| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0709/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/502 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/502
2025 2 17 2025/ШЦТ/502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,
улсын яллагч С.Алтай,
хохирогч П.********,
шүүгдэгч С.********-******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********гийн ********-**************** холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны ******** дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот******** төрсөн, ***** настай, тусгай дунд боловсролтой, цахилгаан дамжуулах агаарын шугамын засварчин мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******** дүүргийн ******** дугаар хороо, ********ын ******** дүгээр гудамжны ******** тоот******** оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******** овогт ********гийн ********-******** (РД:***************).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.********-******** нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ****** нутаг дэвсгэрт байрлах *******давхарт хохирогч П.********ыг маргааны улмаас хавирч унагаан эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т********ОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч С.********-******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хохирогч П.******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрүүдээ нэхэмжилж байгаа...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч П.******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед ажлынхантайгаа Хан-Уул дүүргийн ******** дугаар хороонд байрлах ******** бар руу орсон. Тэгээд найзуудтайгаа архи согтууруулах ундаа хэрэглээд караокед дуулж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад тооцоогоо хийх гээд 2 дугаар давхарт угтах хэсгийн касс дээр ажлынхаа хоёр хүнтэй зогсож байсан. Гэтэл ******** баарны зөөгч, хамгаалагч гэх 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд бид нарын байсан өрөөнөөс тамхины иш гаргаж ирсэн ба хориотой газар тамхи татсан гээд 50.000 төгрөгөөр торгоно гээд бид нарыг гүтгэж эхэлсэн. Тэгэхээр нь би найзуудынхаа татаж байсан тамхийг хартал тэр хоёр хүний гаргаж ирсэн тамхины ишнээс зөрж байсан ба зөөгч, хамгаалагч гэх хоёр хүнд харуултал “үгүй, та нар татсан байна” гээд маргаан эхэлсэн. Тэгээд тооцоогоо касс дээр төлж дуусгаад тухайн баарнаас гарах гэтэл ойролцоогоор 170 см орчим өндөртэй, 25 орчим насны залуу бид нарыг гаргахгүй гээд хаагаад зогссон. Тухайн үед би тэр залууд хандаж төлбөрөө бүрэн төлсөн байхад яагаад гаргахгүй байгаа юм бэ гээд биеэрээ бага зэргийн түлхэлт өгтөл, намайг баруун хөлөөрөө хоёр хөлийг минь хавсарч шалан дээр унагаасан. Тэгээд би босож ирэх гэтэл мөрөө даахгүй гар унжаад өвдөж байсан тул шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд өвдөөд босож чадахгүй, хөдөлж чадахгүй сууж байтал тухайн ******** баарны ажилтан эмэгтэй нь наад хүнээ аваад яваач, гаргаач гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Гэрч Х.******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******** ******** ойн баяр боло******** манай байгууллагынхан ******** караокед баяр тэмдэглэж байсан. Би ******** цагийн үед араас нь очсон ба манай байгууллагынхан баяраа тэмдэглээд эхэлчихсэн караокед нь дуулаад сууж байсан. Тэгээд 2 шил Финланд гэх архийг долуулаа хувааж уусан. Гэхдээ тэнд байсан хамт олны маань дунд согтуу, биеэ хянах чадваргүй болсон байсан хүн байгаагүй. Тэгээд ********, ******** бид гурав үлдээд 23 цаг 36 минутад тооцоо хийгээд гарсан. Тооцоо хийгээд байж байтал ******** баарны хамгаалагчтай нь маргалдсан. Тухайн хамгаалагч нь бид гурвын сууж байсан өрөөнөөс тамхины иш гаргаж ирээд энд тамхи татаж болохгүй газар байтал та гурав тамхи татсан байна. гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгэхээр нь торгуулийг нь төлчихье, хэрүүл маргаан хийгээд яахав гээд тооцоогоо төлөх гээд зогсож байтал гарах хаалганы хажууд тэр хамгаалагч залуу ********ын хөл рүү хавираад газарт унгаачихсан. Тухайн үед би торгуулийн 50.000 төгрөгийг төлсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэтэл өөдөөс хэрүүл маргаан үүсгэж байгаад алга болчихсон. Тэгээд ******** баарны ажилчдаас тэр хамгаалагчийн талаар асуутал бүгд мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед ******** газарт уначхаад уйлаад сууж байсан.Тэгээд бие нь муу байхаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллага дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) ,
Гэрч Б.******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******** ******** ойн баяр боло******** байгууллагын хамт олонтойгоо ******** караоке руу ******** цагийн үед орсон. Тэгээд 2 шил Финланд гэх архийг долуулаа хувааж уусан. Тухайн үед байгууллагаараа караокед нь дуулж байсан ба согтсон хүн бол байгаагүй. Тэгээд ********, ******** бид гурав үлдээд 23 цаг өнгөрч байхад тооцоо хийсэн. Тооцоо хийгээд ******** караокены текны урд зогсож байтал ******** караокены хамгаалагч гэх залуу тамхины иш барьж гарч ирээд Танай байгууллагынхан караокены өрөөнд оро******** хориглосон газарт тамхи татсан байна гэж маргаж эхэлсэн. Тэгээд тухайн тамхины ишийг хартал бид нарт байсан тамхины ишнээс өөр бичилттэй байсан. Тэгээд ******** тухайн хамгаалагчид тайлбарлаж хэлтэл ******** караокены хамгаалагч нь хэрүүл маргаан үргэлжлүүлээд хийгээд байсан. Мөн текний ард зогсож байсан эмэгтэй хажуугаас та нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд хориглосон газарт тамхи татчихаад хэрүүл маргаан хийгээд байх юм Та нар амжихгүй шүү гэх мэтээр орило******** байсан Тэгээд байж байтал тухайн залуу ********тай маргалдаад зогсож байхдаа хөл хэсэг рүү нь хөлөөрөө хавираад газарт унгачихсан. Тухайн үед би текны хажууд сандал дээр сууж байсан ба хавирч унагаахыг нь харсан.Тэгээд ********ыг хэвтэж байхад нь очо******** босгох гэтэл нэлээн зовуурьтай хөдөлж чадахгүй.байдалтай байсан. Тэгээд би эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. Тухайн үед тэр хамгаалагч залуу ********ыг хавирч унагаачхаад шууд алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7565 дугаартай “...П.********ын биед зүүн эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн-ийн 51-52 дахь тал),
Яллагдагчаар С.********-******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сараас хойш Мета лакшьюрт караоке лоунжид хамгаалагчаар ажиллаж байгаа. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 31-ээс 2024 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө намайг ажиллаж байхдаа текэн дээр хэрүүл маргаан үүсээд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай эмэгтэй текэн дээр байсан усны сав, ундааны сав, лааз гэх мэт зүйлс зөөгч нар руу шидээд агсан согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би очо******** хийж буй үйлдлийг нь болиулах гээд шаардлага тавьсан боловч эсэргүүцэж миний биед халдсан. Тэгэхдээ цээж рүү хоёроос гурван удаа, хацар руу нэг удаа алгадаад, эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөх гэхээр нь сандарсандаа хойш нь цээж рүү нь нэг гараараа түлхсэн.Тэр эмэгтэй тухайн үед хойшоо унахдаа ард талын зогсож байсан хүнд тээгэлдээд газарт унасан ба унахдаа араараа унах шиг болсон. Тэгээд босож ирэхдээ хэрүүл хийгээд орилж хашхирч байсан ба чи намайг з********чихлоо, чи миний гарыг хугалсан гэх мэтээр орилсон. Тэгэхээр нь би таныг цохиж з********оогүй, гэж хэлээд цагдаагийн байгууллагад болон түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
Шүүгдэгч С.********-********ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 65-69 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан талаарх гаргаж өгсөн 3 ширхэг тооцооны хуудас зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.********-**************** холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч С.********-******** нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ********-р хороо нутаг дэвсгэрт байрлах ******** клубийн 2 дугаар давхарт хохирогч П.********ыг маргааны улмаас хавирч унагаан эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.******** болон шүүгдэгч С.********-******** нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7565 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч П.********ын эрүүл мэндэд нь “...эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй далд хугарал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч С.********-******** түүнийг түлхэж унагаах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль боло******** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.********-********, хохирогч П.********ын эрүүл мэндэд нь “...биед баруун, зүүн, дээд, до******** үүдэн 1-р шүднүүдийн булгаралт, до******** уруулын салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хүзүүнд эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж т********руулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.********-******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт боло******** гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.********-********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг харгалзан үзэж мөн хуульд зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд баримтаар гарсан 4.455.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч нь цаашид гарах зардлыг ******** журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг прокурор, хохирогч нарын гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч С.********-********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.********-**************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ********3 дугаар зүйлд зааснаар С.********-**************** оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус т********орхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.********ын эрүүл мэндэд эгэм ясны сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч П.******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг гаргаж өгөхдөө утсаар авсан баримтын гэрэл зургуудыг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гаргаж өгсөн шүүхийн хэлэлцүүлэгт 4.455.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн уг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй /эх хувиараа/ бичмэл баримтад тавигдах хуулийн шаардлага хангахгүй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүл мэндэд учирсан хор уршигтаа “Amway” гэх бүтээгдэхүүн хэрэглэсэн талаар баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд уг бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай талаар эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, эмийн эмчилгээний баримтыг хавсарган ирүүлээгүй тул эргэлзээ бүхий нотлогдохгүй байна гэж үзэж хэлэлцэхгүй орхиж нотлох баримтын шаардлага хангасан шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хагалгаа хийлгэсэн 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ******** хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********-********оос гаргуулж хохирогч П.********д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин хохирогч нь цаашид эмчилгээ үйлчилгээ авах талаар мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн ******** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний ******** бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ********-********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********-**************** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.********-******** нь торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.********-**************** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний ******** бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. ******** хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********-********оос 400.000 /дөрвөн зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.******** /Хан-Уул дүүрэг ********-р хороо ******** * тоот******** оршин суух, РД:********/-д олгосугай.
7. Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн ******** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.********-**************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ