирсний дараа Ш.Ц гэх айлд 2 тооны үхэр авчирч нядалж гаргаад хоёр тооны үхрийн мах ченжид зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд тухайн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Эад 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-23-212 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Э нь шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авч дээрх хохирлыг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, Харин хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас өөрт хор уршиг учирсан талаар мэдүүлсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, мал хулгайлах гэмт хэрэгт өмнө гэм буруутайд тооцогдож байсан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3Т.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Монгол овогт Хын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.  

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

             5. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            Т. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Эд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР