Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02071

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн /охин/, Боржигин овогт Очирпүрэвийн Хүслэн /регистрийн дугаар /, 2012 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн /охин/, Боржигин овогт Очирпүрэвийн Сэлэнгэ /регистрийн дугаар /, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн /охин/, Боржигон овогт Нямцэцэгийн Мөрөн /регистрийн дугаар /, 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн /охин/, Боржигин овогт Очирпүрэвийн Дөлгөөнмөрөн /регистрийн дугаар / нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Очирпүрэвээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Ц.Очирпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА