| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ганбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 02 06 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Г.Ганбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2439000000380 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас цахилгаан дамжуулах 10-11 дүгээр тулгуур шонгийн орчмоос 360.9 метр АС-70 маркийн дамжуулах хөнгөн цагаан цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 721,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт ерөнхий инженерээр ажилладаг. Тус байгууллагад 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллагын өмч болох цахилгаан дамжуулах АС-70 маркийн хөнгөн цагаан утсыг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумаас *******- сум хүртэл 75.3 километр дамжуулах утсыг АС-95 утсаар сольсон юм. Ингээд тухайн дамжуулах утсыг сольж дуусгаад татан авах хугацаанд ******* сумын 6 дугаар багийн төвийн цахилгаан дамжуулах шонгийн хажуу талаас уртаашаа дэлгээтэй байсан 360.9 метр АС-70 маркийн дамжуулах утсыг 2024 оны 10 дугаар сарын 02-оос 03-ны өдрийн хооронд хулгайд алдсан юм. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий эрчим хүчний салбарын даргын 01/454 дугаартай албан тоот захирамжаар хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор томилсон. Байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар үнэлгээг хараагүй учир одоогоор мэдэхгүй байна. Тухайн хулгайд алдсан АС-70 маркийн дамжуулах хөнгөн цагаан утасны зах зээлийн үнэ, нэг метр нь 2000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Миний зүгээс хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэжээ. (хх-ийн 9-10),
Гэрч Д.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 70-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөнгөн цагаан буюу 2 дахь түүхий эдийг худалдан авахаар Хэнтий аймгийн сумдаар явсан. Ингээд 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын төв 6 дугаар багт 10 цагийн орчимд цагаан хоолойгоор, хөнгөн цагаан түүхий эд худалдаж авна гэж сумын гудамжаар зарласан. Ингээд удалгүй 1 иргэн ирж надад хандан “Хөнгөн цагаан өгмөөр байна. Хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?” гэж ирсэн. Ингээд хуйлаатай хөнгөн цагаан эрчмийн утас гэрийнхээ гаднаас надад зарсан. Тухайн цагаан саарал өнгийн хуйлаатай эрчмийн утсыг 30.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн хуйлаатай хөнгөн цагааныг /1 килограммыг нь 3.500/ төгрөгөөр бодож худалдан авсан. Тухайн зарсан хөнгөн цагаан нь 8 гаран кг болж байсан...” гэжээ. (хх-ийн 13-14),
Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумаас *******- сум руу АС-70 дамжуулах 73.5 километр шугамыг, АC-95 дамжуулах шугамаар 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбараас сольж суурилуулсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* суманд дуудлагаар явах үед сольж суурилуулаад үлдээсэн байсан АС-70 маркийн хөнгөн цагаан утаснаас 360.9 метр утас алга болсон байсан...” гэжээ. (хх-ийн 17-18),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын төвд өдрийн 12 цагийн орчимд гэрээсээ гараад сумын баруун талын төв засмал замын хажуу талаар явган явах үедээ шонгийн модны хажуу талаар урт уртаараа байсан хөнгөн цагаан утсыг ил хаясан байхыг харсан. Ингээд тухайн хөнгөн цагаан урт утаснаас 30 гаран метрийг хоёр гараараа тасалж, тус сумын 6 дугаар багт байх гэртээ авчирсан. Ингээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад сумын төв рүү алхаж явах үед цагаан хоолойгоор цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай хүн хөнгөн цагаан авна гэж зарлаж явахаар нь гэртээ байсан 30 гаран метрийн урттай хуйлаатай хөнгөн цагаан утсыг өгсөн. Тухайн зарсан утас 30 мянган төгрөг болсон юм. Ингээд тухайн утсыг зарчихаад гэртээ юу хийж байх вэ гэж бодоод гэрээсээ 11 цагийн орчимд гараад өчигдрийн хөнгөн цагаан утас авсан газраасаа дахин 300 гаран метр утсыг 7 хэсэг болгон тасалж хуйлж бөөгнүүлэн, хоёр хоёроор нь зөөж айлын хашааны буланд хураасан. Ингээд хөнгөн цагаан утас авч байсан цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зоогийн газрын хажуу талд зогсож байхад нь явж очиж уулзан, 7 хэсэг болгож бөөгнүүлсэн хөнгөн цагаан утсыг зарах гэж байх үед цагдаагийн алба хаагч ирсэн...” гэжээ. (хх-ийн 21-22),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 52-53),
Гэрч Ч.ын мэдүүлэг (хх-ийн 66-67),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШД-352 дугаартай “...АС-70 маркийн цахилгааны утасны зах зээлийн үнэлгээг 721,800.0 /долоон зуун хорин нэгэн мянга найман зуу/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 28-30),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1),
Р.ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 2),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 33-34, 35),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 36, 43),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 37, 38, 40, 41),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 61),
******* сум 35 кв-ын *******- ЦДАШ-ын “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн ажлын багц-2-н хүрээнд дамжуулагч солих ажил хийх үед хуучин шугам алдагдсан хохирлын акт (хх-ийн 44),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 57-58),
Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хэнтий аймаг дахь салбарын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/454 дугаартай албан бичиг (хх-ийн 64),
Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хэнтий аймаг дахь салбарын даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/53 дугаартай албан бичиг (хх-ийн 79),
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 59),
Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 62),
Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас цахилгаан дамжуулах 10-11 дүгээр тулгуур шонгийн орчмоос 360.9 метр АС-70 маркийн дамжуулах хөнгөн цагаан цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 721,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын төвд өдрийн 12 цагийн орчимд гэрээсээ гараад сумын баруун талын төв засмал замын хажуу талаар явган явах үедээ шонгийн модны хажуу талаар урт уртаараа байсан хөнгөн цагаан утсыг ил хаясан байхыг харсан. Ингээд тухайн хөнгөн цагаан урт утаснаас 30 гаран метрийг хоёр гараараа тасалж, тус сумын 6 дугаар багт байх гэртээ авчирсан. Ингээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад сумын төв рүү алхаж явах үед цагаан хоолойгоор цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай хүн хөнгөн цагаан авна гэж зарлаж явахаар нь гэртээ байсан 30 гаран метрийн урттай хуйлаатай хөнгөн цагаан утсыг өгсөн. Тухайн зарсан утас 30 мянган төгрөг болсон юм. Ингээд тухайн утсыг зарчихаад гэртээ юу хийж байх вэ гэж бодоод гэрээсээ 11 цагийн орчимд гараад өчигдрийн хөнгөн цагаан утас авсан газраасаа дахин 300 гаран метр утсыг 7 хэсэг болгон тасалж хуйлж бөөгнүүлэн, хоёр хоёроор нь зөөж айлын хашааны буланд хураасан. Ингээд хөнгөн цагаан утас авч байсан цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* зоогийн газрын хажуу талд зогсож байхад нь явж очиж уулзан, 7 хэсэг болгож бөөгнүүлсэн хөнгөн цагаан утсыг зарах гэж байх үед цагдаагийн алба хаагч ирсэн...” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт ерөнхий инженерээр ажилладаг. Тус байгууллагад 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллагын өмч болох цахилгаан дамжуулах АС-70 маркийн хөнгөн цагаан утсыг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумаас *******- сум хүртэл 75.3 километр дамжуулах утсыг АС-95 утсаар сольсон юм. Ингээд тухайн дамжуулах утсыг сольж дуусгаад татан авах хугацаанд ******* сумын 6 дугаар багийн төвийн цахилгаан дамжуулах шонгийн хажуу талаас уртаашаа дэлгээтэй байсан 360.9 метр АС-70 маркийн дамжуулах утсыг 2024 оны 10 дугаар сарын 02-оос 03-ны өдрийн хооронд хулгайд алдсан юм. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий эрчим хүчний салбарын даргын 01/454 дугаартай албан тоот захирамжаар хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор томилсон. Байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар үнэлгээг хараагүй учир одоогоор мэдэхгүй байна. Тухайн хулгайд алдсан АС-70 маркийн дамжуулах хөнгөн цагаан утасны зах зээлийн үнэ, нэг метр нь 2000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Миний зүгээс хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх, гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 70-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөнгөн цагаан буюу 2 дахь түүхий эдийг худалдан авахаар Хэнтий аймгийн сумдаар явсан. Ингээд 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын төв 6 дугаар багт 10 цагийн орчимд цагаан хоолойгоор, хөнгөн цагаан түүхий эд худалдаж авна гэж сумын гудамжаар зарласан. Ингээд удалгүй 1 иргэн ирж надад хандан “Хөнгөн цагаан өгмөөр байна. Хэдэн төгрөгөөр худалдаж авах уу?” гэж ирсэн. Ингээд хуйлаатай хөнгөн цагаан эрчмийн утас гэрийнхээ гаднаас надад зарсан. Тухайн цагаан саарал өнгийн хуйлаатай эрчмийн утсыг 30.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн хуйлаатай хөнгөн цагааныг /1 килограммыг нь 3.500/ төгрөгөөр бодож худалдан авсан. Тухайн зарсан хөнгөн цагаан нь 8 гаран кг болж байсан...” гэх, гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* сумаас *******- сум руу АС-70 дамжуулах 73.5 километр шугамыг, АC-95 дамжуулах шугамаар 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны Өдрийн хооронд Хэнтий аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбараас сольж суурилуулсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* суманд дуудлагаар явах үед сольж суурилуулаад үлдээсэн байсан АС-70 маркийн хөнгөн цагаан утаснаас 360.9 метр утас алга болсон байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Р.ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ******* сум 35 кв-ын *******- ЦДАШ-ын “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн ажлын багц-2-н хүрээнд дамжуулагч солих ажил хийх үед хуучин шугам алдагдсан хохирлын акт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШД-352 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Хэнтий аймаг дахь салбарын эд хөрөнгөд 721,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь “...ямар нэгэн хохирол, гомдол, санал байхгүй...” гэх албан бичгийг (хх-ийн 79) шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.******* тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР