Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

  2025          01           30                                        2025ЦТ/25

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******-*******д холбогдох эрүүгийн 2439000000399 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.*******-******* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******гийн 3б-26 тоотод байх Г.*******ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цагаан өнгийн годон гутал, ногоон өнгийн даавуун гэртэй халбага, сэрээтэй хутга, хүрэн өнгийн чемодан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 946,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ы 8-08 тоотод байх М.- хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нь нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой үстэй дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,520,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Л40-03 тоотод байх Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийнх нь тооноор нэвтрэн орж Glen Moraу нэртэй 0.75 гр виски 1 ширхэг, Болор нэртэй 0.75 гр архи 1 ширхэг, 3 кг ааруул, хар өнгийн үүргэвчтэй цүнх, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар манан хөөрөг 1 ширхэг, талх, хоол амтлагч, хонины мах 4 кг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 622,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Л40-03 тоотод байх Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийнх нь тооноор нэвтрэн орж 1 кг ааруул, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар мана хөөрөг 1 ширхэг, хиам, зайдас, алим жимс тус бүр 1 кг, хонины мах 3 кг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 296,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн төв дээр ирээд хашааныхаа гадаа ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашаа руу ороход гэрийн цоожийг эвдлээд бариулан дээр зүүгээд орхисон байхаар нь хүүхдүүд гэрт ирсэн юм байхдаа гэж бодоод хаалгаа татаж үзэхэд хашааны хаалга түгждэг төмөр байшин дотор хаалганы хажууд байхаар нь гайхаад цаашаа том өрөө рүү ороход хоёр давхарт байсан хүрэн өнгийн чемодан шатны хажуу талд байхаар нь хоёр давхар руу гарахад хамаг хувцаснуудыг гаргаад тараагаад шидсэн байхаар нь байшинд хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Манай байшингаас хоёр давхрын орны хойд талд байсан 2023 онд эхнэртээ авч өгсөн цагаан өнгийн годон гутал, орны хөлд байсан ногоон өнгийн даавуун гэртэй халбага сэрээтэй хутга, хоёр давхрын жижиг өрөөнд байсан хүрэн өнгийн чемодан зэрэг эд зүйл алдсан. ... Би өөрийн эд зүйлээ хүлээж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 24-25, 29-30),

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай аав ******* над руу залгаад “Байшинд хулгай орсон байх магадлалтай байна. Хүрээд ир” гэхээр нь би аавын ******* сумын 2 дугаар багийн ******* 3б-26 тоотод очиход аав ганцаараа сумаас ирсэн гэж байсан. Тэгээд байшин руу ороход хоёр давхрын хамаг зүйлийг тараагаад хаясан байсан. Аав гэрийн цоож цохиод эвдсэн байна гэж хэлж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 33-34),

 

Гэрч Б.*******чимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******-******* гэх хүнтэй 2024 оны 09 дүгээр сард танилцаад манай гэрээр орж гараад зарим өдөр ирж хоноод хоол унд идээд явдаг байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт ирэхдээ хүрэн өнгийн чемодан дотор цагаан өнгийн түрүүтэй үстэй гутал, ногоон өнгийн даавуун ууттай хутга авчраад манай гэрт унтаад өглөө нь аймгийн төв явлаа гээд манай гэрээс гараад явсан. Тухайн үед *******-******* надад хэлэхдээ хүрэн өнгийн чемодан дотор цагаан өнгийн түрүүтэй үстэй гутал, ногоон өнгийн даавуун ууттай хутгыг гэрээсээ авчирсан гэж хэлж байсан. Тэгээд тухайн эд зүйлүүдийг манай гэрийн баруун талд үлдээгээд явсан...” гэжээ. (1-р хх-ийн 37-38),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш сумын иргэн ******* ахын туслах малчнаар сарын 500,000 төгрөгөөр ажилд орсон. Тэгээд ******* ах сүүлийн 2 сарын миний цалинг өгөөгүй байхаар нь ажиллахаа болиод ******* суманд ирсэн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* ах руу цалингаа авъя гэхэд “Чи ирж малаа маллаж чадахгүй байж юун мөнгө” гэхээр нь би 20 цагийн үед гадаа гэгээ тасрахаар нь ******* сумын 2 дугаар багийн *******гийн 3б-26 тоот хашаа болох ******* ахын хашаанд ирээд хашааны хаалгыг сараалжин төмрийн дундуур гараа хийгээд түгжээг нь мултлаад хашааны хаалгыг онгойлгосон. Тэгээд байшин нь цагаан цоожоор цоожилсон байхаар нь хашааны хаалга түгждэг дэгээ төмрөөр хөшиж онгойлгоод цоож онгойлгосон төмрөө хаалганы доод талд тавьж үлдээгээд байшингийн хоёр давхар руу гарахад харанхуй байсан болохоор гэрлийг нь асаагаад бэлэн мөнгө хайгаад тухайн өрөөнд байсан хувцаснуудыг задлаад тарааж үзсэн боловч бэлэн мөнгө олдохгүй байхаар нь хоёр давхрын жижиг өрөөнд байсан хүрэн чемоданыг аваад нэг давхрын шатны хажуу талд тавьж доторх зүйлийг үзсэн боловч мөнгө олдохгүй байхаар нь дахин 2 давхар руу гараад орны хажууд байсан цагаан өнгийн урт түрүүтэй годон гутлыг аваад мөн орон дээр байсан ногоон өнгийн даавуун ууттай халбага сэрээтэй хутгыг аваад жижиг өрөөнд байсан бага зэрэг уранхай хүрэн өнгийн чемодан дотор байсан зүйлүүдийг гаргаад цагаан өнгийн годон гутал, ногоон өнгийн даавуун ууттай халбага сэрээтэй хутгыг хийгээд тухайн байшингаас гараад цоожийг нь өлгөөд тухайн хашаанаас гараад засмал зам руу гараад өөрт байсан 10,000 төгрөгөөр такси бариад Малчдын хороонд байдаг гэж дууддаг *******чимэгийн гэрт очсон. Тэгээд авсан эд зүйлээ *******чимэгийн гэрт үлдээсэн...” гэжээ. (1-р хх-ийн 45-46),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 80-81),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШД-350 дугаартай “...Годон гутал, эвхдэг хутга, чемодан, цоож ...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 952,000.0 /есөн зуун тавин хоёр мянга/-н төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 52-55),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10  дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “2,3,4,5,6,7,8,9,10,11,12” гэж дугаарласан 11 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Г.******* /СЕ65110411/-ийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 63-65, 66-70),

 

Гэрч Л.*******гийн мэдүүлэг (1-р хх-ийн 41-42),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 4-7, 8-11),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12-13, 14-15),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 17-18),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 19),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 85-87),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 180-183),

Б.*******- Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (1-р хх-ийн 160),

Б.*******- иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1-р хх-ийн 162, 163, 164, 165-166, 168),

 

2. Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэр бүлийн хүн болох болон манай хүүхэд бид нар цэцэрлэг, ажил гээд гараад явахдаа гэрийнхээ үүдний амбаарыг цоожлоод үлдээсэн. Орой ажил тараад 17 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн тоон хуулагдсан хүн орсон бололтой байхаар нь нөхөр бид хоёр гэрт ороход гэрийн хойд талд байсан хувцасны шүүгээг онгичиж дотор нь байсан 1 шил “Glen MORAY” нэртэй виски болон 0.75 граммын хайрцагтай “Болор” архи, хөргөгч дотор байсан 3 кг ааруул, нөхрийн хар өнгийн үүргэвчин цүнх, эмэгтэй хүний пүүз, 1 хос шар мана хөөрөг 1 ширхэг, ухаалаг хар өнгийн цаг, зүссэн талх 1 уут, хоол амтлагч 2 ширхэг, хоолны мах 4 кг зэрэг эд зүйл алга болсон байсан юм. Мөн манай гэр дотор голд байдаг халаагуур дээр үүдэнд байсан сандлыг тавьж гарсан ул мөр байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 206-207),

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цагийн үед би өөрийн ээж *******гийн гэрт ирээд буцаад гэрээс нь гарахад үүдэнд нь байсан модны ёроолд миний гэрээсээ алдсан хар өнгийн үүргэвчин цүнх байхаар нь очиж үзэхэд манай гэрээс алдагдсан эд зүйл тухайн цүнх дотор байсан юм. Тэгээд тэр цүнхийг манай төрсөн ах Б.*******-******* тавьсан байх. Би өмнө ээжийн гэрээр ирэхэд тухайн цүнх байхгүй байсан юм. ... Б.*******-******* бид хоёр төрсөн ах, дүү. Гэхдээ Б.*******-******* манай гэрээс эд зүйл авч захиран зарцуулах эрх байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 210-211),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын 1 дүгээр багт байдаг өөрийн төрсөн дүү ын 5 ханатай монгол гэрийн үүд цоожтой байхаар нь тооноор нь орж гэр дотроос 1 шил “Glen MORAY” нэртэй виски болон 0.75 граммын хайрцагтай “Болор” архи, хөргөгч дотор байсан ууттай ааруул, ын хар өнгийн үүргэвчин цүнх, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар мана хөөрөг 1 ширхэг, ухаалаг хар өнгийн цаг, зүссэн талх 1 уут, хоол амтлагч 2 ширхэг, хоолны мах зэрэг эд зүйлийг аваад тооноор нь буцаж гараад гэрээс нь холдож авсан архи, дарс хоёрыг ганцаараа уугаад тасраад гудамжинд унтсан юм...” гэжээ. (2-р хх-ийн 21-22),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 234-235),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШД-411 дугаартай “...Виски, архи, ааруул, цүнх, пүүз, хөөрөг, талх, хоол амтлагч, мах... эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 622,000.0 /зургаан зуун хорин хоёр мянга /-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 221-224),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 187),

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 185-186),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 190-191, 192-197),

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 199),

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 200, 201),

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 202),

 

3. Хохирогч М.-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрээ галлах гэж ирэхэд манай байшингийн зүүн талаасаа ордог жижиг цонх онгорхой байхаар гэрт ороод харахад манай хойд талын өрөөнд байсан эд зүйл замбараагүй байхаар би өөрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд сүүлийн үеийн найраар өгсөн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг ямар нэгэн бичиг байхгүй, мөн хурган дотортой улаан хүрэн хээтэй эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг алга болсон байсан юм...” гэжээ. (2-р хх-ийн 13-14),

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр -******* лин сумаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирээд гэрээрээ орж гал хийгээд шууд хүүхэд бид хоёр дээр ирээд бид нар ээжийн гэрт байж байгаад манай нөхөр өнөөдөр ******* сумын 4 дүгээр баг дулаан 8-8 тоот гэртээ очиж гал хийхээр яваад ирэхдээ гэрт хулга орсон байна гэж хэлсэн юм. Манай гэрээс нөхрийн хурган дотортой үстэй дээл улаан хүрэн хээтэй торготой, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан юм...” гэжээ. (2-р хх-ийн 17-18),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багт байдаг Цахилгаан бойны баруун талд замын хойд талын эзэнгүй айлын вакум цонхны порчикоор орж тухайн айлаас улаан өнгийн эрэгтэй хүний үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга аваад тухайн эд зүйлээ ******* сумын 2 дугаар баг Авто тээврийн хажуу талд танихгүй хүнд үстэй дээлээ 200,000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн аягаа нэг танихгүй хүнд 400,000 төгрөгөөр зарж мөнгөө бэлэн авч мөнгөөрөө архи уусан юм. ... Надад архины мөнгө хэрэгтэй болсон болохоор тухайн айлын гадуур явахад хүн байхгүй байсан болохоор цонхоор нь орж эрэгтэй хүний үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга авсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 214-216),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 40-41),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШД-410 дугаартай “...хурган дотортой эрэгтэй дээл, мөнгөн аяганы зах зээлийн үнэлгээг 2,520,000.0 /хоёр сая таван зуун хорин мянга /-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 28-30),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 245),

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 243-244),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 248- 2-р хх-ийн 1, 2-9),

 

4. Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэр бүлийн хүн болох болон манай хүүхэд бид нар цэцэрлэг ажил гээд гараад явахдаа гэрийнхээ үүдний амбаарыг цоожлоод үлдээсэн. Орой ажил тараад 17 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн тооно хуулагдсан, хүн орсон бололтой байхаар нь нөхөр бид хоёр гэрт ороход гэрийн хойд тал байсан хувцасны шүүгээг онгичиж гэрийн үүдэнд байсан миний 2024 оны 10 дугаар сард 165,000 төгрөгөөр “Эвт” худалдааны төвөөс худалдаж авсан пүүзэн гутал, шар манан хөөрөг, даалингийн хамтаар ааруул 1 кг, хэрчиж хийсэн мах 2 кг, хиам 1 кг, зайдас 1 кг зэрэг эд зүйл алга болсон байсан юм. Тухайн хүн манай гэр лүү орохдоо манай гэрийн тооноор орж буцаж гарахдаа гэрийн үүдний амбаарын завсраар гарсан байсан юм. ... Б.*******-******* манай гэрийг цоожтой байхад 3 удаа тооноор орж эд зүйл хулгайлж байсан юм. ... Би өөрийн нөхөр Г.ын төрсөн ах *******гийн *******-Эрдэнийг зодсон асуудал огт байхгүй. Б.*******-******* манайхаар орж ирдэггүй. Тэглээ ч хадам ээж болох ******* манай гэрт нөхөр бид хоёртой цугтаа байдаг байсан юм.” гэжээ. (2-р хх-ийн 73-74, 77-78),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* сумын 1 дүгээр багт байдаг өөрийн төрсөн дүү ын эхнэр д дургүй хүрээд өмнө намайг зодож байсан болохоор ын 5 ханатай монгол гэрийн үүд цоожтой байхаар нь би тооноор нь орж гэр дотроос пүүзэн гутал, шар манан хөөрөг даалингийн хамтаар, ууттай ааруул, хэрчиж хийсэн мах, хиам, зайдас зэрэг эд зүйлийг аваад гэрийн үүдээр гарч үүдний амбаар гэр хоёрын завсраар зай гаргаж байгаад гараад ******* сумын 6 дугаар багт гэртээ ирсэн юм...” гэжээ. (2-р хх-ийн 89-90),

 

Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 110-111),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШД-445 дугаартай “...Ааруул, пүүз, хөөрөг, хиам, зайдас, мах, жимс... эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 296,000.0 /хоёр зуун ерэн зургаан мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 96-99),

 

Гэрч Г.ын мэдүүлэг (2-р хх-ийн 81-82),

Гэрч Л.*******гийн мэдүүлэг (2-р хх-ийн 85-86),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 60),

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 58-59),

Б.ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2-р хх-ийн 61),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 64-66, 67-69) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******-*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-******* нь  2024 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг *******гийн 3б-26 тоотод байх Г.*******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цагаан өнгийн годон гутал, ногоон өнгийн даавуун гэртэй халбага, сэрээтэй хутга, хүрэн өнгийн чемодан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 946,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ы 8-08 тоотод байх М.- хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нь нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой үстэй дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,520,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Л40-03 тоотод байх Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийнх нь тооноор нэвтрэн орж “Glen Moraу” нэртэй 0.75 гр виски 1 ширхэг, “Болор” нэртэй 0.75 гр архи 1 ширхэг, 3 кг ааруул, хар өнгийн үүргэвчтэй цүнх, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар манан хөөрөг 1 ширхэг, талх, хоол амтлагч, хонины мах 4 кг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 622,000 төгрөгийн,

- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Л40-03 тоотод байх Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийнх нь тооноор нэвтрэн орж 1 кг ааруул, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар мана хөөрөг 1 ширхэг, хиам, зайдас, алим жимс тус бүр 1 кг, хонины мах 3 кг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 296,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээж сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш сумын иргэн ******* ахын туслах малчнаар сарын 500,000 төгрөгөөр ажилд орсон. Тэгээд ******* ах сүүлийн 2 сарын миний цалинг өгөөгүй байхаар нь ажиллахаа болиод ******* суманд ирсэн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* ах руу цалингаа авъя гэхэд “Чи ирж малаа маллаж чадахгүй байж юун мөнгө” гэхээр нь би 20 цагийн үед гадаа гэгээ тасрахаар нь ******* сумын 2 дугаар багийн *******гийн 3б-26 тоот хашаа болох ******* ахын хашаанд ирээд хашааны хаалгыг сараалжин төмрийн дундуур гараа хийгээд түгжээг нь мултлаад хашааны хаалгыг онгойлгосон. Тэгээд байшин нь цагаан цоожоор цоожилсон байхаар нь хашааны хаалга түгждэг дэгээ төмрөөр хөшиж онгойлгоод цоож онгойлгосон төмрөө хаалганы доод талд тавьж үлдээгээд байшингийн хоёр давхар руу гарахад харанхуй байсан болохоор гэрлийг нь асаагаад бэлэн мөнгө хайгаад тухайн өрөөнд байсан хувцаснуудыг задлаад тарааж үзсэн боловч бэлэн мөнгө олдохгүй байхаар нь хоёр давхрын жижиг өрөөнд байсан хүрэн чемоданыг аваад нэг давхрын шатны хажуу талд тавьж доторх зүйлийг үзсэн боловч мөнгө олдохгүй байхаар нь дахин 2 давхар руу гараад орны хажууд байсан цагаан өнгийн урт түрүүтэй годон гутлыг аваад мөн орон дээр байсан ногоон өнгийн даавуун ууттай халбага сэрээтэй хутгыг аваад жижиг өрөөнд байсан бага зэрэг уранхай хүрэн өнгийн чемодан дотор байсан зүйлүүдийг гаргаад цагаан өнгийн годон гутал, ногоон өнгийн даавуун ууттай халбага сэрээтэй хутгыг хийгээд тухайн байшингаас гараад цоожийг нь өлгөөд тухайн хашаанаас гараад засмал зам руу гараад өөрт байсан 10,000 төгрөгөөр такси бариад Малчдын хороонд байдаг гэж дууддаг *******чимэгийн гэрт очсон. Тэгээд авсан эд зүйлээ *******чимэгийн гэрт үлдээсэн...

.... Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын 1 дүгээр багт байдаг өөрийн төрсөн дүү ын 5 ханатай монгол гэрийн үүд цоожтой байхаар нь тооноор нь орж гэр дотроос 1 шил “Glen MORAY” нэртэй виски болон 0.75 граммын хайрцагтай “Болор” архи, хөргөгч дотор байсан ууттай ааруул, ын хар өнгийн үүргэвчин цүнх, эмэгтэй хүний пүүз 1 хос, шар мана хөөрөг 1 ширхэг, ухаалаг хар өнгийн цаг, зүссэн талх 1 уут, хоол амтлагч 2 ширхэг, хоолны мах зэрэг эд зүйлийг аваад тооноор нь буцаж гараад гэрээс нь холдож авсан архи, дарс хоёрыг ганцаараа уугаад тасраад гудамжинд унтсан юм...

... Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багт байдаг Цахилгаан бойны баруун талд замын хойд талын эзэнгүй айлын вакум цонхны порчикоор орж тухайн айлаас улаан өнгийн эрэгтэй хүний үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга аваад тухайн эд зүйлээ ******* сумын 2 дугаар баг Авто тээврийн хажуу талд танихгүй хүнд үстэй дээлээ 200,000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн аягаа нэг танихгүй хүнд 400,000 төгрөгөөр зарж мөнгөө бэлэн авч мөнгөөрөө архи уусан юм. ... Надад архины мөнгө хэрэгтэй болсон болохоор тухайн айлын гадуур явахад хүн байхгүй байсан болохоор цонхоор нь орж эрэгтэй хүний үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга авсан юм...

... Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* сумын 1 дүгээр багт байдаг өөрийн төрсөн дүү ын эхнэр д дургүй хүрээд өмнө намайг зодож байсан болохоор ын 5 ханатай монгол гэрийн үүд цоожтой байхаар нь би тооноор нь орж гэр дотроос пүүзэн гутал, шар манан хөөрөг даалингийн хамтаар, ууттай ааруул, хэрчиж хийсэн мах, хиам, зайдас зэрэг эд зүйлийг аваад гэрийн үүдээр гарч үүдний амбаар гэр хоёрын завсраар зай гаргаж байгаад гараад ******* сумын 6 дугаар багт гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.*******ийн “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн төв дээр ирээд хашааныхаа гадаа ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашаа руу ороход гэрийн цоожийг эвдлээд бариулан дээр зүүгээд орхисон байхаар нь хүүхдүүд гэрт ирсэн юм байхдаа гэж бодоод хаалгаа татаж үзэхэд хашааны хаалга түгждэг төмөр байшин дотор хаалганы хажууд байхаар нь гайхаад цаашаа том өрөө рүү ороход хоёр давхарт байсан хүрэн өнгийн чемодан шатны хажуу талд байхаар нь хоёр давхар руу гарахад хамаг хувцаснуудыг гаргаад тараагаад шидсэн байхаар нь байшинд хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Манай байшингаас хоёр давхрын орны хойд талд байсан 2023 онд эхнэртээ авч өгсөн цагаан өнгийн годон гутал, орны хөлд байсан ногоон өнгийн даавуун гэртэй халбага сэрээтэй хутга, хоёр давхрын жижиг өрөөнд байсан хүрэн өнгийн чемодан зэрэг эд зүйл алдсан...” гэх, гэрч Г.Алтантулгын “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай аав ******* над руу залгаад “Байшинд хулгай орсон байх магадлалтай байна. Хүрээд ир” гэхээр нь би аавын ******* сумын 2 дугаар багийн ******* 3б-26 тоотод очиход аав ганцаараа сумаас ирсэн гэж байсан. Тэгээд байшин руу ороход хоёр давхрын хамаг зүйлийг тараагаад хаясан байсан. Аав гэрийн цоож цохиод эвдсэн байна гэж хэлж байсан...” гэх, гэрч Б.*******чимэгийн “...Би *******-******* гэх хүнтэй 2024 оны 09 дүгээр сард танилцаад манай гэрээр орж гараад зарим өдөр ирж хоноод хоол унд идээд явдаг байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт ирэхдээ хүрэн өнгийн чемодан дотор цагаан өнгийн түрүүтэй үстэй гутал, ногоон өнгийн даавуун ууттай хутга авчраад манай гэрт унтаад өглөө нь аймгийн төв явлаа гээд манай гэрээс гараад явсан. Тухайн үед *******-******* надад хэлэхдээ хүрэн өнгийн чемодан дотор цагаан өнгийн түрүүтэй үстэй гутал, ногоон өнгийн даавуун ууттай хутгыг гэрээсээ авчирсан гэж хэлж байсан. Тэгээд тухайн эд зүйлүүдийг манай гэрийн баруун талд үлдээгээд явсан...” гэх, хохирогч Б.ын “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэр бүлийн хүн болох болон манай хүүхэд бид нар цэцэрлэг, ажил гээд гараад явахдаа гэрийнхээ үүдний амбаарыг цоожлоод үлдээсэн. Орой ажил тараад 17 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн тоон хуулагдсан хүн орсон бололтой байхаар нь нөхөр бид хоёр гэрт ороход гэрийн хойд талд байсан хувцасны шүүгээг онгичиж дотор нь байсан 1 шил “Glen MORAY” нэртэй виски болон 0.75 граммын хайрцагтай “Болор” архи, хөргөгч дотор байсан 3 кг ааруул, нөхрийн хар өнгийн үүргэвчин цүнх, эмэгтэй хүний пүүз, 1 хос шар мана хөөрөг 1 ширхэг, ухаалаг хар өнгийн цаг, зүссэн талх 1 уут, хоол амтлагч 2 ширхэг, хоолны мах 4 кг зэрэг эд зүйл алга болсон байсан юм. Мөн манай гэр дотор голд байдаг халаагуур дээр үүдэнд байсан сандлыг тавьж гарсан ул мөр байсан юм...” гэх, гэрч Г.ын “...23 цагийн үед би өөрийн ээж *******гийн гэрт ирээд буцаад гэрээс нь гарахад үүдэнд нь байсан модны ёроолд миний гэрээсээ алдсан хар өнгийн үүргэвчин цүнх байхаар нь очиж үзэхэд манай гэрээс алдагдсан эд зүйл тухайн цүнх дотор байсан юм. Тэгээд тэр цүнхийг манай төрсөн ах Б.*******-******* тавьсан байх. Би өмнө ээжийн гэрээр ирэхэд тухайн цүнх байхгүй байсан юм. ... Б.*******-******* бид хоёр төрсөн ах, дүү. Гэхдээ Б.*******-******* манай гэрээс эд зүйл авч захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч М.- “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрээ галлах гэж ирэхэд манай байшингийн зүүн талаасаа ордог жижиг цонх онгорхой байхаар гэрт ороод харахад манай хойд талын өрөөнд байсан эд зүйл замбараагүй байхаар би өөрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд сүүлийн үеийн найраар өгсөн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг ямар нэгэн бичиг байхгүй, мөн хурган дотортой улаан хүрэн хээтэй эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг алга болсон байсан юм...” гэх, гэрч Н.ийн “...Манай нөхөр -******* лин сумаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирээд гэрээрээ орж гал хийгээд шууд хүүхэд бид хор дээр ирээд бид нар ээжийн гэрт байж байгаад манай нөхөр өнөөдөр ******* сумын 4 дүгээр баг дулаан 8-8 тоот гэртээ очиж гал хийхээр яваад ирэхдээ гэрт хулга орсон байна гэж хэлсэн юм. Манай гэрээс нөхрийн хурган дотортой үстэй дээл улаан хүрэн хээтэй торготой, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан юм...” гэх, хохирогч Б.ын “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэр бүлийн хүн болох болон манай хүүхэд бид нар цэцэрлэг ажил гээд гараад явахдаа гэрийнхээ үүдний амбаарыг цоожлоод үлдээсэн. Орой ажил тараад 17 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн тооно хуулагдсан, хүн орсон бололтой байхаар нь нөхөр бид хоёр гэрт ороход гэрийн хойд тал байсан хувцасны шүүгээг онгичиж гэрийн үүдэнд байсан миний 2024 оны 10 дугаар сард 165,000 төгрөгөөр “Эвт” худалдааны төвөөс худалдаж авсан пүүзэн гутал, шар манан хөөрөг, даалингийн хамтаар ааруул 1 кг, хэрчиж хийсэн мах 2 кг, хиам 1 кг, зайдас 1 кг зэрэг эд зүйл алга болсон байсан юм. Тухайн хүн манай гэр лүү орохдоо манай гэрийн тооноор орж буцаж гарахдаа гэрийн үүдний амбаарын завсраар гарсан байсан юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, Б.ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШД-350 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШД-411 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШД-410 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШД-445 дугаартай дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10  дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.*******-******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.*******-*******, түүний өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Б.*******-*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.*******- үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.*******- үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******т 946,000 төгрөгийн, хохирогч Б.д нийт 918,000 төгрөгийн, хохирогч М.-*******д 2,520,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.*******, Б. нар нь шүүгдэгч Б.*******-*******эс нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******-Эрдэнийг хохирогч Г.*******, Б. нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин шүүгдэгч Б.*******-******* нь хохирогч М.-*******д учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч М.-******* нь шүүгдэгч Б.*******-*******эс учирсан хохирлоо нэхэмжилж байх тул шүүгдэгч Б.*******-*******эс гэм хорын хохиролд 2,520,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.-*******д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******- цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*******-******* нь хохирогч Г.*******, Б. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******-*******д 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******- цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******-*******эс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 2,520,000 (хоёр сая таван зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.-*******д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*******-******* нь хохирогч Г.*******, Б. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******-*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР