Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 136/шш2017/00406

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: , М овогт ЖныМгийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: , Хорин овогт Нын Бд холбогдох

 

            Өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.М миний бие 2013 оны 5 дугаар сарын 0*-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг хүртэл Д аймгийн А сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажилласан. Ажил үүрэг хийх хугацаанд тус суманд Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2015 оны 7 дугаар сард 40 айлын орон сууц баригдах ажил эхэлж миний бие уг барилгын ажлын талаарх мэдээллийг иргэдэд танилцуулах зуучлах үүргийг гүйцэтгэж ажилласан. Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад А сумын  4 дүгээр багийн иргэн Н.Баас үндэслэлгүйгээр 8,000,000 төгрөг авсан гэж удаа дараа худал гомдол гаргаж миний нэр төрд халдсан. Үүнд УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр буюу 201* оны * дугаар сард Д аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан ба цагдаагийн байгууллага яаж шийдвэрлэсэн талаар албан ёсоор хариу өгөөгүй, 1 жилийн дараа буюу 2017 оны * сард болсон МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр урдах асуудлаар дахин намайг 8,000,000 төгрөг авч хувьдаа ашигласан мэтээр Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шалгуулсан ба Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны * дугаар сарын 15-ны өдрийн ***/ШШ2017/00*** шийдвэрээр уг 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн.

Н.Б нь өөрөө аль эсвэл ямар нэгэн хүний хатгаас захиасаар миний эрхэлж байсан ажил үүрэг болон улс төрийн ажил үүрэгт зориудаар саад хийн миний нэр төрийг гутаан дордуулах оролдлого хийсэн гэж үзэж байна. Дээрх гомдлууд нь заг хугацааны хувьд давтамжтай яг сонгуулийн ажлын үеэр таарч байгаа нь хардлага төрүүлж байна.

            Иргэн Н.Бд туйлын их гомдолтой байгаа тул нэр төрөө сэргээлгэн мөн сэтгэл санааны дарамт 7,400,000 төгрөг, ажилгүй болсон, өмнөх маргааны өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, төлөөлөгчийн хөлс *00,000 төгрөг, цагдаад удаа дараа дуудагдсан, өмнөх болон энэ шүүх хуралдаанд гарсан зардал 1,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Бын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-Мд ... нийт 11,579,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-21/,

-Нэхэмжлэгч хариуцагчийг улс төрийн агуулгаар удаа дараа, давтамжтай сонгуулийн үеэр буюу 201*, 2017 оны Улсын их хурлын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр давтамжтай нэр төрд нь халдсан гэх боловч 201*, 2017 онд шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шүүхээс 3,579,000 төгрөгийг Мгээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Цаг хугацааны хувьд мэдэхгүй ч жирийн малчин иргэн хүнийхээ хувьд Мд 8 сая төгрөг өгсөн, үүнийгээ олж авахаар М Улсын Үндсэн хуульд зааснаар өөрийн өргөдөл, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх эрхтэй, үүний дагуу л хандсан, түүнээс бус гүтгэх, нэр төрд халдаагүй. Гэм буруугүй гэдгээ нотлосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүх: Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч Бunay Э /Д аймгийн С сумын * дугаар баг, Ш зны гудамжны 29 дүгээр байрны *0 тоотод оршин суух/-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7* дугаар зүйлийн 7*.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Зохигч хэн аль нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг хянан шийдвэрлэх санал гаргасан ба шүүх хуралдааны оролцогчдын зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Н.Бд холбогдуулан нэр хүн төр сэргээх, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлгүйгээр 8 сая төгрөг авсан гэж удаа дараа худал гомдол гаргаж нэр төрд халдсаныг цагдаагийн байгууллага, мөн уг асуудлаар нэхэмжлэснийг шүүх 2017 оны 233 дугаар шийдвэрээр тус тус үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол, шийдвэрийг үндэслэжээ.

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Ж.Мг улс төрийн агуулгаар удаа дараа, нэр төрийг нь гутааж, ажил хэргийн нэр хүндийг гүтгэж халдаагүй, цагдаагийн болон шүүхийн байгууллагад бусдад өгсөн 8 сая төгрөгөө олж авахаар хандсан гэж маргана.

 

М Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1-дэх хэсгийн 2-т заасан “М улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заажээ.

 

Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан “...бусдад задруулбал тухайн хувь хүн, ...-ийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах” мэдээллийг тарааж нэхэмжлэгчийн нэр төрд хариуцагч Н.Б хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр халдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх тогтоол, шийдвэр нь нэр төрд халдсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мгийн эд хөрөнгөд учруулсан эдийн болон эдийн бус гэм хор /сэтгэл санааны дарамт 7,400,00 төгрөг, нэр төрд халдснаар ажилгүй болсон, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, төлөөлөгчийн хөлс *00,000 төгрөг, цагдаад удаа дараа дуудагдсан, өмнөх болон энэ шүүх хуралдаанд гаргасан зардал 1,000,000 төгрөг/ нийт 10,000,000 төгрөгийн хор уршиг, хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй тул хариуцагч Н.Б түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, арилгах үүрэг хүлээхгүй гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал нэр төр, алдар хүнд гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, бусдаас түүний талаар  өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн үнэлэмж бөгөөд хариуцагчийн гэм буруутай, хууль бус эрх зүйн зөрчил буюу үйлдэл /эс үйлдэхүй/ болон үр дагаварын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч М Улсын Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар өргөдөл, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан, түүнд халдаж нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг дордуулсан, доройтуулсан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...тэр сум, сумын иргэд, улс төрийн нам, сонгогчдын надад өгөх үнэлэмж буурсан, миний нэр төрийг доройтуулсан” гэх тайлбар нь хариуцагч Н.Быг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ... гутаасан мэдээ тараасан...бусдын нэр төрд халдсан, тараасан, түгээсэн эрх зүйн зөрчил, нийгмийн ямар хүрээг хамарсан, тараагдсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, хуулийн 11*, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Бд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эдийн болон эдийн бус хор уршиг, хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн  5*.1, хуулийн *0 дугаар зүйлийн *0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Ж.Мгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН

                                                  ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА

 Д.НАРАНЦЭЦЭГ