Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01949

 

 

 

 

 

 

2018 оны 6 сарын 04 өдөр Дугаар 101/ШШ2018/01949 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чоймболын гудамж, 23-03 тоот хаягт байрлах Оминфорс ХХК/ хуулийн этгээдийн регистрийн дугаар: /- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 103/3 дугаар байр, 48 тоот хаягт оршин суух, Олонхууд овогт Батмөнхийн Ариунболд /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК болон иргэн******* нар нь харилцан тохиролцож, Обой бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, нэг бүр нь 45,000 төгрөгийн үнэтэй 266 ширхэг, нийт 12,000,000 төгрөгийн үнэ бүхий обойг нийлүүлэхээр болсон.

Уг нийлүүлэх обойны үнийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон боловч үүнээс 2,000,000 төгрөгийг л төлж барагдуулан, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг огт төлөхгүй байна.

Дээрх гэрээний дагуу******* нь 266 ширхэг обойг гэрээ байгуулсан өдрөө хүлээн авсан боловч олон ширхэг обой авахгүй гээд буцааж өгөөд, оронд нь нэг бүр нь 90,000 төгрөгийн үнэ бүхий 135 ширхэг обойг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, утсаа ч авахгүй, ямар нэгэн шалтгаангүйгээр зайлсхийсээр өдийг хүрлээ.

Мөн гэрээний 7 дахь заалтын 7.3-т худалдан авагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу төлбөрийг бүрэн барагдуулахаар гэрээнд заасан хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 77 хоногийн алданги тооцож, 3,850,000 төгрөг/10,000,000*0,5=50,000; 50,000*77=3,850,000/-ийг гаргуулахаар нэхэмжилж байна байна гэв.

 

Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******од холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч*******ыг шүүхэд дуудан ирүүлэх, эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоох ажиллагаа хийж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Обой зээлээр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч тал ******* ХХК нь худалдан авагч*******од нийт 12,000,000 төгрөгийн үнэ бүхий солонгос обойг нийлүүлэх, худалдан авагч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг худалдагч талд төлөх, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр гэрээний Долоодугаар зүйлд тусгаж, талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 232 дугаар зүйлд тус тус заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж обой хүлээлгэн өгсөн тухай Зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан, худалдан авагч талаас 2,000,000 төгрөгийн төлбөр авсан талаараа тайлбарласан бөгөөд хариуцагч******* нь энэ талаар үгүйсгэж нотлоогүй тул Худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, алданги 3,850,000 төгрөг, нийт 13,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******оос 13,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжид 227,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА