| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
2025 03 12 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
хохирогч
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000030 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ......... иргэн, ........ оны .........дугаар сарын ........-ний өдөр ..........аймгийн ............. суманд төрсөн, .........настай, .............., ........... боловсролтой, .............. мэргэжилтэй, ............... аймгийн .............. суманд үйл ажиллагаа явуулдаг “...................” ХХК-д.................. ажилтай, ам бүл ............, эхнэр, ............... хамт .............., ................, .............дүгээр хороо, ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* (РД:.................),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой .............. дүүргийн ...........дүгээр хороо, ........дугаар байрны .........дүгээр орцны .........давхарт эхнэр ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээж хэсэг рүү нь 1 удаа цохиж, өвдгөөрөө 1 удаа эмзэг эрхтэн рүү нь өвдөглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь давсагны битүү гэмтэл, урагдал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед манай эхнэр над руу залгаад “Хар хоринд 2 дүүтэйгээ байна, хүрээд ир” гэсэн. Тэгээд би ганцаараа очсон бөгөөд намайг очиход манай эхнэр, миний эмэгтэй дүү , түүний нөхөр нар сууж байсан. Бид хэд юм ярьж сууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад тарцгаасан. Би эхнэртэйгээ 16 дугаар байр руу алхсан. Нөгөө 2 таксинд суугаад явсан. Манай эхнэр бид 2 гэр рүү орох гэж байгаад хоорондоо маргалдаж, би эхнэрийнхээ хэвлий хэсэг рүү өвдөглөсөн. Удалгүй эхнэр хэвлийгээр өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Манай эхнэрийн давсгыг ханзарсан гэж байсан. Манай эхнэрийн биеийн байдал хэвийн болсон ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр 14 жил хамт сайхан амьдарсан. Одоо бидний харилцаа хэвийн байгаа. 4 хүүхдийг минь бодож шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110-111, 139, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид нар Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх ээжийндээ гэр бүлээрээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд хадам дүү ийн хамт Хар хорин үйлчилгээний төвийн лоунж орсон. Бид хоёр ороод 1 шил 0,75 литрийн архи захиалж ширээнд суусан. Удалгүй бид хоёрын нөхрүүд ирээд хамт суусан. Тэгээд архиа ууж дуусаад дахин 1 шил архи аваад үргэлжлүүлэн ууж сууцгаасан. Тухайн үед нэлээн орой хамт таксинд суулгаад явуулсан. Нөхөр бид хоёр гэр рүү алхсан. Тэгээд байрны гадна ирээд гэр рүүгээ орохоор явж байхдаа орцонд нөхөртэйгээ муудалцсан. Манай нөхөр миний хэвлий хэсэг рүү нэг удаа цохисон, аль гараараа цохисныг би санахгүй байна. Тухайн үед согтсон учраас сайн санахгүй байна. Миний биед манай нөхөр ******* цээж хэсэг рүү нэг удаа цохисон, мөн өвдгөөрөө нэг удаа эмзэг эрхтэн рүү цохисон... Одоо миний биед өвдсөн зүйл байхгүй. Бидний харилцаа хэвийн байгаа. Манай нөхөр өмнө нь надад гар хүрч байгаагүй. Тухайн үед маргалдахад анх удаа тийм зүйл болсон. Манай нөхөр ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг. Би 2-13 насны 4 хүүхдээ хараад гэрт байдаг. Бидний амьдрал, 4 хүүхдийг минь бодож, нөхөрт минь хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай төрсөн ах ******* эхнэр болон хүүхдийн хамт Улаанбаатар хотоос ирээд хэд хонож байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би бэр эгч тэй уулзаад Хархорин гэх үйлчилгээний төвийн лоунж орсон. Ороод 0,75 литрийн “Eden” нэртэй архи 1 шилийг аваад бид хоёр уугаад сууж байхад манай нөхөр , эгчийн нөхөр ******* нар ирээд бид хамт суугаад архи ууцгаасан. Тэгээд 1 шил архиа ууж дуусаад дахин 0,75 литрийн “Eden” архи аваад тухайн газраа караокед үргэлжлүүлэн сууцгаасан. Ингээд 00 цагийн орчимд тухайн лоунж хаах болоод бид хэд тарцгаасан юм. Нөхөр бид хоёр таксинд суугаад харьсан, ах эгч хоёр алхаж харьсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Намайг жижүүрээс буухын өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд иргэн 103-т хүргэгдэж ирсэн. Ирэх үед хэвлийн доогуур өвдөнө, шээс хүрнэ гэсэн зовиуртай тэгээд гэмтлийн асуумж дээр нөхөртөө зодуулсан гэж ярьсан. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 11-ны орой нөхөртэйгээ маргалдаж байрныхаа орцонд эхнэр нь гэртээ орохгүй байхаар нь цохисон тухай хэлсэн. Тухайн үед манай нөхөр цохиж гэмтэл учруулсан гэсэн. Тухайн үед хэвлийн доогуур өвдөнө гэсэн өгүүлэмжтэй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Хүргэн ******* нь гайгүй, томоотой, их л даруухан хүн. Архи дарс огт уугаад байдаггүй. Миний охинтой гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. дундаасаа 4 хүүхэдтэй, Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хүргэн маань “Оюу Толгой" ХХК-д 10 гаруй жил ажиллаж байгаа, одоог хүртэл ажил хийж амьдралаа авч явж байгаа. Манай охин хүүхдүүдээ хараад гэртээ байдаг бөгөөд ганц ажил хийдэг нь манай хүргэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39),
Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаартай “ийн биед давсагны битүү гэмтэл, урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх давсагны урагдал гэмтэл нь учирсан үедээ амь биед аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 44-45),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28/20 тоот албан бичигт “Иргэн /РД:.............../ нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 113,218 төгрөг, мэс засал 2,391,299 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 121,560 төгрөг, нийт 2,626,077 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 143),
Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 16 дугаар байрны 5 давхар 4 орцоор ороход явган хүний шатаар 2 давхарт гарч оролцогч *******аар хэргийн газрын цэгийг заалгуулан шинжээчээр гэрэл зургаар баталгаажуулан авлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8),
Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь 1,67 хувьтай, нь 0,89 хувьтай” гэжээ (хх-ийн 9-10),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14),
Аюулын зэргийн “...бага буюу хохирогчийн биед учирсан гэмтэл салтаа руу өшиглүүлсэн, шээсээ гадагшлуулж чадахгүй, эмчилгээ хийгдэж байна. Хагалгаанд орох заалттай...” гэсэн үнэлгээ (хх-ийн 15-16),
Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээгээр “...тус хороонд тухайн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага анх удаа ирж байгаа. Давтамжтай дуудлага мэдээлэл байхгүй. ...эрсдэл бага...” гэжээ (хх-ийн 19-26),
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 52-53),
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 54-58, 60-107),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 116-128),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм бурутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 11-ний орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 4 дүгээр орцны 2 давхарт эхнэр ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээж хэсэг рүү нь 1 удаа цохиж, эмзэг эрхтэн рүү нь 1 удаа өвдөглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь давсагны битүү гэмтэл, урагдал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
-хохирогч ийн “Тэгээд байрны гадна ирээд гэр рүүгээ орохоор явж байхдаа орцонд нөхөртэйгээ муудалцсан. Миний биед манай нөхөр ******* цээж хэсэг рүү нэг удаа цохисон, мөн өвдгөөрөө нэг удаа эмзэг эрхтэн рүү цохисон...” гэсэн мэдүүлэг,
-гэрч ийн “Тэгээд 1 шил архиа ууж дуусаад дахин 0,75 литрийн “Eden” архи аваад тухайн газраа караокед үргэлжлүүлэн сууцгаасан. Ингээд 00 цагийн орчимд тухайн лоунж хаах болоод бид хэд тарцгаасан юм. Нөхөр бид хоёр таксинд суугаад харьсан, ах эгч хоёр алхаж харьсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч “Намайг жижүүрээс буухын өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд иргэн 103-т хүргэгдэж ирсэн. Ирэх үед хэвлийн доогуур өвдөнө, шээс хүрнэ гэсэн зовиуртай тэгээд гэмтлийн асуумж дээр нөхөртөө зодуулсан гэж ярьсан. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 11-ны орой нөхөртэйгээ маргалдаж байрныхаа орцонд эхнэр нь гэртээ орохгүй байхаар нь цохисон тухай хэлсэн. Тухайн үед манай нөхөр цохиж гэмтэл учруулсан гэсэн. Тухайн үед хэвлийн доогуур өвдөнө гэсэн өгүүлэмжтэй байсан” гэсэн мэдүүлэг,
-хохирогчийн биед давсагны битүү гэмтэл, урагдал гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсаныг тогтоосон Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Аюулын зэргийн үнэлгээ,
-Яаралтай тусламжийн хуудас,
-Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Гэмтлийн "хүнд" зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн цээж хэсэг рүү 1 удаа цохисон, эмзэг эрхтэн рүү 1 удаа өвдөглөсөн үйлдлийн улмаас хохирогч Наранцэцэцгийн эрүүл мэндэд давсагны битүү гэмтэл, урагдал гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм бурутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч ******* нь хохирогч ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 2,626,077 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ