Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

  2025          02          07                                        2025/ШЦТ/33

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Д.******* нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

  аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2439000000428 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.******* нь аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газрын ойгоос 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр, шар өнгийн бензин моторт гинжит хөрөө ашиглаж, шилмүүст төрлийн буюу босоо (хэрчмээр 48 ширхэг) 1.8 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улмаар улсын дугааргүй улаан өнгийн пад гэх трактороор тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан есөн) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...намайг засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Харин ойн санд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хараагүй учир одоогоор мэдэхгүй байна. ... Миний хувьд ******* сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэжээ. (хх-ийн 9-10),

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг өглөө 08 цаг гэж яваад орой 17 цаг өнгөрч байхад хониндоо яваад ирэхэд гэрийн гадаа ******* ах мод буулгасан байсан. Тэгээд юун мод юм ч гэж асуугаагүй гэр лүүгээ орсон. Гол нь ******* ах урд өдөр нь модонд явна гэж ярьж байсан учраас асуугаагүй...” гэжээ. (хх-ийн 17-18),

 

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт өвөлждөг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд өөрийн өрхийн хэрэгцээнд хэрэглэхээр өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн, пад буюу бага оврын трактор, бензин цахилгаан хөрөөг ашиглан ганцаараа “******* *******” гэх газрын зүүн ард талын ойгоос голчлон хуурай, өмхөрч муудсан, үзүүр нь хугарсан модыг бэлтгэж хэрчим болгож хөрөөдөөд өвөлжөө рүүгээ 1 удаа тээвэрлэсэн...” гэжээ. (хх-ийн 61-62),

 

Гэрч Б.ы мэдүүлэг (хх-ийн 21-22),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-426 дугаартай “...ногоон пад трактор болон, хөрөөний зах зээлийн үнэлгээг бүхэлчлэн 2,120,000.0 /хоёр сая нэг зуун хорин мянга /-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 38-40),

 

аймгийн ******* сум дахь “ ” сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай “...1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөрийн муж тогтоох тухай 325 дугаар тушаалын хавсралт: Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалд заасны дагуу Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой нь “Нэгдүгээр муж”-д хамаардаг. Тус мод бэлтгэл хийсэн ойн сан нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарна.

2. Тухайн мод нь шилмүүст төрлийн мод байна.

3. Тухайн мод нь хуурай мод байна.

4. Экологи-эдийн засгийн үнэлгээ 1.8 м³х 168,655х1.0=303579 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 47-48),

 

аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-34/01-081/04 дугаартай “...1. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалын 9-д Бүх төрлийн хуурай модны төлбөрийн мужийн нийт үнэлгээг 168 655 төгрөг байхаар тогтоосон зөвшөөрөлгүй 1.8 м3 түлээний хуурай мод бэлтгэсэн байх тул 303 579 /гурван зуун гурван мянга таван зуун далан есөн/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлан үнэлгээ 303 579 /гурван зуун гурван мянга таван зуун далан есөн/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу тооцоход 910 737 /есөн зуун арван мянга долоон зуун гучин долоон/ төгрөг тогтоогдож байх тул аймгийн ******* сумын харъяат *******ын *******аар нөхөн төлүүлэх;

2. Аймгийн Цагдаагийн газрын Дэд дарга, Цагдаагийн хошууч Д.Батсүрэнд улсын ахлах байцаагчийн ногдуулсан нөхөн төлбөрийн 01-34//01-081/04 дугаартай актыг шилжүүлэх...” гэх акт (хх-ийн 52-53),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25, 26-27),

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-29, 30),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 87-88),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 90-91, 92-93),

Хохирол төлсөн баримт (хх-ийн 86),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 32-33),

аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/220 дугаартай захирамж (хх-ийн 5),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84),

аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт

Д.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 66, 67, 68),

Д.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 71-75, 79, 81-82), шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн аймгийн ******* сум дахь “ ” сум дундын ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай албан бичиг 1 хуудас болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн гинжит хөрөө 1 ширхгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шилмүүст төрлийн буюу босоо (хэрчмээр 48 ширхэг) 1.8 м³ модыг шар өнгийн бензин моторт гинжит хөрөө ашиглаж, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй улаан өнгийн пад гэх трактороор тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан есөн) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Т.*******ийн “...намайг засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Харин ойн санд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хараагүй учир одоогоор мэдэхгүй байна... Миний хувьд ******* сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх, гэрч Б.*******ын “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг өглөө 08 цаг гэж яваад орой 17 цаг өнгөрч байхад хониндоо яваад ирэхэд гэрийн гадаа ******* ах мод буулгасан байсан. Тэгээд юун мод юм ч гэж асуугаагүй гэр лүүгээ орсон. Гол нь ******* ах урд өдөр нь модонд явна гэж ярьж байсан учраас асуугаагүй...” гэх, шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт өвөлждөг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд өөрийн өрхийн хэрэгцээнд хэрэглэхээр өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн, пад буюу бага оврын трактор, бензин цахилгаан хөрөөг ашиглан ганцаараа “******* *******” гэх газрын зүүн ард талын ойгоос голчлон хуурай, өмхөрч муудсан, үзүүр нь хугарсан модыг бэлтгэж хэрчим болгож хөрөөдөөд өвөлжөө рүүгээ 1 удаа тээвэрлэсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хохирол төлсөн баримт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-426 дугаартай дүгнэлт, аймгийн ******* сум дахь “ ” сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-34/01-081/04 дугаартай акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газрын ойгоос 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шар өнгийн бензин моторт гинжит хөрөө ашиглаж, шилмүүст төрлийн буюу босоо (хэрчмээр 48 ширхэг) 1.8 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй улаан өнгийн пад гэх трактороор тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан есөн) төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь хууль бусаар бэлтгэсэн 1.8 м³ босоо модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 303,579 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 910,737 төгрөгийг төрийн сангийн 100180800988 тоот дансанд шилжүүлсэн (хх-ийн 86) байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улаан өнгийн улсын дугааргүй пад трактор нь шүүгдэгч Д.*******ын өмчлөлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, улаан өнгийн улсын дугааргүй пад трактор, эд мөрийн баримтаар хураагдсан 105,000 төгрөгийн үнэлгээтэй, улбар шар өнгийн гинжит хөрөө 1 ширхэг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох төрлийн хэрчимлэсэн мод 48 ширхгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн гинжит хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, улаан өнгийн улсын дугааргүй пад трактор, эд мөрийн баримтаар хураагдсан 105,000 төгрөгөөр үнэлэгдсэн улбар шар өнгийн гинжит хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох төрлийн хэрчимлэсэн мод 48 ширхэг зэргийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 105,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг улбар шар өнгийн гинжит хөрөөг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР