Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03325

 

 

 

 

2018 оны 10 сарын0 өдөр

Дугаар 101/ШШ2018/03325

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э гаргасан,

 

: Улаанбаатар хот, ѿ 俿, 5 , -3 хаягт үйл ажиллагаа явуулдаг шүүхийн газарт ,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Билгүүн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 тоот шийдвэрээр миний нөхөр Ц.Эаас 466,133,333.00 төгрөгийг гаргуулж, Э ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

Миний бие өөрийн нөхөр Ц.Этай 1997 онд гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн бөгөөд *******,*******,*******,  тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай 4 өрөө осууцыг хамтран өмчилдөг. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд миний нэр тусгагдаагүй байгаа ч уг орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.

 

Мөн би *******,*******,*******,  тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоол болон *******,*******,*******,  тоот хаягт байрлах өрөө орон сууцыг тус тус хамтран өмчилдөг.

 

Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн 101/ШШ2017/00981 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэхдээ өнөөгийн ханшнаас маш бага доогуур үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал, Хан-Уул дүүргийн*******д байрлах 4 өрөө орон сууцыг 265,871,636.00 төгрөг, автозогсоолыг 28,000,000.00 төгрөг гэж, мөн Баянгол дүүргийн*******нд байрлах өрөө орон сууцыг 138,824,149.00 төгрөг гэж үнэлсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш өрөө байр 160,000,000.00 төгрөг, 4 өрөө орон сууц00,000,000.00 төгрөгөөс 450,000.000.00 төгрөг бол автозогсоол 50,000,000.00 төгрөгийн ханштай байна.

 

Иймд, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 тоот шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Эаас 476,585,500.00 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Э ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,  тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын6 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоол, *******,*******,*******,  тоот хаягт байрлах орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

 

Манай байгууллага эдгээр барьцаа хөрөнгүүдийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар талуудаас үнийн санал авахад тэд хөрөнгийн үнэлгээг харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг.

 

Нэхэмжлэгч Н.Э нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчилдөггүй тул энэхүү нэхэмжлэлийг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, манай байгууллага үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Эээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж, мөн 100.5.-д Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тус шүүх энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэхээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчид тов хүрээгүй гэсэн үндэслэлээр хойшлуулж, улмаар 2018 оны 10 дугаар сарын0-ны өдрийн 13:30 цагт товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгч тал товыг хүлээн авсан хэдий ч зохигчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй /х.х-ийн 125, 126, 127-р хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 10 дугаар сарын0-ны өдрийн 13:30 цагт товлосон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгчид *******,*******,*******,  тоот хаягаар хүргүүлэхэд түүний хүүхэд н.Б хүлээн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6.-д зааснаар мэдэгдэх хуудсыг зохих ёсоор хүргүүлсэн гэж үзэж, талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно /х.х-ийн 77, 129, 130-р хуудас/.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 тоот шийдвэрээр Э ХХК-ийн гаргасан Ц.Эд холбогдох 476,958,500.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 он 05 дугаар сарын1-ний өдрийн 1288 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/хт2017/01195 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулжээ /х.х-ийн 62-70-р хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2017/20319 тоот захирамжаар дээр дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр болж, уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна /х.х-ийн 60, 61-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч Ц.Эас 466,133,333.00 төгрөг гаргуулж, төлбөр авагч Э ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18260083 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгджээ /х.х-ийн 71, 72-р хуудас/.

 

Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч Ц.Эд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн байна /х.х-ийн 73-85-р хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч болон өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Ц.Эас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр маргааны зүйл болох *******,*******,*******,, тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 18 м.кв талбайтай автозогсоолын хамт 450,000,000.00 төгрөг, *******,*******,*******,, тоот хаягт байрлах өрөө орон сууцыг 250,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн бол, харин төлбөр авагч Э ХХК-ийн зүгээс эдгээр үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, хараат бус, мэргэжлийн үнэлгээчинг томилуулах хүсэлт гаргасан байна /х.х-ийн 81, 84, 86-р хуудас/.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 124 тоот тогтоолоор дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоохоор ХХК-ийг томилсон ба тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар Хан-Уул дүүргийн*******д байрлах 4 өрөө орон сууцыг 265,871,636.00 төгрөг, автозогсоолыг 28,000,000.00 төгрөг гэж, мөн Баянгол дүүргийн*******нд байрлах өрөө орон сууцыг 138,824,149.00 төгрөг гэж тус тус үнэлжээ /х.х-ийн 88-124-р хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2,8 дугаар зүйлийн8.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Н.Эийн зүгээс хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг өрөө байрыг 160,000,000.00 төгрөг, 4 өрөө орон сууцыг00,000,000.00 төгрөгөөс 450,000.000.00 төгрөг, автозогсоолыг 50,000,000.00 төгрөгийн ханштай гэж маргаж байгаа тохиолдолд үүнийг баримтаар нотлох ёстой.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт болон нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба нэгэнт хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг 177 117.1.-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд .

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-д Энэ хуулийн 44.3, 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заажээ. Тодруулбал, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч, төлбөр төлөгчийн нэгэн адил тус хуулийн2 дугаар зүйлийн2.5, 63 дугаар зүйлийн 63.4 болон 122 дугаар зүйлийн 122.5.-д тус тус зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж болно.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Э болон төлбөр төлөгч Ц.Э нар хэдийгээр Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.3.-т заасан гэрлэгчид мөн боловч нэхэмжлэгчийг маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн хамтран өмчлөгч гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан боловч гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3.-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх ба хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр гагцхүү төлбөр төлөгч Ц.Э бүртгэгдсэн байна /х.х-ийн 6, 7, 8-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай ба нэхэмжлэгч Н.Э үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр мөн боловч хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Эийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******,*******,*******,, тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, *******,*******,*******,, зоорийн давхрын тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоол болон *******,*******,*******,, тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101ШЗ2018/14432 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурьдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР