| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
2025 1 17 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Н.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2439000000421 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 01 цаг 00 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, *******ийн ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Н.*******тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт төмөр шанагаар 1 удаа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 1-23 дахь тал),
-Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, *******ийн ******* тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Манай эхнэрийг ******* гэдэг. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаатай. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед би эхнэр *******ын хамтаар найз гийнд очиход гийн эхнэр, болон түүний нөхөр бид 6, 2 шил архи уусан. гийнх манай гэрийн баруун урд *******ийн 5-10 тоотод байдаг. Ингээд би эхнэрийг үлдээгээд гэр лүүгээ түрүүлээд яваад өгсөн. Ардаас эхнэр 01 цаг өнгөрч байхад орж ирэхээр нь би цуг ирсэнгүй гэх шалтгаанаар эхэлж үсдэж авсан. Тэгээд манай эхнэр уурлаад миний хамар луу эхэлж цохиод хамраас цус гараад доошоо хараад байж байтал дээрээс шанага авч толгой хэсэгт цохисон. Намайг цохичхоод эхнэр шууд гараад явсан. Тухайн зодоон болдог үед манай дунд охин цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Надад гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
-Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Ганаагийн хамтаар найз гийнд очсон. Мягаагийнд бид 4 байж байтал гаднаас *******, ******* 2 орж ирсэн. Ингээд бид 6, 2 шил архи хувааж ууж суусан. Гэнэт ******* эхнэрээ явъя гээд уурлаад байж байснаа явахдаа *******ын нуруунд нэг удаа цохиод гараад яваад өгсөн. Явсныхаа дараа ******* эхнэр лүүгээ байн байн залгаад байхаар нь би *******тай цуг гэр лүү нь явсан. Гэр лүү нь орсон чинь өөдөөс ******* *******ыг үсдээд авсан. Тэгээд ******* хаанаас шанага аваад цохисныг хараагүй. ******* гэнэт толгой хагарчихлаа гээд хүүхдээ 00-н цаас аваад ир гэж байсан. Тэгээд би *******ыг аваад гийнх рүү буцаад очсон. Үүнээс өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
-Насанд хүрээгүй гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би яг он сарыг нь сайн санахгүй байна 2024 оны 11 дүгээр сарын эхээр байх гэртээ ах дүүтэйгээ амрах гэж байсан ээж аав байхгүй байсан. Орой аав эхэлж орж ирээд гэртээ байж байгаад ардаас ээж нэг найзтайгаа хамт орж ирсэн. Ээжийг ороод ирсэн чинь аав ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгээд аав ээжийг үсдээд авсан. ээж үсдүүлээд больсныхоо дараа гал тогооноос төмөр шанага аваад аавын толгойд нь цохисон. Аавын толгойноос цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ээж аавыг цохисныхоо дараа шууд гэрээс гараад яваад өгчихсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 553 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. 2. Н.*******ийн биед баруун зулайн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг баримтууд болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Р.******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг мөн тул түүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хэсэгт хамааруулан хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Н.*******, шүүгдэгч Р.******* нар гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх тул дээрх хуулийн заалтад хамаарч байгаа этгээдүүд мөн байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой. Учир нь, хохирогчийн биед баруун зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн 553 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Н.*******ийн “Миний бие Намсрайжав овогтой ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний эхнэр Р.*******т цохиулсны улмаас толгойд 4 ширхэг оёдол тавиулсан. Одоо биеийн байдал хэвийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл үгүй болно” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 46 дугаар тал) нотариатчаар гэрчлүүлж хэрэгт ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд “гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч Р.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Р.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******аас “Гэм буруугийн талаар маргаагүй буюу үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчид торгох ял оногдуулбал уг ялыг биелүүлэх бүрэн боломжтой байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Р.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН