| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2017/00392/И |
| Дугаар | 136/шш2017/00405 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 136/шш2017/00405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хдааны танхимд хийсэн хдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 1-р баг, Д гудамж, **-р гудамжны ** тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, Д овогт Тгийн Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сумын И Тийн хд холбогдох
Хуульд заасан тэтгэмж 6,587,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хдаанд: Нэхэмжлэгч Т.Г, шүүх хдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С сумын И Тийн Хын даргаар ажиллаж байгаад орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс албан ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтын дагуу тэтгэмж авах хүсэлтээ С сумын И Тийн Хын дарга Д.Э өргөдөл бичиж 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С сумын И Тийн Хын ажлын албаны ажилтанд өгсөн байтал одоо болтол шийдвэрлэж хариу өгөлгүй иргэн намайг хохироож байна.
Сумын И Тийн Хурал болон аймгийн И Тийн Хын ажилтнаас асууж шаардсан боловч төсвийн тодотголд тусгаагүй тул олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд хуульд заасан тэтгэмжид олгох 6,587,154 төгрөгийг С сумын И Тийн Хын төсвөөс гаргаж өгнө үү.
Урьд нь авч байсан албан тушаалын цалин гэдэгт онцгой нөхцлийн зэрэг 30 хувь урамшуулал бүгд орно гэж ойлгож байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Т.Г нь С сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс орон нутгийн сонгуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Иргэн Т.Гын нэхэмжилж байгаа тэтгэмжийн мөнгө нь манай Хын төсөвт тусгагдаагүй тул тэтгэмжийг өгөх боломжгүй гэжээ. /хх-**/
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Д аймгийн С сумын И Тийн Хд холбогдуулан хуульд заасан тэтгэмж 6,587,154 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүх хдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, мөн сарын **-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.
Хариуцагч нь Т.Гын нэхэмжилж байгаа тэтгэмжийн мөнгө нь Хын төсөвт тусгагдаагүй тул тэтгэмжийг өгөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Г нь Д аймгийн С сумын И Тийн Хын даргаар 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үйл баримт түүний нийгмийн даатгалын 0667*** тоот дэвтэр /хх-5/, 2016 оны цалин тооцсон /цалингийн карт нэршилтэй/ баримт, 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн Д аймгийн С сумын И Тийн Хын 01/** тоот тогтоол болон зохигчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг “...сум, -ийн Хын ... дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.”-т зааснаар албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байна.
Хын даргын урьд нь авч байсан албан тушаалын цалин нь сумын Засаг даргын цалинтай адил буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 333 дугаартай Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор 720,257-835,276 төгрөг ба нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн хүснэгтээс үзэхэд 835,276 үндсэн цалинтай болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн шүүх хдаанд гаргасан “миний нэг сарын цалин ... албан ажлын онцгой нөхцөлийн болон бусад нэмэгдлийн 30 хувийг оруулан 1,097,859 төгрөг” гэх тайлбар нь Засгийн газрын дээрх тогтоол, цалингийн хүснэгт болон Төрийн албан тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэг “....улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;”-т тус тус зааснаар албан тушаалын цалин гэдэгт бусад нэмэгдлүүд хамаарахгүй тул няцаагдаж байна.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нотлох баримтаар ... тэтгэмжийн мөнгө нь Хын төсөвт тусгагдаагүй тул тэтгэмжийг өгөх боломжгүй ... гэсэн нь хуульд заасан тэтгэмжийг олгохоос чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүйгээр нотлоогүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчид урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 5,011,656 төгрөг /835,276x6/-ийг Д аймгийн С сумын И Тийн Хурлаас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д аймгийн С сумын И Тийн Хурлаас албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид 5,011,656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,759,498 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,344 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн С сумын И Тийн Хурлаас 95,**6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцоогүй талд шүүх шийдвэрийг 14 хоногийн хугацаанд зохигчид гардуулах, Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН