2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/499

 

 

 

 

 

 

 

 

 

    2025           02             17                                          2025/ШЦТ/499

 

 

******* УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Ц.Төгөлдөр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 13-ны өдөр ирүүлснийг хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, **** оны ****дугаар сарын ***-ны өдөр ***** аймагт төрсөн, ****настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ******* эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 2, охины хамт ******* дүүргийн *** дүгээр хороо *** дүгээр байрны **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаанд тэнссэн, ******* овгийн *******гийн ******* (РД:*******),

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Д.*******ын хувцасны шкафт байсан жинсэн өмдний халааснаас хэтэвчийг нь авч дотор нь байсан 700 еврог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

   Шүүгдэгч Б.*******: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болж тус эмнэлгийн ******* тоот өрөөнд 5 хоногийн хугацаатай хэвтэж эмчлүүлэх болсон. Тухайн эмнэлэгт ороод удалгүй хувцсаа солиод 13 цагийн орчимд Эход үзүүлэхээр доошоо бууж шинжилгээ өгөөд гараад ирсэн. Үүнээс хойш би дахиж өрөөнөөсөө гараагүй ба бүх шинжилгээг өрөөндөө байхдаа өгсөн. Эмнэлэгт хэвтсэнээс хойш 2 цагийн дараа буюу 14 цагийн орчимд надад албаны холбогдолтой мөнгө яваад байсан тул би туслах *******ыг дуудаж тус мөнгийг өгөх гээд өрөөнийхөө шүүгээнд байсан өмдний арын халаасанд байсан хэтэвчийг авах гэтэл хэтэвчний байрлал өөрчлөгдсөн байсан. Би өөрийн хэтэвчийг халаасандаа хийхдээ босоогоор нь хийдэг бол намайг мөнгө авах үед хэвтээ болчихсон байсан. Энэ үед нь би хэн нэгэн миний түрийвчинд хүрсэн, оролдсон болохыг мэдсэн ба доторх мөнгийг шалгаж үзэхэд 950 евро байх ёстой байснаас 250 евро л үлдсэн байсан. Тэгэхээр нь би эмнэлгийн захиргаа руу болсон үйл явдлыг хэлж хандахад удалгүй цагдаагийн байгууллагад эмнэлгийн захиргаанаас мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 73-74 дэх тал),

 

Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд гэрээсээ гараад эхнэр *******гаар ажил руугаа хүргүүлж явах замд ******* дарга залгаад чи ******* эмнэлэг дээр хүрээд ирээд ир, ******* тоотод байгаа гэж хэлсний дагуу явж очсон. Намайг тус өрөөнд ороход ******* дарга туслах *******тай ажил яриад сууж байсан ба ******* намайг ирэх үед гарсан. Тэгээд даргын өрөөнд ороод суухад “би чамд албаны мөнгө өгч явуулах гэсэн юм” гэж хэлээд хувцасны шкафт байсан хувцаснаасаа хэтэвчээ гаргаж ирж доторхыг нь хараад хэсэг зогссон. Тэгээд байж байтал сувилагч эмэгтэй орж ирээд ******* даргын дуслын системийг янзалж өгөөд буцаад гарсан. Гэтэл сувилагч гарсны дараа ******* дарга “миний хэтэвч байрнаасаа хөдөлсөн байна, дотроос нь албаны мөнгө алга болсон байна” гэж хэлээд надад түрийвчинд байсан үлдэгдэл 250 еврог өгөөд банканд орж мөнгөн дэвсгэрт болгож солиулаад албанд хэрэглэх мөнгө байсан тул аваад ажил руу явсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 77-78 дахь тал),

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Үйлчлүүлэгч *******ын өрөөний хувцасны шүүгээнд байсан жинсэн өмдний арын халаасанд байсан түрийвчнээс 500-ын дэвсгэртийн евро 1 ширхэг, 200-ын дэвсгэртийн евро 1 ширхэг алдагдсан гэж хэлж байсан. Гэхдээ түрийвчинд байсан бүх мөнгийг биш голоос нь сугалж авсан юм шиг хоёр захад байсан мөнгөнүүд нь үлдсэн байсан гэж хэлсэн.,

...тус өрөөг эзэнгүй байх хугацаанд сувилагч *******, хоол үйлдвэрлэлийн албаны ажилтан, сувилахуйн туслах ******* нар орж гарсан байсан. Сувилагч ******* нь эмчлүүлэгчийг яг хариуцаж байсан сувилагч учир ажлын шаардлагаар тухайн өрөөнд олон удаа орж гарсан. Хоол үйлдвэрлэлийн албаны ажилтан өрөөнд ороод гарсан хугацаа нь 20 секунд орчим болсон. Харин сувилахуйн туслах ******* нь надад хэлэхдээ би тухайн өрөөний угаалгын өрөөнд 00 цаас байгаа  эсэхийг шалгасан гэж хэлсэн. Ингэж тус өрөөнд ороод гарах хугацаа нь 2 минут болсон. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан.

...Энэ асуудал дээр *******ийг сэжиглэж байна, яагаад гэхээр ******* үйлчлүүлэгчийг өөрөө шинжилгээнд хүргэж өгсөн болохоор өрөө эзэнгүйг мэдэж байсан.

...Мөн *******тэй уулзаж үзэхэд өмнө нь ийм төрлийн асуудалтай, одоогоор тэнсэн харгалзах ялтай байгаа талаар надад хэлсэн. Ярилцаж байх хугацаанд бид нарыг буруу шалгасан эсхүл андуурсан гэж эсэргүүцээгүй, харин тэнсэнтэй болохоор дахиж цагдаагийн байгууллагаар шалгуулж байхаар эндээ асуудлаа шийдчихье гэх утгатай буюу мөнгийг нь төлчихвөл болох юм биш үү гэх зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 81-82 дахь тал),

 

Яллагдагчаар Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өрөөнд ороод угаалгын өрөөнд байрлах 00-н цаасыг шалгаад тус өвчтөн нь шинжилгээ өгөхдөө өрөөсөн оймсоо олохгүй байна гээд байсан тул шүүгээнээс нь өрөөсөн оймсыг нь хайж байтал өмднийх нь халааснаас түрийвч нь дэлгэгдээд унасан. Тэгэхээр нь түрийвчийг нь буцааж өмднийх нь халаасанд хийгээд оймсыг нь авч буугаад өвчтөндөө өгчхөөд замдаа 00-н цаас авч угаалгын өрөөнд нь тавих гээд орсон. Яг тухайн үед сонирхоод түрийвчийг нь нээж үзэхэд дотор нь гадаад мөнгөн дэвсгэрт байсныг хараад дундаас нь 2 ширхэг дэвсгэртийг нь сугалаад авсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 97-98 дахь тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  (хавтаст хэргийн 67-69 дэх дахь тал) гэсэн,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсний лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 100, 102-109 дэх тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал),

 

Хохирогч Д.*******ын гомдол саналгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 113 дахь тал),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагааны хариу (хавтаст хэргийн 169 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ****** дүүргийн ******* дүгээр хороо ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Д.*******ын хувцасны шкафанд байсан жинсэн өмдний халааснаас хэтэвчийг нь авч дотор нь байсан 700 еврог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч тухайн өдрийн ******* банкны зарласан ханшаар 2.668.491 төгрөгийн хохирол учруулсан бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаарх мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Д.*******ын гомдол саналгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл заалтад зааснаар 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хэмжээг хязгаарыг оршин суугаа ******* дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчид учирсан 2.668.491 төгрөгийг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэх ялын саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. (хавтаст хэргийн 101, 169 дэх тал),

 

Гэвч тэрээр шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж зохицуулсан тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 01/нэг/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял гэж тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Б.*******ийн эдлэх 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэр болох ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Д.******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ойлголоо, мөнгө буцаан авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эзэмшлийн “700 евро” буюу 2.668.491 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хохирогч нь мөнгө буцаан авсан (хавтаст хэргийн 67-69 дэх тал) тул хохирол гомдол санал талаар мэдүүлсэн байх тул (хавтаст хэргийн 113 дахь тал) Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ий *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******д Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэл тогтоолыг хүчингүй болгож оногдуулсан 01 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, Б.*******ийн биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ