| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/0438/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/598 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/598
2025 02 26 2025/ШЦТ/598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Баасанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Э.Баасанжаргал,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан эрүүгийн 1911 03042 1810 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Б, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............... тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 30-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн и .улийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял
Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жил 10 сар 18 хоногийн хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..................... тоотод хохирогч Т.Н ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 210.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ТСL маркийн зурагтыг удирдлагын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Т.Н , гэрч Г.У , С.А , Б.Н , шүүгдэгч Т.Б нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №ЧД2-19-750 шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан бусад нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар оролцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..................... тоотод хохирогч Т.Н ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 210.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ТСL маркийн зурагтыг удирдлагын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-54 дэх тал),
Хохирогч Т.Н мэдүүлсэн “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо ..................... тоотод гэр бүлийн хамт 2014 оноос хойш амьдарч байгаа. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл гэртээ байхгүй байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн үед гэрийн хаалга, цонх онгойгоогүй эд зүйл бүрэн бүтэн байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд хажуу айлын залуу танай гэрт хулгай орсон байж болзошгүй байна гэхээр нь байшин руугаа харсан чинь гал тогооны өрөөний цонх болон том өрөөний цонх онгорхой байхаар нь гэрт хулгай орсон талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаагийн ажилтан нар дуудлагын дагуу ирэхэд нь гэр лүүгээ хамт ороход манай гэрийн том өрөөнд хананд өлгөөстэй байсан 32 инчийн ТСЛ маркын зурагт, удирдлагын хамт алдагдсан байсан”,
“...Хэрэг болсны дараа 1 сар орчмын дараа надад цагдаагаас “Н.................” ХХК гэх барьцаалдан зээлдүүлэх газраас зурагтаа аваарай хулгайч нь олдсон шүү гэж хэлж байсан. Тэгээд очиход манай зурагтыг ломбарданд тавьсан байсан. Тэгээд би тухайн үед зурагтаа 100.000 төгрөгөөр буцааж авч байсан. ...Би хохирлоо бүрэн төлүүлж зурагтаа болон ломбарданд өгч байсан 100.000 төгрөгөө нөхөж авсан. Одоо надад цаашид цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58, 61 дэх тал),
Гэрч Г.У мэдүүлсэн “...Би тухайн өдөр гэртээ байсан ба хамтран амьдрагч Т.Б нь өмнөх өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ гарч яваад орой ирсэн ба гэртээ ирэхэд нь манай найз Т манай гэрт ирчихсэн байсан ба Т нь Б ээс ахын дүү бүтсэн үү гэж асуухад Б нь бүтсээн гэж хэлээд гэрээсээ гарч яваад буцаж орж ирэхдээ 32 инчийн маркийг нь мэдэхгүй зурагт оруулж ирээд Т эд өгсөн ба Т нь тухайн зурагтыг аваад явсан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ байж байхад миний багийн найз А нь манай гэрт орж ирээд бичиг баримт чинь байна уу? гэхээр нь миний бичиг баримт байна гэж хэлэхэд зурагт ломбарданд бичиг баримтаараа тавиад өгөөч манайд бичиг баримттай хүн байхгүй байна гэхээр нь би А г дагаж гараад гэрт нь ороод А нөгөө зурагтаа тэврээд сансарын Тsе нэртэй пабын ойролцоо байрладаг нэрийг мэдэхгүй ломбарданд ороод 32 инчийн ТСЛ загварын зурагтыг удирдлагын хамт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр барьцаанд тавьсан”,
“...Тухайн үед би Т.Б тэй хамтран амьдраад удаагүй байсан юм. Тэр хүн надтай амьдардаг байхдаа хааяа өдөр гарч яваад шөнөдөө нэг том жижиг хэмжээтэй зурагт мах зэрэг зүйлсийг авчраад надаар дамжуулж ломбардад тавиулдаг байсан. Би тухайн үед хаанаас юу авчирдаг болохыг нь асуухад сайн хариулахгүй ам дагуулаад өнгөрдөг байсан. Тухайн цаг үетэй ойрхон гэвэл А ы гэрт байсан 32 инчийн нэг зурагтыг А ы эхнэр бичиг баримтгүй байсан учраас өмнөөс нь ломбарданд тавьж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 72 дахь тал),
Гэрч С.А мэдүүлсэн “...Тухайн өдөр архи ууж байгаад сэрээд Б ийн гэрт орж хоол идээд эхнэр Н бид хоёр таксинд явах гээд гарч байсан чинь орцны үүдэнд Б зогсож байснаа хаачих гэж байгаа юм гэхээр нь таксинд явах гэж байна гэсэн чинь эгчийнх рүүгээ явах гэсэн юм хүргээд өгөөч гээд хэлэхээр нь за тэгье гээд суулгаад бид 3 хөдөлсөн. Тэгээд Дэнжийн мянгад ирээд Гахайн байрны хажууд байх шинэ замаар дээшээ өгсөөд зам дээр зогссон. Тэгээд би Б ийг удахгүй биз дээ гээд хэлсэн удахгүй гээд эгчийнх рүүгээ орчихоод ирнэ гээд явсан би хаашаа орж байгааг нь хараагүй үлдсэн. Н бид хоёр юм яриад машин дотроо сууж байсан чинь Б хүрч ирээд багажаа онгойлго гээд багажинд хийгээд хөдөл гэхээр нь тэндээс яваад гэр хорооллын замаар гараад доошоо уруудаад Дэнжийн 1000 орчимд нэг газар зогсоод Б буугаад би шээгээд ирье гээд явсан. Тэгээд нэлээн байж байгаад хаанаас гараад ирсэн юм бүү мэд багажинд нэг юм хийсэн. Тэндээс хөдлөөд Сансар ороод байрандаа ирээд багажнаас Б 2 зурагт буулгаж байсан. Дараа нь эхнэр бид хоёр хөдлөөд таксинд явсан. ...Б манай эхнэр Н бид 3 явж байсан. Хулгай хийснийг эхнэр бид хоёр мэдээгүй. Б эхлээд буухдаа эгчийнх рүүгээ орно гээд дараа нь шээнэ гээд буусан. Хулгай хийсэн талаар нь мэдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
Гэрч Б.Н мэдүүлсэн “...Тухайн өдөр би А тай сансарт байхад гаднаас нэг эрэгтэй тухайн үед А ы найз байсан залуу орж ирээд эгчийнхээ гэрт очоод юм аваад ирье гээд бид хоёрыг дагуулан хамт явсан. Бид хоёрыг дэнжийн мянгын тэр хавьд байх нэг замын хажууд зогсоогоод өөрөө би эгчийнх рүүгээ ороод ирье гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу 20-30 минутын дараа гарч ирэхдээ машины тээшинд ааруул, чихэр, 1 ширхэг хар зурагт зэрэг зүйлийг хийгээд буцаад гэрт нь буюу сансарт ирсэн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),
Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №ЧД2-19-750 шинжээчийн дүгнэлт “...210.000 төгрөг...” (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
Шүүгдэгч Т.Б яллагдагчаар мэдүүлсэн ”...Асуулт: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна уу? Хариулт: Хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн талаарх үйл баримтыг сэргээн дүрслэхэд эргэлзээгүй, шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр объектив үнэлэлт өгч гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байгаа болно.
Шүүгдэгч Т.Б ийн үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боловч мөн хуулийн мөн зүйлийн 3 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Т.Б нь Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/....... шийтгэх тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..................... тоотод хохирогч Т.Н ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 210.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ТСL маркийн зурагтыг удирдлагын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж эхлэх бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 1911030421810 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэгдэж, танилцуулагдсан байна.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, бусдын үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлан авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой, амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..................... тоотод иргэн Т.Н ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 210.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ТСL маркийн зурагтыг удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Т.Н мэдүүлсэн “...Би хохирлоо бүрэн төлүүлж зурагтаа болон ломбарданд өгч байсан 100.000 төгрөгөө нөхөж авсан. Одоо надад цаашид цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал), эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн “...Хохирогч Т.Н д 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэгийг нийт 100.000 төгрөгийг бэлнээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутад хүлээлгэн өгч энэ тухай тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 190 дэх тал) зэрэг баримтууд авагдсан байх тул шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь урьд хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан (хавтаст хэргийн 130-132 дахь тал), түүний хувийн байдал, ял шийтгэлийн мэдээлэлтэй танилцахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2020/ШЦТ/.... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар .... захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/.... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар тогтоон ялыг биечлэн эдэлж байгаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 2025/ЦХШЗ/106 захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтныг шилжүүлэн цагдан хорих хүртэл 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 3 жил 8 сар 09 хоног хорих ял эдэлсэн, 2 сар 09 хоногийн үлдэгдэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/.... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 2 сар 09 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч Т.Б ийн үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн цаг хугацааны үйлчлэлд хамаарч байх боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2020/ШЦТ/............ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар .... захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд дахин бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөлд хамруулах хэмжээ хязгаар нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заажээ. Мөн хуулийн зорилт нь ...Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчлагдсан. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед тогтоосон байсан онцгой дэглэм өөрчлөгдсөн, цар тахлын үед хорих ангиуд нь короновирусын халдвар тархах ноцтой эрсдэл бүхий бүс байсан тул хорих ял эдэлж буй ялтнуудын тоог бууруулах зорилгоор зохицуулж байсан дээрх хуулийн зохицуулалт нь өнөөдрийн нөхцөл байдал ач холбогдолгүй болсон байх тул шүүгдэгч Т.Б ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж буй үйлдэлд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Т.Б ийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 2025/ЦХШЗ/106 захирамжаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэн, цагдан хорих шийдвэрийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хоригдол хүлээлгэн өгсөн байна.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын Б /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б эд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/28 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 2 сар 09 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 09 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Б эд оногдуулсан 2 жил 2 сар 09 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б ийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР