Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2021/0486/З |
Дугаар | 128/ШШ2021/0607 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2021/0607
Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Монгол-О Х Н У Т З** -ын гомдолтой, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч М.О*** д холбогдох захиргааны хэргийг,
ХЯНАВАЛ:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т**** Б.Н***** нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Тус шүүхэд У Т З** ХНН-ээс Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч М.О*** д холбогдуулан 00****** дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсныг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан билээ. Нэхэмжлэгчийн зүгээс гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд гомдлоосоо бүхэлдээ татгалзаж байгаа баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.
Монгол-О Х Н У Т З** ын нэгдүгээр орлогч дарга М.В.М**** оос 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрий 16/1*** тоот албан бичгээр Б.Н*******, Б.Т**** нарт гомдол, нэхэмжлэл гаргах, гомдол нэхэмжлэлд гарын үсэг зурах, гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эрх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх эрх олгосон байна.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.Н***** нар нь гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Монгол-О Х Н У Т З** нь гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Монгол-О Х Н У Т З** ХХН-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч М.О*** д холбогдуулан гаргасан У Т З** ХНН-д оногдуулсан 2021 оны 05 дугаар сарын өдөр нь тодорхойгүй, 00**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ