| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
2025 02 11 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ХХ аймгийн ХХ суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, ХХ аймгийн 00 дугаар баг, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Г.Г /РД: ХХ000000000/
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цагийн үед ХХ дүүргийн 00 дүгээр хороо Баянхошууны эцсийн автомашины зогсоол дээр байсан хохирогч У.Бгийн 0000 ХХХулсын дугаартай ХХ маркийн тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун хойд гэрэл, гупер зэрэг эд зүйлийг гэмтээсний улмаас 910,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь.
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
Хохирогч У.Бгийн "... 2025 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө ХХ дүүргийн 00 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн автомашины зогсоол дээр дэлгүүр орох гээд өөрийн эзэмшлийн 0000 ХХХ улсын дугаартай ХХ маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан юм. Тэгээд намайг зогсож байтал машинаа ардаас нэг юм цохих шиг болохоор гараад хартал согтуу хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцаад байгаа бололтой байсан, тэгэхдээ л миний машины хойд талын гупер, баруун талын гэрэл хэсэг хагарчихсан байдалтай байсан ба нэг залуу нь хагалсан гээд байсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дахь тал/
Гэрч П.Бийн "... 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр том эгчийн алтан гадас одонгийн найр болоод 00 цаг өнгөрч байхад дуусаад харьцгаасан юм. Би архи уугаагүй болохоор манайх руу явъя гээд Г.Г, эхнэрийн хамтаар, том ах, эхнэрийн хамт явцгаасан ба замаараа караоке орж сууя гээд бас Баянхошууны шинэ эцэс дээр байрлах караоке орж сууж байтал Г.Г тасраад уначихсан юм, тэгээд тэндээс гараад явж байхдаа Г.Г яасан юм мэдэхгүй байна, нэг хар ХХ маркийн тээврийн хэрэгслийн хойд талын купер хэсгийг хагалчихсан байсан, би хараагүй болохоор мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/
Сүлд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн "... шууд зардлын дүн 910,000 төгрөг, шууд бус 70.000 төгрөг нийт 980.000 төгрөг" гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Жаргалсайханы эгчийн алтан гадас одонгийн найр болоод тэндээс 00 цаг өнгөрч байхад тараад Бийн машинд суугаад эхнэрийн хамтаар Бийн гэр рүү харих гээд явж байхдаа Баянхошууны шинэ эцэс дээр ирээд караоке ороод сууж байхдаа нэлээн муудаад согтчихсон. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь Б асуухад машинд эвдрэл гэмтэл учруулсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "... эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Бд учирсан үнэлгээ хийлгэсэн төлбөр 70,000 төгрөг, Сүлд үнэлгээ ХХК-+ийн үнэлгээний тайлангаар гарсан 910,000 төгрөг буюу нийт 980,000 төгрөгийн хохирлыг төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан Төрийн банкны мемориалын баримтаар тогтоогдож байх тул тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Гыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ