| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 180/2024/0300/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
2025 1 15 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Одхүү, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхзул,
Иргэдийн төлөөлөгч: Д.Отгонбаатар,
Гэрч: Ү.*******, Б.*******, З.*******,
Улсын яллагч: Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.*******, Ж.*******
Хохирогч: Б.******* /онлайнаар/
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.******* /онлайнаар/
Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2039004300109 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, ургийн овогт *******гийн *******, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, аялал жуулчлал, маркетингийн удирдлага мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн сумын багт оршин суух, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14-16 цагийн орчим Хэнтий аймгийн сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт байрлах ын эрэг дээр “архи авч өгсөнгүй, мөнгө харамладаг, баян” гэж хэллээ гэх мэт шалтгааны улмаас хохирогч Б.*******той маргалдаж, харилцан зодолдож улмаар хутга зэвсэг ашиглаж зүүн талын өгзөг тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт
1.1. Шүүх хуралдаанд талууд дараах баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
Улсын яллагч: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 68-73 дугаар тал), хохирогч Б.*******ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 76-79, 83-86 дугаар тал), шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөг мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 98-100, 104-106 дугаар тал), гэрч Ү.*******ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 128-130, 131-133 дугаар тал), гэрч З.*******ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-136 дугаар тал), гэрч Ч.гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-149 дүгээр тал), гэрч С.ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-167 дугаар тал), гэрч Б.ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 174-175 дугаар тал), гэрч Б.*******ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 186-187 дугаар тал), гэрч Б.ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 691 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 229-230 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 734 дугаартай “Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 242-244 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг;
Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч Б.*******ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-79 дэх тал), хохирогч Б.*******, гэрч Ү.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-95 дугаар тал), шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-106 дугаар тал), гэрч Ү.*******ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-130 дугаар тал), гэрч Ч.гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-149, 150-152 дугаар тал), гэрч Б.*******ийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 182-185, 186-187 дугаар тал), шүүгдэгч Г.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-156 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 734 дугаартай “Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 242-244 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр тал), прокурорын тогтоолууд (1 дэх хавтаст хэргийн 4, 9-13 дугаар тал), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 68-73 дугаар тал), хохирогч Б.*******ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 76-79, 83-86 дугаар тал), хохирогч Б.*******, гэрч Ү.******* нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-95 дахь тал), хохирогч Б.*******, Г.******* нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-118 дугаар тал), шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122-124 дүгээр тал), гэрч З.*******, Ү.******* нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-146 дахь тал), гэрч Ч.гийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 147-149, 225-226 дугаар тал), гэрч С.ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-167 дугаар тал), гэрч Б.ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171-173 дахь тал), гэрч Б.ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 174-175, 217-218 дугаар тал), гэрч Б.*******ийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 182-185, 186-187 дугаар тал), гэрч Б.ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал), гэрч Г.гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дугаар тал), гэрч Д.ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-199 дүгээр тал), гэрч А.ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 202-204 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 734 дугаартай “Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 242-244 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******: Фото зураг (1 дэх хавтаст хэргийн 236-239 дүгээр тал), шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157-161 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулсан бол хохирогч Б.*******, шүүгдэгч Г.******* нар хавтаст хэргээс шинжлэн судлаагүй болно.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 68-73 дугаар тал),
-Хохирогч Б.*******ын “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр... “ ”-ын эрэг дээр нэг шил архиа хуваагаад ууж байтал ******* нь согтчихоод *******тай муудалцаад, хутга бариад дайраад, нүүрнийх нь хэсэгт хутгаар зүссэн ба тухайн үед би архи уусан байсан ч эрүүл ухаантай байсан тул маргааныг нь салгах гээд “чи яах гээд байгаа юм бэ, хутга шөвгөө далд хий, битгий маргалдаад бай” гэсэн чинь ******* нь “чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд хутгаа бариад дайрсан. Би *******ээс айгаад зугтсан боловч ******* нь хойноос хөөж ирээд зүүн өгзгөнд доороос нь дээш зүссэн байдалтай өтгөн гаргадаг нүхний буюу шулуун гэдэсний хажуу тал руу хутгалсан. ...яаж эмнэлэгт ирсэн талаар асуухад үеэл дүү ******* нь загасанд яваад миний үлдсэн газар ирэхдээ намайг олж, эмнэлэгт авчирсан гэж хэлсэн. ...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би *******тэй огт маргалдаагүй бөгөөд бидний хооронд урьдын өс хонзон байхгүй, зөвхөн *******тай муудалцаж байсныг нь болиулах гэж байгаад ийм байдалд хүрсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-79 дүгээр тал),
-Хохирогч Б.*******ын дахин өгсөн “...тухайн үед ******* нь ******* гэх залуутай маргалдаж муудалцсан. Тэгээд ******* нь ******* гэх залуутай маргалдаж муудалцаж байгаад уурандаа автомашин дотроосоо ойролцоогоор 20см орчим урттай цагаандуу нэг тийм гялбар өнгийн бариултай хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би *******, ******* хоёрыг салгах санаатай *******эд хандан “чи яагаад байгаа юм бэ, юун хутга шөвөг гаргаж ирээд байгаа юм” гээд *******ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон, тэгэхэд ******* нь уурлаад надад хандан “чамд ямар хамаатай юм, пизда чинь” гээд над руу хутгаа бариад дайрсан. Тэгэхээр нь би *******ээс айгаад зугтахад ******* нь миний араас хөөж ирээд миний зүүн талын өгзөг, шулуун гэдэсний хажуу тал руу маань нэг удаа хутгалсан, тухайн үед би уг нь *******, ******* хоёрыг салгах л гэсэн, тэгэхэд л ******* нь уурлаад намайг хутгалж биед маань гэмтэл шарх учруулсан. ...уг гэмтлийг ******* учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл, шарх учруулаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-86 дугаар тал),
-Хохирогч Б.*******, гэрч Ү.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “Мөрдөгчийн “Тухайн үед *******, ******* хоёр хоорондоо маргалдаж муудалцсан уу?” гэх асуултад хохирогч Б.******* хариулахдаа “Тиймээ, тухайн үед *******, ******* хоёр хоорондоо маргалдаж муудалцаад машинаасаа хутга гаргаад ирсэн. Гэхдээ би *******, ******* хоёрыг яг юунаас болж хоорондоо маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би *******, ******* хоёрыг болиулах санаатай *******ийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохиход ******* нь уурлаад гартаа барьчихсан байсан хутгаараа намайг хутгалах гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би *******ээс зугтаая гээд зугтсан. Тэгэхэд ******* нь миний араас хөөж ирээд намайг хутгалсан” гэж, гэрч Ү.******* хариулахдаа “Би тухайн үед *******тэй маргалдаж муудалцаагүй санагдаад байна. Яг үнэндээ би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан учир *******тэй маргалдаж муудалцсан эсэхээ санахгүй байна...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал),
-Шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зүүн хөлдөө хоёр удаа хутгалуулсан. Намайг ******* хоёр удаа хутгалсан. Миний хамрыг өшиглөж хугалсан. Одоо зүүн хөлийн чигчий хуруу мэдээгүй болсон. Тухайн үед миний баруун бөөр орчим, зүүн гарын тохой хэсэг, хоолой, хүзүү, зүүн хөлийн шагай хөхөрч няцарсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-100 дугаар тал),
-Шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор дахин өгсөн “...Тухайн үед ******* нь надад хандан “хоёулаа төв рүү ороод 1 шил архи авах уу” гэж хэлсэн, тэгэхээр нь би *******од хандан “найзад нь мөнгө, төгрөг байхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгэхэд ******* надад хандан “чи ийм муухай хөгийн зантай ш дээ, харамч, олон хүүхэд цувуулсан” гэх мэтээр хэлсэн. Тэгээд л энэ асуудлаас нь болоод бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан юм. ...Уг хутга бол миний хутга байгаа юм, би уг хутгыг урьд өмнө *******оос өөрөөс нь 30,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед уг хутга миний автомашины жолоочийн эсрэг талын хаалганы хавтсанд байсан юм. Би одоо уг хутгыг хаана байгаа болохыг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-106 дугаар тал),
-Гэрч Ү.*******ын “...Хутганы хэргийн талаар согтуу байсан болохоор огт мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь сумын Эрүүл мэндийн төв дээр очиж *******, ******* нартай уулзахад тэр хоёр нэг өрөөнд хамт хэвтэж байсан. Тэгэхэд “******* та хоёр энэ хэрэгт хамаагүй шүү, бид хоёр өөрсдөө учраа олно” гэж ******* надад хэлэхэд ******* хажуу орон дээрээс толгой дохиж байсан... Маргааш өглөө нь *******, ******* нарыг сумын Эрүүл мэндийн төв дээр байхад нь очиход тэр хоёр нэг өрөөнд байсан. *******, ******* хоёр надад хандаж ******* та хоёр энэ хэрэгт хамаагүй шүү бид хоёртой хамт байгаагүй, бид хоёр өөрсдөө учраа олно гэж хэлсэн. Мөн ******* ахад дамжуулж хэлээрэй гэхээр нь *******ийн гэрт нь очиж бид хоёрыг хамт байгаагүй гэж *******, ******* нар хэлүүлсэн, мөн загас барихаар руу хамт яваагүй гэж хэлүүлж байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-130, 131-133 дугаар тал),
-Гэрч З.*******ийн “...Маргааш нь ******* надтай уулзаад *******, ******* нар хоёр бие биенээ хутгалсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-135 дугаар тал),
-Гэрч Ч.гийн “... 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 08 минутад манай байгаль орчны улсын байцаагч гар утсаар залгаж манай зуслангийн зүүн хойд эрэг дотор танай хүү юм шиг байна, босож чадахгүй газар хэвтээд хөрвөөгөөд ганцаараа ын эрэг дээр байна гэж надад хэлсэн. ...Тэгээд би унаа олж очих санаатай машин хайж явж байтал цаг орчмын дараа цагаан өнгийн машин манай хүү *******ын гэрийн гадаа зогсохоор нь очтол манай хүү *******ыг машинаас өргөж буулгаж байсан. Машинаар манай нөхөр Батсүхийн дүүгийн хүүхэд болох *******, Отгонзориг, мөн өөр нэг танихгүй залуу гурвуулаа авчирсан байсан. Би юу болсон талаар асуухад ******* хутгалаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэр гурав загасанд явж байгаад буцахдаа замд нь таарч гэрт нь авчирсан юм байна лээ. Би хүүгээ гэрт нь оруулаад хувцсыг нь тайлж хартал өгзөг тус газраа 1 удаа хутгалуулсан байдалтай цус гарч хатсан, мөн нэмж цус гарч байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-149 дүгээр тал),
-Гэрч С.ын “...******* нь манай хүү *******эд хэлэхдээ өөрсдийнхөө эмчилгээг өөрсдөө даана шүү, ямар нэгэн гомдол, саналгүй, цагдаад мэдэгдэхгүй зохицуулъя гэж хэллээ гээд манай хүү ******* над руу утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-167 дүгээр тал),
-Гэрч Б.ын “...манай тугалын хашаанаас баруун зүгт 100 метр орчим зайд цагаан өнгийн Приус-20 маркийн машин зогсож байхаар нь очтол машины гадна талд нь 2 хүн унтаж байсан. Нэг хүн нь өмдөө хагас шувталсан байдалтай машины хажууд гадаа унтаж байсан. Би тухайн үед согтуу хүмүүс байна гэж бодоод зураг авч, сэргээд явна биз гэж бодоод үлдсэн тугалаа хайж явтал зогсож байсан Приус-20 маркийн машинаас зүүн тийш 400-500 метр зайд намаг дотор нэг хүн унаж, босоод яваад байсан. Би тэгэхээр нь машинд байсан дурангаар хартал Батсүхийн ******* болохыг таниад түүний ээж болох д гар утсаар залгаж “танай хүү ын баруун намаг орчимд байна ирж аваарай, архи уусан байж магадгүй баруун талд нь Приус-20 маркийн машины хажууд согтуу бололтой 2 хүн унтаж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 174-175 дугаар тал),
-Гэрч Б.*******ийн “... оос хөдлөөд 600-700 метр орчим зайд явтал замын хажууд ******* өмдөө шувталсан, бөгс нь ил гарсан, бөгсөн тус газар нь цус нь гоожиж хатсан, ёолсон байдалтай, хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “******* намайг хутгалаад зугтаасан” гэж хэлсэн. *******ын байсан газраас 300 метр орчим зайд *******ийн цагаан өнгийн Приус-20 маркийн машин харагдаж байсан. Би *******ийн машин руу очиход машин дотор *******, ******* нар машины арын суудал дээр унтаж байсан. Харин ******* байгаагүй. Би *******, ******* хоёрыг сэрээж юу болсон талаар асуухад тэр хоёр “*******ыг ******* хутгалчхаад зугтаасан” гэж хэлсэн. Хаашаа явсан талаар асуухад мэдэхгүй байна гээд сууж байсан. ...*******ыг машиндаа суулгаад *******ийн машин дээр эргэж очоод ойр орчмын зуслангийн байшин, савар, хашаагаар нь дүү Отгонзориг, түүний найзыг гүйлгэж харуулахад байхгүй байсан. ...Бид гурав хамт бууж очтол ******* доошоо харж хүрэнтсэн байдалтай өмдийг нь Анхтуяа эгч тайлахад хөлийн булчин хэсгээс нь цус гарч байсан..., ...******* нь ын эрэг дээр хэвтэж байхаар нь яваад очтол өмд нь шувтарсан, бөгсөн хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь би юу болсон талаар асуухад “******* намайг хутгалаад зугтаачихлаа, ах нь яг үхэх гээд байна, намайг эмнэлэг хүргээд өгчих” гэж гуйсан. Тэгтэл манай дүү болох Отгонзориг “******* ахын машин энэ дэнж дээр зогсож байна” гэж надад хэлэхээр нь би машиндаа суугаад *******ийн машин дээр яваад очтол машин дотор *******, ******* нар машины арын суудал дээр унтаж байхаар нь тэр хоёрыг сэрээгээд юу болсон талаар асуухад “******* *******ыг хутгалчхаад яваад өгсөн, бид хоёр *******ийг хаашаа явсныг мэдэхгүй байна” гээд сууж байхаар би буцаад *******ын байгаа газар очиж сумын төв рүү аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 174-175, 186-187 дугаар тал),
-Гэрч Б.ын “... Манай нөхөр ******* гэртээ унтаад маргааш өглөө нь босоод сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг очоод ирэхдээ манай нөхөр ******* хэлэхдээ *******, ******* эмнэлэг дээр хамт хэвтэж байна, хоёр биенээ хутгалсан юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 189-190 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 734 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2. Б.*******ын биед зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 243-244 дүгээр тал) зэрэг болно.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
-Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14-16 цагийн орчим Хэнтий аймгийн сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт байрлах ын эрэг дээр хамт архи ууж байсан хохирогч Б.*******той маргалдаж улмаар өөрийн машинаасаа хутга гаргаж ирсэн.
-Улмаар хохирогч руу дайрсан бөгөөд хохирогч Б.******* шүүгдэгчээс зугтаах гэж байгаад унах үед шүүгдэгч түүний зүүн талын өгзөг тус газарт нь хутгалсан гэх үйл баримт тогтоогдож байна.
1.4. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 734 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогч Б.*******ын биед зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзлээ.
Хоёр. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Прокуророос шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зүйлчилжээ.
2.2. Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14-16 цагийн орчим Хэнтий аймгийн сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт байрлах ын эрэг дээр *******той таарамжгүй харилцааны улмаас өөрийнхөө автомашинд байсан хутгаар Б.*******ын өгзөг тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, асуулт, хариулт зэргээр ******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Яагаад зэвсэг хэрэглэсэн гэж үзэж байгаа вэ? гэхээр бид бүхэн хутган дээр маргахгүй байгаа. Тухайн үед шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь ...хурц ир, ирмэгтэй зүйлээр үүссэн гэж дүгнэсэн байгаа. *******, ******* нар нь хутга хэрэглэсэн үйлдэл дээр маргахгүй байгаа. Тэгэхээр энэ гэмт хэргийг хутга хэрэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Дараагийн асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг алийг нь үнэлэх вэ? гэдэг асуудал чухал. Гэрч *******, ******* нарын мэдүүлгийг үнэлэх үү? гэдэг асуудал нь бид бүхний дотоод итгэлийн асуудал. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаад Г.******* энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа. *******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналт, өнөөдрийн шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж ирүүлээгүй байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. Гэвч нэгэнт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байгаа учраас хохирогч нь иргэний журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэж;
Хохирогчийн өмгөөлөгч Ц.*******: “...Шүүх хуралдаанд улсын яллагчийн яллаж байгаа хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм бурууг нотлох улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцож байгаа. Өнөөдөр хэдийгээр шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, элдэв арга сүвэгчлэн энэ хэргээс мултрах гэдэг юм уу, ямар ч байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн эрүүл, амьд явах эрхэд нь халдаж зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулсан асуудал болсон. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүнд зэргийн ноцтой хохирол учирсан байгаа. Энэ хэрэг болсны маргааш нь миний үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх арга хэрэглэсэн. Бүх эмчилгээний зардлыг чинь би төлнө, эмнэлэгт битгий очооч, намайг битгий цагдаад өгөөч гэж гуйгаад өөрийгөө буруугүй юм шиг гадуур янз бүрийн худал зүйлийг цацаж миний үйлчлүүлэгчийн нэр төрд халдсан. Энэ нь ******* гэдэг хүн өөрийнхөө гэм буруудаа дүгнэлт хийхгүй байна гэж харагддаг. ...Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй. Энэ хүн 2 удаа маш хүнд норкозтой хагалгаанд орсон. Бүтэн жил гаруйн хугацаанд гялгар ууттай явж байгаа. Хүмүүс хүндээр бие засдаг бол миний үйлчлүүлэгч хүндээр бие засах ямар ч боломжгүй. Өтгөн ялгарахад гэдэснийх нь хажууд байх гялгар уутанд хуримтлагддаг. Хүнийг ийм байдалд оруулсан. Гэтэл ийм байдалтай болгочхоод ямар ч дүгнэлт хийхгүй байгаад маш их харамсаж байна. Тэгээд миний үйлчлүүлэгчийг хутгалчхаад цус, өтгөн шингэнтэй нь орхиод зугтаагаад явсан байдаг. Харин ч амь нас нь аюултай байдалд орхиод явсан хүн нь энэ хүн өөрөө юм гэдгийг дурдахыг хүсэж байна. Ийм нөхцөл байдал болсон нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан болон талуудын асуулт хариултын явцад нийтэд илэрхий ойлгомжтой үйл баримт боллоо. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн миний шинжлэн судалсан 1 дэх хавтаст хэргийн 76-79 дүгээр талд авагдсан хохирогч *******ын мэдүүлэгт “намайг хутгалахаар дайрахаар нь би айгаад зугтаасан чинь араас хөөж ирээд бөгс хэсэгт хутгалсан” гэсэн үйл баримтыг мэдүүлдэг. ...Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болсон үйл явдлын талаар ******* гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр маргааш нь буюу хэрэг болдог өдөр *******ийн хамар нь хавдсан, нүүрнийх нь доод талд хөхөрсөн байсан гэдэг үйл баримт тогтоогдсон. ...Энэ нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187-190 дүгээр тал) зэргээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байгаа. ...Харин миний үйлчлүүлэгчийг ямар ч шалтгаангүйгээр зодоон салгалаа гэх үл ялих зүйлээс болж хутгалсан үйл баримт хангалттай тогтоогдсон. Мөн 1 дэх хавтаст хэргийн 242 дугаар талд авагдсан 734 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ прокурор, мөрдөгч нар биелүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүнд гэмтэл учирснаар төгсдөг. Мөн өнөөдрийг хүртэл гэмт этгээд гэм буруугаа огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй, нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. Ийм учраас прокурортой санал нэг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэж;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******: “...Энэ хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм байна лээ. Үүнээс өмнө прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Яагаад буцаасан бэ? гэхээр хэргийн сэдэлт тогтоогдоогүй. Мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Гэм буруугийн хэлбэр чинь юу юм бэ? гэдэг үндэслэлээр буцсан байх гэж бодож байна. Энэ хэрэгт Баярсайхан өмгөөлөгч тодорхой хүмүүсийг хооронд нь нүүрэлдүүлэн байцаагаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч ерөөсөө хангадаггүй. ...Энэ хутга хаанаас гарч ирсэн юм бэ? 1 хутгаар 2 биеэ хутгалаад байгаа юм уу? 2 хутга байсан юм уу?, 1 хутга байсан бол нөгөө хүн рүүгээ яаж шилжсэн юм бэ? Ямар сонин үйл явдал болоод байгаа юм бэ? гээд мөрдөн байцаалт хийлгэх гэсэн боловч хийлгээгүй. Дараа нь урьдчилсан хэлэлцүүлгээр зайлшгүй тогтоох шаардлагатай гээд буцаасан чинь прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж гарсан. Ийм учраас гэрч нарыг оролцуулж байна. Прокурорын яллах дүгнэлтэд байгаа яллах талын нотлох баримтын хүрээнд хохирогч *******ын мэдүүлэг худлаа байна. Мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй. Юу гэж хэлдэг вэ? гэхээр тэр өдөр *******, ******* хоёр хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь салгах гэсэн чинь шууд намайг зодоод хутгаа бариад хутгалсан гэж байгаа. Үүнийг худлаа гэж үзэж байгаа. Ийм зүйл огт болоогүй. Мөрдөн байцаалтад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон өнөөдрийн мэдүүлгийг харьцуулан үзээрэй. Ямар ч зөрүү байхгүй. Яасан бэ? гэхээр ******* нь *******ийг “чи баян байж 1 шил архи авч өгсөнгүй” гэж өдсөн байгаа. ******* нь “би чамд архи авч өгч чадахгүй, хүүхдээ авахаар явлаа” гэхэд нь тэр хүн дургүйцээд хутга бариад ******* рүү дайрсан. Гэтэл өнөөдөр энэ хэргийг яаж бухах гэж байгаа вэ? гэдгийг ойлгосонгүй. Хохирогчийн өмгөөлөгч өмнөх өдрийн үйл явдлыг ярьж байна. Өмнөх өдөр нь *******, ******* 2 муудалцсан. Гэхдээ энэ зэргийн гэмтлийг учруулаагүй. Ийм гэмтэлтэй хүн маргааш нь архи уух гээд *******ыг дагаад явна гэж байхгүй. Тэгэхээр энэ гэмтлийг хэн учруулсан юм бэ? Энэ хүнийг 2 удаа хутгалчхаад нүүр амыг нь зодчихоод багалзуурдаад дахиад өшиглөх гэхэд нь гарт нь байсан хутгыг унагаасан. Тэгээд цочрон давчдаад ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна гэж өнөөдөр ярьсан. Хэргийнхээ сэдлийг ол л доо. Өнөөдөр энэ хэрэг яагаад гарсан юм бэ? Прокурор, хохирогчийн өмгөөлөгч шууд санаатай хутгалсан гэж яриад байна. Үгүй шүү дээ. Цаана нь зөндөө юм болсон. Энэ хүмүүсийн хооронд яриа хэлцэл боллоо. Архинаас болж муудалцлаа. Хутга гаргаж ирлээ. Хутгаараа энэ хүнийг олон удаа хутгаллаа. Энэ хүн зугтаагаад араас нь очоод өшиглөөд багалзуурдлаа. Энэ үйл явдлыг хийгээд байхад цочирдоод энэ үйлдлийг хийж байгаа шүү дээ. Хүзүүн дээр нь багалзуурдсан сорви байгаа. Гэтэл өнөөдөр хохирогчийн өмгөөлөгч хэргээ хүлээгээгүй гэж байна. Хэргээ хүлээж байгаа шүү өмгөөлөгчөө. Энэ хүн би хутгалсан. Хутгалсан байж магадгүй. Гэхдээ санаатай энэ үйлдлийг хийгээгүй. Сэтгэл санаа нь цочрон давчидсан. Тэгээд энэ хүн хариу үйлдэл хийсэн. Тэгэхээр энэ хүнийг бусдын биед шууд санаатайгаар хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа. Тийм учраас би прокурорын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл болгож хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг гаргаж байна. *******ын хувьд сэтгэл санаа үнэхээр цочирдмоор үйлдэл хийсэн байгаа шүү. Тэгээд хариу үйлдэл хийсэн. Хохирогч өнөөдрийг хүртэл хохирлын баримт өгөөгүй. Өнөөдөр ч шүүх хуралдаанд өгсөнгүй. Хэрвээ хохирол гарах юм бол миний үйлчлүүлэгч төлнө. Баримт гаргаж өгсөн бол өнөөдөр хугацаа аваад хохирлыг нь барагдуулъя гэж бодож байсан. Хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхээ эдлэх байх гэж ойлгож байна” гэж;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******: “...Хавтаст хэргийн материалд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр дандаа буцаасан байдаг. Энэ буцаагаад байгаа цаг хугацаа нь 2024 он байгаа. Бид нар өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын шинжээчийн дүгнэлт, цугларсан нотлох баримтуудыг судлан шинжилж яриад байгаа юм. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл энэ хэрэг нотлогдохгүй байж байгаад яллагдагчаар татчихаж байгаа юм. Нотлох баримт судлан шинжлэхэд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг судалсан. Энэ дээр ******* гэдэг хүний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзсан. Үүгээр хохирогчийн буруутай үйлдэл, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь байна. Дараагийн асуудал нь хавтаст хэргийн материалыг судлахад 21 хоногийн дараа хэргийн газрын үзлэг хийсэн юм байна. Оролцсон хүний нэр нь тодорхойгүй юм байна. Батболд гэж хүн гарын үсэг зурсан байна. Хаа хамаагүй хүнийг аваачаад зураг авчхаад хавсаргачихдаг юм байна. Энийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Ингэж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэхгүй. Хохирогч ******* нь огт согтоогүй эрүүл гэж байснаа сүүлдээ согтуу болоод цохисон болох юм. Айлын гадна хадууран дээр унасан л болох юм. Хохирогчийн ээж гэдэг хүнд хууль сануулаад мэдүүлэг аваад нөгөө мэдүүлэг нь өөрчлөгдчих юм. Хуульд заасан бүрэн хэмжээнд нотолсон гэж байна. Тэгвэл шүүх эмнэлгийн 734 дугаартай дүгнэлт дээр хадууран дээр суугаад гэмтсэн гэдэг асуудал дээр дүгнэлт гаргасан байна. Дахиж байцаалт авахаар би энэ асуудлаар худлаа хэлсэн юм гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл тогтоогдсон байна. Энэ хүн чинь миний үйлчлүүлэгчийг өчнөөн удаа зодож, сэтгэл санааны хүнд байдалд оруулж, гэмтлийн зэрэг гарчихсан асуудал байж байна. Тэгээд үүнийгээ үгүй, тэгээгүй гэсэн зүйл яриад байх юм. Миний үйлчлүүлэгчийг хүчээр дарж хүндээр зовоож, 1 биш 2, 3 удаа хутгалж, санаа сэтгэл нь цочрон давчдаж, боож амь насанд нь аюултай үйлдэл хийсэн байгаа. Энэ хавтаст хэргийн материалд авагдсан хууль бус нотлох баримтуудаа харж үзээд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасны дагуу зүйлчилж өгнө үү” гэж тус тус мэтгэлцжээ.
Мөн шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...*******, *******, ******* бид 4 машиндаа үлдээд ын эргийн хажууд хүлээе гээд хүлээсэн. Тэгээд хүлээх зуураа үлдсэн тал архиа юм ярилцаад тойруулаад би 5 цагаас хүүхдээ авах юм чинь гээд архийг нь амсаад өгөөд байсан. *******, ******* хоёр тасраад унтсан байсан. Тэр үед 5 цаг болж байсан учраас би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс авах хэрэгтэй байна. Одоо хэдүүлээ явцгаая. Нөгөө хэд чинь ирэхгүй юм байна гэж хэлсэн чинь одоо 1 шил архи аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь би одоо надад мөнгө байхгүй гэсэн чинь дэлгүүр рүү орох нүүртэй юм чинь зээлээд ч хамаагүй аваад өгчих гэж хэлсэн. Би ядаргаа зээлж авч хэрэггүй юм байна лээ гэсэн чинь чи баян байж хороо тоолсон юм. Том хамартай, хүүхэд цуглуулсан новш гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ? гэсэн чинь чи буугаад ир дээ гээд би буугаад очсон чинь урдаас дайрахаар нь би хойшоо ухарсан. Тэгэхэд баруун гаранд нь хутга харагдсан. Тэгээд би хойшоо саваад унасан. Тэгээд дээрээс зангаад байсан юм. Тэгээд би айгаад ухарч байхдаа дээшээ харж унаад хөлөөрөө тэмцэлдээд байж байхад зүүн хөлний шилбэнд 1 удаа хутгалсан мөлхөөд явж байхад араас булчин хэсэг рүү 2 дахь удаагаа хутгалсан. Тэгээд цаашаа зугтаж байхад дээрээс гэдэс өшиглөөд дээр суугаад багалзуурдаад хутгалах гэж оролдсон. Тэгээх нь би ноцолдож байгаад хутгыг нь унагаасан. Тухайн үед цочирдоод гэнэт дээрээс дайраад байхаар нь тэмцсэн. Тэгээд би юу болсон юм мэдэхгүй. Тэгээд тойрч ирээд хэд хэд өшиглөж байгаад хамар руу өшиглөхөд нь ухаан алдсан. Нэг сэрээд харсан чинь тас харанхуй болчихсон, юу ч харагдахгүй байсан...” гэх мэдүүлгийг;
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Архи ууж байхад ******* өөрөө элдэв янзаар үг хэлээд хүнтэй муудалцаад *******тай барьцалдаад байсан. Чамд хамаагүй гээд машинаасаа хутга авчраад дайрсан. Зугтаж байхад араас гүйж ирээд хонго /өгзөг/ хэсэгт хутгалсан. Би тэгээд газар унаад ухаан алдсан байсан. Газар хэвтсэн. ...******* 2 дүүгийнхээ хамт ирж намайг олсон. ******* хутгалчхаад зугтчихлаа гэж хэлсэн. ...Нилээн цус алдсан байсан. Надад өөрөө хутгалуулчхаад буцаагаад тэр хүнийг хутгалах нөхцөл байгаагүй. Тийм боломж олдоогүй. Намайг илт гүтгэж байна. Гомдолтой байна. ...2, 3 удаагийн хагалгаанд орсон. Байнгын эм тариагаар явж байгаа. Гялгар ууттай бүтэн жилийн хугацааг өнгөрөөсөн. Намайг хагалгаанд орж байх хугацаанд нэг ч удаа ирээгүй. Нэг ч удаа надад мөнгө өгөөгүй. Хохирол барагдуулаагүй...” гэх агуулга бүхий мэдүүлгийг;
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Маргааш өглөө нь загасанд явах гээд ын эрэг дээр очиход *******, *******, *******, ******* энэ хэд архи уугаад байж байсан. ...Нэг хүн дээр бөгснөөс нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд сэрээх гэсэн чинь ******* байсан. Согтуу, ухаан алдсан ч юм уу байж байсан. Цаана нь машинд нь *******, ******* хоёр согтуу унтаж байсан. Юу болсон талаар тэр хоёрыг сэрээгээд асуусан чинь Сүхээ, Ганбааг хутгалаад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд би буцаж очоод *******ыг аваад сум руу очсон чинь /*******ын ээж/ гэж хүн эмнэлэг авч яваад үзүүлсэн. Сумын эмч цаашаа яаж орсныг нь мэдэхгүй байна. Хотод очиж үзүүл гэж хэлж байсан. Тэгээд манай гэрийн урд *******ийнх байдаг болохоор нь эгчид ороод “Сүхээ ах *******ыг хутгалаад зугтаагаад алга болчихжээ” гэж хэлсэн. ...Маргааш нь энэ 2 эмнэлэгт хэвтсэн байсан. *******ын ээж нь зөөлөн машин олдохгүй байна гээд намайг хот руу хүргээд өгөөч гэж гуйсан. ...Үхчихсэн ч юм уу яасан юм мэдэхгүй. Харсан чинь бөгснөөс нь цус гарсан байхаар нь нэг юм болж дээ гэж бодоод цаана нь машин байхаар нь очиж “та хэд юу болсон юм бэ?” гэж асуухад *******, ******* хоёр Сүхээ Ганбааг хутгалаад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд *******оос асуухад “Сүхээ хутгалсан” гэж хэлсэн. Би *******ыг эмнэлэг аваад явсан” гэх агуулга бүхий мэдүүлгийг;
Гэрч Ү.*******, З.******* нар “...Тухайн үед архи уугаад үнэхээр юу болсныг санахгүй байна...” гэх ижил утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргасан болно.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т энэ гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээч Б.ын 734 дугаартай “...1.2. Б.*******ын биед зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 243-244 дүгээр тал)-ээр тогтоогдсон.
Тодруулбал, шүүгдэгч Г.******* хохирогч Б.*******ын өгзөг хэсэгт санаатайгаар хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч нь хохирогч Б.*******ын биед халдахдаа зэвсэг буюу хутга ашиглан хүнд гэмтэл учруулсан үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй, шинжээчийн 734 дугаартай “...Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлттэй нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан энэ гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэн дүгнэхдээ “...Хохирогч Б.******* нь шүүгдэгч Г.*******ийг “чи баян байж 1 шил архи авч өгсөнгүй” гэж өдсөн. Г.******* нь “би чамд архи авч өгч чадахгүй, хүүхдээ авахаар явлаа” гэхэд нь тэр хүн дургүйцээд хутга бариад Г.******* рүү дайрсан...” гэж, мөн “...Хутгаараа энэ хүнийг олон удаа хутгаллаа. Энэ хүн зугтаагаад араас нь очоод өшиглөөд багалзуурдлаа. Энэ үйл явдлыг хийгээд байхад цочирдсон, хүзүүн дээр нь багалзуурдсан сорви байгаа. ...Энэ хүн би хутгалсан гэдгээ хэлдэг. Хутгалсан байж магадгүй. Гэхдээ санаатай энэ үйлдлийг хийгээгүй. Сэтгэл санаа нь цочрон давчидсан. Тэгээд энэ хүн хариу үйлдэл хийсэн. Тэгэхээр энэ хүнийг бусдын биед шууд санаатайгаар хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа. Зүйлчлэл хөнгөрөх боломжтой” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийн нэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдах үед хохирогчид хүнд хохирол учруулсан хариу үйлдэл юм.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч Б.*******ын удаа дараагийн өгсөн “...******* нь согтчихоод *******тай муудалцаад, хутга бариад дайраад, нүүрнийх нь хэсэгт хутгаар зүссэн. Тухайн үед би ...тэдний маргааныг нь салгах гээд “чи яах гээд байгаа юм бэ, хутга шөвгөө далд хий, битгий маргалдаад бай” гэсэн чинь ******* нь “чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд хутгаа бариад дайрсан. Би *******ээс айгаад зугтсан боловч ******* нь хойноос хөөж ирээд зүүн өгзгөнд доороос нь дээш зүссэн байдалтай өтгөн гаргадаг нүхний буюу шулуун гэдэсний хажуу тал руу хутгалсан... ...Тухайн үед ******* нь ******* гэх залуутай маргалдаж муудалцсан. Тэгээд ******* нь ******* гэх залуутай маргалдаж муудалцаж байгаад уурандаа автомашин дотроосоо ойролцоогоор 20см орчим урттай цагаандуу нэг тийм гялбар өнгийн бариултай хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би *******, ******* хоёрыг салгах санаатай *******эд хандан “чи яагаад байгаа юм бэ, юун хутга шөвөг гаргаж ирээд байгаа юм” гээд *******ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон, тэгэхэд ******* нь уурлаад надад хандан “чамд ямар хамаатай юм, пизда чинь” гээд над руу хутгаа бариад дайрсан. Тэгэхээр нь би *******ээс айгаад зугтахад ******* нь миний араас хөөж ирээд миний зүүн талын өгзөг, шулуун гэдэсний хажуу тал руу маань нэг удаа хутгалсан...” гэх тогтвортой мэдүүлгүүд, гэрч Б.*******ийн “... оос хөдлөөд 600-700 метр орчим зайд явтал замын хажууд ******* өмдөө шувталсан, бөгс нь ил гарсан, бөгсөн тус газар нь цус нь гоожиж хатсан, ёолсон байдалтай, хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “******* намайг хутгалаад зугтаасан” гэж хэлсэн. *******ын байсан газраас 300 метр орчим зайд *******ийн цагаан өнгийн Приус-20 маркийн машин харагдаж байсан. Би *******ийн машин руу очиход машин дотор *******, ******* нар машины арын суудал дээр унтаж байсан. Харин ******* байгаагүй. Би *******, ******* хоёрыг сэрээж юу болсон талаар асуухад тэр хоёр “*******ыг ******* хутгалчхаад зугтаасан” гэж хэлсэн. Хаашаа явсан талаар асуухад мэдэхгүй байна гээд сууж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор дахин өгсөн “...Уг хутга бол миний хутга байгаа юм, би уг хутгыг урьд өмнө *******оос өөрөөс нь 30,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед уг хутга миний автомашины жолоочийн эсрэг талын хаалганы хавтсанд байсан юм. Би одоо уг хутгыг хаана байгаа болохыг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* өөрийн хутгаа машинаасаа гарган ирж хохирогч руу дайрсан, хохирогч Б.******* болон гэрч Б.******* нарын мэдүүлгүүд тогтвортой, мэдүүлгийн эх сурвалжаа зааж мэдүүлдэг, хохирогч Б.*******ын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролд орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.*******ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 691 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн хөнгөн хохирлыг Б.******* учруулсан гэмт хэргийн шинжтэй дугаартай дүгнэлтээр байна гэж үзэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.*******ыг яллагдагчаар татахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч Б.******* Г.*******ийн биед халдаж гэмтэл учруулмагц Г.*******ийн сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал гэрч, хохирогч нар болон шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор өгсөн дээрх мэдүүлгүүдээр тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өгнө үү” гэх хууль зүйн дүгнэлт гаргасныг үндэслэлгүй, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.
Тодруулбал, шүүгдэгч Г.******* нь хохирогчийн биед халдан хутгалж, түүний эрүүл мэндэд нь зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцжээ.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг болно.
Иймд Прокуророос шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болохоор тодорхойлсон.
Шүүгдэгч Г.******* хохирогч Б.*******той маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний зүүн талын өгзөг тус газарт нэг удаа хутгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаатар нь “Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тиймээс уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.
Хохирогч Б.******* нь эмчилгээнд тодорхой хэмжээгээр зардал гаргасан бөгөөд дараа нь иргэний журмаар нэхэмжлэх хүсэлттэй байгаагаа өмгөөлөгчийн хамтаар илэрхийлсэн тул шүүгдэгч Г.*******ээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.*******од хүнд хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдсон, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Хэнтий аймгийн сумын багийн Засаг даргын “Тус багийн иргэн *******гийн ******* нь ам бүл 6. Эхнэр, хүүхдүүдийн хамтаар 1 дүгээр гудамж 101 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 92 дугаар тал), Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 112-117 дахь тал), гэрлэлтийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 97 дугаар тал), шүүгдэгч Г.*******ийн хувтйн зан байдлын талаар гэрчилсэн гэрч М., Д. нарын мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 104, 106 дахь тал), 5 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (шинээр гаргаж өгсөн баримт) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жил 08 сарын хорих ялаас 2 жилийг хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх саналыг;
Хохирогчийн өмгөөлөгч “...Ял шийтгэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс гаргах тайлбар байхгүй. Гэхдээ шүүгдэгчийг гэм буруугийн талаар маргаж байна гэж ойлгож байгаа. Гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэж бодож байна” гэх саналыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Шүүгдэгч Г.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хутгалсан гэх үйл баримт дээр маргаагүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгч бид нар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заажээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээнд төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй хэдий ч цаашид хохирогчоос гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, хор уршгийг нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
5. Мон Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Мон Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.*******ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нь хамрагдаж байгаагүй байна.
Мөн шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан заалтад хамаарч байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 8 сарынхорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Шүүгдэгч Г.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.*******ийн хэрэгт нотлох баримтаар өгсөн “Медтравма” эмнэлгийн компьютер томографид үзүүлсэн гэх тархины бичлэг бүхий Дивиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 08 /найм/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******эд оногдуулсан 3 жил 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ шийтгэр тогтоолоор шүүгдэгч Г.*******ээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.*******ийн хэрэгт нотлох баримтаар өгсөн “Медтравма” эмнэлгийн компьютер томографид үзүүлсэн гэх тархины бичлэг бүхий Дивиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
ШҮҮГЧ А.ЭНХБААТАР