Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/206

 

Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-,

Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан, Ц.Гансүлд,

шүүгдэгч Ш.Х.Х-, Е.Ч.Х- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарын өмгөөлөгч Ч.Атарболд, Л.Очбаяр,

шүүгдэгч Н-гийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШТ/141 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Х.Еркебулан, Ц.Гансүлд нарын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт холбогдох эрүүгийн 1902008940336 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.Х.Х, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан мужид төрсөн, 41 настай, эрэгтэй, бага сургууль төгссөн, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е.Ч.Х, 1971 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан мужийн Нан ан хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бага дунд сургууль төгссөн, тариачин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х.Я.Ш, 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан муж, Чуан Жаү хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х.Ш.Б, 1978 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан муж, Жиэ Ши суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хууль зүйн мэргэжилтэй гэх, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            5. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Ж.Ф, 1992 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуан Ши муж, Жуан үндэстний Өөртөө засах орны Сан Жиан Тун суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            6. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н, 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны Улаат гацаанд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах оронд амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.Х.Х, Х.Я.Ш, Е.Ч.Х нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

- зохион байгуулалттай гэмт бүлэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н, Х.Ш.Б, Л.Ж.Ф нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.Х.Х, Х.Я.Ш, Е.Ч.Х, Н, Х.Ш.Б, Л.Ж.Ф нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад 180 хүнийг тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н, Х.Ш.Б, Л.Ж.Ф нар нь Ш.Х.Х, Х.Я.Ш, Е.Ч.Х нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн,

            Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, яллагдагч Н, Х.Ш.Б, Л.Ж.Ф, Ш.Х.Х, Х.Я.Ш, Е.Ч.Х нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ш.Х.Х- ,, Х.Я.Ш- ,, Е.Ч.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар, Н- ,, Х.Ш.Б- ,, Л.Ж.Ф- , нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Прокурорын яллах дүгнэлтээр “Юнион Бюлдинг” цогцолборт олон тооны Хятад иргэдийг цуглуулж, гар утас, компьютер зэргээр тоноглож, интернет орчинд хандалт хийж байсан. Эдгээр хүмүүст хийх үйл ажиллагааг нь зааж зааварчлан сургалт явуулж байсан нөхцөл байдлууд хэрэгт цугларсан баримтуудаас харагдаж байна. Гэтэл дээрх нэр бүхий 3 шүүгдэгч эдгээрийг зохион байгуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулж бусдыг залилахаар зохион байгуулалтад оруулсан болох нь хангалттай тогтоогдоогүй, эдгээрийн үйлдэл оролцоог нарийвчлан шалгах шаардлагатай байна. Үүнд:

Шүүгдэгч Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, гэрч Ч.У-, Х.Я.Ш-, Г.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Л.Ж.Ф-ийн “IPhone X” загварын гар утас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэрч Т.М-, Л.М.Ю-, С.Ш.Ч-, В.Ч.Л-, Л.Г-, Л.Ж-, Х.З.Д-нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд болон Ж.Я.Ч--ийн Хятад Улсад саатуулагдан шалгагдаж байх хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн “...эрүүгийн 1902008940334 дугаартай хэргийн холбогдогч нартай гэмт бүлэглэлд нь хамтран Камбож Улсад залилангийн гэмт хэрэг үйлдсэн. Монгол Улсад уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ирсэн гэх, залилангийн бүлэглэлийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хуваарилалтын талаар мэдүүлсэн” мэдүүлэг зэргээс үзэхэд Ж- захирал буюу Ж.Я.Ч-, П-захирал буюу П.Г.Ф-нар нь дээрх хэрэгт оролцоотой болох нь тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Х.Еркебулан нь Ж- болон дээрх 180 хүнд холбогдох хэргийг Хятад Улсад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай хэлсэн болно. Иймд харилцан туслалцах гэрээний дагуу эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд дээрх гэмт хэргийг П.Г.Ф-, Ж.Я.Ч- нар удирдаж зохион байгуулсан, эсвэл дээрх шүүгдэгч нар зохион байгуулсан болохыг нэг мөр шалгаж тогтоож, мөн эдгээр олон тооны Хятад иргэдийг цуглуулж, авчрах нь хэний эрх ашиг, сонирхол байгааг зайлшгүй тогтоож, шүүгдэгч нарын гэм буруу, оролцоог тодруулсны эцэст хэргийг зөв зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Ж.Ф--ийн БНХАУ-ын “Банк Оф Чайна” арилжааны банкны өөрийн эзэмшдэг 62178584000287812** дугаартай харилцах данснаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Оорцогийн хөндий банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О-ын бизнесийн түнш БНХАУ-ын иргэн Х.Ч-, Г.Х-нарын тус улсын Тарилан банкны 62284919160028962**, 6228455058007034** дугаартай харилцах данснуудад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 9 удаагийн гүйлгээгээр 446.000 юань буюу 166.329.020 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 200.000 юань буюу 74.700.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7 удаагийн гүйлгээгээр 345.805 юань буюу 129.849.777 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 150.000 юань буюу 57.150.000 төгрөг нийт 1.141.805 юанийг шилжүүлж, 428.028.797 төгрөгийг гаргуулан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл дээрх мөнгө нь ямар эх үүсвэрээс ирсэн, хэний мөнгө болохыг тодруулаагүй, шүүгдэгч Л.Ж.Ф- нь мөрдөн шалгалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...П-ийн захиснаар юанийн данс өөрийн нэр дээр нээлгээд буцаж Монголд ирсэн. П-ийн хэлснээр гүйлгээ хийдэг байсан. Цагдаа нар ирж асуудал үүсэхэд П-намайг групп чатаас хассан. Группээс хассан учир гүйлгээг харах боломжгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд /9хх 145-147/ шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ мөнгөнүүд хаанаас орж ирсэн, юунд үрэгдэж байсан талаар мэдэхгүй. П.Г.Ф-болон манай найз залуу надад хэлдэг байсан...” гэж мэдүүлсэн болно.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч й Хуй Хуан, Е.Ч.Х- нарыг Х.Я.Ш--тэй бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. Зохион байгуулалттай гэмт бүлэгт БНХАУ-ын иргэн Н-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж бэлтгэсэн гэсэн атлаа, цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдэхийг завдсан гэж нэг үйл баримтаа 2 өөрөөр дүгнэсэн байна.

Яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх эргэлзээтэй 2 дүгнэлтийг харьцуулж үзэхэд гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж бэлтгэсэн үйлдлийг нь гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэгт бэлтгэсэн эсхүл завдсан эсэхийг нарийвчлан шалгаж нэг мөр болгох шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд тухайн “Юнион Бюлдинг” барилгад байрлаж байсан Хятад иргэд нь ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй, бэлтгэл шатандаа явж байсан талаар мэдүүлсэн байдаг. Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэгт бэлтгэсэн гэжээ. Гэтэл гэмт хэрэгт бэлтгэсэн гэх дүгнэлтээ хэрхэн ямар үндэслэлээр гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Еркебулан, Ц.Гансүлд нар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. БНХАУ-ын иргэн Ш.Х.Х-, Х.Я.Ш-, Е.Ч.Х- нар нь гэмт бүлэглэлийн зохион байгуулагч гэж прокурор дүгнэснийг нотлох дараах нотлох баримт, үйл баримтууд нотлогдсон. Үүнд:

  • БНХАУ-ын иргэн Ш.Х.Х- нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Эм Эн Си Эн Жи” ХХК-ийг үүсгэн байгуулж, уг хуулийн этгээдийн 55 хувийн хувьцааг Ш.Х.Х- нь өөрөө, 30 хувийн хувьцааг Хурича, 10 хувийн хувьцааг Д.Батжаргал, 5 хувийн хувьцааг Е.Ч.Х- тус тус эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн лавлагаа, компанийн дүрэм гэсэн нотлох баримт,
  • БНХАУ-ын иргэн Ш.Х.Х-, Х.Я.Ш-, Е.Ч.Х- нар нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн “Юнион Бюлдинг” цогцолбороос оффис түрээслэн амьдарч байсан ба 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус цогцолборын 1, 3, 4 дүгээр давхруудыг түрээслэн “Нарантуул” захаас олон тооны ор, хөнжил худалдан авсан,
  • улмаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Н- нь БНХАУ-ын иргэн Ш.Х.Х-, Х.Я.Ш-, Е.Ч.Х- нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу олон тооны БНХАУ-ын иргэдийг байрлуулах, түрээслэх зочид буудлыг судалж, зочид буудлын удирдлагатай уулзах, буудлын багтаамж, түрээсийн үнэ хөлс, цаашид оффисын зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг нэг бүрчлэн судалсан,
  • Монгол Улсад бүртгэлтэй 22 аж ахуйн нэгжийн нэрээр жуулчлалын “Жэй” ангиллын визтэй 102 хүн, хөдөлмөр эрхлэх “Би” ангиллын визтэй 82, “Ти” ангиллын визтэй 2 хүн буюу нийт 186 иргэнийг урьсан байх бөгөөд БНХАУ-ын Бээжин дэх Элчин сайдын яамнаас 41 хүн, Хөх хот дахь Консулын газраас 52 хүн, Эрээн дэх Консулын газраас 93 хүн тус тус виз авсан,
  • БНХАУ-ын нэр бүхий 180 иргэдийг Монгол Улсад нэвтрүүлж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 6-наас 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг" цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад тус тус байрлуулж, БНХАУ-ын иргэн Ш.Х.Х-, Х.Я.Ш-, Е.Ч.Х- нар нь залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, уг зохион байгуулалттай гэмт бүлэгт Н-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарыг элсүүлсэн,    
  • уг зохион байгуулалттай гэмт бүлэг нь 2019 оны 10 дугаар сарын 6-наас 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 180 хүнийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олохоор завдсан үйл баримтууд нотлогдсон.

            БНХАУ-ын иргэн Ж.Я.Ч- нь БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас цагдан хоригдон хэрэгт шалгагдаж байх хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрчээр “...эрүүгийн 1902008940334 дугаартай хэргийн холбогдогч нартай гэмт бүлэглэлд нь хамтран Камбож улсад залилангийн гэмт хэрэг үйлдсэн. Монгол Улсад уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ирсэн...” /3хх 109-150/ гэж мэдүүлсэн,

мөн Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9/6183 дугаартай албан бичиг /2хх 29-32/,

БНХАУ-ын Элчин сайдын яамны 469 дугаартай хүсэлтийн хариу /2хх 38-199, 3хх 1-250, 4хх 1-201/,

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд даргын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 410, 412, 413, 414 тоот тушаал зэрэг нотлох баримтаар БНХАУ-ын нэр бүхий 180 иргэн нь 2019 оны 10 дугаар сарын 6-наас 27-ны өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн, Хөх, Бээжин зэрэг хотуудаас Монгол Улсад орж ирснийг 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Ж.Я.Ч-, П.Г.Ф-нарын нэр бүхий 759 иргэнийг албадан гаргаж, БНХАУ-ын тусгай чиг үүрэг бүхий байгууллагаас тэдгээрт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна.

1997 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрэн сурвалжлагдаж буй этгээд нь хүсэлт хүлээн авч талын иргэн бол гэмт этгээдийг шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байх ба энэхүү гэрээ, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, олон улсын харилцаааны наад захын хэм хэмжээг зөрчиж, БНХАУ-ын иргэн Ж.Я.Ч-, П.Г.Ф-нарыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан аливаа хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах зорилгоор Монгол Улсад шилжүүлэн өгөхийг БНХАУ-аас шаардах эрхгүй, хууль зүйн боломжгүй юм.

3. БНХАУ-ын иргэн Л.Ж.Ф- нь БНХАУ-ын “Банк оф Чайна” арилжааны банкны өөрийн эзэмшдэг 62178584000287812** дугаартай харилцах данснаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Оорцогийн хөндий банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О-ын бизнесийн түнш БНХАУ-ын иргэн Х.Ч-, Г.Х-нарын тус улсын Тариалан банкны 62284919160028962**, 62284550580070344** дугаартай харилцах данснуудад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 9 удаагийн гүйлгээгээр 446.000 юань буюу 166.329.020 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 200.000 юань буюу 74.700.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7 удаагийн гүйлгээгээр 345.805 юань буюу 129.849.777 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 150.000 юань буюу 57.150.000 төгрөг нийт 1.141.805 юанийг шилжүүлж тухайн өдрийн ханшаар тооцож 428.028.797 төгрөгийг гаргуулан авсан.

Дээрх шилжүүлэн авсан мөнгөнөөс БНХАУ-ын иргэн Х.Ш.Б-нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудыг түрээслэх зорилгоор “Юнион Бюлдинг” цогцолборын хувьцаа эзэмшигч Н.И-, Ц.Э- нартай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, “Юнион Бюлдинг” цогцолборын хувьцаа эзэмшигч болох Н.И-ийн Хаан банкны 56290386** дугаартай харилцах данс руу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 45.362.460 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 74.700.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 129.849.777 төгрөг буюу нийт 249.912.237 төгрөгийг, мөн “Юнион Бюлдинг” цогцолборын хувьцаа эзэмшигч болох Ц.Э-ын “Хаан” банкны 50244583** дугаартай данс руу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 120.966.560 төгрөг буюу нийт 370.878.797 төгрөгийг тус тус түрээсийн төлбөрт шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар БНХАУ-аас Монгол Улсад бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөний эх үүсвэр, харилцах данс эзэмшигч нарын мэдээлэл, холбогдох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулан авч хэрэгт тусгасан байх бөгөөд энэхүү мөнгө нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого болох нь тогтоогдоогүй болно.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав хүн ... тогтвортой бүлэг байгуулсан ... бусдыг элсүүлсэн ... гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Прокуророос БНХАУ-ын иргэн Ш.Х.Х-, Х.Я.Ш-, Е.Ч.Х- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-наас 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

Зохион байгуулалттай гэмт бүлэгт БНХАУ-ын иргэн Н-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн БНХАУ-ын иргэн Ш.Х.Х- нь Х.Я.Ш-, Е.Ч.Х-, Н-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-наас 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад 180 хүнийг тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Прокурорын шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх” шаардлагад нийцсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бодит үнэлэлт, дүгнэлт өгөлгүй эрүүгийн 1902008940336 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн…” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн судалсан. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэр бүхий 6 хүний оролцоо тогтоогдсон...” гэв.

Шүүгдэгч Ш.Х.Х-, Е.Ч.Х- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай нотолж чадаагүй. Энэ гэмт хэргийн зохион байгуулсан П-Г.Ф-, Ж.Я.Ч- нарын үйлдлийг шалгаагүй. Эдгээр хүмүүсийг цагдан хорих хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч санаатайгаар гаргаж явуулсан. Энэ нь мөрдөгч, прокурор нарын мөрдөн байцаалтын ажиллагааг зөв явуулаагүй, хяналт хэрэгжүүлж чадаагүйг харуулж байна. Нарантуул зах дээр ор, хөнжил, гудас зөөгөөд явж байсан хүнийг гэмт хэргийн толгойлогч болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх заалтыг ноцтой зөрчсөн. Мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж өмнө шийдэгдсэн хэрэгтэйгээ хольж хутган миний үйлчлүүлэгчид хамааруулж оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хэн нь ч Камбож Улсад очиж байгаагүй. Анх удаагаа Монгол Улсад ирсэн. Харин Ш.Х.Х- өмнө 4 удаа ирж байсан. Миний үйлчлүүлэгч өөрийн компанийн нэр дээр нэг ч хүнийг оруулж ирээгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсад компани байгуулсан. Энэ гэмт хэрэг бэлтгэхээр завдсан үйлдлийг миний үйлчлүүлэгчийн компанитай хольж хутгаж байгаа нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар холбоо хамааралгүй болох нь тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэхэд бөөсний онигоо шиг тойруулж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол энэ хэргийн гол эх сурвалж болсон Г.О- гэх банк бус санхүүгийн байгууллагын хүн хамт орж ирэх байсан. Мөн Монгол Улсад ажиллах санал тавьж оруулж ирсэн, мөнгөөр санхүүжүүлсэн, хуурамч хаяг үүсгэх талаар зөвлөсөн, зохион байгуулсан гэмт этгээд байхгүй. Миний үйлчлүүлэгч ямар ч боловсролгүй, гэмт хэрэг зохион байгуулах чадваргүй болох нь биеийн байцаалтаас нь харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгч түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй. П.Г.Ф-гэх хүнийг олж тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа нь Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Ч.У- нарын мэдүүлгээс харагддаг. Мөн Ч.У-, Х.Я.Ш-, Г.Б- нарын мэдүүлгээр П.Г.Ф-гэх хүн үүсгэн байгуулсан талаар ойлгомжтой мэдүүлэг өгсөн. Ж- захирал буюу Ж.Я.Ч- гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулах шаардлагатай. Улаанбаатар хотод нэр бүхий 5 обьект байгаа. Эдгээр газарт нийт 799 иргэн байрлаж байсан. Тус иргэдийн байрлаж байсан өрөөнөөс олон тооны буюу 11.416 ширхэг гар утас, 884 ширхэг компьютер, пос машиныг олсон. Энэ бүхнийг Ж- захирал буюу Ж.Я.Ч- гэх хүмүүс оруулж ирсэн. Санхүүжилтийг Ж.Я.Ч- гэх хүн хийсэн. Энэ талаар баримтыг авч үзэлгүйгээр прокурор зөв дүгнэлт хийж чадаагүй. Ийм учраас энэ хэрэгт зайлшгүй хийгдэх ажиллагаа хийгдээгүй учир шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарын өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...яллах дүгнэлтийн ялын төлөвлөгөөг харахад маш эргэлзээтэй төвөгтэй асуудал байна. Яллах дүгнэлтэд 13 гэрчийн мэдүүлэгт П-захирал, Ж- захирал гэх хүмүүсийн нэрийг дурдсан байгаа. БНХАУ-ын 800 гаруй иргэнтэй холбоотой асуудлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэсэн. Тэр хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр ирсэн материалыг хуулбарлаж ирсэн. Гэтэл зарим асуудлыг прокурор субьектив байдлаар тус дүүргийн шүүхэд шийдэгдсэн хэрэгтэй хольж хутгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, мөн хуулийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг онолын үүднээс шүүгч асуухад прокурор тайлбарлаж чадсангүй. Гэмт хэргийн үндсэн шинж баймааж яллах дүгнэлт үйлдэх ёстой. 3, 4 дүгээр хавтаст хэрэгт эрх зүйн туслалцаагаар ирсэн байцаалт, хэргийн материал байгаа. Гэтэл энд буруутгаж байгаа 6 хүнтэй холбоотой баримт ирээгүй. Камбож Улсад залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шийдэгдсэн Хятад иргэдтэй холбоотой асуудал. Гэтэл мөнгө угааж, зохион байгуулалттай бүлэг байгуулсан юм шиг прокурорын зүгээс яллах дүгнэлтийг ойлгомжгүй байдлаар бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Яллагдагчийн мэдүүлгийг үнэлэх эсэх нь шүүхийн өөрийн эрхийн асуудал. Тухайн яллагдагчийн гэм буруутай эсэхийг прокурор өөрөө тогтоох ёстой. Яллагдагчаар худал мэдүүлэг өгсөн гэж субьектив байдлаар, мөн Хятад гэсэн байдлаар хандаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас нь энэ хэрэгт ажиллаж байна. Анх Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч Мөнхбаатар гэх хүн дээр хэрэг байхад Ж- захирал, П-захирал гэх хүмүүсийг “хорих шаардлагатай наад хүмүүс чинь гол хүмүүс” гэж хэлж байхад “бид нар мэдэж байна. Та нараар ажлаа заалгахгүй” гэдэг байсан. Гэтэл шүүх дээр хэрэг ирэхэд энэ 2 хүн гараад явсан байсан. Яллах дүгнэлтэд дурдсан 10 гаруй гэрчийн мэдүүлэгт Ж- захирал, П-захирлын урилгаар ирсэн гэдгийг хэлдэг. “Банк оф Чайна” арилжааны банкнаас орж ирсэн 28.028.797 төгрөгийг хэний мөнгө болохыг тогтоогоогүй. БНХАУ-ын иргэн Л.Ж.Ф- мэдүүлэхдээ “П-захирлын захиалгаар миний данс руу оруулаад мөнгөө авдаг байсан. Групп чаттай байхад түүнээс нь хассан байсан...” гэдэг. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж үйлдэл оролцоог нь нарийн тогтоох шаардлагатай. Доор нь байгаа хүмүүсийг зохион байгуулагч болгож болохгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф- нарын өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор хууль зүйн үндэслэлтэй, тодорхой баримттай нэг мөр шалгаж оруулж ирэх асуудлыг шалгах үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Гадаад улсын олон тооны хүмүүсийг шүүхээр оруулж байгаа тул хууль шүүхийн нэр төрийн асуудал яригдана. Ямар хууль зүйн үндэслэл байгаа нь тодорхойгүй. Хятад болон Монгол Улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу баримт цуглуулахдаа прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудал огт яригдаагүй. Ж- захирал, П-захирлын талаар албан бичгийг явуулаагүй. Өөрөө суллаж явуулсан хэрнээ араас нь Ж- захирал, П-захирлаас мэдүүлэг авна гэсэн. Прокурорын эсэргүүцэлд эдгээр хүмүүсийг Монгол Улсад хүлээлгэж өгөхгүй гэсэн. Тэр хүмүүсээс нэг ч удаа тайлбар аваагүй. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгээр энд байгаа 6 иргэнтэй холбоотой нэг ч баримт байхгүй. Энд байгаа 6 хүн Хятад Улсын ямар нэг гэмт бүлэглэлд харьяалагдахгүй, ял шийтгэлгүй гэсэн бичиг нь ирсэн. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн хүмүүс гэмт бүлэглэлд харьяалалтай болох нь тогтоогдсон. Тус дүүргийн шүүхээр шийдэгдсэн Хятад иргэдтэй харьцуулсан. Зохион байгуулалтын хувьд, үйлдлийн хувьд, гэмт хэрэг төгссөн байдлын хувьд газар тэнгэр шиг ялгаатай үйлдлийг хамтад нь ингэж субьектив байдлаар шийдэж болохгүй. Цаашдаа Монгол Улсын хууль шүүхийн нэр хүндийн асуудал яригдана. Нотолбол зохих байдлыг нотлоогүй. Зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан мэтээр эсэргүүцэл бичсэн. Шүүхийн тогтоолын 20-21 дүгээр талд Ж-, П-захирлыг яагаад шалгах ёстой талаар 10 гаруй гэрчүүд мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н-гийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н- нь орчуулагч хийдэг Өвөрмонгол хүн. Өмгөөлөгч нарын хэлж байгаатай санал нэг байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэргийг дахин шалгах шаардлагатай. Нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н-гийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.Х.Х- ,, Х.Я.Ш- ,, Е.Ч.Х- ,нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

- зохион байгуулалттай гэмт бүлэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н- ,, Х.Ш.Б- ,, Л.Ж.Ф- , нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн Н- ,, Х.Ш.Б- ,, Л.Ж.Ф- , нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад 180 хүнийг тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н- ,, Х.Ш.Б- ,, Л.Ж.Ф- , нарыг Ш.Х.Х- ,, Х.Я.Ш- ,, Е.Ч.Х- ,нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            мөн Ш.Х.Х- ,, Х.Я.Ш- ,, Е.Ч.Х- ,нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Үүнд, дээрх гэмт хэргийг удирдаж зохион байгуулсан байж болзошгүй П-Гао Фөн, Ж.Я.Ч- нарын үйлдэл оролцоог шалгах, олон тооны Хятад иргэдийг цуглуулж, авчрах нь хэний ашиг сонирхол байсан эсэхийг тогтоох, БНХАУ-ын “Банк оф чайна” арилжааны банк дахь Л.Ж.Ф-ийн эзэмшлийн 62178584000287812** дугаартай харилцах данснаас гүйлгээ хийгдсэн нийт 1.141.805 юань буюу 428.0828.797 төгрөгийн эх үүсвэрийг тодруулах, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн эсхүл завдсан эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай...” гэж дүгнэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэртээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШТ/141 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ш.Х.Х-, Е.Ч.Х-, Х.Я.Ш-, Х.Ш.Б-, Л.Ж.Ф-, Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.    Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН