Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

  2025          01         10                                     2025/ШЦТ/04

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч П.Отгонбаатар,   

          шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ХХ мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

          Г.М /РД: ХХ00000000/

        Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХ"-ийн ХХ тоотод үйл ажиллагаа явуулдаг "ХХ" ХХК- ийн www.trade.mn крипто валютын биржээр дамжуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ авах үед тус биржид системийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор "Binance smart chain" болон "Ethereum" сүлжээ андуурагдсаны улмаас орлого солигдож "Binance coin" /BNB/-н орлого "Ethereum" /EТН/ койноор солигдон цахим хэтэвч нь цэнэглэгдэж төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж байгааг мэдсээр байж завшсаны улмаас "ХХ" ХХК-д 9,637,224,31 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

"ХХ" ХХК-ийн 2022 оны 05 сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /01 дэх хавтаст хэргийн 11  дэх тал/,

"ХХ" ХХК-ийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 22/79 дугаартай албан тоот, хавсралт /01 дэх хавтаст хэргийн 24-40 дахь тал/,

"ХХ" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22/88 дугаартай албан бичиг түүний хавсралт /01 дэх хавтаст хэргийн 55-63 тал/,

Хохирогч Б.Эын "... Манай байгууллага 2017 оны 10 дугаар сараас хойш крипто валютын биржийн үйл ажиллагааг одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Түүн дотор крипто валютын биржийн үйл ажиллагаа гэдэг нь орлого зарлагын нөхцөлийг хангаж манай бирж дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн хүсэлт буюу өөр хоорондоо крипто худалдах худалдан авах, шилжүүлэх, зөөвөрлөх, тэдгээрийн хооронд нь зуучлах платформоор хангадаг. Манай байгууллага нь Віnаnсе крипто биржтэй үүссэн цагаасаа хойш үйл ажиллагаагаа цуг явуулж байгаа бөгөөд тухайн үйл ажиллагаанд бол Binance крипто бирж дээр монгол төгрөгтэй хосолсон арилжааны төрөл байдаггүй учир манай дотоодын харилцагч нар өөрсдийн монгол төгрөгийг манай биржээр дамжуулж цахим койн хэлбэрээр өөрсдийн монгол төгрөгийг манай биржээр дамжуулж цахим койн хэлбэрт шилжүүлж нь Віnаnсе бирж дээр арилжаа явуулдаг юм. Мөн адил дотоод руу орж ирж байгаа гадаад койныг манай биржээр дамжуулж төгрөг хэлбэрт болгох ба ханшийн зөрүү дээрээс ашиг олж болно. ...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай Трэд.мн сайтын системийн сайжруулалтын ажил хийсэн ба тухайн системийн сайжруулалтын ажил хийгдсэний дараа манай системд алдаа гарч Бинанс смартчейн сүлжээгээр шилжүүлсэн BNB /Бинанс койн/ койны орлого нь ЕТН /Ethereum/ нэртэй койноор солигдож цэнэглэлт хийгдсэн тухайн мэдээлэл байгаа. Тухайн албан тоотын 1 дугаар хавсралтад Г.Мын талаарх буюу тухайн хүний бүртгэл тухайн цаг үед хийсэн блокчеин гүйлгээний мэдээлэл болон койны хэмжээний тaлaaр дурдагдсан байгаа. 1 дүгээр хавсралтын эхний хүснэгтэн имайл гэх баганад хэрэглэгчийн бүртгэлтэй хаяг, 2 дугаар баганад солигдсон ЕТН койны хэмжээ, гүйлгээ хийдсэн цаг хугацааны талаарх мэдээлэл юм. 1 дүгээр хавсралтын 2 дахь хүснэгтэд Блокчеин сүлжээнд шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл байгаа ба эхний баганад тухайн гүйлгээний давтагдашгүй гүйлгээний утга юм. Тухайн үсэг, тоо холилдсон утгыг www.BSCscan.com сайтын smart chain explorer хуудсаар хайж үзвэл тухайн Г.Мын хийсэн гүйлгээний талаарх койны мэдээлэл нь гарч ирнэ. 2 дахь баганад гүйлгээ хийсэн цаг хугацаа, 3 дахь баганад илгээсэн хаяг буюу шилжүүлэг хийсэн биржийн зарлагын хаяг, 4 дэх баганад манай бирж дээрх тухайн хэрэглэгчийн хэтэвчний хаяг, 5 дахь баганад тухайн шилжүүлсэн BNB койны тоо ширхгийн мэдээлэл байна. Тиймээс энэхүү албан бичигт нийт 9 иргэний мэдээллийг гаргасан. 2 дугаар хавсралтад тухайн 9 иргэний тус бүрийн зарлагын мэдээлэл байна. Жишээ нь иргэн Анарын талаарх мэдээллийн хүснэгтэд дүн гэх баганад манай биржээс зарлага гаргаж авсан гүйлгээний мэдээлэл байх ба төгрөгөөр зарлага хийсэн бол банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар зэрэг гарсан бөгөөд койн хэлбэрээр өөр нэг бирж руу шилжүүлсэн зарлага хийсэн бол хүлээн авсан хэтэвчний дугаар зэрэг гарч ирнэ. Хавсралт 3-т Алдаатай гүйлгээ хийсэн 9 иргэний мэдээлэл болон хохирлын хэмжээ зэрэг байх ба тухайн эхний 1, 2, 3, 4 дэх хүснэгтэд хэрэглэгчдийн мэдээлэл, Андуурагдсан ЕТН орлого гэх баганад хэрэглэгчдийн дансанд андуурагдан цэнэглэгдсэн ЕТН-ийн тоо ширхэг, буцааж хассан ЕТН дүн гэх баганад манай байгууллагад тус гүйлгээнүүд нь андуурагдсан гэдгийг мэдээд тухайн 9 иргэний хэтэвчнээс хассан, битүүмжилсэн ЕТН койны тоо ширхэг, хохирсон ЕТН баганад 9 иргэний зарж хохироосон цэвэр ЕТН койны тоо ширхгийн дүн байна. 2 дахь хүснэгтийн нийт хохирлын дүн гэх баганад жишээлбэл Г.М 4.6541 ширхэг ЕТН койныг тухайн цаг үеийн ЕТН койны ханшаар зарсан бол 29.320.542.15 төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн дүн байх байсан боловч, тухайн цаг үеийн ханшийн дүнгээс доогуур үнээр зарсан учир "Бодит хохирлын дүн" гэх баганад заасан 18.108.797.23 төгрөгөөр зарсан нь харагдаж байна. Хямд үнээр зарснаас үүссэн хохирлын хэмжээд илтгэж байна. Хохирлын дэлгэрэнгүй хэмжээ 1 хүснэгтийн 2 дахь баганад хохироосон ЕТН койны хэмжээ буюу иргэн Г.Мын манай биржид орж ирсэн битүүмжлэгдээгүй койны хэмжээ. 3 дах баганад тухайн битүүмжлэгдээгүй койноос зарсан ЕТН койны хэмжээ, 4 дах баганад битүүмжлэгдээгүй үлдсэн койныг зарсан мөнгөн дүнгийн хэмжээ, 5 дахь баганад тухайн битүүмжлэгдээгүй койныг өөр бусад бирж рүү шилжүүлсэн койны хэмжээ, 6 дахь баганад нийт манай бирж рүү шилжүүлсэн анхны BNB койны хэмжээ ширхэг, 7 дахь баганад тухайн анхны BNB койныг тухайн цаг үеийн ханшаар бодсон мөнгөн дүн, 8 дахь баганад Г.Мын зарсан 3.83 ЕТН койноос олсон мөнгөн дүнгээс тухайн цаг үеийн ханшаар бодсон BNB койны мөнгөн дүнг хассан үнийн дүнг илэрхийлж байна. Хэтэвчний үлдэгдэл баганад тухайн цаг үед эдгээр иргэдийн хэтэвчинд байсан мөнгөн дүн Эдгээр мөнгө нь тухайн койныг зарж олсон ч байсан болно, өмнө өөр койноор байршиж байсан ч болно/. Манай өөрсдийн Трэйд.мн гэсэн нэртэй сайтаар дамжуулж бүртгүүлэх ба тухайн бүртгэлд өөрийн бүртгэлтэй жмайл хаягаа бүртгүүлж баталгаажуулна, дараа нь өөрийн иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг өөрийн биеийн урд хэсэгт байршуулж сэлфи зургаа авснаар бичиг баримт баталгаажуулна, мөн өөрийн нэр дээрх бүртгэлтэй дансны дугаар болон, өөрийн утасны дугаараар бүртгүүлдэг.   Тухайн гүйлгээнүүдийг эдгээр иргэд шөнийн цагийг ашиглаж хийсэн ба их дүнгийн гүйлгээгээр зарлагадахгүйгээр автомат зүйл ашиглаж бага дүнгээр олон давтамжтайгаар гүйлгээ хийгдсэн ба ханшийн хувьд асар зөрүүтэй байсныг ашиглаж их хэмжээний орлого олохын тулд койнуудыг зах зээлийн ханшаас хэт бага үнээр зарсан нь манай байгууллагаас тогтоогоод байна. Мөн энэхүү гүйлгээнүүд нь 05 дугаар сарын 18-ны 23 цагаас 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 цагийн хооронд хийгдсэн гүйлгээнүүд бөгөөд арилжаалсан үйлдлүүд нь манай байгууллагын хяналтгүй байх үеийг ашигласан гэж бодож байна. 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр "ХХ" ХХК-ний биржийн системийн сайжруулалтаар харилцагчийн орлогыг нь хурдан хэтэвчинд цэнэглэхийн тулд сайжруулалт хийсэн. Тэгээд сайжруулалт хийгдэж байх үед системийн алдаа гарч энэ алдааны улмаас "blockchain" дээр BNB койныг ЕТН койн болгон 7 харилцагчийн хэтэвч рүү цэнэглэж арилжаа хийх боломжтой болгон өгсөн. Энэ цэнэглэлт хийж өгч байгаа үйлдэл нь тухай бүрдээ хүний оролцоогүй биржийн дотоод системээр автоматаар цэнэглэж өгдөг. BNB койн шилжүүлсэн боловч ЕТН койн болгон хэтэвчээ цэнэглүүлсэн харилагчид өөрт байхгүй хийсвэр буюу үнэтэй койны бусад харилцагчид зарсан. Үүнээс болж хийсвэр буюу байхгүй койныг худалдан авсан харилцагчид хохирсон тул тус арилжаанд худалдаж авсан үнийн дүнг манай биржээс худалдан авсан хүмүүст буцааж худалдаж авсан мөнгөн дүнг буцааж хэтэвчинд цэнэглэж өгсөн." гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 78-81 дэх тал, 03 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/

"Хаан банк" дахь "ХХ" ХХК-ийн эзэмшлийн ХХ Дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /01 дэх хавтаст хэргийн 111-135 тал/,

Голомт банк" дахь "ХХ" ХХК-ийн эзэмшлийн ХХ Дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /01 дэх хавтаст хэргийн 136-142 тал/

“ХХ" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "... Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 2002 буюу Binance coin/байнанс койн нь ЕТН буюу ethereum/Этериум койн болон ВИВ орлогдож авснаас хойш хугацаанд өөрийн 9.15405536 ЕТН нийт 12 удаагийн гүйлгээгээр 3,84 ЕТН буюу ethereum/Этериум койнийг зарлагдан 12,991,588.47 төгрөгийг олж аван эгээр арилжаа хийж 18 удаагийн гүйлгээгээр 4,050,891.11 төгрөгийг зарлагадан 8,571,406,3897 ІНС буюу inflation hedging coin 1 удаагийн гүйлгээгээр 42,332, 79 төгрөгийг зарлагадан 0, 1960 LTC буюу Litecoin/Лайткойн 4 удаагийн гүйлгээгээр 8,914,492,36 төгрөгийг зарлагадан 2,839.3493 USDT буюу tether койнуудыг тус тус өөрт олж эзэмшсэн байна. Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хийсэн арилжаанаас олж эзэмшсэн крипто валютаас 5 удаагийн гүйлгээгээр нийт 10,544,590.00 IHC буюу inflation hedging coin 4 удаагийн гүйлгээгээр LTC буюу Litecoin/Лайткойн 3 удаагийн гүйлгээгээр 0,8123 ЕТН буюу ethereum/Этериум койныг өөрө бусад крипто хаягууд руу шилжүүлэн авсан байсан. Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд "ХХ" ХХК-д нийт 8,706,988,97 төгрөгийн үнэлгээ бүхий BNB буюу Binance coin/байнанс койны орлого оруулаад 18,344,213.28 төгрөгийг өөрт харьяалалтай данс болон өөр бусад крипто хаяг руу шилжүүлж авсан тул "ХХ" ХХК-д учруулсан хохирлын хэмжээ 9,637,224.31 төгрөг байна.." гэх аудитын дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 168-218 дахь тал/,

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /03 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

"ХХ" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23/123 дугаартай хохирол барагдуулсан тухай "... Дээрх нэр бүхий 9 иргэдээс Г.М... манай биржид учруулсан хохирлоо барагдуулсан...” . гэх албан бичиг /03 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор оноогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор оноогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Г.Мын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Г.Мэын  “Хаан” банк, “Голомт” банк, “Улаанбаатар” банк, “Богд” банк, “Төрийн” банк, “Хас” банк, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний зарлагын  шилжилт хөдөлгөөнийг хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох талсан сэргийлэх аргах хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ