Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

2025       02           12                                          2025/ШЦТ/36

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогч О.*******, хохирогчийн өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч С., шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2439001380183 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “******* *******” нэртэй караокены гадна Б.*******тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.*******ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар бүлэглэн дээрх цаг хугацаанд хохирогч Б.*******ыг өмөөрч, тухайн зодооныг салгахаар очсон О.*******ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар 2024 оны 3 дугаар сарын 18-ны оройн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “******* *******” нэртэй караокены гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439001380183 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж;

Хохирогч О.*******ын өмгөөлөгч Б.*******: “Хохирол төлбөртэй холбоотой баримтууд (I хавтаст хэргийн 226-250 дахь тал) болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 5 хуудас нотлох баримтыг шинжлэн судалж оролцоно” гэж;

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч С.: “Хохирол төлбөртэй холбоотой баримтууд (I хавтаст хэргийн 226-250 дахь тал), шүүгдэгч Д.*******ийн ял шийтгэлийн тэмдэглэл (I хавтаст хэргийн 195 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсанд тооцуулна. Мөн миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж;

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Л.*******: “Шүүгдэгч Д.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (I хавтаст хэргийн 35-38 дахь тал), хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд (I хавтаст хэргийн 225-238 дахь тал) шинжлэн судалж оролцоно. Мөн миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.*******: “Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, бусад шүүгдэгч нараас харилцан эсрэг ашиг сонирхол байхгүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар “мэдүүлэг өгөхгүй, өмнө мөрдөн байцаалтад мэдүүлгээ гаргасан” гэж тус тус мэдүүлэг гаргаагүй бол,

Хохирогч О.******* “...2024 оны 3 дугаар сарын 18-ны орой “******* Аялгуу” караоке руу дөрвүүлээ цэргийн баяраар баярлах гээд орсон. Эргээд харахад Б.******* байхгүй, эдгээр залуучуудын сууж байсан ширээний дэргэд очсон загнуулаад байх шиг байсан. Б.******* гэх залуу янз бүрийн үгээр хараагаад байхаар нь би “ийм зүйл байж болохгүй шүү, эрчүүдийн баяр шүү дээ” гээд салгаад караокены өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа Б.******* “тамхилаад ирье” гээд гарсан. 2-3 дуу дуулчихаад байхад орж ирэхгүй болохоор нь би араас нь гартал гадаа Б.*******, Д.******* гэх хоёр залуу Б.*******ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаад “та нар буруу ойлголцсон байж болно, битгий муудалц” гээд баярын өдөр гоё байлгах гээд салгасан. Д.******* гэх залуу согтуу байсан. Бид хоёрыг караокены өрөө рүү ортол араас хүмүүс орж ирээд гадаа гаргаад цохиж нүдээд эхэлсэн. Би Д.******* гэх залууг салгах гээд цаашаа түлхээд холдуулах гэж оролдсон ч салаагүй. Гэтэл түрийтэй гуталтай, хар куртик малгайтай залуу хүрч ирэхээр нь салгах гэж байгаа юм байх гэж бодтол нүүр нүдгүй намайг цохисон. Цаанаас нь Д.******* нэмэгдэж ирээд намайг гурвуулаа зэрэг зодсон. Би тухайн үед муужирч унасан ч маш их өвдөлтийг мэдэрч байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн, намайг түшчихсэн байсан...  Би ар гэр, ажил төрлөө зохицуулаад явдаг. Мөн давхар цалингийн зээлтэй. Гэтэл эдгээр хүнд үеүдэд улам хүнд байдалд оруулсан. Би Хэнтий аймагт үзүүлж, дахиад Улаанбаатар хотод үзүүлэхэд маш их зардал гарсан. Миний сэтгэл санаа маш хүнд байдалд орсон. Тухайн үед сэтгэл санаагаар хохирч, цочирдсон. Би амьдралдаа хүнд цохиулж үзээгүй. Тухайн өдөр болсон үйл сэтгэл санаанд маш ихээр нөлөөлсөн. Би эмчилгээний зардал, бензин шатахуун, хоол хүнс, ажилгүй байх хугацааны цалин, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шинжээчийн 128 дугаартай дүгнэлт эргэлзээ бүхий гарсан тул дахин шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай захирамж гаргасан болно.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” бол шүүх хуралдааныг хойшлуулж болохоор хуульчилсан.

Мөн түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэрэв шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэх эрх нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэг. Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар бүлэглэн хохирогч Б.*******ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар бүлэглэн хохирогч О.*******ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 03 дахь тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I хавтаст хэргийн 04-08 дахь тал),

-Хохирогч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд найз , *******, нарын хамт Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” нэртэй караокед орсон юм. ...Тек хэсэг рүү нь цуваад очих үед манай найз *******ыг тухайн караокед сууж байсан хэдэн танихгүй залуу дуудсан бололтой ******* тэдний сууж байсан ширээ рүү очоод тэнд байсан өндөр хөх өнгийн ажлын өмдтэй өөрийгөө ******* гээд байсан залуу миний найз *******ыг “дутуу төрсөн адууны хээл” гэх мэтээр зүй бус үгээр доромжлоод байхаар нь , бид гурав дөхөж очоод “баярын өдөр байна, маргалдаад яах вэ, больё” гэж хэлээд *******ыг дагуулаад нөгөө залуугаас уучлалт гуйлгаад тэгээд цаг авсан караокеныхоо өрөөнд орцгоосон. Тэгээд бид тус караокены вип өрөөнд нь сууж байгаад нэг шил 0.75 литрийн Эден нэртэй архийг дөрвүүлээ хувааж ууж байхад миний найз ******* тамхи татахаар ганцаараа түрүүлээд гараад явсан. ин би удалгүй түүний араас санаа зовоод гарсан чинь миний найзыг анх караоке дотор маргалдаж, муудсан залуу ******* болон түүнтэй хамт явсан ******* гэх хоёр залуу караокены гадна талын задгай хэсэгт хоёулаа нийлээд газарт унагаачихсан өшиглөөд, гараараа хэд хэдэн удаа цохиод зодож байсан. Тэгэхээр нь би салгах гэж очоод Ренчинг босгоод нөгөө хоёр залууд “боль, одоо муудаад яахав дээ” гэж хэлээд Ренчинг босгож тэврээд караоке руу орох гээд хаалганы дэргэд очсон чинь нөгөө ******* гэх залуу гараараа *******ын нүүр хэсэгт 2-4 удаа цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөөд байсан. Тухайн үед би найзыгаа тэр хоёр залуугаас салгаж, караоке руу ороход *******, ******* хоёр араас дагаж орж ирээд *******тай маргалдаж, муудаад тэгээд л бид нар буцаад караокеноос гарсан чинь ******* гэгч нь миний хоолойг боохоор нь би гарыг нь тавиулах гээд ноцолдож, караокены баруун хойд тал руу явчихсан чинь урд талаас бас нэг хар хувцастай, хар малгайтай танихгүй залуу ирээд миний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Яг хэн хэдэн удаа яаж цохисныг нь сайн санахгүй байна. Учир нь ******* гэх залуу болон тэнд ирсэн хар малгайтай, хар куртиктэй залуу, ******* гуравт “одоо боль” гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй намайг цохиж, өшиглөөд хоолойг минь боосон тул би хэсэг зуур муужирч “больё” гэж хэлээд газарт ухаан алдаж унасан. Түүнээс хойш ямар асуудал болсныг нь мэдэхгүй байна. Намайг ухаан алдаад босож ирэх үед цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 13-16 дахь тал),

-Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд гэж бодож байна. Найз , *******, нарын хамт Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” нэртэй караокед 19-20 цагийн үед ороход тухайн караокед сүүлд нэрийг нь мэддэг болсон ******* гэх залуу гурван залуутай сууж байсан ба намайг дуудах шиг болохоор нь би тухайн залуусын ширээнд нь дөхөөд очиход ******* намайг “дутуу төрсөн адууны хээл” гэж хэл амаар доромжилсон. Гэтэл тэр үед миний найз , , *******, миний эхнэр Даваасүрэн орж ирээд намайг тэднээс холдуулж аваад караокеныхоо өрөөнд орцгоосон. ин миний эхнэр Даваасүрэн нь бид нарыг караокед хүргэж өгч өрөөнд оруулчхаад буцаад явсан. Миний найз , *******, бид дөрөв караокед орохоосоо өмнө 2 шил архийг хувааж уусан ба караокед орсон хойно нэг шил 0.75 литрийн Эден нэртэй архийг дөрвүүлээ хувааж уугаад сууж байгаад би ганцаараа тамхи татахаар гадаа гарчхаад утсаар яриад буцаад караоке руу орох гэж байхад ******* /ажлын хар хөх өнгийн хувцастай, өндөр нуруутай/ гэх залуу намайг нэг удаа цохиод бид хоёр ноцолдсон чинь ******* гэх залуутай хамт явж байсан юүдэнтэй малгайтай залуу /*******/ хажуунаас орж ирээд миний хоолойг боож надтай ноцолдож, зууралдсан тэгээд л түүнээс хойш зарим зүйлийг нь би санахгүй байна. Тэр хоёртой ноцолдож байхад миний найз ******* тэр хоёроос намайг салгаад дотогш оруулж байсан. ...Миний биед учирсан гэмтэл, шархыг дараа нь таньдаг болсон *******, түүнтэй хамт явсан ******* гэх хоёр залуу учруулсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 19-21 дэх тал),

-Хохирогч О.*******ын дахин өгсөн: “...Би тухайн хар малгайтай, хар хувцастай залууг харвал танина. Тухайн залуу нь түрийтэй гуталтай, дээгүүрээ хар өнгийн куртиктэй залуу байсан. Тэр залуугийн зураг нь надад байгаа, би зургийг нь гаргаж өгч болно. Тухайн үед миний эхнэр тэр залуугийн зургийг нь утсаараа дарж авсан байсан. ...Би өөрт учирсан гэмтэл, шархыг үзүүлж түүнтэй холбоотой гарсан зардал мөнгийг л нэхэмжилнэ. Холбогдох баримт нэхэмжлэх зүйлийг нь дараа нь бичгээр гаргаж өгнө. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн караокед бид дөрөв цуваад орсон ба би түрүүлж ороод караокены өрөө захиалахаар барментай нь уулзаад зогсож байхад миний араас орж ирсэн *******, *******, нар тэр караокены баруун хойд талын мухрын ширээ рүү явчихаар нь би араас нь очсон чинь Ренчиндорж хөх өнгийн ажлын өмдтэй, саарал өнгийн цамцтай танихгүй өндөр залуу /*******/-тай өөд өөдөөсөө тулчихсан, нөгөө залуу нь миний найзыг “дутуу төрсөн хээл, газрын бэлтрэг” гэх мэтээр хэл амаар доромжлоод зогсож байхаар нь би нөгөө танихгүй залуу /*******/ болон тэр ширээнд хамт сууж байсан залуусаас уучлалт гуйгаад “би найзыгаа аваад явчихъя” гэж хэлээд найзыгаа дагуулж караокены өрөөнд орсон. Тэгээд бид дөрөв тухайн караокед суугаад 1 шил 0.75 литрийн архийг дөрвүүлээ хувааж уугаад 1 цаг орчмын дараа миний найз ******* тамхи татахаар түрүүлээд гарсан ба араас нь ******* гарсан. ин би өрөөндөө ын хамт үлдчихээд ганц хоёр дуу дуулж байгаад *******, ******* хоёрын араас нь гарсан чинь Ренчин караокены баруун хойд талд цасан дээр уначихсан хэвтэж байсан. *******ыг танихгүй гурван залуу тонгойлгоод энд тэндээс нь өшиглөж, цохиод байсан. Тэгэхээр нь би тэр гурван залуугаас *******ыг салгаж авах гэсэн чинь нөгөө танихгүй гурван залуу /*******, *******, бас нэг хар хувцастай залуу/ над руу дайрч цохиод намайг боогоод эсхүл хоёр найз руу маань ээлжилж дайраад салж өгөхгүй байхаар нь би хэсэг хугацаанд салгах гэж оролдоод дийлдэхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Тухайн үед намайг караокеноос гараад харсан чинь миний найз ******* газарт хэвтчихсэн, *******ыг нөгөө хоёр гурван залуу зуураад энд тэндээс нь цохиж өшиглөж байсан. Тийм болохоор тэнд байсан *******, ******* гэх сүүлд нэрийг нь мэддэг болсон хоёр залуу миний хоёр найзыг зодож, биед нь гэмтэл шарх учруулсан. Өөрөөр тухайн газарт миний хоёр найзтай маргалдаж, муудсан хүн огт байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 32-34 дэх тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.ын 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Б.*******ын биед баруун ухархай ясны хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн дээд зовхи, баруун, зүүн хацар, баруун, зүүн сарвуу, зүүн бугуйнд зулгаралт, хүзүүний баруун, зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 129 дугаартай дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.ын 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. О.*******ын биед зүүн гайморын хөндийн хана цөмөрсөн хугарал, баруун ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, зүүн хацар, баруун, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүдээс зүүн гайморын хөндийн хана цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, зүүн хацар, баруун, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 128 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

-Хохирогч О.*******аас хэргийн материалд тусгуулахаар өгсөн хохирлын баримтууд (I хавтаст хэргийн 226-244 дэх тал),

-Хохирогч Б.*******аас хэргийн материалд тусгуулахаар өгсөн хохирлын баримтууд (I хавтаст хэргийн 246 дахь тал),

-Хохирогч О.*******аас хэргийн материалд тусгуулахаар өгсөн шүүгдэгч Б.*******ийн фото зураг (II хавтаст хэргийн 001 дэх тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (II хавтаст хэргийн 09-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Хоёр. Гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

2.1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дараах байр суурийг илэрхийлсэн болно. Үүнд:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* Аялгуу” караокены гадна оройн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд хохирогч Б.*******тай караоке дотор үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.*******ыг бүлэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн яллах дүгнэлтэд дурдагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

мөн Б.*******, Д.*******, Б.******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн караокены гадна талд Б.*******ыг зодож байхад нь салгах гэж очсон О.*******ыг уусан архиндаа согтуурхаж гурвуулаа нийлж бүлэглэн зодож хохирогч О.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулж зодохдоо 2 болон түүнээс дээш этгээд хамтран үйлдсэн тохиолдолд бүлэглэн гэж үздэг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Мөн хохирогч О.*******ыг зодож байгаа цаг хугацааны хувьд 20-30 минутын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр зодож байдаг. Шинжээчийн дүгнэлтээр маш олон тооны гэмтэл шарх сорви үүссэн байсан. Олон цаг минутаар зодсон асуудал, олон тооны гэмтэл шарх учруулсан асуудал нь хохирогчийн эрүүл мэндэд шаналал зовуурь үүссэн гэж үзэх үндэслэлтэй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн.

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нь тухайн гэмт хэргийг олон нийтийн газар үйлдэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийн биед шаналал зовуурь үүсгэж үйлдсэн, шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн санал тавьсан зүйл ангиуд тус бүр дээр гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргээр нотлогдож байгаа учраас улсын яллагчийн хэлсэн зүйл ангиудаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй оролцож байгаа. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэж,

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгчөөс: “...Мөрдөн байцаалтын шатанд Д.******* нь хохирогч нарыг зодсон цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч оролцдог. Миний үйлчлүүлэгчийн зүгээс дахин шалгуулъя гэдэг санал хүсэлтийг гаргаж байгаагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах нь зүйтэй гээд яллах дүгнэлт хүчингүй болж шинжилгээнд яваад тухайн хэрэг маань удааширсан. Манай талаас 11 сарын хугацаанд хэргийг сунжруулах, дахин шалгуулах, хэргийн үйл баримттай маргасан асуудал гаргаагүй. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гээд 3 зүйл ангиар зүйлчилсэн. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шат болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлж оролцож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ч гэсэн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

2.2. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар бүлэглэн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

Прокуророос шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйл юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцнэ.

Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******, Д.******* нар хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтын талаар маргаагүйгээс гадна хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.*******, хохирогч Б.*******, гэрч Э., хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар бүлэглэн хохирогч О.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

Дээрх үйлд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилжээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар заасан.

Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч О.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон.

Шүүгдэгч нарын гэмт үйл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд тэдний энэхүү хууль бус үйл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болно.

Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч нар “бүлэглэж”, хохирогчид “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” болох нь хохирогчийн биед учирсан гэмтэл болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр нотлогдоно.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцнэ.

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчих явдал юм.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны оройн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “******* *******” нэртэй караоке дотор үйлчлүүлэхээр орж ирсэн хохирогч Б.*******ыг “дутуу төрсөн адууны хээл” гэж басамжлан доромжилж, энэ үйл явдлаас улбаалан тухайн караокены гадна талд хоёр, гурваараа бүлэглэн хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан болон хяналтын камерын бичлэгт тусгагдсан дүрс бичлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гурав. Хохирол, хор уршгийн талаар:

3.1. Хохирогч Б.******* гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролтой холбоотой нийт 199,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт нэхэмжлэхээр тусгуулсан,

Хохирогч О.*******ын хувьд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролтой холбоотой нийт 1,714,600 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт тусгуулсан, сэтгэцэд учирсан хохирлыг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон болох нь II хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1124 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

3.2. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд учирсан нь нотлогдсон тул эмчилгээ, эм тарианыхаа баримтуудыг гаргаж өгсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бензиний зардал нийтдээ 953,976 төгрөгийг нэхэмжилж байгаа үйлчлүүлэгчээ дэмжиж оролцож байгаа. Хохирогч өмнө Хэнтий аймгийн төвд шатахуун түгээгчээр ажиллаад ажил төрлөө зүгээр хийж, эрүүл саруул явж байсан. Гэтэл баярын өдөр баярлаад явж байхад ямар ч шалтаг шалтгаангүйгээр биед нь халдаж зодсоноос үүдэн хүндэвтэр гэмтэл учирч өмнөх шигээ ажиллаж чадахаа больсон талаар хэлсэн. Гарсан зардлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж тооцож нэхэмжилж байгаа тул хангаж өгнө үү. Мөн хохирогчийн зүгээс хүнсний зардлыг нэхэмжилсэн. Хэвийн ажиллаж амьдраад явсан бол заавал хот орж илүү дутуу хүнс авч зарлага гаргах шаардлагагүй байсан гэж үзээд хүнсний зардлыг нэхэмжилсэн. Ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд тооцоолж нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэд хоног ажилгүй, чөлөөтэй байсан нь нотлогдож байгаа учраас 1 өдрийг 47,600 төгрөгөөр тооцож 42 хоног ажил эрхлээгүй хугацааны цалингаа бодож 2,007,600 төгрөгийг бодож нэхэмжилсэн. Хохирогч нь цааш үргэлжлүүлэн түгээгчээр ажиллах гэж үзсэн ч энэ хүмүүсийн учруулсан хор уршгаас болж ажлаа хийж чадахаа больсон учраас гарсан. О.******* нь өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлээгүй зөвхөн биеийн эрүүл мэндийн байдал нэлээн хүнд байсан үеийнхээ ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. Хохирогч О.*******ын сэтгэцэд “Хоёрдугаар” зэрэглэлийн хохирол учирсан. Улсын дээд шүүхээс баталсан аргалчлалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлэхээр байгаа. Уг аргачлалын дагуу дахин ажлаа хийх боломжгүй болсон, эрүүл мэндээрээ хохирсон, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. ...Толгой тархиа эмчлүүлснийхээ дараа хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар хэлсэн тул одоо толгой тархиа эмчлүүлээд дуусаж байгаа талаар ярьсан. Иймээс хамрын хагалгаатай холбоотой буюу хамрын гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг жич нэхэмжилж болохоор нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэж,

Улсын яллагчаас: “...Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин 2,007,600 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт хохирогчийн ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн тухайн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Сэтгэл санааны хохирлыг Улсын дээд шүүх болон Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлэхээр зохицуулсан тул 12,99 хувиар тогтоох нь зүйтэй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болон олон тооны гэмтэл шарх, сорви, 20-30 минут зодсоноос шалтгаалаад энэ хүний сэтгэл санаанд хор уршиг учирсан байна. Хохирол болон үргэлжилсэн үйлдлүүдийг харахад 12,99 дахин нэмэгдүүлж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт 1,714,600 төгрөгийн шатахуун болон хүнсний баримтууд авагдсан байгаа тул үүнийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2025 оны 01, 02 сард авсан бензин, шатахууны баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд тус төлбөрийг гаргуулах боломжгүй. Тус шатахууныг ямар зорилгоор ашигласан, эмчилгээ болон эм тарианд зарцуулсан талаарх баримт байхгүй байна. ин эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй... Хохирол төлбөр нь тухайн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж ойлгож байгаа. Хор уршиг нь гэмтэл, хохирол учирснаас болоод цаашид гарах эмчилгээний зардал, хоол хүнс, түр зуур ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно. О.******* гэх хүн хүнд зодуулаад биедээ гэмтэл аваагүй байсан бол Улаанбаатар хот руу явах шаардлагагүй байсан байх. Улаанбаатар хот руу явах шаардлагаас болж гүүр болон хоолны газраас хоол захиалах асуудал байсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Хэрэв гэртээ байсан бол төмс ногоогоо аваад хоолоо хийгээд идчих байх. Хотод гэр нь байхгүй бол хоол хүнсээ яаж хийх юм, хоолны газраас л хоол авч идэх болно. Хоол хүнсний асуудал нь хор уршгаас үүссэн үр дагавар гэж үзэж байна” гэж,

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгчөөс: “...Хохирогчийн зүгээс 12,962,967 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...Хохирогч талын гаргаж өгсөн 1,714,600 төгрөгийн баримт дотор эм тариа, бензин, хоол хүнс гэж байсан тул үүнээс эм тариатай холбоотой 824,819 төгрөг, бензиний 114,000 төгрөг, нийт 938,819 төгрөгийг хангаж, бусад баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарцуулсан бензин гэж үзэх боломжгүй, мөн цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Мөн цалингийн зөрүүг шүүхээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч талаас 42 хоног эмчийн магадлагаатай, акттай байсан гэх зүйлийг ярьдаг боловч хавтаст хэргийн материалд өвчтэй гэсэн эмнэлгийн магадлагаа авагдаагүй. НИК-ийн салбарын даргын албан тоот дээр 42 хоног өвчтэй байсан гэж дурдагдсан ч эмчийн тодорхойлолт байхгүй, байгууллагын дарга тухайн хүнийг 42 хоног өвчтэй байсан гэдэг тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Иймээс 42 хоногийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэдэг талаарх баримт байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй гэсэн. Үүнээс дүгнэхэд ажил хөдөлмөрөө эрхлээд явах боломжтой байсан тул цалингийн зөрүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Хүнсний 385,626 төгрөгийн баримт гаргаж өгсөн байсан. Хүн гэмт хэргийн улмаас хохирсон эсэхээс үл хамааран хүнс идэж уух нь өдөр болгон тохиолдож байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 385,626 төгрөгийг төлөх боломжгүй тул хасаж тооцох нь зүйтэй. Сэтгэцэд учирсан хохирлыг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох журам байгаа. ин шүүхээс хэдээр тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөн үйлчлүүлэгч маань хохирогчийг эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг ойлгож, ухамсарлаж хийсэн үйлдээ гэмшиж, дүгнэлт хийсэн.  Иймээс хэрхэн яаж хохирсон, хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийнэ...” гэж,

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгчөөс: “...Хохирогч О.*******ын биед хүндэвтэр, хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Үүнтэй холбоотой 199,000 төгрөгийн баримт авагдсан байсан ч хохирогч Б.******* нь нэхэмжлэхгүй авахгүй гэсэн тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Хэрэв шүүхээс гаргуулна гэвэл манай талаас төлөхгүй гэсэн зүйл байхгүй.

О.*******ын хувьд хөнгөн зэргийн болон хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч талаас 1,714,600 төгрөгийн баримтыг гаргаж, өнөөдрийн шүүх хуралдаанд 488,399 төгрөгийн баримтыг гаргаж өгч нийт 2,192,999 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон. 2024.03.19-2024.03.30-ны өдрийн хооронд гарсан эм тарианы зардал болох 809,444 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Хохирогч нь тухайн гэмтэлтэй холбоотой Улаанбаатар хот руу явж оношилгоо эмчилгээнд хамрагдсан байсан тул 2024.03.21-2024.03.29-ний өдрийн хооронд гарсан бензиний зардал болох 245,900 төгрөгийг төлөх нь зүйтэй. ин хоол хүнсний мөнгийг гаргах боломжгүй. ...Эмчилгээний зардалд 809,444 төгрөг, бодитой гарсан бензиний зардал 245,900 төгрөгийг хангаж, нийт 1,055,344 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,137,655 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны 42 хоногийн цалингийн зөрүүг нэхэмжилсэн байсан. Гэвч 42 хоног ажиллах боломжгүй байсан нь эмчийн бичиг, эмнэлгийн магадлагаагаар тогтоогдохгүй байна. 42 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй гэх үндэслэлээр актаа сунгуулсан баримт байхгүй байгаа тул цалингийн зөрүүг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 128 дугаартай О.*******ын гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээр О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид хөдөлмөрийн чадвар алдагдахгүй гэж гарсан. Сэтгэцэд учирсан хохирлыг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлэх журам байгаа. Хэдээр тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, хор уршиг арилаагүй гэх холбогдох баримтууд байхгүй. Мөн сэтгэцийн эмчийн хяналтад орж, үзүүлсэн зүйл байхгүй байгаа тул 12,99 дахин тогтоох боломжгүй” гэж тус тус хохирлын талаарх дүгнэлт тайлбараа гаргасан.

3.3. Хохирогч Б.******* хэрэгт 199,000 төгрөгийн баримтыг гаргасан нь уг хохирлыг нэхэмжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нараас Б.*******ад учирсан хохирлыг хувь тэнцүүлж буюу 99,500 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.4. Хохирогч О.******* хэрэгт нийт 1,714,600 төгрөгийн хохирлын баримтыг бүрдүүлж тусгуулсан нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж дүгнэлээ. Талууд хохирлын баримтуудаас бензиний зардал, хоол хүнсний талаарх баримтуудыг нэхэмжлэлээс хасах шаардлагатай гэж мэтгэлцсэн хэдий ч шүүх хохирогчид учирсан хор уршиг мөн гэж үзэж 1,714,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч О.*******аас ажилгүй байсан хугацааны цалин 2,007,600 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ бүрэн дүүрэн эмчлүүлж чадаагүйгээс болж цаашид энэ төрлийн ажлаа хийх чадваргүй болсон байх тул ажилгүй байсан хугацааны цалинг нь нэхэмжилсэн дүнгээр нь хангаж шүүгдэгч нараас хувь тэнцүүлсэн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч О.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан болох нь шинжээчийн 1124 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан бөгөөд “Хоёрдугаар” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож олгохоор байна. Гэвч шүүх уг хор уршгийг дээрх хэмжээ хязгаарын дотор шийдвэрлэхдээ хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас нийгмийн байр сууриа алдах, ажилгүй болсон, ажил хийх боломжгүй болсон, амьдралын чанар муудсан зэргийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн буюу 660,000х8=5,280,000 төгрөгөөр тооцсон болно.

Ингээд хохирогч О.*******ад нийт 9,002,200 /1,714,600+2,007,600+5,280,000=9,002,200 төгрөг/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн буюу 1 шүүгдэгчээс 3,000,733 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

ин хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн бензиний зардал /и-баримт/ нийт 568,349 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь эмчилгээ хийлгэхээр хөдөөнөөс машинтайгаа ирсэн гэх боловч чухам ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хавсаргагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

3.5. Шүүгдэгч нараас хохирогч Б.******* болон О.******* нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлбөрийг төлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан болно.

Шүүх хуралдааныг завсарлуулсны эцэст шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь хохирогч Б.*******ад учирсан хохирлын өөрт ногдох хэсэг болох тус бүр 99,500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар хохирогч О.*******ад учирсан хохирлын өөрт ногдох хэсэг болох тус бүр 3,000,733 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч нарыг хохирогч Б.*******, О.******* нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

3.6. Шүүхээс хохирогч Б.*******, О.******* нарыг гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбогдох зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Дөрөв. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

4.1. Улсын яллагчаас: “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож 40 хоног, нийт Б.*******, Д.******* нарт 2 жил 7 сар 10 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна.

Мөн шүүгдэгч Б.*******ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.

Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалуулах, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах саналтай байна” гэж,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Хохирогчийн гэм хор арилсан эсэхийг шүүх өөрийн хэмжээнд дүгнэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгчөөс: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг залуу юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлд нь 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлд нь 1 жилийн хорих ялыг оногдуулж, тус оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэргийг нэг цаг хугацаанд үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчид хохирол учруулсан нөхцөл байдал бий. Миний үйлчлүүлэгч хохирогчид хохирол учруулсан нөхцөл байдалд нь маргахгүй хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсан хохирлыг төлж барагдуулсан. Иймээс тухайн хэргийн үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хэрэг хийсэн, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2 санкцтай. Миний үйлчлүүлэгч хэргийн үйл баримтад маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Иймээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Албадлагын арга хэмжээ авч байгаа хариуцлагыг нэмж нэгтгэн 2 жил хугацаагаар тэнсэж өгнө үү. 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт саналаа гаргажээ.

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй ба харин Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч энэхүү хувийн байдлыг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал биш болохыг дурдах нь зүйтэй.

4.3. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн болно. Үүнд:

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг тус бүр:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.*******ийг:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 08 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрсдийн байнга оршин суух Хэнтий аймгийн Хэрлэн сум /шүүгдэгч Б.*******/ болон Галшар /шүүгдэгч Б.*******, Д.*******/ сумдын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялтнууд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтнуудын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтнууд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

4.7. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ургийн овогт ийн *******, ургийн овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ургийн овогт Баасансүрэнгийн *******, ургийн овогт ийн *******, ургийн овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, бие махбодын сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус бүр 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгосон ялыг тусад нь эдлүүлсүгэй,

4. Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суугаа нутаг дэвсгэр болох шүүгдэгч Б.*******ийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтнууд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтнуудын торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, шүүгдэгч нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч нар цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХСАЙХАН