| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
2025 02 04 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******, Б.*******-******* (онлайнаар)
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******өд холбогдох 2439001580177 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “ ны” гадна хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Б.тай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ахмадын нд бүжиг болж би бүжиг дээр очсон. Намайг очиход хүмүүс бүжиглэж байсан. Бүжгийн ая дуусаад дахиад ая эхлэхэд нь би үл таних хүнтэй бүжиглэсэн. Бүжгийн ая дуусахад гэх хүн намайг мөрлөсөн. “Чи яагаад намайг мөрлөж байгаа юм бэ?” гэхэд “Яасан ч яахав дээ” гэсэн. Тэгэхээр нь “Чи зүгээр байгаарай намайг мөрлөж байх ямар шаардлагатай юм” гээд би гийн мөр лүү баруун гараараа зүгээр байгаарай гээд түлхсэн. Дараагийн бүжгийн ая эхлээгүй байхад нь би сандал дээр суух гээд явж байтал араас гүйж ирж миний ар дагз руу цохиод намайг араас цохих гэхээр нь би өөрөөсөө зайлуулж баруун мөр лүү нь түлхсэн. Улсууд боль боль гээд болиулсан. Би бүжгээс гарч гадаа жоохон байж байгаад эргэж орж ирээд бүжиглээд бүжиг тарсан. Би ыг зодоогүй, цохиогүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай аавыг *******зоригийн гэдэг. Би *******зоригийн ууган хүү ын ******* гэж хүн байна. Тухайн үед харамсалтай нэлээн хүнд зүйл болсон. Бид хэзээ ч тийм юм болно гэж бодож байгаагүй. Миний аав эрүүл сэргэлэн хүн, гэнэт ухаан алдсан байдалтай байна ир ээ гэдэг дуудлага авсан. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш 4 өнгөрөөгөөд 5 цагийн алдад ламын охин гэнэт над руу утсаар залгаж “Танай аав чинь ухаан алдсан байна. Та яаралтай ир, бөөлжөөд байна” гээд гэнэтхэн дуудсан. Би эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байж байгаад тэр дуудлагыг авч дүү рүүгээ ярьсан. Манай дүү эхнэртэйгээ, би эхнэртэйгээ дөрвүүлээ яаралтай давхиж очсон. Би түрүүлж очоод дүү араас орж ирсэн. Намайг ороход аав маань ламын үүдэнд суугаагаараа бөөлжсөн, ямар ч ухаан байхгүй, ааваасаа “Яаж байна” гэж асуухад ямар ч үйл хөдлөл байхгүй, цээж нь хэржигнэсэн, ухаан нь балартчихсан юм хэлж чадахгүй байдалтай байсан. Би “Аав маань яасан юм болоо” гэхэд охин нь “Аав чинь манай аавд үзүүлнэ” гэж ирэхэд аав хүнтэй байсан болохоор сууж байгаад гэнэтхэн бөөлжсөн. “Яасан бэ?” гэхэд юм хэлж чадахгүй ухаан алдчихсан байдалтай байгаад байна, түргэн дуудсан байгаа удахгүй ирэх байх гэсэн. Түргэн ирэхэд дүүтэйгээ хамт аавыг аваад түргэнээр яаралтай очсон. Эмнэлэгт очоод анхны үзлэгийг хийгээд томографт орсон. Томограф хийсэн эмч “Аав чинь тархиндаа гэмтчихсэн байна. Энэ нь цус харвалт биш гадны нөлөөтэй байна, юу болсон юм бэ? та хэд мэдсэн харсан зүйл байна уу?” гэж асуусан. Бид тухайн өдөр гэнэт дуудлага аваад мэдсэн зүйл байхгүй байсан. Би дүүгээсээ “Аавыг анзаарсан уу?” гэхэд манай дүү “Мэдэхгүй байна шүү дээ, би өдрийн 2 цагийн алдад 5 дугаар баг ийн 17-01 тоот хашааны гадаа очиход аавтай таарсан. Тэгэхэд аав маань “Малдаа өвсөө өгөөд болчихлоо. Миний хүү явж бай” гэж хэлсэн гэсэн. Үүнээс хойшхи үйл явдлыг мэдэхгүй учраас “Бид сонин юм аа. Бидэнд энэ талаар мэдэх юм алга. Манай аав зодолдож барьдаггүй, хүнтэй мууддаггүй. Би үхэрт мөргүүлсэн юм болов уу гэж таамаглаж байна. Үнэхээр бид нарт мэдэх юм алга” гэдэг байдлаар эмчид хэлсэн. Тэр эмч “Гадны нөлөөтэй байна. Яг юу болсон юм бэ? мөргүүлсэн юм уу? цохиулсан уу? юм мөргөж ойчсон уу?” гэж асуугаад байсан болохоор “Бид нарт мэдэх юм алга аа. Үхэрт мөргүүлсэн юм болов уу?” гэж таамаглаж байна гэж л хэлсэн. Тухайн үед аав маань яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд эмч, *******заяа эмч гээд хоёр эмч орсон. Хагалгаа дууссаны дараа өрөөндөө бид бүгдийг дуудаж байгаад “Тархинаас нь нэлээн их цус алдалттай байна. Нэлээн их цус орсон байсныг нь авлаа” гээд их цусыг нь *******сан. “Гадны нөлөөтэй юм байна, юу болсныг мэдэж байгаа бол хэл” гэхэд нь өмнө хэлж байсан зүйлээ л хэлсэн. Аав маань сэхээнд ухаан ороогүй 16-17 хоносон. Бид нар энэ хооронд эгчийгээ яаралтай дуудсан. Том эгч маань бурхан болчихсон. Дараагийн эгч маань Японд амьдардаг. Би дүүтэйгээ хоёулаа энд байдаг болохоор аав хагалгаанд орчихлоо гээд эгчийг яаралтай дуудахад онгоцны материалыг хамгийн үнэтэйг нь захиалаад бүх юмнуудаа болон ажил төрлөө хаяж ирээд хамтдаа аавыг сахисан. Сахиж байх хугацаанд Ганаа эгч байнгын холбоотой утсаар ярьж, аав нь яаж байна ийж байна гэж асуудаг байсан. Ганаа гэдэг нь манай аавтай хамт амьдардаг хүн юм. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эгч над руу залгаад “Миний хүү эгч нь дөнгөж сая нэг юм сонслоо. н дээр аавыг чинь цохичихсон юм байна. Миний хүү тийшээ очоод гялс асуугаач, хоёр хүнтэй утсаар яриад лавлаж асуусан чинь , хүү, эгч нар нь энэ талаар мэдэж байгаа юм байна. Чи яаралтай очиж уулзаадах” гэж хэлсэн. Тухайн үед би ганцаараа яваагүй, аавынхаа төрсөн дүү ахтай хамт ахмадын н дээр очсон. Хамгийн түрүүлж заалны зохион байгуулагч гэх хүнтэй уулзсан. гуай “Энэ талаар мэдэх юм алга. Хүмүүсийн яриагаар ыг ******* гэдэг хүн цохисон гэдгийг сонссон” гэсэн. Тухайн өдөр яг юу болсныг та хэлээд өг гэж байгаад яриулахад “Дээр өрөөндөө байж байсан чинь гэнэтхэн хөгжим тасарчихсан. Явахаа болиод хүмүүс бүжиглэхээ больчихсон, юу болов гээд гуай доошоо буугаад очтол энд жоохон маргаан гараад Д.*******, хоёр хоорондоо хэрэлдсэн юм аа. Д.*******ийг гаргачихлаа одоо хөгжим хэвийн явна гэж хэлээд хөгжим хэвийн үргэлжлээд явсан” гэсэн. Үүний дараа ахтай уулзсан. Дараа нь эгчтэй уулзсан. Энэ хүмүүсээс юу болсон талаар асууж мэдээд цагдаад өгсөн өргөдөл дээрээ бүгдийг нь бичээд өгсөн. Тухайн өдөр юу болсон талаар асуухад 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн бүжиг дээр Д.******* гэх хүн маань хүү гээд ахтай шүргэлцсэн юм шиг байгаа юм. хүү ах хэлэхдээ “Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ?, яагаад мөрлөөд байгаа юм бэ? гээд намайг цохисон. Би сандал руу хальт ойчиход аав чинь намайг өмөөрөөд дундуур орж ирээд энэ хоёр муудалцсан. Д.******* танай аавыг цохисон гэж хүмүүсээс сонссон” гэж хэлсэн. Аав яагаад хүүг өмөөрөх болсон бэ гэвэл хүү гэх хүн өмнөх жил Улаанбаатар хотод эхнэр, хүүхдүүдээ их үерээр алдсан. Аав тийм ч утгаараа хүүг мэддэг учраас хамгаалсан юм болов уу гэж бодож байна. эгч мэдүүлэхдээ “Д.*******ийг хөөгөөд гаргасан. Гарч байхдаа “аа чи гараад ир, би чамайг ална” гээд орилж байсан гэсэн. Үүнийг хүмүүс гэрчилж нотолж байсан. Танай аавыг Д.******* цохисон гэдгийг харсан байгаа шүү” гэдгийг хэлсэн. Д.*******ийг эргээд оръё гэхэд нь эгч оруулаагүй байсан. Бүжиг дуусах дөхөөд ирэхээр хараа хяналт нь суларсан байсан. Д.******* “Би орчихъё, одоо асуудал үүсгэхгүй” гэхэд нь эгч оруулсан гэсэн. Аав бүжиг дуусахын алдад “Би явлаа” гээд ойр хавийнхаа хүмүүст хэлчихээд гарахад араас нь дагасан байгаа юм. Юу бодож эргэж орж ирсэн юм, өс хонзонгийн сэдэл байсан юм уу, эсвэл ална гэсэндээ хүрэх гээд байсан юм уу. Аавын араас дагаж гарч байхыг гэх хүн харсан байгаа юм. Энэ хоёр муудалцаад байсан, юу болсон юм бол гээд араас нь гаръя гээд дөнгөж хаалгаар гараад л Д.******* аавыг цохисон гэсэн. гуай “Хөөе чи хүн цохичихлоо” гэхэд хойшоо гараад зүүн эргээд явсан гэсэн. Аавыг доошоо суухад нь “Яаж байна. Гайгүй юу?, Цагдаа дуудах уу?” гэхэд манай аав “Яах юм бэ, цагдаа хэрэггүй адилхан эр улсууд байна, нэгнийхээ мууг үзээд яах вэ, гайгүй байлгүй дээ, жоохон байж байгаад гайгүй болчих байх. Толгой жоохон дүйнгэтээд байна” гээд нэлээн суусан гэсэн. Сууж байгаад “Би явлаа” гэхэд нь “Гайгүй юу?” гээд гуай орж, аав ламынх руу явсан байгаа юм. Манай аав шүтлэгтэй янз бүрийн юм болох юм бол багш дээрээ очдог. ламын шавь гэж явдаг. лам дээр үзүүлэх гэж очоод хүн үзүүлж байх хооронд нь хүлээж сууж байгаад юу ч хэлж чадахгүй байгаад ухаан алдчихсан юм шиг байгаа юм. Аав маань бүтэн 100 хувь хүний асаргаанд гэж хэлж болно. 11-12 сарын хугацаанд шээсний катетераар шингэнээ гадагшлуулдаг. Мөн өөрөө хүндэрч чадахгүй. Хүний асаргаанд байдаг. Бид аавынхаа нурууг амраах гээд 3 цагийн зайтай 2 тийшээ эргүүлж байхдаа өтгөн гарч байна уу гэдгийг нь хараад гарангуут нь өөрсдөө татаж авдаг. Мөн хоол идэхдээ зажилж чадахгүй учраас бүгдийг нь миксерээр жижиглэж байгаад амаар нь өгдөг. 100 хувь хүний асаргаанд учраас манай эгч, Ганаа эгч, дүү бид хэд ээлжээрээ хардаг. Одоогийн байдлаар эгч маань хараад хотод эмнэлэгт хэвтэж байгаа. Өөрөө бүх юмыг мэдрээд, ойлгоод байгаа атлаа илэрхийлэх гэхээр илэрхийлж чадахгүй учраас байнгын сэтгэл санаагаар унаж, гингэнэсэн, үгээ хэлж чадахгүй байдалтай байгаа. Эгч маань Япон улсаас ирж аавыг харж байгаа. Японд хүүхдээ сургадаг ажил амьдралтай байсан. Гэтэл энэ бүгдийг нь хаяад аавыг харж байгаа. Эгч маань Японд ахмадын асаргааны газарт ажилладаг байсан болохоор энэ ч утгаараа нэлээн туршлагатай учраас өдийг хүртэл бид аавыгаа арай алдчихгүйхэн шиг явж байна. Хэрэг болсны дараа эмнэлэгт хэвтээд дөнгөж гарчихаад байж байхад Д.*******ийн эхнэр, хүү, бэртэйгээ манайд 2 удаа ирсэн. Аавын дүү ахыг байж байхад хүртэл ирсэн. “Бид нар мэдсэнгүй. Ууучлаарай, хот хүрээгээр явж байгаад сая мэдээд ирж байна. Ёстой муухай юм болсон байна” гэдгээ илэрхийлээд юугаар туслах вэ гээд явж байсан. Аав гэнэт таталт өгч яаралтай томографт орох болчихоод томограф олдохгүй байхад эгч “Томограф зохицуулчихлаа, миний дүү нар гялс аавыгаа аваад хүрээд ир” гээд тусалж байсан. Бас нэг удаа бид хот руу эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна гэхэд эгч “Эмнэлгийг нь зохицуулчихлаа. Төлбөр мөнгийг нь өгчихлөө. 3 дугаар эмнэлэг рүү ярьчихсан байгаа. Нэг дэх өдөр хэвтэнэ шүү” гэж байсан. Хэвтэх болтол эгч алга болчихсон. Энэ хүмүүс маань ч өөрсдөө алга болчихсон. Сүүлд сонсоход өмгөөлөгч авчихаад манай хүн гэдэг хүнийг цохиогүй, өөр шалтгаантай гээд алга болчихсон. Түүнээс хойш өмгөөлөгч аваад хоёр тал иймэрхүү байдалтай явж байна. Өнгөрсөн хугацаанд бид Хэнтий аймагт нийтдээ 7 удаа хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэхдээ гуйна, үзүүлнэ. Нэг газар хэвтэхэд истор нь 7 хоногоос дээш хугацаагаар нээгддэггүй учраас эмнэлгээс эмнэлгийн хооронд хөөгдсөн байдалтай аавыгаа эмчлээд явж байгаа. Улаанбаатар хотын 2 дугаар эмнэлэгт хоёр удаа хэвтсэн. Одоо бие нь жоохон тавгүйрхээд дахиад хэвтэж байгаа. Энэ бүх хугацаанд нааш цааш явах, аавыгаа асрахад маш их зардлууд гарсан. Эмчилгээний зардалд 7,774,973 төгрөг, тоног төхөөрөмж авсан 2,475,000 төгрөг, эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу бүхэл хоол идэж болохгүй учраас нунтагласан хоолны материалд зарцуулсан 1,048,923 төгрөг, нийт шатахууны зардалд 2,262,047 төгрөг, эгч С. нь 3 удаагийн нислэг хийсэн. Эхнийх нь аавыг цохиулсны 3 хоногийн дараа яаралтай гэдгээр хамгийн эхний унаагаар бүх зүйлээ хаяад ирсэн. Дараа нь 8 сард буцаж яваад бүх ажлаа зохицуулчихаад 1 сар болчихоод ирсэн. Бид онгоцны нислэгийн зардалд нийт 3,304,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг Улаанбаатар хотоос ирж үнэлээд 5 дугаар зэрэглэлээр тогтоосон тул 94,340,000 төгрөг гарсан. Нийт 111,204,943 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Энэ нь зөвхөн аавыг асрахтай холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилж байгаа. Бид нарт үүнээс их хэмжээний зардлууд гарч байгаа. Жишээ нь хэрэв эгч маань Японд ажиллаж байсан бол хүүхдийнхээ сургалтын төлбөр, түрээсийн төлбөрийг өөрөө цалингаараа өгөөд явах ёстой. Гэтэл энэ зардлыг одоо өгч чадахгүй учраас бид нар өөрсдийнхөө зардлаар дүү рүүгээ сар болгон байрных нь түрээс, сургалтын төлбөрийг явуулдаг. Мэдээж үүнийг дээрх төлбөрт тусгаагүй. Мөн хотод очоод маш их хэмжээний зардал гардаг учраас энэ бүх зардлыг тусгаагүй, зөвхөн аавтай холбоотой зардлыг тусгаж өгсөн. Үхэр адуу малдаа өвс тэжээл өгөхөд аав, дүү, бид 3 ээлжилж өгч байсан. Өглөө өвс тэжээлийг нь өгдөггүй. Дандаа нар ээсэн цагаар буюу өдөр очиж халуун усанд тэжээлийг нь хийж өгдөг. Бид аавынхаа төлөө энэ бүхнийг хийж байна, бид гомдолтой байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны орой ламын охин утсаар дуудаад очиход аав суугаа байдалтай өөрийн ухаангүй байсан бөгөөд эмнэлэгт хүргэж томографик хийлгэхэд эмч нар “Энэ хүн яасан бэ?, хүнд цохиулсан уу?, унасан уу? гадны хүчин зүйлийн улмаас гэмтсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед бид нар аав ыг хүнд цохиж зодуулсан талаар огт мэдээгүй байсан тул 17-ны өдөр 14 цагийн үед аав 17-04 тоот хашаандаа үхэрт өвс өгч байхад нь дүү *******болд очсон байсан тул бид нар таамаглал дэвшүүлж үхэрт мөргүүлсэн байж магадгүй гэж эмчид хэлсэн юм. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аавыг 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “ ” дээр ******* гэх хүнд зодуулсан талаар мэдээд 29-ний өглөө цагдаад өргөдөл өгсөн юм....” гэжээ. (1-р хх-ийн 20-21),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 цагийн орчимд ламын охин гэх хүн утсаар ярьж “Аав чинь ухаан алдчихлаа хурдан ир” гэж дуудлага ирсэн. Ингээд дүү *******болд руу утсаар ярьж дуудаад дүү, дүүгийн эхнэр Төмөрсүх болон эхнэр Пүрэвжаргалын хамт ламынд очиход аав сандал дээрээ суугаагаараа бөөлжчихсөн, хамаг биенийх нь хар хөлс цувчихсан, ухаан нь балартсан, ухаангүй болчихсон ээр түшүүлээд сууж байсан. хэлэхдээ “Түргэн дуудсан, Сүхээ ах орж ирээд аавд үзүүлнэ гээд толгойгоо бариад сууж байсан. Аав өөр хүн үзээд завгүй байсан болохоор Сүхээ ах хүлээгээд толгойгоо бариад доошоо хараад суугаад л байсан. Тухайн үед ухаан нь орж гараад нэлээд суусан. Би гаднаас нэг орж ирсэн чинь Сүхээ ах бөөлжөөд бүр ухаангуй болчихсон байсан. Тэгээд түргэн дуудаад, хурц үнэртэй зүйл үнэртүүлсэн. Сүхээ хүүхдийнхээ дугаарыг хэл гэхэд ам нь бувтнаад хэлж чадахгүй байсан. Дугаарыг минь олох гэж нэлээн удсан. Тэгээд сүүлдээ карманаас нь машины түлхүүрийг аваад утсыг нь машинаас олж дээрээс нь том хүү гэсэн дугаар луу залгаж дуудсан” гэж хэлсэн. Тухайн үед аав амандаа бувтнаад тоймтой зүйл хэлж чадахгүй байсан юм шиг байгаа юм. Ингээд тэр оройдоо аавыг яаралтайгаар эмнэлэг дээр хүргэж томографт ороход эмч “Энэ хүн гадны нөлөөтэй байна. Цохиулсан уу?, юм мөргөсөн үү?, унаж барьсан уу?” гэж асуухад бидний хувьд ямар ч мэдээлэл, мэдэх юм байгаагүй учраас мэдэхгүй байна. Хамгийн сүүлд таарахад малдаа, үхэртээ өвс тавьж өгч байсан гэж хэлсэн. Тэгээд зүүн тархиндаа их хэмжээний цус алдалттай байна гээд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд *******заяа, эмч нар орсон. Эмчийн хэлж байгаагаар зүүн тархиндаа их хэмжээний цус алдсанаас тархиа дарсан байсан, 4х6 хэмжээтэй гавлын яс авч цусыг соруулж, цус тогтоох эмчилгээ хийгдсэн гэсэн. Одоо аав маань өнөөдрийг хүртэл ухаангүй сэхээнд хэвтэж байна. Энэ хугацаанд аавыгаа зүгээр болоосой, босоод ирээсэй гэж бодож ээлжлэн сахиж харж байсан. Тэгтэл 3 дугаар сарын 28-ны өдөр аавтай хамтран амьдарч байсан эгч утсаар “Аавыг нь ахмадын бүжгэн дээр хүн цохисон юм байна. Харсан хүн байна” гэж мэдээд бидэнд хэлсэн. 2024 оны 3 дугаар сарын 28-нд ахмадын нд болсон бүжгэн дээр сумын ахмадын ны дарга Насанжаргал гэж хүн “Та нар бүжгэн дээрээ нэгийгээ ухаангүй болтол зодуулчихаад энд ингээд бүжиг зохион байгуулж байдаг” гэж уурлаж хэлсэн юм байна. Энийг нь сонссон нэг хүн эгчид хэлснээр энэ талаар бид нар мэдсэн. Тэгээд тухайн үед хамт байсан цохихыг нь харсан гэх ГанболдБаатар, , хүү болон ахмадын ны заал хариуцсан гэх хүнтэй, мөн гэж хүнтэй манай аавын дүү болох ахтай хамт олж уулзаж болсон үйл явдлын талаар мэдээлэлтэй болсон. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 цагийн орчимд манай дүү *******болд эхнэр Төмөрмөнхийн хамт сум 5 дугаар баг, ийн 17-4 тоотод байх мал дээрээ очиход аавтай үүдэн дээр нь таарсан. Тэгэхэд аав “Аав нь малдаа өвс тавьж өгөх гэж байна” гээд үлдсэн. Тэр хашаанд өвөлжин тэжээсэн 4 үхэр, 50 орчим хонь, ямаа байгаа. Өвсөө тавьж өгчихөөд өвсний амбаарны хаалга гэж нилээн хүнд том модон хаалга байдаг, нугасгүй, тэр хаалгыг өргөж хаасан байгаа юм. Мөн үүдны хаалгуудаа уяагаар сайтар хүлсэн байсан. Тэгээд ахмадын байран дээр бүжгэндээ очсон. Бүжгэн дээр бол аав эв эрүүл, сав саруул зүгээр байсан гэдгийг тэнд бүжиглэж байсан ахмадууд гэрчилж байгаа. Тэгээд бүжгэн дээр анх ******* гэж 50 гаран насны хүн хүү гэх ахмад настантай бүжиглэж байгаад шүргэлцсэн юм билээ. Тэгээд бүжиг завсарлахад ******* нь хүү дээр очоод “Чи яагаад намайг мөрлөөд байгаа юм” гэж хэрүүл өдөж толгой тус газар нь цохиж унагасан байна. Энэ үед манай аав дундуур нь орж *******тай хэрэлдэж муудалцсан. хүү нь жилийн өмнө эхнэр, хүүхдүүдээ ослоор алдсан байсан тул сэтгэл санааны хувьд хямралтай байсан. Аав энийг мэддэг учраас өмөөрч *******тэй муудалцсан. Энэ үед ******* нь аавыг зодох гээд дайрахад ахмадууд нийлээд тэр *******ийг бүжгийн талбайгаас гаргасан байна. Гэвч ******* нь ахмадын ны бүжиг болж байгаа газраас яваагүй, өс санан бүжгэн дээр буцаж орж ирэх гээд зүтгээд байхаар нь гэж хүн оруулахгүй уурлан хаалгаа дарж байгаад ахмадууд бүжиглэсэн юм билээ. Тэгээд бүжиг тарахын алдад ******* нь гуйсаар байгаад бүжгэн дээр орж ирсэн гэсэн. Гэхдээ бүжиглэх гэж биш, манай аавд өс санаж орж ирсэн нь гаргасан үйлдлээс нь тодорхой байна. Тэгээд бүжиг тарахын алдад аав хамт байсан найзууддаа харьлаа гэж хэлээд гарсан. Энэ үед ******* нь шууд дагаад гарсан байгаа юм. Энийг гэх хүн хараад энэ 2 муудалцаад байсан юмыг яаж мэдэх вэ гээд араас нь гарсан. Яг энэ үед ахмадын ноос дөнгөж гараад үүдэнд нь ******* гэж хүн өс хонзонгийн сэдлээр, цаашлаад амь насанд нь хүрэх зорилгоор толгой тус газар цохисон уу, хана мөргүүлсэн үү тэрийг бол тодорхой мэдэхгүй, ямар ч байсан гадны нөлөөтэй хаалганы хажууд таг манарч, суун тусч ойчсон гэдгийг хүмүүс харсан юм байна лээ. Энэ үйлдэл нь өс хонзон санаж санаатайгаар аавыг минь дагаж амь насанд нь халдах зорилготой үйлдэл гэдгийг гэх хүн хэлж байсан. Тэгээд ахмадууд ихэнх нь гарч ирээд ******* Сүхээг цохиод унагачихлаа гэдгийг мэдсэн байгаа юм. Гэвч хэн ч тухайн үед энэ талаар үр хүүхдүүдэд нь хэл мэдээ өгөөгүй. Харамсаж байна. Тухайн үед ах цагдаа дуудъя гэхэд аав “Яах юм бэ? адилхан эр нэгнийхээ мууг үзээд яах вэ, гайгүй биз” гээд толгой нэг л эвгүй байна гээд нэлээн удаан гадаа суусан байсан. Тэгээд өөрөө шүтлэгтэй хүн болохоор шууд л багш руугаа Сахьяа ламынх руу очсон байна. ******* нь байнгын бэлтгэлтэй, бодибилдэнгээр хичээллэдэг, төмөр өргөдөг, тэмцээнд орж байсан хүн бөгөөд өөртөө бардаж санаатайгаар амь насанд нь хүрэхээр хийсэн энэхүү үйлдийн улмаас өнөөдөр аав маань одоо болтол ухаан ороогүй байна. ******* нь ахмадын бүжгийг дуустал сахиж байгаад, өөрөө байнгын бэлтгэлтэй биендээ эрдэж аавд минь өс санаж, санаатайгаар дагаж гарч, ямар ч бэлтгэлгүй, тэгнэ чинээ бодоогүй явсан аавын минь амь насанд хүрэх зорилгоор толгой тус газар халдсан гадны нөлөөтэй энэ үйлдэлд гомдолтой байна...” гэжээ. (1-р хх-ийн 24-27),
Гэрч Ц.хүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас 16 цагийн хооронд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” дээр болсон нийтийн бүжиг дээр бүжиглэж байхад бүжгийн ая дуусахад зүс таних ******* миний толгойн ар дагз хэсэг рүү rapaapaa нэг удаа цохисон. Энэ үед намайг өмөөрөөд ******* рүү дайрахад тэнд байсан ахмадууд хориод , ******* хоёрыг хооронд нь ойртуулаагүй салгасан. Бүжгийн заалан дотор , ******* нар хоорондоо зодолдож нэгнийгээ цохисон асуудал болоогүй. Энэ үйл явдал өдөр 15 цагийн үед болсон бөгөөд бүжиг 16 цагт тарсан. Тухайн өдөр бүжиг тарахаас өмнө би бүжгийн зааланд байхдаа *******өөс “Чи яагаад намайг цохиж байгаа юм” гэж асуухад “Чи бүжиглэж байхдаа намайг мөрлөсөн биз дээ. Тэгээд цохисон” гэж хэлсэн. Би бүжиглэж байхдаа чамайг мөрлөсөн гэдгээ мэдээгүй гэж хэлсэн. Бүжиг дууссаны дараа би зааланд удаж байгаад гарсан бөгөөд намайг ахмадын ноос гарахад хүмүүс тарчихсан байсан. ыг ******* бүжгийн дараа зодсон гэсэн яриаг гээс утсаар дуулсан....” гэжээ. (1-р хх-ийн 30-31),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бүжгийн заалны хойд хэсэгт сууж байхад урд талд зүс таних гэх хүн нэг хүнтэй маргаж муудаад хүмүүс шаваад байсан. Яагаад муудсан, ямар үйл явдал болсныг нь би хараагүй. Бүжгийн заал голдоо 2 баганатай бөгөөд надад сайн харагдаагүй юм. Тэгээд бүжиг 16 цагт тараад би бүжгийн заалнаас гараад коридор хэсэгт ны байрнаас гарч явахад миний урд талд ах, нөгөө маргалдсан хүнтэйгээ зэрэгцээд явж байсан. байрны хаалгаар гараад л зэрэгцээ явж байсан хүн нь ахыг зүүн гараараа толгойн баруун хажуу хэсэгт нь нэг удаа цохисон. ах баруун талд нь нөгөө цохисон хүн нь зүүн талд нь явж байсан юм. Би ч “Хүүш настай хүн яагаад цохиж байгаа юм” гэхэд тэр хүн амандаа үглээд зүүн зүгт явсан. гуай жоохон манараад байх шиг байсан. Би ахаас “Цагдаа дуудах уу?” гэж асуухад “Яах юм. Хэрэггүй хэрэггүй. Гайгүй” гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа явсан. ахыг цохисон хүнийг би танихгүй. Сүүлд ахыг цохисон хүнийг ******* гэдэг хүн болохыг Алтанхуяагаас мэдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 34-35),
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны орой намайг Улаанбаатар хотод байхад том хүү ******* утсаар яриад аавын бие муу хагалгаанд орох гэж байгаа талаар хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан юм. Нөхөр ыг яагаад хагалгаанд орж байгааг мэдээгүй бөгөөд энэ өдрөөс хойш олон хоногийн дараа найз Ойдовын Цэцэг надад утсаар “2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүжиг дээр ******* гэх хүн хүүтэй маргалдаж муудах үед дундуур нь орж хүүг өмөөрөөд Баямөнхтэй маргалдаж муудах үед нь би болон тэнд байсан хүмүүс салгасан асуудал гарсан. Бүжиг тарсны дараа юу болсон талаар мэдэхгүй, би хүүхэд авах гээд бүжиг тарахаас өмнө түрүүлээд явсан” гэж хэлсэн. Надтай Цэцэг утсаар ярих үед хажууд нь Тамаараа байсан бөгөөд ахмадын ны дарга Насанжаргал мөн өнөөдрийн чийрэгжүүлэлтийн бүжиг дээр “Нэг чинь ухаангүй эмнэлэгт байна. Та нар дэг журамтай байна шүү” гэж хэлсэн гэсэн. Би энэ талаар мэдээд том хүү *******т хэлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад найз утсаар миний биеийг асууж ярьсан бөгөөд саяхан өдөрлөг тараад явж байгаад тай таараад гэртээ хүргүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн бүжиг тарахад ******* ахыг цохиод авсан. “Яагаад настай хүн цохиж байгаа юм” гэхэд ******* урдаас амандаа үглээд хэрэлдээд байсан. ахыг “Гайгүй юу?” гэхэд “Дотор муухай оргиод байна. Гайгүй зүгээр зүгээр” гэж хэлсэн. “Цагдаа дуудах уу?” гэхэд ах “Зүгээр, зүгээр хүний муу үзээд яах вэ?” гэж хэлсэн гэж ярьсан байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод толгойны хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах эмчилгээ хийлгэх гээд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот явсан байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 38-39),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд болсон бүжгэн дээр заалны урд хэсэгт *******тэй маргалдаж муудаад барьцалдаж авахад нь хажууд нь ойрхон байсан хүүхнүүд салгаж байсан. Би бүжгийн заалны хойд хэсэгт цонхны хажууд сууж байсан болохоор ямар учраас маргалдаж муудсан талаар мэдээгүй. Бүжиг 16 цагт таараад би бүжгийн заалнаас гадаа гарч ирэхэд ахмадын ны гадаа сая , ******* 2 зодолдоод гэж хэлсэн. Намайг гарахад ахмадын ны гадаа , ******* хоёр харагдахгүй явчихсан юм шиг байсан. ч надад болсон үйл явдлыг нарийн яриагүй, би асуугаагүй. Тэгээд би шууд гэртээ харьсан. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ахмадын н дээр болсон бүжиг дээр ирээд ны цайны газар хоол идээд сууж байхад надад үхэрт мөргүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 42-43),
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бүжгийн зааланд бүжиглэж байгаад бүжгийн заалнаас гадаа гарч сэрүүцээд эргээд орох гэхэд ******* гэх хүнийг түлхэж гаргаад хаалгаа дарчихсан. Би орох гэсэн юм гэхэд “Аан сая , ******* хоёр маргалдаад, тэгэхээр нь *******ийг гаргаад хаалгаа дарсан юм” гэж хэлж байсан. Тэгээд би бүжгийн зааланд ороод бүжиглэж байхад ******* зааланд орж ирчихсэн байж байсан. Бүжиг тараад би шууд гараад гэр лүүгээ явсан. Найз тэй 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой утсаар ярихад “Эмнэлэг дээр байна. гуай үхэрт мөргүүлсэн гэнэ. Тэгээд ухаангүй байна” гэж хэлж байсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа тэй уулзахад 03 дугаар сарын 17-ны өдрийн бүжиг тарах үед ыг ******* цохисон юм шиг байна. Хүмүүс тэгж яриад байна гэж надад хэлсэн. Гэхдээ энийг бас хүнээс л дуулсан байх бүжиг 16 цагаас тарахаас өмнө сургууль, цэцэрлэгийн хүүхэд авах гээд түрүүлээд явчихдаг юм. Үүнээс олон хоногийн дараа Насанжаргал дарга “ ” дээр бүжгэн дээр орж ирээд “Та нар өдий насны улс байж юунд маргалдаж мууддаг юм, гуай одоо хүртэл ухаангүй байна. Дэг журамтай байна шүү гэж хэлж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 46-47),
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас 16 цагийн хооронд “ ”-нд болсон бүжгэнд орсон. Бүжиг болж байхад 15 цагийн үед бүжгийн ая түр зогсоход бүжгийн заалны урд хэсэгт , ******* 2 маргалдаж муудахад ойрхон байсан хүмүүс салгасан. Бүжгийн зааланд , ******* нар хэн нэгнийгээ цохиж зодсон зүйл гараагүй. *******ийг хүмүүс бүжгийн заалнаас гаргасан бөгөөд ******* ыг гараад ир гэж хэлээд байсан. хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би ын хувцсыг өмсгөлгүй аваад бүжгийн заалны хойд хэсэгт цонхны тавцан дээр тавьсан. Энэ хоёрыг юунаас болж маргалдаж муудсан талаар мэдээгүй. Тэгээд гуай бүжгийн заалнаас гараагүй юм. Хэсэг хугацааны дараа ******* бүжгийн зааланд орж ирээд бүжиглэж байгаа харагдаж байсан. Бүжиг 16 цагаас тардаг бөгөөд би бүжиг тарахаас өмнө явсан. Гэртээ бага насны ач, зээ нараа үлдээсэн байсан юм. Энэ өдөр ням гараг байсан бөгөөд ажлын өдөр мөн цэцэрлэг, сургуулийн хүүхэд авах гээд бүжиг тарахаас өмнө түрүүлээд явчихдаг юм. Энэ өдөр орой ын эхнэр над руу утсаар залгаад “Нөхөр маань эмнэлэгт үхэрт мөргүүлээд ухаангүй ирээд байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би нэгдсэн эмнэлэг дээр очиход гуайн ах, дүү нар, хүүхдүүд нь байсан бөгөөд ах, дүү нар нь хоорондоо гуайг үхэрт мөргүүлсэн гэж ярьж байсан. Би гуайн ах дүү нар, хүүхдүүдийг танихгүй...” гэжээ. (1-р хх-ийн 50-51),
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр н дээр 14-16 цагийн хооронд болсон бүжиг дээр очиж бүжиглэсэн. Тэгээд бүжиг эхлээд дундаа явж байхад Баямөнх гэх хүн хүүг бүжгийн заалны урд хэсэгт толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Энэ үйлдлыг харсан ах хүүг өмөөрөөд “Чи энэ ядарсан хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд хүүг өмөөрөөд *******ийг заамдаж авахад нь би дундуур нь орж салгаад *******ийг бүжгийн заалнаас түлхээд хөөгөөд гаргах үед ******* ахыг “Гараад ир, чамайг ална аа” гэж хашхираад байсан. Тэгээд би Баямөнхийг гаргаад хаалгаа дараад *******ийг оруулаагүй байсан юм. Хэсэг хугацааны дараа ******* бүжгийн зааланд оръё гээд гуйгаад байхаар “Чи яагаад хүнтэй муудаад байгаа юм. Чиний мууддаг газар юм уу” гэхэд хүү гэх хүнийг бүжиглэж байхдаа намайг мөрлөсөн гэхээр нь би “Бүжиглэж байхдаа нэгнийгээ шүргэх, хөл дээр гишгэх явдалд зөндөө л байдаг биз дээ” гэхэд “Би одоо хүнтэй муудахгүй. Ороод ганц нэг бүжиглээд явлаа” гэхээр нь *******ийг бүжгийн зааланд оруулсан. Тэгээд бүжиг тарахад би явсан. Тэгээд сүүлд ахаас 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүжиг тарах үед ******* ыг толгойд нь гараараа цохисон гэж дуулсан. ... Б. гуайн бие нь зүгээр байсан. Бие нь өвдсөн, зовиурласан ямар нэгэн шинж тэмдэг огт байгаагүй. ... Б. надад үхэрт мөргүүлсэн талаар хэлж ярьж байсан зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 54-55, 2-р хх-ийн 34-35),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас бүжгийн заалыг нээж өгчихөөд 2 давхарт өрөөндөө байж байхад бүжгийн ая тасарсан юм. Би бүжгийн ая явахгүй болохоор нь техникийн саатал гарсан юм болов уу гээд доошоо 1 давхарт буухад бүжгийн ая дахин явсан. Бүжгийн зааланд ороод хөгжим тоглож байсан *******заяагаас бүжгийн ая яагаад тасарсан талаас асуухад 2 нөхөр муудаад гэж хэлсэн. Тэгээд би эргээд 2 давхарт өрөөндөө орсон. Бүжиг 16 цагаас тарсан бөгөөд намайг бүжгийн заалаа хаахад хөгжимчин болон мөнгө хураадаг Нарантуяа нар үлдсэн байсан. Бусад ахмадууд тараад явчихсан байсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 18-ны өдөр 14-16 цагийн хооронд болсон бүжгэн дээр би хөгжимчин хийсэн бөгөөд бүжгэнд ирсэн ахмадууд хоорондоо өчигдөр зааланд *******, нар маргаж муудсан гэж ярихыг сонссон. Бүжиг тарах үед ******* ыг суун тустал цохисон гэж надад хэлсэн. өөрөө харсан уу хүнээс дуулсан уу гэдгийг нь мэдэхгүй. 2-3 хоногийн дараа л гуай ухаангүй эмнэлэгт байгаа талаар хүнээс дуулсан. Манай “ ” хяналтын камер огт байхгүй газар...” гэжээ. (1-р хх-ийн 58-59),
Гэрч С.*******болд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуучин онгоцны буудлаас ус авах гээд 17-04 тоот хашаанаасаа усны сав авах гэж өдөр 14 цагийн орчим 17-04 тоот хашааны гадаа очиход аав машинтайгаа хөдлөх гэж байсан. Аавтай уулзахад “Аав нь малдаа өвс тавиад өгчихлөө” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Би усаа авчхаад гэртээ очоод байж байхад орой 17 цагийн орчим ах ******* утсаар залгаад “Аав болохоо байсан байна. Хурдан ламын гэрт ир” гэж хэлсэн. Би ламын гэрт очиход аав сандал дээр суугаа байдалтай өөрийн ухаангүй, ах ******* араас нь тэвэрчихсэн аав бөөлжсөн байдалтай байсан. Тэгээд аавыг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн. Эмч нар аавын толгойн зургийг аваад гэмтэлтэй байна яасан талаар асуухад нь бид нар мэдэх зүйл байхгүй байсан тул өдөр үхэр өвс тавьж өгөөд явж байсан тул үхэрт мөргүүлсэн байж магадгүй гэж таамаглаж хэлсэн юм. Энэ үед ах бид нар аавыг хүнд зодуулсан талаар мэдээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 67-68),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өвөө тай хамт сумын 5 дугаар баг Дулааны 14-01 тоот хашаанд хамт байдаг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед өвөөгийн гэрт ах ирсэн. ах өвөө дээр байнга ирж үзүүлдэг юм. Би өвөөгийн өрөөнд ороход ах амьсгаадаад хөлс нь ихээр гарчихсан баруун гарын алгаараа толгойгоо барьчихсан сууж байхаар нь би “Таны бие өвдөөд байгаа юм уу? би түргэн дуудах уу?” гэхэд ах “Зүгээр зүгээр” гэж хэлсэн. Үүний дараа 5 минут орчим хугацааны дараа өвөөгийн өрөөнд дахиж ороход ах бөөлжчихсөн, юм ярьж чадахгүй ам нь хөдлөөд байсан. Би шууд түргэн дуудаад ар гэрээс нь хүн дуудах гээд ахын халаасыг үзэхэд гар утас нь байгаагүй. Харин машины түлхүүр байхаар нь гараад машин дотроос нь гар утсыг нь аваад нээгээд том хүү гэсэн дугаар луу залгаад “Аавын чинь бие өвдөөд байна. Яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд ахын хүүхдүүд маш хурдан ирсэн дараа нь эмнэлэг ирсэн. Тэгээд түргэний машин ахыг авч явсан...” гэжээ. (1-р хх-ийн 71-72),
Гэрч Ц.хүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сарын 18-ны өмнөх өдөр буюу 17-ны өдөр “ ”-нд 14 цагаас эхлээд 16 цаг хүртэл 2 цагийн хугацаатайгаар бүжиг болсон. Тэр бүжгэн дээр намайг сууж байхад миний хажууд зэрэгцэж суугаад “Миний бие жоохон тааруухан байна” гэхээр нь би яасан талаар асуухад нь “Би өглөө үхэрт мөргүүлээд бие тавгүй байна” гэж ярьж байсан. Тэр үед бид нар бүжиглээд амарч сууж байх үед ийм яриа болсон. нь ер нь өөрөө дуу цөөнтэй барагтай бусадтай юм ярьдаггүй хүн байгаа юм. Мөн тухайн үед намайг гарсны дараа , ******* хоёр хоорондоо маргалдсан гэж хүмүүс ярьж байсан талаар би сүүлд сонссон. Гэхдээ яг тэгж зодоон цохион хийсэн талаар нь би өөрийн нүдээр харж үзсэн зүйл байхгүй ээ...” гэжээ. (2-р хх-ийн 14-15),
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэж санаж байна. Хэнтий аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг ахмадын нд өдрийн 14 цагаас 16 цаг хүртэл ахмадуудын бүжиг болсон. Ер нь тэр бүжиг нь өдөр болгон болдог. Бүжгэнд сумын ихэнх ахмадууд л ордог. Тэгээд тэр өдөр би өөрийн нөхөр ийн хамтаар бүжгэнд очсон. Тэгээд бүжиг хэвийн ямар ч асуудалгүй болоод 16 цагийн үед тарахад ******* ганцаараа гараад явж байгаа харагдсан. Би нөхөртэйгөө хамт мөн л гарч яваад такси бариад гэр лүүгээ харьсан. Миний мэдэхээр тэр өдөр бүжгэн дээр ямар нэг зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Хэрвээ тийм асуудал болсон бол бид нар харах мэдэх боломжтой байсан. Мөн би тэр гэх хүнийг бүжгэн дээр байсан үгүйг ч би мэдэхгүй байна...” гэжээ. (2-р хх-ийн 18-19),
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мэдэж байгаагаар тухайн 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний ач охины төрсөн өдөр байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр ач охин Нандин-Эрдэнийг хүлээнгээ “ ” гэх газарт болдог ахмадуудын бүжгэнд өдөр 14 цагт очиж орчихоод 16 цаг гэж тараад бүжгийн талбайгаас үүд хэсэг рүү гарах гээд намайг явж байхад миний урд талд ******* явж байгаад дотор талын хаалгаар дамжин гадагш гарсан. Тэр үед манай эхнэр нь миний ард талдхан явж байсан. Д.******* нь тэр үед миний урд талд явж байгаад гадагшаа чигээрээ гараад зүүн тийшээ алхаад явчихсан. Тэгээд би араас нь гараад үүдний сандал дээр суугаад эхнэрийгээ гарч ирэхийг нь хүлээгээд гарч ирэхээр нь гэр лүүгээ таксинд суугаад явсан юм. ******* нь зүүн тийшээ алхаад яваад өгсөн. Тухайн үед би бүжгийн талбайгаас гартлаа *******ийн ард талд явж байсан учраас Б.ыг *******өд зодуулсан байсан бол харах байсан байх гэж бодож байна. Миний санаж байгаагаар тэр үед ******* гарч явж байхдаа тай маргалдаж муудалцсан тааралдсан асуудал лав үүсгээгүй...” гэжээ. (2-р хх-ийн 21-23),
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14-16 цагийн хооронд ахмадын нд болсон бүжиг дээр очиж бүжиглэсэн. Бүжиг тарах үеэр намайг гадаа сууж байхад , ******* хоёр дотор маргаж муудалцсан гэсэн. Би болсон үйл явдлыг хараагүй. Надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 26-27),
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны өвөл сумын төвөөс зүүн урд зүгт ойрхон голын бургасанд өөрийн малтайгаа өвөлжсөн бөгөөд өвөл мал үхээд ядраад байхаар нь ахын өөрийнх нь үхрийг 2024 оны өвөл цагаан сарын өмнө 2 тугалтай 3 үнээ авчирж өгсөн. Миний малд ахын 5 тугалтай үхэр байсан бөгөөд 2 үнээ 3 тугал нь ядраад үхчихээр нь үлдсэн үхрийн тугалтай нь өгсөн юм. ... ахад тугалтай мухар хар халзан үнээ, саарал үнээ, тугалтай сэрвээ цагаан хар халзан үнээг сумын 5 дугаар баг 17-04 тоотод авчирж өгсөн. Бүгд ядраад машинаар ачуулж ирсэн. Сүүлд 2 тугал нь үхсэн гэж байсан. ... Миний ахад авчирч өгсөн тугалтай мухар хар халзан үнээ, саарал үнээ, тугалтай сэрвээ цагаан хар халзан үнээнүүд бүгд номхон үхэр байсан...” гэжээ. (2-р хх-ийн 30-31),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болон өмнөх өдрүүдэд Б. гуай бүжиг дээр ирж бүжиглэсэн. Бие нь өвдсөн зовиуртай байгаа байдал огт ажиглагдаагүй. ... Тухайн үед зааланд бүжиглэж байхад гуай *******ийг гараараа толгойд нь цохисон. Энэ үед ******* уурлаад луу довтлоод байсан. Тэгээд дотор байсан хүмүүс *******ийг заалнаас гаргасан. Тэгээд дахиж бүжиглээд байж байхад ******* ороод ирчихсэн байж байсан. Цааш юу болсныг мэдэхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 38-42),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б. гуайн бие нь зүгээр байсан. Энэ өдөр надтай бүжиглэх үед гуайн бие нь өвдсөн, зовиурласан ямар нэгэн шинж тэмдэг огт байгаагүй. ... Б. надад үхэрт мөргүүлсэн талаар хэлж ярьж байсан зүйл байхгүй. ыг үхэрт мөргүүлсэн гэж хүнээс сонссон зүйл байхгүй. ... 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүжгийн заалны урд хэсэгт , ******* хоёр маргаж муудсан гээд хүмүүс бужигнаад л байсан. Би заалны хойд хэсэгт байсан бөгөөд юу болсон талаар хараагүй. Тэгээд хүмүүс *******ийг бүжгийн заалнаас гаргасан байх...” гэжээ. (2-р хх-ийн 45-46),
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажлын өдөр байсан байх он, сар, өдрөө би сайн санахгүй байна. 55-60 орчим насны эрэгтэй хүнийг хүүхэд нь гээд 40 орчим насны Баабар гэж дууддаг залуу дагуулж ирсэн. Тэгээд тухайн өвчтөй хүнийг үзээд амь насны заалтаар тархины мэс заслын эмчилгээ хийж, сэхээн амьдруулах тасагт 1 сар орчим эмийн эмчилгээ хийгдэж биеийн байдал дээрдэж эмнэлгээс нэг орчмын дараа гарсан байх. ... Тухайн үед *******цэрэнгийн нь ухаангүй байдалтай орчиндоо харьцаагүй байсан. Тухайн өвчтөнийг түүний хүү Баабар гэж дууддаг залуу авч ирсэн. Тэгээд би Баабараас юу болсон талаар асуухад “Ганцаараа гэртээ байдаг юм. Үхэрт мөргүүлсэн сураг байна” гэж надад хэлсэн тул би эмчийн асуумжид /Үхэрт мөргүүлсэн гэнэ/ гэж тэмдэглэсэн...” гэжээ. (2-р хх-ийн 51-52),
Шинжээч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.ын 148, 189 дугаартай дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хүнд цохиулсан эсвэл үхэрт мөргүүлснийг аль нь болохыг ялгах боломжгүй. Үүссэн гэмтлийн эмгэг жам цар хүрээнээс шалтгаалаад нарийн тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй.” гэжээ. (2-р хх-ийн 55-56),
Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (1-р хх-ийн 109-110),
Гэрч Б.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 75-76),
Гэрч Д.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 79-80),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаартай “...1.2. Б.ын биед толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, тархи доргилт, хаван /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүдээс толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хаван нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 85-88),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаартай “...1.2 Б.ын биед сээрний 4-р нугалмын их биеийн хугарал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад шимэгдэж буй цус харвалт, тархи доргилт, хаван /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүдээс шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад шимэгдэж буй цус харвалт /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, сээрний 4-р нугалмын их биеийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 95-98),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1073 дугаартай “...1. Хохирогч Б.ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. F07.2 Тархины гэмтлийн дараах хам шинж, ойгүйдлын хам шинж оношлогдож байна. Хохирогч Б.ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид мэдрэл, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 85-87),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, С.*******ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 2, 3),
Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 7-14),
Б.ын өвчний түүх (1-р хх-ийн 115-198),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 244-246),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 247),
Хохирлын баримтууд (2-р хх-ийн 127-183),
Д.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 242-243),
Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 224, 225-226, 227, 228, 229), хохирогч С.*******аас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн С. нь ын охин болохыг нотолсон төрөл садангийн лавлагаа, өмгөөлөгчийн хөлсөнд С.*******аас 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг төлсөн баримт, амбулаториор үйлчлүүлэгчийн картын хуулбар, MRI оношилгоо болон эмнэлэгт хэвтүүлсэн тухай баримт зэрэг нийт 12 хуудас баримтыг шинээр болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.*******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ийг Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ны” гадна хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Б.тай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн ******* нь Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ны” гадна хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Б.тай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдоогүй, эргэлзээ төрүүлхүйц байна.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, тархи доргилт, хаван, мөн сээрний 4-р нугалмын их биеийн хугарал бүхий гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх боловч шүүгдэгч Д.******* нь дээрх гэмтлийг хэзээ, хаана, хэрхэн яаж учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.тай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллаж байгаа боловч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Д.ын “... байрны хаалгаар гараад л зэрэгцээ явж байсан хүн нь ахыг зүүн гараараа толгойн баруун хажуу хэсэгт нь нэг удаа цохисон. ах баруун талд нь нөгөө цохисон хүн нь зүүн талд нь явж байсан юм...” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаартай “...Б.ын биед толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, тархи доргилт, хаван /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ гэмтэл тогтоогдлоо.” гэх, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаартай “...Б.ын биед сээрний 4-р нугалмын их биеийн хугарал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад шимэгдэж буй цус харвалт, тархи доргилт, хаван /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хангалтай тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь толгойны зүүн хэсэгт буюу “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, тархи доргилт, хаван” /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/ гэмтэл учирсан байна.
Гэтэл Д.******* нь Б.ын толгой хэсэгт нь цохиж байхыг харсан цорын ганц гэрч болох Д.ын тодорхой мэдүүлсэн “... байрны хаалгаар гараад л зэрэгцээ явж байсан хүн нь ахыг зүүн гараараа толгойн баруун хажуу хэсэгт нь нэг удаа цохисон. ах баруун талд нь нөгөө цохисон хүн нь зүүн талд нь явж байсан юм...” гэх мэдүүлгээс үзэхэд Д.******* нь Б.ын толгойн баруун хажуу хэсэгт гараараа цохисон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ын толгойн баруун хажуу хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон байтал Б.ын толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, мөн толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, тархи доргилт, хаван /зүүн талд зулай чамархай хэсгийг хамарсан трепенаци хийсэн мэс заслын дараах байдалтай/, мөн сээрний 4-р нугалмын их биеийн хугарал гэмтэл учирсан нь Д.******* нь Б.ын толгойн баруун хажуу хэсэгт гараараа нэг удаа цохисноос дээрх гэмтлүүд үүссэн эсэхэд эргэлзээтэй, шүүгдэгч Д.*******ийн цохилт хохирогч Б.ын биед учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоогүй байна гэж шүүх үзлээ.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.ын эрүүл мэндэд сээрний 4-р нугалмын их биеийн хугарал гэмтэл учирсан, дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байхад дээрх гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн яаж учруулсан болохыг огт шалгаж тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй юм.
Мөн түүнчлэн гэрч Ц.хүүгийн “...бүжгэн дээр намайг сууж байхад миний хажууд зэрэгцэж суугаад “Миний бие жоохон тааруухан байна” гэхээр нь би яасан талаар асуухад нь “Би өглөө үхэрт мөргүүлээд бие тавгүй байна” гэж ярьж байсан...” гэх, гэрч О.гийн “...би нэгдсэн эмнэлэг дээр очиход гуайн ах, дүү нар, хүүхдүүд нь байсан бөгөөд ах, дүү нар нь хоорондоо гуайг үхэрт мөргүүлсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудсанд “...асуумжаас: ...өнөөдөр өглөө үхэрт мөргүүлсэн гэж ярьж байсан, яаж унасныг хараагүй, өдөр дотор муухайраад бөөлжих гээд байна гэсэн гэнэ /хүүгийн үгээр/” гэх зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хохирогч Б.ын биед учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч Д.******* нь учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Д.*******ийг Б.ын толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.хүү, Х., Д., Н., О., Ш., Б., С.*******болд, Э., Ш. нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэх боловч дээрх мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.*******ийг хохирогч Б.ын толгой хэсэгт цохиж байхыг харсан талаараа мэдүүлээгүй, “цохисон гэж дараа нь хэн нэгнээс сонссон” талаараа мэдүүлсэн шууд бус нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч Д.*******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай баримт биш юм.
Улсын яллагчаас гэрч Г.ын “...2024оны 03 дугаар сарын 17-ны өдөр ... Б. гуай бүжиг дээр ирж бүжиглэсэн. Бие нь өвдсөн зовиуртай зүйл ажиглагдаагүй...” гэх, гэрч Д.гийн “...2024оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б. гуайн бие зүгээр байсан. Энэ өдөр надтай бүжиглэх үед гуай бие нь өвдсөн, зовиурласан ямар нэгэн шинж тэмдэг огт байгаагүй...” гэх мэдүүлгүүдээр Б. нь бүжгэн дээр зүгээр явж байсан гэх боловч энэ нь шинжээч эмч Ц.аас авсан “...хохирогч Б. нь 148, 189 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг авснаас хойш ямар хугацаанд хэвийн байх, ямар хугацааны дараа хүндрэл өгөх вэ гэсэн асуултад “Үүссэн гэмтлийн эмгэг жам цар хүрээнээс шалтгаалаад нарийн тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй”, өөрөөр хэлбэл дээрх гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд хэвийн, хүндрэл өгөхгүй явах талаар хэлэх боломжгүй талаараа мэдүүлсэн байх тул дээрх гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд хүндрэл өгч бие нь муудах талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Гэрч Ч.ын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт хавсаргасан болох нь тодорхойгүй, хуулбар хувь байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх учиртай.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч Д.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ны” гадна хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Б.тай маргалдаж, улмаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “толгойн зүүн талд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, толгойн зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, шулуун синус, тенторрумын хоёр талын аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2439001580177 дугаартай шүүгдэгч Д.*******өд холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******ийг цагаатгаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч нарын зүгээс эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, сэтгэцэд учирсан хохирол зэрэг гэм хорын хохиролд нийт 111,204,943 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.*******өд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******өд холбогдох 2439001580177 дугаартай эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******ийг цагаатгасугай.
2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2439001580177 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч Д.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР