| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
2025 02 20 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2539000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газар хаваржиж байх үедээ өөрийн малд Б.*******ын эзэмшлийн улаан халзан зүсмийн бяруу нийлсэн байсныг 2024 оны 06 дугаар сарын үед мал хөнгөлөх үеэр тухайн бярууг имнэж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны оны 05 дугаар сарын 21-ний өдөр манайх бяруу хөнгөлгөө хийхээр үхрээ хашаад тоолтол 1 тооны бяруу дутсан бөгөөд альбом зураг гэх мэт зүйлээсээ тулгаад хартал улаан халзан зүсмийн имгүй, төмсөгтэйгөө бяруу алга болчихсон байгааг олж мэдсэн. Тэгээд ойр хавийн айлуудаас асуух, Баян-Өлзийт багийн фэйсбүүк группээр алдсан талаар зар хэд хэдэн удаа тавьсан боловч огт сураг нь гараагүй бөгөөд одоог хүртэл өөрсдөө хайгаад олохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2024 оны 05 сарын үед алдсан улаан халзан зүсмийн бяруугаа ******* гэх айлаас олж авсан бөгөөд манай бярууг өөрийн имээрээ имнэчихсэн байсан...” гэжээ. (хх-ийн 13-14, 15),
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 20-ны үед манайх “******* *******” гэх газар хаваржиж байх үед манай малд улаан халзан өнгийн бяруу ирчихсэн цуг явж байсан. 2024 оны 06 сарын үед мал хөнгөлөх үеэр тухайн бярууг имнэчихсэн. Тэгээд өөрийн малдаа байлгаж байгаад 06 сарын 20-ны үеэр зуслан луугаа буюу “Урт” гэх газар луу авч явчихаад хүн ирж авахгүй болохоор нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед буцаад өвөлжөөн дээрээ авчирсан юм...” гэжээ. (хх-ийн 21-22),
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манайд 2024 оны 05 дугаар сарын үед ирсэн улаан халзан зүсмийн бярууг 2024 оны 06 сард мал хөнгөлөх үеэр өөрийн имийг хийгээд авсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 38-39),
Гэрч З.*******ийн мэдүүлэг (хх-ийн 18, 49),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШД-495 дугаартай “...1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 800,000.0 / найман зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэжээ. (хх-ийн 26-28),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),
Б.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5, 6),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8, 9),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 43-44),
С.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 46),
С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 42, 45) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2024 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар хаваржиж байх үедээ өөрийн малд нийлсэн Б.*******ын эзэмшлийн улаан халзан зүсмийн бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2024 оны 06 дугаар сард өөрийн имээр имнэж, завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 05 дугаар сарын 20-ны үед манайх “******* *******” гэх газар хаваржиж байх үед манай малд улаан халзан өнгийн бяруу ирчихсэн цуг явж байсан. 2024 оны 06 сарын үед мал хөнгөлөх үеэр тухайн бярууг имнэчихсэн. Тэгээд өөрийн малдаа байлгаж байгаад 06 сарын 20-ны үеэр зуслан руугаа буюу “Урт” гэх газар луу авч явчихаад хүн ирж авахгүй болохоор нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед буцаад өвөлжөөн дээрээ авчирсан юм. ...Манайд 2024 оны 05 дугаар сарын үед ирсэн улаан халзан зүсмийн бярууг 2024 оны 06 сард мал хөнгөлөх үеэр өөрийн имийг хийгээд авсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2024 оны оны 05 дугаар сарын 21-ний өдөр манайх бяруу хөнгөлгөө хийхээр үхрээ хашаад тоолтол 1 тооны бяруу дутсан бөгөөд албум зураг гэх мэт зүйлээсээ тулгаад хартал улаан халзан зүсмийн имгүй, төмсөгтэйгөө бяруу алга болчихсон байгааг олж мэдсэн. Тэгээд ойр хавийн айлуудаас асуух, Баян-Өлзийт багийн фэйсбүүк группээр алдсан талаар зар хэд, хэдэн удаа тавьсан боловч огт сураг нь гараагүй бөгөөд одоог хүртэл өөрсдөө хайгаад олохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2024 оны 05 сарын үед алдсан улаан халзан зүсмийн бяруугаа ******* гэх айлаас олж авсан бөгөөд манай бярууг өөрийн имээрээ имнэчихсэн байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШД-495 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч С.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******ыг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшисны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хувьзаяагийн эд хөрөнгөд 800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч Б.*******ад учирсан хохирлыг төлсөн буюу 1 тооны бярууг буцааж өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР