Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

  

 

 

   2017           05           08                                        184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

          улсын яллагч М.Амарзаяа,

          шүүгдэгч Г.Ганбаяр,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:    

           Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Улиад овогт Ганболдын Ганбаярт холбогдох эрүүгийн 2015 26000 1515 дугаартай, 4 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн  авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Улиад овгийн Ганболдын Ганбаяр Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 02 насны хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Дорнод аймгийн Гурванзагал, 3-р баг, Сүмийн булагт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24 дүгээр гудамжны 471 тоотод оршин сууж байсан, одоо Төв аймгийн Батсүмбэр сумын 6-р багт түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэл:

          -Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 383 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 193 дугаар захирамжаар 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан. (РД:ЖД79030891)

 

          Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

          Шүүгдэгч Г.Ганбаяр нь давтан үйлдлээр:

          1.2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 79-13 тоотод оршин суух иргэн Ж.Хүрэлчулууны байшингийн хаалганы зүүдэг төмөр цоожийг эвдэн нэвтрэн орж Асус ай-17 загварын 17 инчийн зөөврийн компьютер хулгайлан 1,500,000 төгрөгийн хохирол,

          2.2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 14-208 тоотод оршин суух Б.Баярцогзолын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж Панасоник маркын 42 инчийн зурагт, суваг хүлээн авагч, морин хуур зэргийг хулгайлан 630.000 төгрөгийн  хохирол,

          3.2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15-241 тоотод оршин суух Э.Рэнцэнгийн байшингийн хаалгаар нэвтрэн 39 инчийн Самсунг маркын зурагтыг хулгайлан 499.000 төгрөгийн хохирол,

          4.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч мөнгөн аяга, зөөврийн компьютер хулгайлан 1,350,000 төгрөгийн хохирол,

          5.2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56-28 тоотод оршин суух иргэн Х.Баттулгын байшингийн вакум цонхыг нимгэн төмөр хэрэглэж нэвтрэн орж мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан 1,020,000 төгрөгийн хохирол,

          6.2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-20 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэ-Очирын байшингийн хаалганы цүүг төмрөөр хөшиж нэвтрэн 42 инчийн ЛЖ маркын зурагт хулгайлан 560,000 төгрөгийн хохирол,

          7.2015 оны  04 дүгээр сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-21 тоотод оршин суух иргэн Н.Батнямын монгол гэрийн хаалганы зүүдэг цоожыг цохиж нэвтрэн орж Могул фермийн 32 инчийн зурагт хулгайлан 450,000 төгрөгийн хохирол,

          8.мөн хашаанд оршин суух иргэн Ц.Батзаяагийн байшингийн хаалгыг хөшиж нэвтрэн ЛЖ брендийн 42 инчийн зурагт хулгайлан 900,000 төгрөгийн хохирол,

          9.2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 64-38 тоотод оршин суух иргэн В.Сугардоржийн монгол гэрийн цоожыг эвдэж, ЛЖ брендийн 42 инчийн Лед зурагт хулгайлан 800,000 төгрөгийн хохирол,

          10.2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 27-11 тоотод оршин суух иргэн О.Батгэрэлийн  монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн 37 инчийн Панасоник фермийн зурагт, Тошиба маркын нөүтбүүк зэргийг хулгайлан 1,630,000 төгрөгийн хохирол,

          11.2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-152 тоотод оршин суух иргэн Д.Батлхагваагийн байшингийн вакум цонхыг түлхэж нэвтрэн Фунай брендын 39 инчийн зурагт, Самсунг эс-2 загварын гар утас хулгайлан 1,180,000 төгрөгийн хохирол,

          12.2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-1 тоотод оршин суух иргэн З.Амаржаргалын монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч Шарп маркын хөргөгч хулгайлан 400,000 төгрөгийн хохирол,

          13.2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-8а тоотод оршин суух иргэн Б.Рэнцэндоржийн гэрийн хаалганы цүүг эвдэж нэвтрэн 32 инчийн зурагт хулгайлан 400,000 төгрөгийн хохирол,

          14.2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-31 тоотод оршин суух Э.Лхагвабаатарын гэрийн хаалганы цүүг эвдэж нэвтрэн Конка брендийн 43 инчийн зурагт хулгайлан 740,000 төгрөгийн хохирол,

          15.2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 35-130 тоотод оршин суух иргэн Э.Баянмөнхийн монгол гэрийн зүүдэг цоожийг цохиж онгойлгон нэвтэрч Могул брендийн 32 инчийн зурагт, мөнгөн аяга хулгайлан 650,000 төгрөгийн хохирол,

          16.2016 оны 02 дугаар сарын 10 өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-317 тоотод оршин суух иргэн С.Уранчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн  Панасоник маркын зурагт хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 13,064,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ;

 

          -2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Г.Ганбаяраас: Мэдүүлэг гаргахгүй бүх үйлдлээ зөвшөөрч байгаа гэв.

Эрүүгийн 2015 26000 1515 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч Ж.Хүрэлчулууны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 02 дугаар сарын 17-ны өглөө би 06 цаг өнгөрөөгөөд хичээлдээ явахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрээ өөрөө аваад явсан. Ингээд өдөр 11 цаг өнгөрч байхад гэртээ ирээд, түлхүүрээ гаргаад цоожоо тайлах гэтэл хаалганы цоож сул зүүлтэй байхаар нь би гайхаад гэрт ороход, ширээн дээр байсан зөөврийн компьютер байхгүй байхаар цагдаад мэдэгдсэн. Уг компьютер “Asus i7” загварын, гадна тал нь хар өнгөтэй товчлуурын доод талын наалдан дээр байдаг үзүүлэлт нь хуурч унасан, баруун доод ар хэсэгт булан хэсэг нь цуурч хагарсан, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би баттерэйг нь салгаад тавьчихсан байсан үлдчихсэн байсан. Би компьютерээ 2012 оны 01 сард 2.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо үнэлэхдээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан зөөврийн компьютерийг Зоригоо гэсэн нэр хаягтай хүн Facebook дээр зарна гээд тавьчихсан байсан. Тэгэхдээ баттерэй байхгүй гэж бичсэн  байсан. Үзүүлэлтүүд сери дугаарыг нь тавьсан байсныг нь харахад минийхтэй таарч байсан. Би тэр даруйд нь хэвлээд автал зараа удалгүй устгачихсан. Facebook хайж үзэхэд Зоригоо гэсэн нэрнээс өөр ямар ч мэдээлэл байгаагүй, хэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Т.Цогзолмаагийн 2015 оны 04 дүгээр сарын 04ий өдөр мэдүүлсэн:

“...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 79-13 тоот хашаа нь манай хойд талын хашаа юм. Би Хүрэлчулууны нагац эгч нь болохоор үргэлж гэрээр нь орж гарч байхгүй үед нь гэрийг нь харж байдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өглөө намайг 09 цагийн орчимд гэрээсээ гараад банк орчихоод 13 цагийн орчимд ирэхэд Хүрэлчулууныд хулгай орсон гээд цагдаа нар ирчихсэн үзлэг шалгалт хийж байсан. Хүрэлчулуун өглөө эрт 08 цагийн үед хичээлдээ яваад би банк орсон хойгуур хэн хэн нь эзгүй байхад л хулгай орсон байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ж.Хүрэлчулууны Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 79-р гудамжны 13 тоотод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [3],

 

4. Хохирогч Ж.Хүрэлчулууны “Asus i7” загварын зөөврийн комьютерийн үнийг 1,500,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [4]

 

5.Хохирогч Х.Баярцогзолын 2016 оны 02 дугаар сарын 04ий өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө би 10 цаг өнгөрөөгөөд ажилдаа яваад орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд байшингийн цонхнууд харанхуй. Гэр хүнгүй бололтой харагдахаар нь охин руугаа залгаад хаана явж байна ээж нь гэрийнхээ түлхүүрийг мартчихсан байна гэхэд ахынд ирчихсэн байна. Одоохон очлоо та нэг газарт ороод дулаахан сууж бай гэхээр нь хойд талынхаа айлд ороод хүлээж байтал нэг цагийн дараа охин маань утсаар яриад гэртээ ирчихлээ, манайд хулгай орчихсон байна гэхээр нь шууд гэртээ иртэл, гэрт байгаа зүйлүүд эмх замбараагүй болчихсон, том өрөөнд байсан Панасоник брендийн зурагт, DDISH хүлээн авагч алга болсон байхаар нь гэрт байгаа зүйлээ бүртгэж үзэхэд бурхандаа идээ хийгээд тавьсан зэс аяга, жижиг өрөөнд улаан хайрцаг дотор байсан мөнгөн гинж, жирийн гоёлын ээмэг гинж бугуйвч, морин хуур зэрэг зүйл алга болсон байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн. Уг зурагтаа 2010 онд BSB дэлгүүрээс 900.000 төгрөгөөр худалдаж авсан. 42 инчийн зурагт байсан. DDISH төхөөрөмжийг 192.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Морин хуурыг 2010 онд 100.000  төгрөгөөр худалдаж авсан. Ээмэг гинж, бугуйвч зэрэг нь үнэ хүрэхээргүй зүйл байсан үнэлэхгүй....” гэх мэдүүлэг [5],

 

6. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Х.Баярцогзолын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 14-р гудамжны 208 тоотод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [6] ,

 

7. Хохирогч Х.Баярцогзолын эд зүйлийн үнийг 570,000 төгрөгөөр, 60,000 төгрөгөөр нийт 630,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [7],

 

8. Н.Ганбаярын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн

“... Би 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын жалганы баруун талд байдаг ногоон хашааны дааман хаалгатай айлын хашааны хаалгаар нь ороод байшингийн цонхыг түлхэж ороод гэрээс нь зурагт, морин хуур авч гарах гэсэн чинь цонхоор зурагт нь багтахгүй болохоор би гал тогооны шүүгээнээс бор иштэй хутгыг аваад цонхны рамыг хөшиж эвдээд гарсан. Морин хуурыг нь жалганд орхиод зурагтаа толгойтын эцсийн орчимд танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зараад буцаж ирээд морин хуурыг авах гэсэн уг айлын гадаа цагдаа ирсэн байхаар нь хаячихаад явсан. ...” гэх мэдүүлэг [8] ,

-яллагдагчаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Тэр үед жаахан уучихсан байсан. ...харьж явсан чинь модон байшинтай айлын гэрэл нь асаагүй эзэнгүй юм шиг байхаар нь том хаалгыг нь гаднаас нь түлхэхэд онгойсон. ...гэрт нь ороод том өрөөний хойморт тавиур дээр байсан хар өнгийн орчин үеийн 42 инчийн зурагт байхаар нь авсан. Мөн өлгөсөн байсан морин хуурыг аваад ээмэг, бөгжийг хайрцагнаас нь гаргаад ээмэг, бөгжийг нь халаасандаа хийгээд гэрээс нь гарсан ...” гэх мэдүүлэг [9] ,

 

9.Хохирогч Э.Рэнцэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12 /22/-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед би гэрээсээ гараад орой 23 цагийн үед ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой, гэртээ ортол манай гэрийн эд зүйлсийг ухсан байдалтай, гэрт байсан зурагт алдагдсан байсан. Ингээд цагдаад хандсан. Манай гэрээс 39 инчийн Самсунг брендийн LCD зурагт удирдлагны хамт алдагдсан байсан. Уг зурагт нь хар өнгийн баруун доод булан хэсэгт асаалтын 2 товчтой, Samsung гэсэн бичиг нь гол хэсэгт байрлалтай, хөнгөхөн дугуй хэлбэртэй суурьтай. 2014 онд 499.900 төгрөгөөр “Next” дэлгүүрээс худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг [10],

 

10. Г.Ганбаярын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“... Тухайн өдөр архи уусан согтуу явж байгаад 19 цагийн орчимд гэрэлгүй айл байхаар хашаа руу нь ороод улаан тоосгон байшингийн зүүдэг цоожийг нь тоосгоор цохиж онгойлгож ороод цонхны урд байсан ширээн дээрээс хар өнгийн нимгэн хуучин зурагт хулгайлж аваад гарсан. ...65 дугаар сургуулийн урд эрэгтэй хүн таараад тэр хүн зурагтаа хэд гэж байгаа юм гэхээр нь 100,000 төгрөг гэхэд тэр хүн 100,000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг [11],

 

11. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Э.Рэнцэнгийнд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [12],

 

12. Хохирогч Э.Рэнцэнгийн 39 инчийн самсунг маркийн эд зүйлийн үнийг  499,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [13],

 

13. Хохирогч Б.Хатанбаатарын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд би эхнэртэйгээ хамт гэрээсээ гарсан. Гарахдаа байшингийн хаалга болон хашааны хаалга цоожилж гарч яваад Сэлэнгэ аймгийн Баруун хараа орчихоод өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод гэр рүүгээ ороод үзсэн чинь манай гэрийн эд зүйлсийг сандаачилсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, зөөврийн компьютер алдагдсан байсан. Дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга доороо эвтэй 4 амьтаны хөөмөл дүрстэй, хуучин хийцтэй аягаа 550,000 төгрөгөөр үнэлж байна. Миний эцэг 2015 оны 11 дүгээр сард хуримаар бэлэглэж байсан. Самсунг маркийн компьютер нь хөх өнгөтэй баруун тийш гүйдэг сумны товчлуур нь байхгүй.  2015 онд 800,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ үнээр нь үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [14],

 

14.Гэрч Б.Мөнгөнцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 14ий өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нөхөртэйгээ хамт Сэлэнгэ аймгийн Баруунхараа сум руу яваад өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхоор хулгай ороод гэрийн бүх эд зүйлсийг сандаачилсан байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний оюутан байхдаа худалдаж авч байсан зөөврийн компьютер, хуримаар хадам аавын бэлгэнд өгсөн 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг [15],

 

15.Г.Ганбаярын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“... 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд ганцаараа явж байгаад ягаан байшинтай эзэнгүй айл байхаар хашаагаар нь ороод байшингийн цонхоор орж  2 ширхэг мөнгөн аяга, нөөтбүүк, хулгайлаад гудамжаар явж байгаад нэг эрэгтэй хүнд 30,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг [16],

  

   16.2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Хатанбаатарынд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557-А тоотод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [17],

 

   17.Хохирогч Б.Хатанбаатарын мөнгөн аяга, самсунг загварын зөөврийн компьютерийн үнийг 1,350,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ  [18],

 

   18.Хохирогч Х.Баттулгын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа яваад тэр өдрөө гэртээ ирж хоноогүй. Маргааш орой нь 22 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай байшингийн урд цонх онгорхой байсан. Ингээд хаалгаа онгойлгоод орсон чинь манай гэрийн авдарын цоож эвдэрсэн байсныг хараад хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс эхнэр бид хоёрын хуримын монетон хос бөгж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг бага гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Алдагдсан зүйлийн шинж тэмдэгүүд нь гэвэл хуримын бөгж нь хаан сүйх, хатан сүйхтэй шигтгээтэй бөгж, геологийн төв лаборатороос Баттулга, Нямсүрэн нарын гэр бүлд дурсгав, мөн хоёр хүүхэддээ аз жаргал хүсье гэсэн бичигтэй байсан. Алдагдсан зүйлсээ үнэлэхдээ хуримынхаа бөгжийг 500.000  төгрөгөөр, харин мөнгөн аягануудаа нэгийг нь 180.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг [19],

 

19. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56-28 тоотод хохирогч Х.Баттулгынд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [20] ,

 

20. Хохирогч Х.Баттулгын хуримын бөгж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэргийн үнийг 1,020,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [21] ,

 

21. Хохирогч О.Эрдэнэ-Очирын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 05 цагийн үед ажилдаа явсан. Гэрт маань хүргэн Үүрийнцолмон хүүхдүүдийн хамт үлдсэн. Тэгээд хүргэн маань 13 цагийн үед хүүхдээ сургууль дээр нь хүргэж өгчихөөд эргээд 16 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай ороод эд зүйл аваад явсан байна гээд манай хүргэн над руу утсаар ярьсан. Тэгээд би ажлаасаа гэртээ ирээд цагдаад мэдэгдэхэд гэртээ битгий ороорой хэргийн газар үзлэг хийнэ гэсний дагуу гадаа сууж байтал цагдаа нар ирсэн. Хулгай орсон үед манайд ямар нэгэн хүн байгаагүй хүргэн маань гэрийн дүүжилдэг цоожоор цоожлоод явсан,  гэтэл гэрийн хаалганы цүүг нь эвдээд гэрт орсон байсан. ...Манай гэрээс 2013 оны 05 дугаар сард Номингоос 680.000 төгрөгөөр худалдаж авч байсан 42 инчийн Samsung маркын LCD дэлгэцтэй хар өнгийн зурагт байсан. Одоо бол 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдагдсан зүйлээ олж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг [22],

 

22. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч О.Эрдэнэ-Очирынд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [23] ,

 

23. Хохирогч О.Эрдэнэ-Очирын 42 инчийн ЛЖ загварын зурагтыг 560,000 төгрөгөөр үнийг тогтоосон үнэлгээ [24] ,

 

24. Хохирогч Н.Батнямын 2015 оны 05 дугаар сарын 24ий өдөр мэдүүлсэн:

“...Манайх Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 66-21 тоотод Батзаяа гэх айлын хашаанд эсгий гэрт амьдардаг. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цоожлоод эхнэр Цэвээндорж болон хүүхдийнхээ хамт гараад хүүхдээ аавындаа орхиод эхнэрээ эмнэлгээр үзүүлээд орой 17 цаг өнгөрүүлээд гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой цоож газарт унасан байхаар нь гэр рүүгээ ороод хартал гэрийн хойд хэсэгт авдар дээр байсан зурагт алга болсон байхаар нь хажуу айл болох Алтаншагайнх руу очтол мөн хаалга нь онгойсон цоож нь газарт унасан байсан. Тэгээд Алтаншагайд утсаар хэлээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас могул брендийн 32 инчийн LED зурагт алга болсон байсан. Би зурагтаа 2013 оны 11 сард ARINA дэлгүүрээс 429.000 төгрөгөөр худалдаж авч байсан болохоор 500.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг [25],

 

25. Хохирогч Ц.Батзаяагийн 2015 оны 05 дугаар сарын 29ий өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-21 тоотод байх хувийн байшингийнхаа хаалгыг цоожлоод дүүгийндээ очихоор явсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчим манай хашаанд амьдардаг хөрш Батням гэх айлын эхнэр Цэвээндорж утсаар яриад манайд болон танайд хулгай орсон байна гэсэн. Гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон хаалганы цоож эвдэрсэн байсан. Манайхаас LG брендийн 42 инчийн LЕD зурагт алга болсон байсан. Алдагдсан зурагтынхаа сери дугаарыг мэдэхгүй байна. Алдагдсан зурагтаа 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Аrina” дэлгүүрээс 899,900 төгрөгөөр худалдаж авсан байсан болохоор 1,000,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг [26],

26. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Батням, Ц.Батзаяа нарынд  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [27] ,

 

27. Хохирогч Н.Батнямын 32 инчийн “Могул” загварын зурагтыг 450,000 төгрөгөөр,  Ц.Батзаяагийн ЛЖ загварын зурагтыг 900,000 төгрөгөөр үнийг тогтоосон үнэлгээ [28] ,

28.Хохирогч В.Сугардоржийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 12 цаг 40 минутын үед би таксинд явах гээд гэрээсээ гарахад, гэрт манай дунд хүү Энхбаяр үлдсэн. Би таксинд явж байгаад эхнэр Саруулбат, Энхбаяр бид гурав гэртээ очиход манай хашааны хаалга түгжээтэй гэрийн хаалганы цоож нь онгорхой хаалганы цүүнээс зүүчихсэн байсан. Гэртээ орж үзэхэд манай гэрийн хойморт байсан 42 инчийн LG брендийн LCD зурагт алдагдсан байсан. Мөн манай гэрийн зүүн орны бүтээлэг байхгүй байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Хулгайд алдсан 42 инчийн LG брендийн LCD зурагтыг 2014 оны 06 дугаар сард NEXT дэлгүүрээс 1.100.000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг [29],

 

29.Гэрч М.Саруулбатын 2015 оны 06 дугаар сарын 30ы өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 40 минутанд би гэрээсээ гараад хотын төв рүү ажилдаа явсан. Орой гэртээ 18 цаг 30 минутын үед очиход гэрийн хашааны хаалга цоожтой байсан. Гэртээ орох гэхэд үүдний амбаарын хаалга цоожтой, гэрийн хаалга нь онгорхой байсан гэрт ороод хартал 42 инчийн LG  брендийн LCD зурагт гэрийн зүүн орны бүтээлэг алга болсон байсан.. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай гэрийн түлхүүр нэг ширхэг байсан. Тэр нь манай хүү Энхбаярт байсан...” гэх мэдүүлэг [30],

 

30. 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-28 тоот хохирогч В.Сугардоржийнд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [31] ,

 

31. Хохирогч В.Сугардоржийн “ЛЖ” загварын 42 инчийн зурагтын үнийг 800,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ  [32] ,

 

32. Хохирогч О.Батгэрэлийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 05-р сарын 04-ний өдрийн 16 цагийн үед манай хүү Нямжаргал над руу залгаад гэрт хулгай орчихсон байна. Гэрийн хойморт байсан 37 инчийн Panasonic брендийн ЛСД зурагт гэрийн баруун хойд хэсэгт байрлах хүрэн өнгийн модон ширээн дээр байсан Toshiba брендийн нөөтбүүк, мөн гэрийн баруун урд хэсэгт байрлах хувцасны өлгүүрт байсан хар өнгийн эрэгтэй, эмэгтэй урт савхин куртик, хүүхдийн богино савхин куртик зэрэг эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манайхаас алдагдсан нөүтбүүкний маань баруун дээд булан, зүүн доод буланд бага зэргийн цууралттай, бусад алдагдсан эд зүйл дээр содон шинж тэмдэг байхгүй. ...Манайхаас алдагдсан зүйлийг минь олж өгнө...” гэх мэдүүлэг [33],

-мөн түүний 2016 оны 10 дугаар 21-ний өдөр дахин мэдүүлсэн:

 “...Би Панасоник брэндийн 37 инчийн ЛСД зурагтыг 2013 онд 699,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ үнээр нь үнэлж байна. Тошиба брэндийн зөөврийн компьютерыг 2013 онд 699,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ үнээр нь үнэлж байна. Эрэгтэй урт савхин куртикийг 2012 онд 600,000 төгрөгөөр хийлгэсэн. Эмэгтэй савхин куртикийг 300,000 төгрөгөөр хийлгэсэн. Богино савхин куртикийг 2014 онд 80,000 төгрөгөөр худалдаж авсан тул энэ үнээр нь үнэлж байна. ...Гэрт орохдоо хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгосон байдалтай байсан. Хаалганы цоожны орчимд даралтын ором гарсан байсан. ...” гэх мэдүүлэг [34],

 

33. 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 29-11 тоот хохирогч О.Батгэрэлийнд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [35] ,

 

34. Хохирогч О.Батгэрэлийн эд зүйлийн үнийг нийт 1,630,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [36] ,

 

35.Хохирогч Д.Батлхагвагийн 2016 оны 07 дугаар сарын 04ий өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 05  дугаар сарын 27-ны өглөө ажилдаа яваад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхыг онгойлгоод хулгайч орсон байсан. Гэртээ ороод үзтэл манай зурагт байхгүй, эд зүйлсийг маань сандаачилсан байсан. Алга болсон зурагт маань Фунай маркын 39 инчин зурагт, мөн Самсунг эс2 маркын гар утас, Самсунг донс маркын гар утас алдагдсан байсан. Манай зурагт шинэвтэр зурагт байсан. Зурагтанд маань содон шинж тэмдэг байхгүй. Би зурагтаа 2014 онд авч байсан 999.900 төгрөгөөр үнэлж байна, харин Самсунг брендийн донс гар утсаа 2015 онд авч байсан. 365.000  төгрөгөөр үнэлж байна. Самсунг эс-2 гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [37],

-мөн түүний 2016 оны 10 дугаар 24-ний өдөр дахин мэдүүлсэн:

 “...Манай байшингийн урд талын цонхыг түлхэж онгойлгоод хулгайч орсон байсан. Манай цонх хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Манай гэрээс 39 инчийн зурагт, Самсунг Эс-2 гар утас, Самсунг донс гар утас алдагдсан. Би Г.Ганбаяр гэдэг хүнийг танихгүй. Манайхаас алдагдсан эд зүйлсийг 1,080,000 төгрөгөөр үнэлсэн байна. ...Алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг [38],

 

36. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан 3 дугаар хороо, Бага нарангийн 13-152 тоотод хохирогч Д.Батлхагвынд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [39] ,

 

37. Хохирогч Д.Батлхагвын эд зүйлийн үнийг нийт 1,180,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [40] ,

 

38. Хохирогч З.Амаржаргалын 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 06 дугаар сарын 16-ны өглөө нөхрийнхөө хамт гэрийнхээ хаалгыг жижиг саарал цоожоор цоожлоод ажилдаа явцгаагаад орой нь 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, бас гэрийн хаалга цоожгүй байхаар нь гэртээ ороод үзэхэд гэрийн доторх зүйлс эмх цэгцгүй гэрийн зүүн талд байрлуулж тавьсан  хөргөгч маань байхгүй байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн. Манай алдсан хөргөгч шарп маркын хоёр хаалгатай гадна тал нь саарал өнгөтэй дээд хаалга дээрээ олон тооны жижиг зураг үсэг наасан нь хууларч ором тогтсон, доод хаалганы тасалгааны хаалт нь хагарсан байсан. Би уг хөрөгчийг 2012 онд 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг [41],

 

39.Гэрч М.Чимгээгийн 2015 оны 06 дугаар сарын 30ы өдөр мэдүүлсэн:

“...Амаржаргал гэх манай урд талын хашааны айлд хулгай орсон талаар сонсож байснаас биш хэзээ хулгай орсон талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [42],

 

40. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-1-А тоотод хохирогч З.Амаржаргалынд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [43] ,

 

41. Хохирогч З.Амаржаргалын шарп маркийн хөргөгчийн үнийг 400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [44]

42. Хохирогч Б.Рэнцэндоржийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед эхнэр бид хоёр гэрээсээ гараад ажилдаа яваад орой 00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Ингээд гэрийнхээ амбаарын хаалгыг хартал цоожийг нь хөшиж онгойлгосон байсан. Гэртээ ороод гэр дотрох зүйлээ харахад гэрийн хойд хэсэгт байрлах тавиур дээр байсан 32 инчийн зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Уг зурагтыг 2014 онд next  дэлгүүрээс 490.000 төгрөгөөр худалдаж авч байсан, дэлгэцний доод хүрээгээр цагаан эмжээртэй, хар нарийн дөрвөлжин суурьтай LCD зурагт байсан. Би 400.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг [45],

 

43. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Орбитын 59- 8-А тоот хохирогч Б.Рэнцэндоржийнд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [46] ,

 

   44. Хохирогч Б.Рэнцэндоржийн 32 инчийн ЛСД зурагтын үнийг 400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [47]

 

45. Хохирогч Э.Лхагвабаатарын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би эхнэр Цогзолмаагийн хамт Архангай аймаг руу явсан, явахдаа хамаатны Мөнхзул гэдэг охинд манай гэрийг харж байгаарай гээд хэлээд явсан. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Мөнхзул утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 04 цагийн үед ирэхэд манай гэрээс зурагт алга болсон байсан. Зурагт маань 43 инчийн Коника брэндийн LCD зурагт, хар өнгөтэй, дэлгэцийн доод хэсэгт дугуй хэлбэрийн мэдрэгчтэй, дэлгэц тойроод улаан өнгийн имжээртэй дэлгэцэнд хоёр газар зураас байдаг холоос харагдахгүй. Манайх 2014 онд нарантуул захын цахилгаан бараанаас 860.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг [48],

 

46. Гэрч Т.Цогзолмаагийн 2015 оны 07 дугаар сарын 30ы өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Лхагвабаатарын хамт Архангай аймаг руу явсан. Явахдаа хамаатныхаа Мөнхзул гэдэг охинд гэрээ харж байгаарай гэж хэлээд явсан. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрт хулгай орсон байна гэж Архангай аймгийн Хотонт суманд байдаг манай эгч Хонгорзул руу ярьсан байсан. Ингээд бид хоёрт манай эгч хэл дуулгаад 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ иртэл 43 инчийн Коника брендийн зурагт алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [49],

 

   47. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-р гудамжны 31 тоотод хохирогч Э.Лхагвабаатарынд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [50],

 

   48. Хохирогч Э.Лхагвабаатарын 43 инчийн зурагтын үнийг 740,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [51],

 

49. Хохирогч Э.Баянмөнхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 02 дугаар сарын 01-ний 11 цагийн үед эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад 23 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэрч хулгай орсон байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд 42 инчийн могул загварын LCD дэлгэцтэй зурагт, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга нэг нь хуучны мөнгөн аяга байсан. Би зурагтаа 2011 онд 800.000 төгрөгөөр, харин мөнгөн аягаа 2015 онд 155.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг [52],

 

50. 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530 тоотод хохирогч Э.Баянмөнхийнд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [53],

 

51. Хохирогч Э.Баянмөнхийн Могул загварын 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийн үнийг нийт 655,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [54],

 

52.Хохирогч С.Уранчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цагаан сарын шинийн 3-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байх хойгуур манай гэр эзэнгүй байсан. Манай байшингийн голын цонхыг давхараар нь хагалаад 32 инчийн панасоник маркын зурагтыг хулгайлсан байсан. Ингээд би цагдаад мэдэгдсэн. Уг зурагтаа 2012 оны 04-р сард 699.000 төгрөгөөр  худалдаж авч байсан. Зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг [55],

-Мөн түүний 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Цонхны шилийг 30,000 төгрөг, хөшигийг 60,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх мэдүүлэг [56],

53. Хохирогч С.Уранчимэгийн 32 инчийн панасоник загварын зурагтын үнийг 350,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ [57] ,  мөн цонхны шил, цонхны хөшиг зэргийн үнийг тогтоосон үнэлгээ [58] ,

 

54. Г.Ганбаярын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...Би 2015 оны 02 дугаар сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Толгойт, Нарангийн голоор байдаг айлуудын монгол гэр, байшингийн хаалгыг хөшиж, эсвэл цоожийг нь эвдэж дотогш ороод зурагт, зөөврийн компьютер, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлдаг байсан. Хулгайлсан эд зүйлсээ гудамжинд эсвэл хүн ихтэй газраар зарна, авах уу гэж байгаад хямдхан өгдөг байсан. Би хулгай хийсэн айлуудынхаа хаягыг хэлж мэдэхгүй. Хамгийн сүүлд хулгай хийгээд цагдаад баригдсан. Түүнийхээ дараа өөрийнхөө хулгай хийсэн газруудыг би зааж өгсөн. Хулгайлсан хоёр зурагтыг өөрийн бичиг баримтаар Цамбагаравын буудлын арын Титэмийн тэр хавьд байдаг ломбарданд тавьсан. 32 инчийн зурагтыг 100,000 төгрөгөөр, 42 инчийн зурагтыг тэр ломбардны хажуугийн ломбарданд 200,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хулгай хийхдээ ганцаараа явдаг. Мөнгө байхгүй, хоолны мөнгө, амьдрах мөнгө байхгүй учраас авгайдаа ажил хийж байгаа гэж худлаа яриад хулгай хийж мөнгө олдог байсан. Хаалганы цоожийг эвдэж, эсвэл вакум цонхыг хөшиж, овтверк, тэр хавийн төмөр зэргийг хэрэглэдэг байсан. Ингэхдээ гарын мөр үлдээхгүй гэж ажлын ноосон бээлий өмсдөг байсан. Хулгайлсан зүйлээ борлуулсан мөнгөө эхнэртээ, гэртээ аваачиж өгдөг, хааяа архи уудаг байсан.

Манайх Толгойтын хуучин эцэст байдаг. Тэгээд гэр ойрхон болохоор тэр хавийн айлуудаас хулгай хийсэн. Би өглөө гэрээсээ ажилтай гээд 9 цагийн үед гараад өдөр, орой хамаагүй гудамжаар алхаж хэсч яваад л айл руу ордог байсан. Харж байгаад нохойгүй, эсвэл нохой нь уяатай айл руу ордог байсан. Баганарангийн 27-11 тоот айлаас нөтебүүк, зурагт авсан. Савхин куртик, дээл аваагүй. Би ганцаараа үйлддэг учраас тийм олон зүйл барьж гараагүй. Нөтебүүк зурагт хоёр нь ширээн дээр байхад нь аваад шууд гарсан. Савхин дээл куртик хаана байсныг хараагүй, тийм зүйл байгаагүй. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэнээр нь хүлээж байгаа. Баярцогзол гээд байгаа хохирогчийн гэр нь манайхаас баруун тийш жалганы баруун талд байдаг айл. Би эднийхээс хулгайлсан зүйлээ сайн санаж байна. Яагаад гэхээр тэднийхээс зурагт, морин хуурыг хулгайлаад жалганд морин хуурыг орхиод зурагтаа бариад явж байтал эрэгтэй эмэгтэй хоёр хүн таараад зарах уу гэхээр нь зарна гэж хэлээд 150,000 төгрөг билүү 200,000 төгрөгөөр зарсан. Тэгээд жалганаас очиж морин хуураа авах гээд эргээд очтол цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгэхээр нь морин хуураа авч чадалгүй орхисон. DDSH төхөөрөмж хүлээн авагч, улаан хайрцагтай ээмэг, бөгж, гинж зэргийг аваагүй. Би амьдрахын эрхээр ажилд авахгүй, ажил олдохгүй болохоор ийм зүйл хийсэн...” гэх мэдүүлэг [59],

 

 55.Г.Ганбаярын 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн:

“...Би ганцаараа явж хулгайн гэмт хэрэг үйлддэг. Надтай хамт гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй. Би нээх овор ихтэй юм хулгайлаад байдаггүй. Ихэвчлэн зурагт хулгайлдаг. Зурагтыг ганцаараа ороод тэвэрч явж байгаад замын хүнд зардаг. Эсвэл такси бариад ломбарданд тавьчихдаг. Овор ихтэй зүйл гэвэл ганцхан хөргөгч л байгаа. Би нарангийн гол руу явдаг засмал замын хойд талд байрладаг улаан хашаатай айлаас хөргөгчийг нь авахдаа гэрийг нь онгойлгочихоод такси бариад таксины жолоочийг нь гуйгаад хамт өргөлцөөд машинд нь хийгээд Хархорин захын гадна аваачиж зарсан. Надад машин, унаа байдаггүй, явган явж байгаад хулгай хийдэг Заримдаа хулгайлсан юмаа авч явж байгаад такси барьдаг. Таксины жолоочид манай гэрийн юм гэж худлаа хэлдэг байсан.

1.Би 2015 оны 02 дугаар сарын дундуур Нарангийн голын засмалын баруун талд байдаг Цэнхэр дэлгүүрийн баруун талын банзан хашаатай төмөр хашааны хаалгатай айлын хашааг нь давж ороод улаан өнгийн дээвэртэй байшинтай айлын хаалганы өлгөдөг цоожийг хөшиж онгойлгож ороод зөөврийн компьютер хулгайлаад гарахдаа байшингийн хаалганы цоожийг нь зүүгээд хашааны хаалгаар гарч явсан. Би хулгайлсан зөөврийн компьютерийг автобусны буудал дээр зогсож байсан оюутан бололтой залууд 30,000 төгрөгөөр зарсан.

2.2016 оны 01 дүгээр сарын эхээр харанхуй байхад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны буюу Толгойтын хуучин эцсээс баруун тийш байдаг жалганы зах дээр байдаг тоосгон 2 давхар байшинтай, ногоон төмөр хаалгатай айлын хашааг нь давж ороод гал тогооны өрөөний цонхыг нь төмрөөр хөшиж ороод дотроос нь зурагтыг нь аваад ...цонхоор нь гаргаад цонх доор нь тавьж байгаад буцаж ороод зурагт дээр нь өлгөөтэй байсан морин хуурыг авч морин хуурыг нь хажуу талын жалганд үлдээгээд буцаж ирээд зурагтыг нь аваад Толгойтын хуучин эцсийн орчимд зурагтыг 150,000 төгрөгөөр зарчихаад буцаж ирээд морин хуурыг авах гэсэн чинь хулгай хийсэн айлын гадаа цагдаагийн машин ирсэн байхаар буцаад явсан.

3.2016 оны 03 дугаар сарын дунд үеэр харанхуй болсон байхад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцсээс баруун тийш байдаг манай гэрээс цэцэрлэг явах замд байдаг цэнхэр өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай улаан тоосгон 1 давхар байшинтай айлын хаалганы цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгож ороод 1 ширхэг Самсунгийн зурагт хулгайлж Толгойтын гудамжинд зарсан. Хэдээр зарсанаа санахгүй байна.

4.2016 оны 03 дугаар сарын дундуур дээд талын тоосгон байшинтай айлаас Самсунг зурагт хулгайлсан өдөр тэр айл руу орохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 32 дугаар гудамжинд байрлах ягаан өнгийн байшинтай айлын цонхыг түлхэж онгойлгож ороод 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, зөөврийн компьютер хулгайлаад 50,000 төгрөгөөр Толгойтын хуучин эцсийн таксины жолоочид зарсан санагдаж байна. Би буруу санаж байж магадгүй. Ямар ч байсан таксины жолоочид зөөврийн компьютер зарж байсан.

5.2015 оны 04 дүгээр сарын орчимд өдөр ганцаараа явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56 дугаар гудамжинд дүнзэн торхон байшинтай айлын вакум цонхыг төмрөөр хөшиж түлхэн онгойлгож орж мөнгөн аяга, монетон эд зүйлс хулгайлан Хархорин зах дээр зарсан.

6.2015 оны 04 дүгээр сарын үед дээр орсон айлаас хэд хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 52 дугаар гудамжинд байдаг цэнхэр өнгийн гүйдэг хаалгатай хашаатай айлын хашаагаар ороод цоожийг цохиж цүүг нь мулталаад байшин руу орж ЛСД зурагт хулгайлсан нилээн том зурагт байсан. Би уг зурагтыг хулгайлахдаа такси барьж ирээд өөрийнхөө гэр гэж хэлээд Хархорин зах дээр явуулын хүнд 150,000 төгрөгөөр зарсан. Ямар машин байсныг нь мэдэхгүй байна.

7.2015 оны 04 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын хуучин эцсээс хойш байдаг нэг хашаанд байсан гэртэй, байшинтай хоёр айлын хаалганы цоожийг нь төмрөөр хөшиж, мушгиж онгойлгоод гэрээс нь 32 инчийн зурагт аваад Цэнхэр дэлгүүрийн орчимд 50,000 төгрөгөөр зарчихаад буцаж такси барьж ирэн гадна нь буугаад байшинд орж зурагтыг аваад тэвэрч явж байгаад Толгойтын эцсийн орчимд хүнд зарсан. Би хэдээр зарсанаа санахгүй байна.

8.2015 оны 05 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын хуучин эцсээс хойш Орбитын гэсэн хаягтай гудамжинд ганцаараа явж байгаад цэнхэр төмөр хаалгатай айлын хашаа руу ороод өлгөдөг жижигхэн цоожтой айлын хаалганы цоожийг мулт цохиж онгойлгож ороод 42 инчийн ЛСД зурагт хулгайлаад гудамжинд явж байгаад хүнд 80,000 төгрөгөөр зарсан.

9.2015 оны 05 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн гудамжинд ногоон хашаатай айлын хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод зөөврийн компьютер, зурагт хулгайлж аваад гудамжинд нууж тавьж байгаад явуулын хүнд зарсан. Хэдээр зарсанаа санахгүй байна.

10.2015 оны 05 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Баганарангийн гудамжинд шар дээвэртэй байшинтай айлын цонхыг төмрөөр хөшиж, түлхэн онгойлгож ороод зурагт хулгайлаад гудамжинд явж байгаад хямдхан зарсан санагдаж байна.

11.2015 оны 06 дугаар сарын эхээр хүүхдийн баярын дараа Нарангийн гол руу явдаг засмал замын хойд талд байдаг улаан төмөр хашаатай айлын хашааны хаалгаар нь ороод гэрийнх нь хаалганы цоожийг төмрөөр хөшиж, мушгиж онгойлгоод орсон чинь хулгайлах юм байхгүй байхаар хажуу талын зам дээрээс такси барьж ирээд таксины жолоочтой хамт хөргөгчийг өргөөд Хархорин зах дээр аваачиж явуулын хүнд зарсан. Хэдээр зарсанаа санахгүй байна.

12.2015 оны 06 дугаар сарын дунд үеэр харанхуй болсон байхад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын гудамжаар явж банзан хашаатай айлын хашааг давж ороод монгол гэртэй айлын үүдний амбаарын цоожийг хөшиж онгойлгоод ЛСД зурагт хулгайлаад гудамжинд нууж байгаад Толгойтын хуучин эцсийн орчимд зарсан.

13.2015 оны 06 дугаар сарын дунд үеэр Сонгинохайрхан дүүргийн 2 хороо Орбитын гудамжаар явж байгаад цэнхэр хээтэй хашааны хаалгатай айлын хашаа руу орж монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж, мулталж ороод зурагт хулгайлсан. Гудамжинд нууж тавьж байгаад явуулын хүнд хямдхан зарсан.

14.2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр Орбитын гудамжаар явж байгаад блокон хашаатай айлын хашааны хаалгаар ороод монгол гэртэй айлын хаалганы өлгөдөг цоожийг нь мулт цохиж онгойлгоод 40-42 инчийн барагцааны ЛСД зурагт, мөнгөн аяга хулгайлаад гудамжинд явуулын хүнд хямдхан зарсан.

15.2016 оны 02 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны Орбитын 18 дугаар гудамжны буланд байдаг байшинтай айлын модон рамтай цонхыг хагалж ороод 1 ширхэг зурагт аваад гудамжинд зарсан. Хэдээр зарсанаа санахгүй байна. Намайг гудамжаар юм бариад явж байхад хүмүүс таарч байдаг. Би зарим хүмүүст нь зардаг. Зарим хүмүүс хулгайн юм биш биз гэхээр үгүй манай өөрийн юм. Мөнгөний хэрэгцээ гараад зарах гэсэн юм гэж хэлдэг. Хулгайн гэмт хэрэг үйлдээд явж байхад цагдаагийн машин таарч байсан. Би булан тохойнд нуугдчихдаг байсан. 2016 оны 03 дугаар сарын дунд үе цэргийн баярын үеэр энгийн хувцастай Сонгинохарйхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид баригдаад зугтааж байсан...” гэх мэдүүлэг [60],

 

56. Ял нэмж сонсгон яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Би хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ганцаараа самар түүхээр яваад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Уг нь эрт ирэх байсан, унаа олдохгүй олон хоног саатаад удсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж олон хүмүүст хохирол учруулсан тул хохирлоо төлөх гэж самранд явсан. Мөн тухайн үед эхнэр Хувьзаяа ажлаасаа чөлөө авсан, мөнгө олдохгүй болохоор би самранд явсан. Би утасгүй байсан болохоор хэлж чадаагүй. Эхнэр Хувьзаяад самранд явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Би өөрийнхөө 80170829 утсаа хаячихсан. Самар түүж байсан ууланд утасны сүлжээ барьдаггүй юм байна лээ. Надад дахин үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг [61],

 

57 .Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолууд [62],

58 .Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд [63],

59.Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зураг [64],

60.Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 418 дугаар “мөрдөн байцаалт явуулж ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай” тогтоол /Г.Ганбаярын хаа байгаа газрын олж тогтоох, батлан даалтад авсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах тухай/ [65] ,

61.2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.Ганбаярыг Л.Хувьзаяа, Н.Ганболд нарын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай тогтоол [66] ,

 

Шүүгдэгч Г.Ганбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд.

 62. Гэрч Н.Ганболдын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

 “... Миний хүү Г.Ганбаяр нь миний 3 дахь хүүхэд, дээрээ 2 эгч, доороо 4 дүүтэй. 1995 онд 8 дугаар анги төгссөн. 2005 онд хүн амины хэрэгт холбогдоод Мааньтын хорих ангид ял эдэлж байгаад 2014 онд суллагдаж гарч ирсэн. Суллагдаж гарч ирэхдээ Хувьзаяа гэдэг бүсгүйтэй гэр бүл болсон байсан. Ганбаяр хувийн арьс ширний компанид ажил хийдэг байсан. ... “ гэх мэдүүлэг [67] ,

 Мөн түүний 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дахин гэрчээр мэдүүлсэн “... Г.Ганбаярыг батлан даалтад авсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Сэлэнгэ аймагт самранд явж байгаа байх. 2016 оны 12 дугаар сарын эхээр Ганбаяр над руу утсаар яриад Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явлаа гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын дундуур хүүхэдтэйгээ хамт ирээд 2 хоносон. Түүнээс хойш уулзаагүй. Эхнэр Хувьзаяа нь байнга яриад надаас асуугаад байсан.  ...” гэх мэдүүлэг [68] ,

 

63.Гэрч Л.Хувьзаяагийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“... Г.Ганбаяртай хамт амьдраад 2 жил болж байна. ...Өмнө нь эхнэр хүүхэдгүй байж байгаад 2014 онд танилцаад 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүүтэй болсон. 2014 оны 11 дүгээр сард суллагдаад гарч ирээд Ганбаяр надтай хамт аав, ээжийнхээ хашаанд амьдарч байгаа. Ганбаяр 44 зах дээр грушик хийдэг. Би хулгай хийдгийг нь мэдэхгүй ...” гэх мэдүүлэг [69],

   -мөрдөн байцаалтад дахин гэрчээр мэдүүлсэн “... Ганбаяр 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой над руу утсаар яриад самарт яваад ирлээ гэж яриад 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Баянбуурлын амралтанд байрлах манай гэрт ирсэн. Г.Ганбаяр самранд явснаа хэлээгүй. Г.Ганбаяр зүгээр ирж байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын эхээр самранд яваад алга болсон. Самранд явсан л гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг [70]

 

64.Г.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [71],

65. Г.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар [72],

66.Шүүгдэгч Г.Ганбаярын хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн захирамжийн хуулбар, Г.Ганбаярын засрал хүмүүжлийн тодорхойлолт болон суллагдсан хүмүүст олгодог 102 дугаартай тодорхойлолт [73] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

 

Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

          Шүүгдэгч Г.Ганбаяр нь давтан үйлдлээр:

          1.2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 79-13 тоотод оршин суух иргэн Ж.Хүрэлчулууны байшингийн хаалганы зүүдэг төмөр цоожийг эвдэн нэвтрэн орж Асус ай-17 загварын 17 инчийн зөөврийн компьютер хулгайлан 1,500,000 төгрөгийн хохирол,

          2.2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 14-208 тоотод оршин суух Б.Баярцогзолын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж “Панасоник” загварын 42 инчийн зурагт, суваг хүлээн авагч, морин хуур зэргийг хулгайлан 630.000 төгрөгийн  хохирол,

          3.2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15-241 тоотод оршин суух Э.Рэнцэнгийн байшингийн хаалгаар нэвтрэн 39 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлан 499.000 төгрөгийн хохирол,

          4.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч мөнгөн аяга, зөөврийн компьютер зэргийг хулгайлан 1,350,000 төгрөгийн хохирол,

          5.2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56-28 тоотод оршин суух иргэн Х.Баттулгын байшингийн вакум цонхыг нимгэн төмөр хэрэглэж нэвтрэн орж мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан 1,020,000 төгрөгийн хохирол,

          6.2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-20 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэ-Очирын байшингийн хаалганы цүүг төмрөөр хөшиж нэвтрэн 42 инчийн “ЛЖ” загварын зурагт хулгайлан 560,000 төгрөгийн хохирол,

          7.2015 оны  04 дүгээр сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-21 тоотод оршин суух иргэн Н.Батнямын монгол гэрийн хаалганы зүүдэг цоожыг цохиж нэвтрэн орж Могул загварын 32 инчийн зурагт хулгайлан 450,000 төгрөгийн хохирол,

          8.Мөн хашаанд оршин суух иргэн Ц.Батзаяагийн байшингийн хаалгыг хөшиж нэвтрэн “ЛЖ” загварын 42 инчийн зурагт хулгайлан 900,000 төгрөгийн хохирол,

          9.2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 64-38 тоотод оршин суух иргэн В.Сугардоржийн монгол гэрийн цоожийг эвдэж, “ЛЖ” загварын 42 инчийн Лед зурагт хулгайлан 800,000 төгрөгийн хохирол,

          10.2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 27-11 тоотод оршин суух иргэн О.Батгэрэлийн  монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн 37 инчийн Панасоник загварын зурагт, Тошиба загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан 1,630,000 төгрөгийн хохирол,

          11.2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-152 тоотод оршин суух иргэн Д.Батлхагвагийн байшингийн вакум цонхыг түлхэж нэвтрэн Фунай загварын 39 инчийн зурагт, Самсунг эс-2 загварын гар утас хулгайлан 1,180,000 төгрөгийн хохирол,

          12.2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-1 тоотод оршин суух иргэн З.Амаржаргалын монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч “Шарп” загварын хөргөгч хулгайлан 400,000 төгрөгийн хохирол,

          13.2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-8а тоотод оршин суух иргэн Б.Рэнцэндоржийн гэрийн хаалганы цүүг эвдэж нэвтрэн 32 инчийн зурагт хулгайлан 400,000 төгрөгийн хохирол,

          14.2015 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-31 тоотод оршин суух Э.Лхагвабаатарын гэрийн хаалганы цүүг эвдэж нэвтрэн “Коника” загварын 43 инчийн зурагт хулгайлан 740,000 төгрөгийн хохирол,

          15.2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 35-130 тоотод оршин суух иргэн Э.Баянмөнхийн монгол гэрийн зүүдэг цоожийг цохиж онгойлгон нэвтэрч “Могул” загварын 32 инчийн зурагт, мөнгөн аяга хулгайлан 650,000 төгрөгийн хохирол,

          16.2016 оны 02 дугаар сарын 10 өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-317 тоотод оршин суух иргэн С.Уранчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” загварын зурагт хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 13,064,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад:

           -хохирогч Ж.Хүрэлчулуун [74], хохирогч Х.Баярцогзол [75], хохирогч Э.Рэнцэн[76], хохирогч Б.Хатанбаатар[77], [78], хохирогч Х.Баттулга [79], хохирогч О.Эрдэнэ-Очир[80], хохирогч Н.Батням[81], хохирогч Ц.Батзаяа  [82], хохирогч В.Сугардорж  [83], хохирогч О.Батгэрэл[84], [85], хохирогч Д.Батлхагва [86],[87], хохирогч З.Амаржаргал[88], хохирогч Б.Рэнцэндорж [89], хохирогч Э.Лхагвабаатар[90], хохирогч Э.Баянмөнх[91], хохирогч С.Уранчимэг  [92], [93], гэрч Т.Цогзолмаа  [94], гэрч Б.Мөнгөнцэцэг [95], гэрч М.Саруулбат [96], гэрч Т.Цогзолмаа [97], нарын мэдүүлэг,

          Мөн шүүгдэгч Г.Ганбаярын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүүлгүүд, [98], хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд [99], Эд зүйлийн үнэлгээнүүд [100], мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зураг [101] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаяр нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг тодорхойлоход үлэмж хэмжээний хохирол нь 7,020,001-17,550,000 төгрөг байх ба шүүгдэгч Г.Ганбаярын бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 13,064,000 төгрөг болж, үлэмж  хэмжээнд хамаарч байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ганбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ орон байранд нэвтэрснээс гадна агуулах саванд нэвтэрсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж үзнэ.

Агуулах сав гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж ...” гэх зэргийг хамааруулан ойлгоно.

Харин орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан гэх зэргийг ойлгоно.

Гэтэл шүүгдэгч Г.Ганбаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэхдээ хүний байнга амьдардаг байшин, гэрт хаалгыг нь эвдэх, цонхны түгжээг эвдэх, хагалах гэх зэрэг аргаар үйлдэж нэвтэрсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Ганбаярыг агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй.

Иймээс шүүгдэгч Г.Ганбаярыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

 

Шүүгдэгч Г.Ганбаяр нь тус гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Г.Ганбаяраас 13,064,000 төгрөгийг гаргуулж:

-хохирогч Ж.Хүрэлчулуунд 1,500,000 төгрөг,

-хохирогч Х.Баярцогзолд 630,000 төгрөг,

-хохирогч Э.Рэнцэнд 499,000 төгрөг,

-хохирогч Б.Хатанбаатарт 1,350,000 төгрөг,

-хохирогч Х.Баттулгад 1,020,000 төгрөг,

-хохирогч О.Эрдэнэ-Очирт 560,000 төгрөг,

-хохирогч Ц.Батзаяад 900,000 төгрөг,

-хохирогч Н.Батнямд 450,000 төгрөг,

-хохирогч В.Сугардоржид 800,000 төгрөг,

-хохирогч О.Батгэрэлд 1,630,000 төгрөг,

-хохирогч Д.Батлхагвад 1,180,000 төгрөг,

-хохирогч З.Амаржаргалд 400,000 төгрөг,

-хохирогч Б.Рэнцэндоржид 400,000 төгрөг,

-хохирогч Э.Баянмөнхөд 655,000 төгрөг,

-хохирогч С.Уранчимэгт 440,000 төгрөг,

-хохирогч Э.Лхагвабаатарт 740,000 төгрөгийг тус тус олгох үндэстэй байна.

 

Гурав. Мөн шүүгдэгч Г.Ганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Л.Хувьзаяа, Н.Ганболд нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэрч Н.Ганболдын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр мэдүүлсэн “... Г.Ганбаярыг батлан даалтад авсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Сэлэнгэ аймагт самранд явж байгаа байх. 2016 оны 12 дугаар сарын эхээр Ганбаяр над руу утсаар яриад Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явлаа гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын дундуур хүүхэдтэйгээ хамт ирээд 2 хоносон. Түүнээс хойш уулзаагүй.  ...” гэх мэдүүлэг [102] , гэрч Л.Хувьзаяагийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн “... Ганбаяр 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой над руу утсаар яриад самарт яваад ирлээ гэж яриад 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Баянбуурлын амралтанд байрлах манай гэрт ирсэн. Г.Ганбаяр самранд явснаа хэлээгүй. Г.Ганбаяр зүгээр ирж байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын эхээр самранд яваад алга болсон. ...” гэх мэдүүлэг [103] , Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 418 дугаар “мөрдөн байцаалт явуулж ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай” тогтоол /Г.Ганбаярын хаа байгаа газрын олж тогтоох, батлан даалтад авсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах тухай/ [104] , 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.Ганбаярыг Л.Хувьзаяа, Н.Ганболд нарын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай тогтоол [105] , Г.Ганбаярын өөрийнх нь мөрдөн байцаалтад 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2016 оны 11 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ганцаараа самар түүхээр яваад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. ...Би хулгайн гэмт хэрэг үйлдэж олон хүмүүст хохирол учруулсан тул хохирлоо төлөх гэж самранд явсан. ...Би утасгүй байсан болохоор хэлж чадаагүй. ...” гэх мэдүүлэг [106] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаяр нь дээрх гэмт хэргийн талаар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дөрөв.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Ганбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 383 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 193 дугаар захирамжаар 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Г.Ганбаяр нь танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэгт, бүлэглэж танхайрсан хүндэвтэр гэмт хэрэгт тус тус ял шийтгэгджээ.

 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг заасан ба уг зүйлийн 9.1.3-т “Хүнийг санаатай алах” /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл / “ гэж заасан буюу тус гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг дээр дурдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй тухай заажээ.

Иймд шүүгдэгч Г.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн тогтоолоос эдлээгүй үлдсэн буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан 2 жил 9 сар 27 хоногийн хорих ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т “онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Ганбаяр нь дээрх хуульд заасан хугацаагаа өнгөрөөгүй байхад буюу ялтай хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ганбаярт ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д “шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Ганбаяр нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл, мөн шүүгдэгч Г.Ганбаяр нь тус тогтоолоор хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа боловч урьд нь хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

 

Шүүгдэгч Г.Ганбаярын нэр дээр хөрөнгө тогтоогдоогүй, эрхэлсэн ажилгүй байх тул түүнд нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

 

 Тав. Бусад асуудлаар.

 

Мөн шүүгдэгч Г.Ганбаярын  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Г.Ганбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу зурагт хулгайлсан гэх гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай баримт хэрэгт байхгүй ба эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь ч тодорхойгүй, нөгөө талаас хэргийг заавал нэгтгэн шийдвэрлэх шаардлага үүссэн гэж үзэхгүй бөгөөд хэрэв эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тус тогтоолоор шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул эрх зүйн байдал нь дордох үндэслэлгүй байна. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой юм.

Түүнчлэн Г.Ганбаяр нь 2015-2016 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт шалгагдах явцдаа прокурорын хяналтаас оргож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байна.
Нөгөө талаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

Иймээс шүүгдэгч Г.Ганбаяр, түүнийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан дээр дурдсан санал хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Улиад овгийн Ганболдын Ганбаярыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

-бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2.Шүүглэгч Г.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял;

          -мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаярт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 383 дугаар  шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Ганбаярын биечлэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.

         

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаярын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

         

             7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ганбаяраас нийт 13,064,000 (арван гурван сая, жаран дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж,

-хохирогч Ж.Хүрэлчулуунд 1,500,000 төгрөг (нэг сая таван зуун мянга),

-хохирогч Х.Баярцогзолд 630,000 (зургаан зуун гучин мянга) төгрөг,

-хохирогч Э.Рэнцэнд 499,000 (дөрвөн зуун ерөн есөн мянга) төгрөг,

-хохирогч Б.Хатанбаатарт 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч Х.Баттулгад 1,020,000 (нэг сая хорин мянга) төгрөг,

-хохирогч О.Эрдэнэ-Очирт 560,000 (таван зуун жар) төгрөг,

-хохирогч Ц.Батзаяад 900,000 (есөн зуун мянга) төгрөг,

-хохирогч Н.Батнямд 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч В.Сугардоржид 800,000 (найман зуун мянга) төгрөг,

-хохирогч О.Батгэрэлд 1,630,000 (нэг сая зургаан зуун гуч) төгрөг,

-хохирогч Д.Батлхагвад 1,180,000 (нэг сая нэг зуун наян мянга) төгрөг,

-хохирогч З.Амаржаргалд 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг,

-хохирогч Б.Рэнцэндоржид 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг,

-хохирогч Э.Баянмөнхөд 655,000 (зургаан зуун тавин таван мянга) төгрөг,

-хохирогч С.Уранчимэгт 440,000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөг,

-хохирогч Э.Лхагвабаатарт 740,000 (долоон зуун дөчин мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

8.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Ганбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 5-10 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 54-61 дүгээр тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 64, 87 дугаар тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 102-106 дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал.

[14] 3 дугаар хавтаст хэргийн 247 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 125-129 дүгээр тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 155-158 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 191-194 дүгээр  тал.

[24] 3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 240-246 дугаар  тал.

[28] 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар тал.

[29] 2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал.

[30] 2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[31] 2 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар тал.

[32] 3 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал.

[33] 2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[34] 3 дугаар хавтаст хэргийн 136 дугаар тал.

[35] 2 дугаар хавтаст хэргийн 61-64 дүгээр тал.

[36] 3 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал.

[38] 3 дугаар хавтаст хэргийн 137 дугаар тал.

[39] 2 дугаар хавтаст хэргийн 95-100 дугаар тал.

[40] 2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[41] 2 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал.

[42] 2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар тал.

[43] 2 дугаар хавтаст хэргийн 123-127 дугаар тал.

[44] 2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар тал.

[45] 2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар тал.

[46] 2 дугаар хавтаст хэргийн 143-152 дугаар тал.

[47] 2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар тал.

[48] 2 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар тал.

[49] 2 дугаар хавтаст хэргийн 194-195 дугаар тал.

[50] 2 дугаар хавтаст хэргийн 182-185 дугаар тал.

[51] 3 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал.

[52] 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар тал.

[53] 2 дугаар хавтаст хэргийн 2017-221 дүгээр тал.

[54] 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал.

[55] 2 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал.

[56] 3 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал.

[58] 3 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал.

[59] 3 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[60] 3 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар тал.

[61] 3 дугаар хавтаст хэргийн 194-196 дугаар тал.

[62] 1 дүгээр хавтаст хэргийн 1, 59, 99, 122, 159, 187, 235 дугаар тал.

    2 дугаар хавтаст хэргийн 24, 57, 91, 120, 145, 178, 211, 236 дугаар тал.

[63] 1 дүгээр хавтаст хэргийн 49, 98, 121, 145, 149, 186, 234 дүгээр тал.

    2 дугаар хавтаст хэргийн 23, 56, 90, 119, 144, 177, 210, 235 дугаар тал.

[64] 3 дугаар хавтаст хэргийн 4-8, 9-14, 135 дугаар тал.

[65] 3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал.

[66] 3 дугаар хавтаст хэргийн 120 дугаар тал.

[67] 3 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал.

[68] 3 дугаар хавтаст хэргийн 196 дугаар тал.

[69] 3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал.

[70] 3 дугаар хавтаст хэргийн 188 дугаар тал.

[71] 4 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал.

[72] 3 дугаар хавтаст хэргийн 242-244 дүгээр тал.

[73] 3 дугаар хавтаст хэргийн 245-246 дугаар тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[76] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал.

[77] 1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар тал.

[78] 3 дугаар хавтаст хэргийн 247 дугаар тал.

[79] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал.

[80] 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал.

[81] 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал.

[82] 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[83] 2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал.

[84] 2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[85] 3 дугаар хавтаст хэргийн 136 дугаар тал.

[86] 2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал.

[87] 3 дугаар хавтаст хэргийн 137 дугаар тал.

[88] 2 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал.

[89] 2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар тал.

[90] 2 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар тал.

[91] 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар тал.

[92] 2 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал.

[93] 3 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал.

[94] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал.

[95] 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал.

[96] 2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[97] 2 дугаар хавтаст хэргийн 194-195 дугаар тал.

[98] 1 дүгээр хавтаст хэргийн 95, 120, 143-144, 3 дугаар хавтаст хэргийн 18-19, 194-196 дугаар тал.

[99] 1 дүгээр хавтаст хэргийн 5-10, 54-61, 102-106, 125-129, 154-158, 191-194, 240-246 дугаар тал.

    2 дугаар хавтаст хэргийн 27-30, 61-64, 95-100, 123-127, 148-152, 182-185, 217-221 дүгээр тал.

[100] 1 дүгээр хавтаст хэргийн 13, 64, 87, 116, 140, 171, 197 дугаар тал.

    2 дугаар хавтаст хэргийн 10, 48, 77, 111, 130, 162, 189, 225, 241 дүгээр тал.

    3 дугаар хавтаст хэргийн 139, 140, 142, 143, 248, 249 дүгээр тал.

[101] 3 дугаар хавтаст хэргийн 4-8, 9-14, 135 дугаар тал.

[102] 3 дугаар хавтаст хэргийн 196 дугаар тал.

[103] 3 дугаар хавтаст хэргийн 188 дугаар тал.

[104] 3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал.

[105] 3 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал.

[106] 3 дугаар хавтаст хэргийн 194-196 дугаар тал.