Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 7 тоотод оршин суух, Уран Цэрэв овогт А.Э /регистрийн дугаар /,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 7 тоотод оршин суух, Боржигон овогт Д.М /регистрийн дугаар / нарт холбогдох,

1,607,729.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шинжээч О.О, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Э, Д.М нар нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-тай 1234656 дугаар зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 25,2 хувийн хүүтэй, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах эд хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд:

1.    Фидуцийн 1234656 дугаар гэрээгээр Тоёота аксио 0 маркийн 29-87 УНЕ улсын дугаартай, 2008 оны NZE1446013092 тоот арлын дугаартай, цагаан өнгийн автомашин

Зээлдэгч А.Э, хамтран зээлдэгч Д.М нар нь 1234656 дугаар гэрээний 3.2.1 дэх заалтын дагуу зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч биелүүлэлгүй, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын сарын 31-ний өдрийг хүртэл нийт 301 хоногоор хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ нь 1234656 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нөхцөлийг хангаж байх тул тус гэрээний 5.1-д заасны дагуу зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгч А.Э, хамтран зээлдэгч Д.М нарт зээлийн төлбөрөө төлөхийг утсаар сануулж, шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна.

1.   1234656 дугаар зээлийн гэрээг тус гэрээний 5.1, 5.1.1 дэх заалтын дагуу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр цуцалж зээлийн үндсэн төлбөр 1,289,117.46 төгрөг, хүү 266,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,307 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,000 төгрөг нийт төлбөл зохих төлбөр 1,607,729.46 төгрөгийг зээлдэгч А.Э , хамтран зээлдэгч Д.М нараас гаргуулж банкинд төлүүлэх,

2.   1234656 дугаар зээлийн гэрээний 5.2-д заасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэв.

 

Хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд буй Х ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Э, Д.М нарт холбогдох иргэний хэрэгт доорхи тайлбар, хүсэлт гаргаж байна.

Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Х ХХК нь төлбөл зохих төлбөрийг хэдэн арав дахин нугалж нэхэмжилсэн байна.

Энэ нь ИХШХШТХ-ийн 25.2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг нотолно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Х ХХК-иас А.Э, Д.М нарын зээл төлсөн дэлгэрэнгүй баримтуудыг гаргуулж өгнө үү.

Энэхүү баримт гарч ирснээр зээлийн эргэн төлөлт, хүү, алданги буруу тооцоолсон өөрөөр хэлбэл хууль бус санхүүгийн тооцооллоор их хэмжээний төнгө үндэслэлгүй нэхэмжилсэн болох нь тогтоогдоно.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А.Э, Д.М нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,598,729 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,607,729.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргажээ.

 

Хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад, шүүхээс тогтоосон хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Х ХХК болон А.Э, Д.М нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1234656 дугаартай, Зээлийн гэрээ байгуулагдаж, банк нь зээлдэгч нарт 10,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, тээврийн хэрэгслийн худалдан авалт зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1234656 дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, NZE1234657983 арлын дугаартай, Toyota Axio маркийн суудлын автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлжээ.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,289,119.46 төгрөг, үндсэн хүү 266,303, нэмэгдүүлсэн хүү 43,307 төгрөг, нийт 1,598,729 төгрөгийн төлбөртэй болох нь 1234656 тоот дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан зааснаар, зээлдэгч Б.Б, Ж.А нар зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Шүүхээс томилогдсон Монголбанкны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр хариуцагч нар нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1234656 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,613,706.64 төгрөг төлөхөөр тооцоо гарсан боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,598,729 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, нотлох баримтыг бүрдүүлэхэд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Туяажаргалаар нотлох баримтыг гэрчлүүлж 9,000 төгрөгийн зардал гаргасан болох нь үйлчилгээний хөлс хураасан тухай нотариатчийн тэмдэг, гарын үсэг зэргээр тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Э, Д.М нараас 1,607,729.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэ хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч А.Э, Д.М нараас 1,607,729.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцаа хөрөнгө /NZE1234657983 арлын дугаартай, Toyota Axio маркийн суудлын автомашин/-өөс шүүхийн газарт .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлж, хариуцагч А.Э, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 113,336 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА