Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

 

                                     

 

2025         02           21                                        2025/ШЦТ/98

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0065/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000005 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорхон Улаан овогт Баярцолмонгийн /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч******* нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,******* тоотод байрлах нийтийн байрны 05 тоотод хувийн таарамжгүй харилцаа буюу найз охин хохирогч *******той хардсаны улмаас зүүн дал, зүүн гаран тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн дал, зүүн шуунд шарх, зүүн сарвууны тэнийлгэгч мэдрэлийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэт өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байхад манай найз над руу утсаар залгаад би танайд очиж хонож болох уу, маргааш өглөө эмнэлгээр явах ажилтай гэж ярьсан. Тэгээд дараа мессеж бичихээр би залгаад гэртээ ирсэн байна, хүрээд ир гэхэд би Орхоноос гарч байна, Дархан ороод яваад очъё гэж ярьсан. Тэгээд оройхон намайг амарч байхад ирсэн. Би унтаж байгаад 23 цаг өнгөрч байхад дэлгүүр орж идэх юм аваад гэрт орж идээд дараа нь нийтийн байрны душинд усанд ороод гарч ирээд харьцдаг охинтой утсаар видео бичлэгээр ярьж байхад хаалга тогшихоор нь би утсаа салгаад хаалга онгойлгоход нэг согтуу залуу байна уу гэхээр би байхгүй гээд түлхсэн. Гэтэл хаалга хөлөөрөө түлхээд ороод ирсэн. Тэгээд шууд намайг цохиод зодсон. Би сандраад, зодуулсан болохоор ширээн дээр байсан хутгаар айлгаад гарья гэж бодоод хутга авахад нөгөө залуу хутга булааж аваад ноцолдсон. Тэгээд хутгатай гараар нуруу руу цохисон. Дараа нь хутгатай гараар миний зүүн гар зүсэхээр би “чи намайг хутгалчихлаа, эмнэлэг цагдаа дууд, одоо больё” гэхэд намайг зодоод хутгаа хойш харуулаад барьсан байхаар нь би хутгыг нь аваад орны хойд руу шидээд гарч зугтсан. Коридорт гараад эмч цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд би эмнэлэг явсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-25/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас өглөө эрт ирсэн. Энд хонох айл байхгүй найз гэрт хонохоор болоод очсон. Тэгээд найз гэрт амарч байхад гаднаас хаалга нүдээд байна уу гэхэд манай найз байхгүй гэж хэлэхэд шууд хаалга онгойлгоод манай найз залуу ороод ирсэн. Тэгээд шууд миний хөнжил сөхөж үзээд манай найз охинтой яах гэж хамт хэвтэж байгаа юм бэ гээд шууд Гэрэлт-Од руу дайраад цохисон. Манай найз Гэрэлт-Од тайлбарлаж хэлэх гэтэл дайраад байсан. Тэгтэл Гэрэлт-Од хутга аваад дайрсан. Тэгтэл хутгыг нь хараад булааж аваад чи яасан араас бүлэх гэж байна уу гээд дал, нуруу хэсэгт хутгалж ноцолдож гарах гэж байхад нь гар хэсэгт дахиад хутгалсан. Тэгээд Гэрэлт-Од хаалга онгойлгоод гарсан. Хүмүүсээ түргэн дуудаарай гээд орилсон. хаалга хаагаад чи яагаад намайг хуурч байгаа юм бэ гээд над руу дайраад байсан. Тэгээд уурандаа цонх хагалаад жижиг цонхоор гарч зугтаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай “... *******ын биед зүүн дал, зүүн шуунд шарх, зүүн сарвууны тэнийлгэгч мэдрэлийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх зүүн сарвууны тэнийлгэгч мэдрэлийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр, зүүн дал, зүүн шуунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдож байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-61/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09- 14/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 15-20/,

 

Хохирлын баримт /хавтаст хэргийн 79-87/,

 

Яллагдагч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз охин Дарханд уулзаж хоолонд орсон. Тэгээд манай найз охин маргааш дахин шинжилгээ өгнө гээд Дарханд найзындаа хонохоор болсон. Би Шарын гол сум руу 19 цагийн үед явсан. Тэгээд би гэртээ хариад байж байгаад ыг айлын жижиг өрөөнд жирэмсэн хүн амарч чадахгүй байгаа байх гээд санаа зовоод очиж авахаар шийдээд Дархан орсон. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймагт найз охин ын байгаа айлд нь ирээд асуухад байхгүй гээд хаалга тайлахгүй байгаад байсан. Би хаалгыг нь нүдээд байж байхад нэг залуу яах гээд байгаа юм бэ гээд хаалга онгойлгоход нь би найз охин ын хөлийг харсан. Тэгээд уулзъя гэхэд намайг шууд түлхэхээр нь би дайраад орсон. Тэгээд ороход хөнжил толгой дээгүүр нөмөрсөн байсан. Би энэ тэгээд хэн юм гээд нөгөө залуугаас асуухад чамд ямар хамаатай юм бэ гээд над руу дайраад маргалдахаар би нөгөө залууг цохиод авсан. Тэгээд руу эргэж хараад орилоод эхнэр хүүхэд нь хаана байгаа юм бэ, чи яаж чадаж байна аа гээд эргээд харахад нөгөө залуу хутга барьсан зогсож байхаар би ноцолдоод хутгыг нь булааж авсан. Тэгээд нөгөө залуу цаашаа зогс гэхэд надтай хутга булаалдах гээд ноцолдоод бид хоёр ноцолдож байхад тэр залуугийн гар зүсэгдээд тэгээд тэр залуу гарч зугтаасан. Би маргалдаж байгаад цонхоор гарч явсан. *******од эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал гэж 650,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-34, 67-69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан зүүн дал, зүүн шуунд шарх, зүүн сарвууны тэнийлгэгч мэдрэлийн гэмтэл,*******ын үйлдэл хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Иймд*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр эмчилгээний зардал 152,800 төгрөг, 27 хоног ажилгүй байсны 2,700,000 төгрөг, уламжлалт эмчилгээний 200,000 төгрөг нийт 3,052,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд завсарлага авч төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үе шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хорхон Улаан овогт Баярцолмонгийн ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******т 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД